Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2035

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нэхэмжлэгч “А*******” ХЗХ-ны зээлийн гэрээний үүрэгт шаардсан 29.975.992 төгрөгийг 2017 оны 10 сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 9.975.992 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Ө*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А*******” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ө*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 153.915 төгрөг, улсын орлогоос 153.915 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А*******” ХЗХ-д олгосугай.

 

  3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74а байрны 61 тоот хаягт байрлалтай, 52.13 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204072238 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР