Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/829

 

 

 

    2022         6          29                                    2022/ШЦТ/829

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, 

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,      

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бхолбогдох эрүүгийн 2208015191093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Д.Бнь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 93-11 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр болох  А.Баянжаргалыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Бнь 2022 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 93-11 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр болох  А.Баянжаргалыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- хохирогч Б...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай охин Энэрэлийн ангийн эцэг эхчүүдийн дунд Волейболын тэмцээн болоод би нөхрийн хамт 107-р сургуулийн спорт зааланд эцэг эхчүүдэд 13 цагийн үед хоол цай аваачиж өгсөн...Манай охины ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд бид 2 руу залгаад манай анги тоглох гэж байна гээд дуудахаар нь 18 цаг өнгөрч байхад би нөхрийн хамт зааланд очоод тоглолт үзэж, дуусахаар нь эцэг эхчүүдийн хамт ангид архи ууж байгаад 21 цагийн үед гарч, Нарангийн голын эцэст байдаг караокед ороод үргэлжлүүлэн дуулаад уугаад суусан. Гарах гэтэл манай нөхөр согтоод тасарчихаар нь би караокед 00 цаг хүртэл нөхрөө сэргэхийг хүлээж байгаад сэргэхээр нь караокеноос гарч явтал өөр нэг хүүхдийн ээж аав 2 таараад тэдний гэрт нь хамт очоод бид хамт архи уусан...Тэр айлаас гараад гэр рүүгээ нөхөртэйгөө алхаад явж байхад манай нөхөр согтуу надад хүүхдэдээ санаа тавьдаггүй, ажил хийлгэж сургаагүй гэх мэтээр хэрүүл өдөөд “хохьчино шүү” гэх мэтээр занаад байхаар нь би айгаад гэртээ түрүүлж ороод хаалгаа дотроос нь түгжээд нөхрийгөө гэртээ оруулалгүй....Гэтэл нөхөр хаалгаа гаднаас нь татаж үзэх шиг болсноо гал тогооны 2 давхар цонхыг хагалж цонхоор орж ирээд намайг орондоо байхад шууд миний үснээс үсдэж байгаад газар унагаагаад миний нүүрний зүүн тал руу мөн миний цээж, баруун гар нуруу хэсэгт 4 удаа хөлөөрөө өшиглөж мөн хуванцар том ягаан өнгийн сандал авч шидэж бас зодсон юм. Тэр үед манай охин Энэрэл (10 настай) гэрээс гараад манай хашаанд хамт байдаг манай төрсөн дүү Батсүхийг дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 23-24 дугаар хуудас/,

- аюулын эрсдэлийн зэрэг “дунд” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, 

- гэрч А.Батсүхийн...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө гэртээ 01 цагийн орчимд хоолоо идээд унтах гэж байхад гэнэт манай цонхыг хүчтэй нүдэхээр нь гайхаад хартал манай хашаанд амьдардаг миний төрсөн эгч Б бага охин Энэрэл аав ээжийг зодоод байна гээд уйлаад зогсож байхаар нь би гэрт нь яваад ороход хүргэн ах Батбаярлах Баянжаргал эгчийг үсэдчихсэн газар суучихсан зүүн нүд хацар нь хавдчихсан эгч уйлаад сууж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

- шинжээчийн дүгнэлт: “...Б биед дух, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, баруун тохой, нуруунд цус хуралт, баруун болон зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын эрхий хуруунд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

            - шүүгдэгч Д.Батбаярлахын...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 107 дугаар сургууль дээр эцэг эхчүүдийн дундах волейболын тэмцээн болсон бөгөөд тэр өдөр эхнэр Батжаргал бид 2 хоол цай хийгээд сургууль дээр очсон...Дахин очиж эхнэр бид 2 Энэрэл охиныхоо анги руу ороод эцэг эхчүүдтэй нь юм яриад сууж байгаад 2 шил архи бүгдээрээ хувааж уугаад гарч яваад караоке орсон байсан. Би өөрөө архи их хэрэглээд байдаггүй болохоор амархан согтчихдог бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэгээд шөнө 00 цагийн үед эхнэр бид 2 маргааш ажилтай юм чинь гээд гэртээ харья гээд караокеноос гарсан. Тэгээд бас 1 айлд очиж сууж байгаад дахиж архи уугаад би бараг ухаанаа алдсан. Тэгээд шөнө нэг мэдэхэд би гэрийнхээ гадна хаалга онгойлгох гээд чадахгүй байсан бөгөөд байшингийнхаа 1 давхрын модон цонхыг хагалж гэрлүүгээ ороод эхнэрийг гаднаас цоожиллоо гэж уурлаад орондоо хэвтэж байхад нь үснээс нь зулгаагаад нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-43/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд  мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Хохирогч, шүүгдэгч нар тухайн өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүссэн, хохирогч нь нөхрөө гэртээ оруулахгүйгээр гэрийнхээ хаалгыг түгжсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн тус гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :         

Хохирогч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-24, 105/ байх тул шүүгдэгч Бэнэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “De watering solutions” ХХК-д ажилладаг гэх, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-53, 55, 57, 59, 69-70, 76-92, 110,  шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Боногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР