| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02049/И |
| Дугаар | 1935 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х дүүргийн ** тоотод оршин суух Б овогт И.Н /РД: ********/-гийн төлөөлөгч И.Б*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух Б овогт М.Э /РД:*********/-т холбогдох,
үндэслэлгүй хөрөнгөжсөн 336.255 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б*******, хариуцагчийн төлөөлөгч М.М*******, гэрч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2006 оны 4 дүгээр сард дүү И.Н*******гийн нэр дээр бүртгэлтэй байсан 55*******7 дугаартай цагаан утсыг М.Э*******т худалдсан. Тухайн үед дүү И.Н******* нь БНСУ-д ажиллаж байсан учир М.Э*******ийн нэр дээр тухайн үед утсыг шилжүүлж өгч чадаагүй. Дараа нь дүү И.Н******* Монголд ирсний дараа М.Э*******тэй хамт “М*******”ХХК дээр очиж, уг утсыг М.Э*******ийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч сүлжээ орохгүй байна гээд “М*******”ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж шилжүүлж чадаагүй. Гэтэл 2007 оны утасны төлбөр манай дүү И.Н*******гийн нэр дээр гарч, уг төлбөр болох 336.255 төгрөгийг “М*******”ХХК-иас төлбөрөө төлнө үү гэж шаардсаны дагуу цагаан утасны төлбөр 336255 төгрөгийг өөрсдөө төлсөн. Иймд уг төлбөрийг утас худалдаж авсан М.Э*******ээс нэхэмжилж байна.Утсыг надаас худалдаж аваад хэнд зарсаныг би мэдэхгүй байна. Утсыг бид нар ашиглаагүй учир хаах талаар мэдээгүй гэв.
Хариуцагч М.Э*******ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай эгч М.Э******* нь 2005 оны зун И.Б*******гаас 55*******7 дугаартай цагаан утас худалдаж авсан нь үнэн. Тухайн үед “М*******”ХХК-иас уг цагаан утсыг яагаад М.Э*******ийн нэр дээр шилжүүлээгүй юм бэ гэхээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байж, цагаан утсын нэр шилжүүлдэг байсан. Эгч бид хоёрт үл хөдлөх хөрөнгө байгаагүй тул бид цагаан утсыг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Тэгээд уг утсыг ажиллуулж байгаад 2005 оны 12 дугаар сард хүнд зарсан. Гэтэл И.Б******* нь 2007, 2008 оны утасны төлбөрүүдийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь утасны төлбөр гарчихаад байхад яагаад хаалгаагүй юм бэ. Тухайн үед нэг сарын төлбөр төлөөгүй бол шууд хаагдаж, утас ажилладаггүй байсан. И.Б******* нь өөрийнхөө хэрэглээгүй утасны төлбөрийг төлчихөөд биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Б*******ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н*******гийн төлөөлөгч И.Б******* нь хариуцагч М.Э*******ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 336.255 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч И.Н*******гийн төлөөлөгч И.Б******* нь хариуцагч М.Э*******т “М******* корпораци”ХХК-ийн 95*******7 дугаартай цагаан утсыг худалдсан болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн гараар бичсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-9/
Харин энэхүү цагаан утсыг хэзээ худалдсан болон худалдаж авсан, уг утасны 2007 оны 06 дугаар сарны 22-ноос 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны төлбөр 336.255 төгрөгийг хэн хариуцах талаар маргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б******* 95*******7 дугаартай цагаан утсыг хариуцагч М.Э*******т 2006 оны 4 дүгээр сард худалдсан бөгөөд уг утасны 2007 оны 07 дугаар сарын утасны төлбөрийг хариуцагчийн өмнөөс төлсөн үндэслэлээр 336.255 төгрөгийг шаардсан бол хариуцагч М.Э******* нь 2005 оны зун нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б*******гаас утсыг худалдаж авсан, уг утсыг 2005 оны 12 дугаар сард өөр хүнд зарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчид 95*******7 дугаартай цагаан утсыг хэдийд худалдаж, худалдан авсан болох нь тогтоогдохгүй байгаа боловч нэхэмжлэгчийн худалдсан гэх 2006 оны 4 дүгээр сараас өмнө 2005 оны зун худалдаж авсан гэж хариуцагч М.Э******* тайлбарлаж байх тул 2007 оны 07 дугаар сарын төлбөр гарах үед 95*******7 дугаартай цагаан утас нь хариуцагч М.Э*******ийн эзэмшилд байсан гэж үзэхээр байх тул уг хугацааны утасны төлбөрийг хариуцагч М.Э******* хариуцах нь зүйтэй байна.
Хариуцагч М.Э******* нь уг утсыг 2005 оны 11 дүгээр сард өөр этгээдэд худалдсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд 2007 онд утсыг өөр этгээд ашиглаж байсан нь нотлогдохгүй, уг утсыг өөр этгээдэд худалдсан нь төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Дээрх 95*******7 дугаартай утасны 2007 оны 06 дугаар сарны 22-ноос 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны төлбөр 336.255 төгрөгийг маргаан бүхий утсыг худалдсан этгээд болох И.Б******* нь төлж барагдуулсан болох нь “М******* корпораци”ХХК-ийн харилцагчийн гүйлгээний баримт, төлбөрийн баримт, гэрч Б.Б*******ын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-6-8/
Иймд хариуцагч М.Э******* нь уг төлбөрийг төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар өрийг төлсөн этгээд болох И.Б******* нь өрийг төлөхөд гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 336.255 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б******* нь 336.255 төгрөгийг төлсөн боловч тэрээр нэхэмжлэгч И.Н*******г төлөөлж нэхэмжлэл гаргасан тул хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн 336.255 төгрөгийг нэхэмжлэгч И.Н*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э*******ээс 336.255 /гурван зуун гучин зургаан мянга хоёр зуун тавин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Н*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э*******ээс 10.780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Н*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР