| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0270/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/880 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/880
2022 07 05 2022/ШЦТ/880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Г.Хнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ххолбогдох 2208005640927 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, , дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн оршин суух, урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Г,Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Хнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын хойд талын караокены урд талд “бусадтай хардсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хохирогч П.Ганзориг, Г.Г нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн
2022 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-9а тоотод А.Нхоолойг нь боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.Хнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын хойд талын караокены урд талд “бусадтай хардсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хохирогч П.Ганзориг, Г.Г нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан... СХД 18 дугаар хороо, 5 шарын хойд талын кароакены орчим бусдад зодуулсан гэх.... тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
- хохирогч П.Ганзоригийн...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим надтай хамт ажилладаг Даваамонгол утсаар залгаж “5 шар дээр хүрээд ир, хэдүүлээ сууж жаахан юм ууя гэж хэлсэн. Тэгээд би 19 цагийн орчим 5 шарын автобусны буудал дээр ирээд зочид буудлыг нь заалгаж очиход Даваамонгол, Ганбаатар Гантөмөр болон 2 эмэгтэй хүн байсан ба архи дарс уучихсан, бага зэрэг халам байдалтай байсан. Би ороод тэд нартай нийлж архи дарснаас нь хувааж уус тэгээд удалгүй гаднаас Хүрэлсүх гэдэг нэртэй Даваамонголын найз гээд хүн ирсэн. Бид 7 нийлээд архиа хувааж ууж байгаад ойрхон 5 шарын хажуу талд байдаг караоке орохоор болоод тэндээ бид нар дуулж, архи, пиво уугаад байж байгаад, би Даваамонголд хандаж ажилтай холбоотойгоор ганц хоёр үг хэлчихсэн, тэгээд бид хоёр инээлдээд л байж байсан юм....Гантөмөр Хүрэлсүх нар маргалдаад байсан. Тэгээд би Хүрэлсүхийг барьж авах шиг болсон ба Хүрэлсүх нь намайг зөрүүлээд гараараа толгой хэсэг рүү 2-3 удаа цохих шиг болсон. Тухайн үед миний бие толгой өвдөж манарсан байсан...хүмүүсээс асуухад гараараа цохисон, гарт нь юу байсныг мэдэхгүй талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал/,
- хохирогч Г.Гийн...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байхад хамт ажилладаг Даваамонгол над руу залгаад 5 шар дээр хүрээд ирээч жаахан ууж сууя гэхээр нь би очсон. Намайг очиход Даваамонгол, Ганбаатар нар байсан....тасраад унасан. Тэгээд нэг сэрэхэд Даваамонголын найз Хүрлээ, хамт ажилладаг Ганзориг хоёр ирчихсэн уугаад сууж байсан. Орой нь бид нар 5 шар дээр караоке орохоор болоод орцгоогоод ууцгаасан...би сүүлд нь гарсан чинь кароакены үүдэнд Ганзоригийн толгойноос цус гарчихсан зогсож байсан...Ганзориг, Хүрэлсүх нар зодолдож байхад л би дундуур нь орсноо санаж байна. Цагдаагийн хэсэг дээр ирэхэд миний толгойноос цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
- гэрч М.Даваамонголын...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын газрын ах Ганбаатар намайг СХД-н 18 дугаар хороо 5 Шарын автобусны буудлын ойролцоо буудалд дуудсан. Тэгээд би хамт амьдарч байсан Оюунсанаагийн хамт очсон ба Гантөмөр болон Ганзориг, Хүрэлсүх нарыг тус буудалд дуудсан. Тэгээд бид нар нийлээд 2 шил архи уусан. Ууж дууссаны дараагаар 5 шарын ойролцоох нэгэн кароекед орсон ба 1 цаг гаран сууж байгаад Ганзориг, Хүрэлсүх нар нь эмэгтэй хүнээс болж муудалцсан ба кароакенаас гарах үед Ганзориг нь Хүрэлсүхийг цохиж унагаасан ба Хүрэлсүх босож ирээд Ганзоригийг гараараа нэг удаа цохиж унагаасан...Би Ганзориг Хүрэлсүх 2-ыг салгахдаа эхэлж Ганзоригийг хойш татаж холдуулсан, тэр хойгуур Гантөмөр ирчихсэн Хүрэлсүхтэй ноцолдох шиг болсон...Сүүлд Хүрэлсүхээс асуухад “би эхлээд Ганзориг намайг цохисны дараагаар зөрүүлээд гараараа Ганзоригийг цохисон. Харин Гантөмөрийг баруун гараараа буюу бөгжтэй гараараа цохисон” гэж надад хэлсэн...Цагдаагийн тасаг дээр очиход Гантөмөрийн духнаас цус гарсан байсан...Ганзориг, Гантөмөр нарын биед учруулсан гэмтлийг Хүрэлсүх учруулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт: П.Ганзоригийн биед дух, зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт : Г.Г-н биед духны няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
- шүүгдэгч Г.Хүрэлсүхийн.... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед намайг Ганзориг нь цохихоор зөрүүлж цохиж улмаар салгах гээд ирсэн Гантөмөрийг мөн бөгжтэй гараараа цохиж гэмтээсэн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар, мөн
Шүүгдэгч Г.Хнь 2022 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-9а тоотод А.Нхоолойг нь боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- гэмт хэргийн таларх гомдол, мэдээллийг хүлээн авсан... Ц.Жаргалаас Номин-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сарын 12-с гараад сураггүй алга болсон гэх... мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/,
- хохирогч А.Н... Би өөрийн Улаанбаатар хотод амьдарч найз О.Солонгын гэрт Г.Хүрэлсүхийн хамт 8 хоносон ба тухайн үед 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр О.Солонго гэртээ ирсэн тул түүнтэй зөрөөд Хүрэлсүх бид хоёр ярилцаад сайн дурандаа хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наранд байрлах Хүрэлсүхийн ахын гэр буюу миний урьд өмнө 3-4 удаа очиж байсан гэр хорооллын хашаан дотор байдаг Монгол гэрт очсон ба очиход ямар нэгэн хүн байгаагүй, энд нэг хоносон. Маргааш нь буюу 022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тухайн 22 цаг өнгөрч айхад гэнэт Хүрэлсүх надад хандан өөрийн найз гэх Ганбаа гэх хүнийг дуудсан гэж хэлэхэд нь би яах гэж байгаа юм гэхэд ирнэ гэсэн юм чинь ирж л байг гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ганбаа нь утсаар ярьж байгаад ирэхдээ 2 том пиво, хоолны зүйл авч ирсэн ба би өөрийн найз залуу Хүрэлсүхийн хамт авч ирсэн 2 том пиво хувааж ууж байгаад би түрүүлж унтаад Хүрэлсүх болон Ганбаа нар үлдсэн. Ингээд би унтаж байхад гэнэт миний хүзүүг хүн боохоор нь би харсан чинь шөнө гэрэл асаачихсан Хүрэлсүх нь миний хоолойг нэг гараараа боогоод нөгөө гараараа миний нүүр рүү цохиод байсан тул би уйлж байхад хэсэг хугацааны дараа Хүрэлсүх нь намайг зодохоо больсон. Намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй, урьд өмнө нь намайг зодож байгаагүй...Би Хүрэлсүхэд зодуулахаас хэд хоногийн өмнө өөрийн зүүн эрхий хуруунд зүсэгдсэн шарх, зүүн сарвууны алганд үүссэн зулгаралт гэмтлийг өөртөө учруулсан юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114, 116-117, 153, 155 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт : А.Нбиед зүүн нүдний зовхи, алимын салстад цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, эрүү, хүзүү, мөрөнд цус хуралт, доод уруулын дотор салстад язралт, зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний зовхи, алимын салстад цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, эрүү, хүзүү, мөрөнд цус хуралт, доод уруулын дотор салстад язралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүдийн зүүн нүдний зовхи, алимын салстад цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, эрүү, хүзүү, мөрөнд цус хуралт, доод уруулын дотор салстад язралт нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна, зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдээгүй хуучин эдгэрч буй гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/,
- шүүгдэгч Г.Хүрэлсүхийн... Би тухайн үед үерхдэг байсан найз охин Номин-Эрдэнийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 11-9а тоотод байж байгаад өөрийн найз Ганбааг дуудаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд бид 3 унтаж амарцгаасан...Номин-Эрдэнэ миний гарыг дэрлэж унтаад найз Ганбаа миний хажууд унтаж байсан гэтэл миний баруун гар хөдлөөд байхаар нь би сэрээд хартал Номин-Эрдэнэ, Ганбаа хоёр бэлгийн харьцаанд орж байхлаар нь миний уурч Номин-Эрдэнийг хоёр удаа алгадсан...Бид хоёр маргалдахаас өмнө Номин-Эрдэнэ өөрийн гараа зүсчихсэн байсан өөр гэмтэл байгаагүй. Маргалдсаны өглөө нь сэрээд харахад Номин-Эрдэнийн нүүр хавдаад хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-46, 165, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдлүүд ба хохирогч нарын эрүүл мэндэд тус тус учирсан тухайн эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.
2.3. Шүүгдэгч ба тухайн хохирогч нар тухай бүр хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд таарамжгүй харилцаа, үл ойлголцол үүссэн, зарим хохирогч зүй бус үйлдэл гаргасан байгаа нь тухай гэмт хэрэг тус тус үйлдэгдэх шалтгаан болсон байгааг үгүйсгэхгүй үндэслэлгүй байна.
2.4. Шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Ххүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Г баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-16-19, 95/, хохирогч П.Г 165.000 төгрөгийн баримт /хх-86-87/, хохирогч А. 138.000 төгрөгийн баримт /хх-158/ тус тус гаргасан байх тул шүүгдэгчээс нотлох баримт бүхий төлбөрийг гаргуулж тухайн нэр бүхий хохирогч нарт олгуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч Г.Хнь урьд 2022 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-49-50, 52-57, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-61-63, 70, 72-75, 77, 80-83, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй тус ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хээс 295.000 төгрөг гаргуулж, хохирогч П.г-165.000 төгрөг, хохирогч А.Нд 130.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР