Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/828

 

 

    2022         6          29                                    2022/ШЦТ/828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, 

Улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,      

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2208000001116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэнтоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны 1-1-24 тоот, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Бнь 2022 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын 1-24 тоот хашаанд болон гэрт иргэн Ш.мхувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Б.Бнь 2022 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын 1-24 тоот хашаанд болон гэрт иргэн Ш.мхувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

- хохирогч Ш.Мэнд-Амарын...2022.05.018-ны өдөр манай дүү Амартайваны нөхөр Баасансүрэн манай гэрт шөнө 00 цаг болж байхад 0,5-тай ногоон шилтэй архи, 1 том Нийслэл пиво барьж орж ирэхээр нь бид хоёр манай гэрт хувааж уусан. Амартайван архиа болиоч, унтаж амармаар байна гэхэд Баасансүрэн эхнэртээ  уурлаад маргахаар нь битгий хэрэлдээд бай гэж хэлээд, гадаа гарч, шээх гэж байтал хүргэн Баасансүрэн араас гараараа цохисон, гэрт орсон чинь намайг хөлөөрөө өшиглөөд нүүр толгой хэсэг эсэг рүү олон удаа гараараа цохиод миний дух нүдний дээд хэсэгт хагарч цус гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12-13 дахь хуудас/,

- гэрч Ш.Амартайваны...2022 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед архи уулаа унтаж амаръя гэж нөхөртөө хэлтэл нөхөр Баасансүрэн надад уурласан. Үүнийг нь манай төрсөн эгч Ш.Лхамаа хараад яагаад хүүхдэд уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай ах Мэнд-Амар гэрээс гараад 00 орох үед манай нөхөр Баасансүрэн нь би эхнэртэйгээ яах нь та нарт хамаагүй шүү гээд хойноос цохиж авсан ба улмаар манай ахын гэрт орж ахыг маань хөлөөрөө өшиглөж, гараараа элэгдэж унагаан ширээн сандал мөргүүлж цохиж зодсон. Тэгээд салгах гээд дийлээгүй учир цагдаад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, 

- гэрч Ш.Лхамаагийн...Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө намайг ажил дээрээ байх үед манай төрсөн дүү Амартайван над руу 01 цаг өөрийн 94047973 дугаараас залгаад “эгчээ манай нөхөр Баасансүрэн, Мэнд-Амар ах 2 хоёулаа согтуу муудалцаад байна, зодолдож магадгүй та хүрээд ирээч” гэхээр нь ах Мэнд-Амарын гэрт 01 цаг 10 минутад хашаанд ороход Баасансүрэн гэртээ ороод согтуу эхнэр лүгээ “Би танай ахад өөрийнхөө гар утсыг тавиад архи авч өгсөн“ гээд орилоод байхаар нь би гэрт нь ороод“чи одоо унтаж амар гээд дүү Амартайванг дагуулаад Мэнд-Амар ахын гэрт ороход ах орон дээрээ унтаж байгаад бид хоёрыг  хараад босож ирээд гадаа бие засахаар гарахаар нь бид хоёр дагаад гарсан чинь Баасансүрэн, Мэнд-Амар ахыг арагшаа хараад бие засаад зогсож байхад нь “яасан овоо надаар архи авахуулж уудаг юм бэ” гээд араас нь гараараа цохиод унангуут нь үгийн зөрүүгүй гэдэс, нүүр, толгой, бие рүү нь цохиод байхаар нь арай гэж салгаад гэртээ аваад орсон чинь араас дагаж орж ирээд үргэлжлүүлээд манай ахыг зодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

- шинжээчийн дүгнэлт: “...Ш Мэнд-Амарын биед дух, зүүн хөмсөг, зүүн чихний урд хэсэгт шарх, зүүн доод уруул, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дух, зүүн хөмсөг, зүүн чихний урд хэсэгт шарх гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй  /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- шүүгдэгч Б.Баасансүрэнгийн...2022.5.18-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ харьж, галаа түлээд, амарч байсан. Гэтэл манай хүргэн ах Мэнд-Амар шартаж үхлээ, 3 хоног уучихсан гээд манай гэрт орж ирээд тамхи, шар тайлах юм аваад өгөөч гэхээр нь би эхнэр Амартайванг хүлээгээд орой 20 цагийн үед ирэхээр нь хүүхдээ үлдээчихээд дэлгүүр орж 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч тэдний гэрт бид хоёр хувааж уусан...Жаахан хүүхэд рүү агсраад байхаар нь би хүүхдээ өмөөрөөд Мэнд-Аар ахтай маргалдсан. Мэнд-Амар гэрээс гарахаар нь би араас нь гараад хоорондоо хэрэлдэж байгаад би түүний нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хоорондоо барьцалдаж заамдалцаад тэгээд байж байтал эхнэр Амартайван, дүү Лхамаа нар ирж салгаад, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

           

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-37-38, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Хохирогч, шүүгдэгч нар тухайн өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүссэн нь тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан болсон байгааг тэмдэглэв. 

Иймд шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

3. Хохирол, хор уршиг :           

Хохирогч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-9, 13, 62/ байх тул шүүгдэгч Б.Бэнэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-43-53, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР