Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/897

 

     2022         7            7                                   2022/ШЦТ/897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Ж.Отгончимэг /томилолтоор/,    

Шүүгдэгч Х.Энарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Энхбатад холбогдох эрүүгийн 2208000001077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а-35 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Э

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Х.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 29-89 тоотод хамтран амьдрагч Э.Баяржаргалыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Х.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 29-89 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Э.Баяржаргалыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Э.Баяржаргалын...2022 оны 05 сарын 03-ны өдөр 12 цагийн үед би цайныхаа цагаар хүүхдээ авах гэж гэртээ ирэх үед хамтран амьдрагч Х.Эархи уусан согтуу байхаар нь би “хүүхдээ аваад ажил руугаа явлаа” гэж хэлсэн чинь надаас 5000 төгрөг нэхэхээр “надад мөнгө байхгүй” гэж хэлтэл гараараа зүүн талын мөр хэсэгт 3 удаа, нуруу руу 4 удаа, толгойн дух, баруун талын чих, 2 хажуу талын шанаа руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би хүүхдээ аваад ажил дээрээ иртэл ажлын газрын Цээпил цагдаад дуудлага өгсөн, намайг зодох үед гэрт 2 настай хүү байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудас/,

            - гэрч Ц.Цээпилийн...2022.05.03-ны өдөр ажил дээрээ байж байгаад цайны цагийн өмнө М.Баянжаргал ажил дээрээ гарч яваад удалгүй 12 цагийн орчим буцаж ирэхдээ нүүр, хоёр нүд бүх бие нь улаан эрээн болсон байхаар нь юу болсон талаар асуухад М.Баяржаргал надад манай хамтран амьдрагч Х.Эсогтуу зодсон гэхээр нь би Х.Энхбатын утас руу залгаж яриад юу болсон талаар асуухад Х.Эгэх залуу “би зодоогүй” гээд утсаар надтай зүй бус үг хэллэг хэлээд утсаа салгахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

            - шинжээчийн дүгнэлт : “Э.Баяржаргалын биед зүүн шанаа, чих, тохойд зулгаралт, дух, зүүн нүдний дээд зовхи, чих, мөр, дал, бугалга, шуу, хөх, баруун мөр, бугалга, дал, бөөр, сарвуунд цус хуралт, хуйх, дух, зүүн зовхи, шанаа, мөр, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- шүүгдэгч Х.Энхбатын...2022.05.03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошуу 29 дүгээр гудамж 89 тоотод байх үедээ өөрийн хамтран амьдрагч Э.Баяржаргалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ маргалдаж улмаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна дахин ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

            - аюулын зэргийн үнэлгээний баримт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч Х.Энхбат, хохирогч Э.Баянжаргал нар нь нэг гэр бүлд хамтран амьдрагч нар байх ба тус шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  архины мөнгө нэхэж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, хохирогч зүй бус, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг:  

 

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй /хх-5, 7, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нь ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа хөрөнгөгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-21-30, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй, Улаанбаатар хотод байнга оршин суух ба ажиллах газрын хаяг, маршрут тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан түүнд торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.   

 

  1. Бусад асуудал 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч ...................нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Энхбатыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Энхбатад оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй тус ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР