Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 146

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан, 

улсын яллагч А.Болорчимэг, 

иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,

хохирогч А.Дэжидсүрэн,

шүүгдэгч Б.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Х.Ургаа /0523/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Орги овгийн Бямбадоржийн Сэлэнгэд холбогдох эрүүгийн 2014260004235 дугаар хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багт оршин суух хаягтай одоо Сонгинохайрхан дүүргийн 27 хороо, Хилийн цэргийн 24 байрын 22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Орги овгийн Бямбадоржийн Сэлэнгэ /РД:ЙВ88101902/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр: 

Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр:

1. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийн АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад эхний ээлжинд 10 сая төгрөг хэрэгтэй хэмжээн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Д.Ганхуягаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

2. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10 сая төгрөгийн үлдэгдэл гэж 4,400,000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5011202283 тоот дансаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

3. 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А.Дэжидсүрэнгээс түүний хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10 сая төгрөгийн үлдэгдэл гэж Хаан банкны Завхан аймаг дахь салбараар дамжуулан 5011202283 тоот дансаар 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

4. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгээс хүүхдийг чинь сургуулийн бичиг баримтыг бүрдүүлэхэд эхний ээлжинд хэрэгтэй гэж 300 ам.доллар буюу 516,000 төгрөг, бэлнээр 83,000 төгрөг, нийт 599,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

5. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй эхний ээлжинд диплом яамны хүнээр кодлуулана гэж 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

6. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд Ай Ти инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас Хаан банкны 5011202283 дугаарын дансаар дамжуулан 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

7. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд Ай Ти инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй гэж түүний үлдэгдэл гэж төрсөн эх Баянжаргалаар нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас 5011202283 дугаарын дансруу 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

8. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5-31 тоотод хүүхдийн чинь бичиг баримтыг яаманд өгөх гээд байна гэж бэлнээр 180,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

9. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс сургуулийн бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягийн 5517101111 дансаар дамжуулан 5011202283 дугаарын дансруу 10,000 төгрөгийг шилжүүлүүлэн хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

10. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж Хаан банкны 5011202283 дансаараа дамжуулан 1,500,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

11. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн бичиг баримтыг нь канондаж өгөхөд шаардлагатай гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар дамжуулан 30,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

12. 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн дүү Лхагвасүрэнгээр дамжуулан өөрийн дансаар 300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

13. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн хүү Д.Ганхуягаар дамжуулан 60,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

14. А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ руу Ай ти инженерийн сургуульд суралцуулахад шаардлагатай диплом юм уу сертификат авч өгнө гэж 6,500,000 төгрөгийн үлдэгдэл гэж 4,819,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

15. 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерт оролцуулахад бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягаар дамжуулан Хаан банкны 5011202283 дансаар 45,000 төгрөг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

16. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгнө урьдчилгаа гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар 1,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

17. 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгнө урьдчилгаа гэж Завхан аймгийн Хаан банкин дахь салбараар дамжуулан 1,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

18. 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгөхөд шаардлагатай зардлын үлдэгдэл мөнгө гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгийн Завхан аймгийн Хаан банкин дахь салбараар дамжуулан 3,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

19. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.Дэжидсүрэнгээс 70 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү Буянжаргалаар дамжуулан 3,200,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

20. 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр А.Дэжидсүрэнгээс 70 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү Буянжаргалаар дамжуулан 3,800,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

21. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Чимэдцогзолоор нь дамжуулан 2,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

22. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 7,900,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

23. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

24. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Ц.Намгүрээр дамжуулан 2,500,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

25. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Ням-Осороор дамжуулан 1,300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж аван хохирогч А.Дэжидсүрэнд онц их хэмжээний буюу нийт 45,388,000 /дөчин таван сая гурван зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Дэжидсүрэн мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын эхээр манай хүү Ганхуяг зарын дагуу Сэлэнгээгийн нөхөр Баатарбүргэдтэй тохиролцож ажил хийх болсон гэж хэлсэн. Тэгээд хийсэн ажлын хөлсөө авсан байсан. Тэгээд дараа нь зоорин дээр төмс ялгах ажил хийх болсон гэж хэлсэн. Тэр үед хүүгийн маань гадаадад IT инженерээр сурах хүсэлтэй байгааг мэдсэн юм шиг байна лээ. Тэгээд Сэлэнгээ эгч намайг Америк явуулж чадна гээд байна гэхээр нь би утсаар ярихад манай эгч Боловсролын яаманд ажилдаг гэж хэлсэн. Эхний ээлжинд 10.0 сая төгрөг хэрэгтэй гэж байсан.

Удалгүй би хот руу шилжих болоод байраа зарахаар зар тавьсан байсан. Тэгтэл хүү маань намайг шалгалтанд оруулахгүй шууд тэнцүүлээд өгнө гэнэ гэхээр нь би 5.0 сая төгрөг хүүгээрээ дамжуулж өгсөн. Үлдэгдэл 4.4 сая төгрөгийг явуулсан. Араас нь 600.000 төгрөгийг явуулсан. Тэгээд намайг Завханаас ирсэнээс хойш байнга ийм юм боллоо тийм юм боллоо гээд мөнгө төгрөг аваад байсан. Бас урилга ирсэн гээд орчуулаад ирлээ гээд үзүүлж байсан.

Урилга ирэхээс өмнө сертификат хэрэгтэй гэхээр нь манай хүүхдэд байхгүй гэхэд Боловсролын яаманд таньдаг хүн байгаа 6.5 сая төгрөг хэрэгтэй гээд авсан.

Ингээд янз бүрийн зүйл ярьж авсаар байгаад 19.343.000 төгрөг авсан.

Намайг хотод ирсэн байхад намайг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад олон жил ажилласан гэхэд манай яаманд олон төслийн ажил байдаг та өөрөө цэцэрлэгтэй болбол зүгээр гэж хэлсэн. Удалгүй хэд хоногийн дараа цэцэрлэгийн төсөл зарлагдсан та төсөл бичээд өгчих гэхээр нь би төсөл бичиж чадахгүй гэхэд цаг хугацаа давчуу байна би шөнө суугаад хийчихье гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн орос сургалттай цэцэрлэг байсан. Та мөнгөө өгчихвөл болно гэж байсан. Тэгээд Завхан аймагт ээж маань нас бараад ажил явдалтай байхад урдчилгаагаа өгөх хэрэгтэй байна гэхээр нь бэрээрээ 3.200.000 төгрөгөө шилжүүлсэн. Маргааш нь 3.800.000 төгрөг шилжүүлсэн. Буяны ажил дууссаны дараа ирээд Сэлэнгээтэй уулзахад удахгүй бүтнэ гэж байсан. 4 дүгээр сарын 18-нд 2.0 сая төгрөг, 22-ны өдөр 7.900.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн.

4 дүгээр сарын 24-ний өдөр 2.5 сая төгрөгийг дүү Намгүрээр, 5 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөгийг дүү Ням-Осороор тус тус шилжүүлсэн. Нийт 21 сая төгрөгийг өгсөн.

Уулзаж юм яриад сууж байхад Сэлэнгээ та цэцэрлэг ажиллуулахад нягтлан хэрэгтэй болно гэхээр нь би манай дүү уг Орхон сургуульд сурч байгаад гадаад явсан юм тэр дүүд чинь Орхон сургуулийн диплом гаргаад өгөх хүн байгаа 5.0 сая төгрөг өгчих гэхээр нь шилжүүлж өгсөн.

Түүнээс хойш Сэлэнгээ утсаа авахаа больсон. Тэгээд эмнэлэгт хэвтсэн гэсэн мессеж ирсэн. Би эмнэлэгт очиж эргэнэ гэхэд уурлаад байсан. Тэгтэл 2014 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 7.00 цагийн үед хүн утсаар яриад охин маань нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Сэлэнгээ надад 16.000.000 төгрөг буцааж өгсөн.

Завханыхаа байрыг зараад хотод ирсэн ба одоо түрээсийн байранд 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Хэтэрхий их Сэлэнгээд итгэснээс ийм юм боллоо. Шүүх хуралдаан хойшлуулж өгвөл 10.0 сая төгрөг өгнө гэж утсаар ярьсан боловч бас худлаа байсан” гэв.

 

Хохирогч А.Дэжидсүрэн мэдүүлэхдээ: “... Б.Сэлэнгэ нь 2013 онд миний төрсөн Д.Ганхуягыг Хүмүүнлэгийн Ухааны Дээд сургуулийн Франц хэлний багш орчуулагчийн ангид сурч байхад Америкт явуулж суралцуулж өгнө гэж хэлээд сургуулиас нь бүх бичиг баримтыг авахуулаад Б.Сэлэнгэ авсан боловч одоо хүртэл буцааж өгөөгүй юм, ингээд хүү Ганхуягын бичиг баримтыг буцааж авмаар байна. Мөн Б.Сэлэнгэ нь надаас нийт 45.343.000 төгрөг авсан байтал сүүлд болсон шүүх хуралдаан дээр Б.Сэлэнгэ нь надаас авсан 45.343.000 төгрөг их байна ийм их мөнгийг надаас аваагүй 38-аас 39 сая төгрөг надаас авсан гэж худал мэдүүлж байсан, тухайн шүүгч Сэлэнгээс чи аваагүй гээд байгаа юм бол яг хэдэн төгрөг хэзээ авсан талаарх баримтаа гаргаад өгөөчээ надад гаргаад үзүүлээчээ гэж хэлсэн тэгсэн Б.Сэлэнгэ тэр үед надад тийм тэмдэглэж байсан баримт байхгүй гэж хэлсэн, тэр үед шүүгч надаас Сэлэнгэ хэзээ хэзээ яаж мөнгө авсан талаар асууж байсан, тэр би өөрийн баримтаа харж байгаад шүүгчид мөнгө авсан баримтыг хэлсэн, мөн хэрэгт авагдсан банкны гүйлгээний шилжүүлэг нотлох баримтаар байгаа гэж хэлсэн тэгээд мөн Сэлэнгэ над руу бичиж байсан 99 месееж нь хүртэл байгаа гэдгийг хэлсэн юм.

2013 оны 06 сард миний төрсөн хүү Ганхуяг амарч байх хоорондоо ажил хийнэ гэж интернетэд зар тавьсны дагуу Сэлэнгээгийн нөхөр болох Баатарбүргэд гэж хүн утсаар яриад буулгасан барилгын тоосго зөөх ажил байна хийх үү гэж асуусан байсан тэгээд Ганхуяг ангийн 2 найзын хамт очиж тэр ажлыг хийсэн гэж байсан, тэр үед Баатарбүргэд нь цалингийн өгөөд явуулсан гэж байсан тэгээд 2 хоногийн дараа Баатарбүгэд утсаар яриад зоорь нь дээр төмс ялгах ажил хийх үү гэж асуусан байсан тэгээд манай хүү Ганхуяг очоод хийж үзъё гэж хэлсэн байсан тэгээд эхний өдөр тэр зоорь нь дээр очиж ажилласан байсан тэр үед Баатарбүргэдийн эхнэр гэх Сэлэнгээ гэх эмэгтэй ирээд яаманд ажилдаг амарч байгаа гэж хэлсэн байсан тэгээд ганц хоёр хоног манай хүүтэй хамт тэнд ажилласан байсан тэгээд манай хүү Ганхуягыг итгэл даагаад ингээд сайхан ажиллах юм бол тусалж дэмжиж болно гэж хэлсэн тэгээд ажил нь гайгүй ажиллаж болохоор байсан тул тэр ажлыг хийж байсан тэгээд нэг сар гаран тэнд ажилласан, байсан тэгээд цалин гээд 700.000 төгрөг өгсөн байсан тэгээд наагуур цаагуур ажиллаж байхдаа бага сага хэрэглээний мөнгө авсан байсан тэгээд цалин өгөх үед тэр мөнгийг суутгаж аваагүй байсан тэгээд тэр үеэс манай хүү Ганхуяг боломжийн гайгүй хүмүүс байна гэж итгэж эхэлсэн байсан, тэгээд манай хүү it инженерээр суралцах сонирхолтой гэж хэлсэн байсан, тэгсэн Сэлэнгээ би ер нь тэр талын чиглэлээр судалж байя боломжийн зүйл гарвал чамд хэлнэ гэж ярьсан байсан, тэгээд нэг хэсэг чимээгүй болсон байсан, тэгэж байгаад 2013 оны 09 сарын эхээр Сэлэнгээ манай хүү Ганхуяг руу утсаар яриад Америкийн Нэгдсэн улс руу дүүргийн эрүүл мэндийн газраас тус бүр нэг нэг хүүхдийг түргэвчилсэн сургалтаар бэлтгэж буцааж эрүүл мэндийн газар ажилд авах боломж гарлаа хэрэв чи тэрэнд орох юм бол шалгалтандаа бэлдэж байгаарай гэж хэлсэн байсан. Тэгээд Сэлэнгээ Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн орлогч дарга миний төрсөн эгч байгаа юмаа гэж хэлсэн байсан, тэгээд хэсэг байж байгаад 2013 оны 10 дундуур Сэлэнгээ Ганхуяг руу утсаар яриад нөгөө хүүхдүүдээ шалгалт авна гэж байсан чинь авахааргүй болсон тэгэхээр манай эгч тэнд ажилдаг юм чинь чамайг ярьж хөөрөөд явуулчих боломж байна, ээж аавтайгаа яриад боломжтой бол эргээд хариу өгөөрэй гэж хэлсэн байсан, тэгээд энэ талаар миний хүү Ганхуяг хэлсэн тэгээд би Сэлэнгээтэй утсаар яриад ямар учиртай юм бэ гэж асуусан, тэгсэн Сэлэнгээ 6 сарын түргэвчилсэн сургалтыг гэрээгээр сургаж байгаа тэгээд төлбөр мөнгө бүх зуйл цаанаасаа АНУ-ын талаас гаргана, өөрөөсөө бол зөвхөн зардал гарна гэж хэлсэн, тэгээд тэр зардлыг төгсөж ирсний дараа эрүүл мэндийн газар буцаагаад олгоно, ийм боломж та нарт олдохгүй өөрөө сонирхолтой, бас Ганхуяг их алсын бодолтой хүүхэд байгаа Ганхуягт их таарах ажил байгаа юм аа гэх мэт зүйл ярьж байсан тэгээд би мөнгө төгрөгийн боломж муу байна гэж хэлсэн чинь Сэлэнгэ за яахав та бодож л байхгүй юу даа би өөрийн эгчтэйгээ ярилцаад ер нь бол болчихно, эхний ээлжинд 10 сая төгрөг байхад болох байх гэсэн зүйл ярилцсан юм. Тэгээд 2013 оны 10 сарын суүлээр Завхан аймгаас Улаанбаатар хот руу шилжиж ирэхээр болоод өөрийн амьдарч байсан нэг өрөө байраа зарахаар болоод зар тавьсан тэгээд 

- 2013 оны 10 сарын 27-ны үед нэг өрөө байраа 42.000.000 төгрөгөөр зараад эхлээд хүү Ганхуягт 5.000.000 төгрөг шилжүүлсэн тэгээд, хүү Ганхуяг энэ мөнгийг аваад БГД-ийн 20 дугаар хороо Номин супермаркетийн цайны газар найз охины хамт очиод АНУ руу явуулна гэж байсан Сэлэнгээд өгсөн байсан.

- Түүний дараа 2013 оны 10 сарын 28-ны өдөр бас өөрийн хүү Ганхуяг 4.400.000 төгрөгийг дансаар шилжүулсэн, мөн энэ мөнгийг хуү Ганхуяг аваад тэр өдрөө Сэлэнгээгийн дансад 5011202283 гэсэн тоот дансанд хийж шилжүүлсэн байсан.

- Туүний дараа буюу 2013 оны 11 сарын 02-ны өдөр би Завхан аймгаас Сэлэнгээгийн 5011202283 тоот дансанд 600.000 төгрөгийг шилжүүлсэн байсан ингээд нийт Сэлэнгээд 10 сая төгрөг өгсөн юм. Тэгээд Сэлэнгээ 10 сая төгрөг авсны дараа нөгөө хүндээ өгсөн одоо баталгаатай бүтэхээр болсон бичиг баримтаа бух юм бэлдэж цэгцлэ гэж хэлэхээр нь Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулиас бичиг баримтыг аваад Сэлэнгээд өгсөн. Тэгээд би 2013 оны 11 сарын 05-ны үед би Улаанбаатар хотод ирээд хүү Ганхуяг, Пүрэвсүрэн хоёртой 3-уулаа 5 дугаар сургуулийн тэнд байдаг нэг кафед орж Сэлэнгээтэй уулзсан, тэр үед Сэлэнгээ надад 300 доллар хэрэгтэй хүүхдийн бичиг баримт бүрдүүлэхэд хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд би тэр үед мөнгө байсан тул 300 доллар монгол мөнгөөр 516.000 төгрөг, нэмж бэлэн 83.000 төгрөг тусдан бас бэлэнээр Сэлэнгээд өгсөн, нийт монгол мөнгөөр 599.000 төгрөг болж байсан.

- Тэгээд байж байтал 2013 оны 11 сарын 15-ны өдөр мөнгө хэрэгтэй байна it инженерээр суралцаж байсан диплом сертфикат хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд би өө тэгвэл бүтэхээ байж байгаа юм биш үү гэж хэлсэн чинь тэр хамаагүй миний нэг найз байдаг юм аа кодыг нь гаргуулаад баталгаатай диплом гаргуулаад авчина гэж хэлсэн тэгээд 6.500.000 хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд би өөрт байсан 600.000 төгрөгөө Сэлэнгээгийн дансанд шилжүүлсэн.

- Түүний дараа Сэлэнгээ 2013 оны 12 дугаар сарын 09-ний 6.500.000 төгрөгийг гүйцээж өгөхийн тулд өөрийн төрсөн дүү Лхагваагаар 600.000 төгрөгийг Сэлэнгээгийн дансанд шилжүүлсэн.

- Туүний дараа мөнгөө гүйцээж өгөх гээд 2013 оны 12 сарын 11-ний өдөр өөрийн ээж Баянжаргалаар мөн Сэлэнгээгийн дансанд 600.000 төгрөгийг хийлгүүлсэн юм.

- Туүний дараа 2013 оны 12 сарын 20-ны уед Сэлэнгээ утсаар яриад хүухдийн чинь бичиг баримтыг яаманд өгөх гэж байгаа 180.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд тухайн уед Сэлэнгээ манай гэрт байнга ирдэг байсан тэр уед бэлэн мөнгөөр өгч явуулсан

- Түүний дараа 2013 оны 12 сарын 27-ны өдөр хүү Ганхуяг Саппорогын тэнд байдаг АТМ-ээс өөрийн данс болох 5517101111 тоот данснаас Сэлэнгээгийн данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн байсан,

- Түүний дараа 2013 оны 12 сарын 31-ний өдөр шинэ жилийн өглөө ажил дээрээ очиод ажил дээрээ байж байхад гэнэт Сэлэнгээ утсаар яриад танай хүүхэд чинь АНУ-аас 4 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцах урилга ирсэн төрийн санд 2.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй, энэ мөнгө нь нэг хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийн 10 хувь юм аа гэж хэлсэн, тэгээд хүнээс мөнгө цуглуулж байгаад 1.500.000 төгрөг болгоод өөрийн хүү Ганхуягт өгч явуулаад тэр өдөр Сэлэнгээгийн дансад тэр мөнгийг хийлгэсэн юм.

- Түүний дараа 2014 оны 01 сарын 06-ны өдөр хүү Ганхуяг мөн Сэлэнгээгийн дансанд 45.000 төгрөг шилжүүлсэн

- Түүний дараа 2014 оны 02 сарын 05-ны өдөр миний төрсөн Лхагвагаас 300.000 төгрөг шилжүүлсэн.

- Түүний дараа миний хүү Ганхуягаас 2014 оны 02 сарын 19-ний өдөр Сэлэнгээгийн дансанд 60.000 төгрөгийг шилжүүлсэн.

- Түүний дараа 2014 оны 03 сарын 21-ний өдөр хүргэн Б.Балдандорж руу утсаар Сэлэнгээ гэж хүний данс руу яаралтай 30.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн тэр үед Балдандорж ах Очирбат руу утсаар яриад 99069791 дугаарын утсаар мобайл банкаар 30.000 төгрөгийг шилжүүлсэн.

- Түүний дараа 2014 оны 03 сарын 21-ний өдрөө дахин хүргэн Балдандорж руу утсаар яриад Сэлэнгээгийн данс руу мөнгө хийх хэрэгтэй байна гэж хэлсэн тэгсэн хүргэн Балдандорж өөрийн ах Цахир дэлгүүрийн эзэн Очирбат дахин утсаар яриад мобайл банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн утас 99069791 гэсэн дугаарын утаснаас шилжүүлсэн юм.

- Түүний дараа 2014 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн дүү Лхагва Сэлэнгээгийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн

- Түүний дараа 2014 оны 03 сарын 27-ны өдөр дүү Лхагва Сэлэнгээгийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 01-ний өдөр Сэлэнгээ над руу утсаар яриад цэцэрлэгийн төсөл хэрэгжилж байна урьдчилгаа болох 7.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй байна гэж хэлсэн энэ үед миний ээж Баянжаргал нас барсан буяны ажилтай байсан учир бэр болох Буянжаргалаар тэр өдөр Сэлэнгээгийн данс руу 3.200.000 төгрөгийг дансаар хийлгэсэн.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 02-ны өдөр дахин 3.800.000 төгрөгийг бэр Буянжаргалд өгч явуулаад Сэлэнгээгийн данс руу хийлгэсэн юм.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Цимэдцогзолоор Сэлэнгээгийн данс руу 2.000.000 төгрөгийг хийлгэсэн.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 22-ны өдөр 7.900.000 төгрөгийг би өөрөө Сэлэнгээгийн данс руу шижлүүлж хийсэн.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг Сэлэнгээгийн данс руу би өөрөө хийж шилжүүлсэн.

- Түүний дараа 2014 оны 04 сарын 24-ний өдөр өөрийн төрсөн дүү Намгүрээр 2.500.000 төгрөгийг Сэлэнгээгийн данс руу хийлгэсэн.

- Түүний дараа 2014 оны 05 сарын 28-ны өдөр төрсөн дүү Ням-Осороос 1.300.000 төгрөгийг хийлгэх гэтэл Сэлэнгээс өөрөө Туулаас гэж хүн хийсэн гэж хийгээрэй гэж хэлсний дагуу миний төрсөн дүү Ням-Осор 1.300.000 төгрөгийг Сэлэнгээгийн данс руу хийхдээ Туулаас гэж хэлээд шилжүүлсэн байсан юм. Ингээд надаас Б.Сэлэнгээ нийт 40.524.000 төгрөгийг баримтаар авсан байсан, Сэлэнгээ надаас 45.343.000 төгрөг авсан юм. Ингээд хохиролын зөрүү 4.819.000 төгрөгийг хугацааг сайн санахгүй байна. Сэлэнгэд хүүхдийн диплом гаргуулна гэж хэлэхээр нь цувуулаад өгсөн юм. Олон удаа мөнгө өгч байсан болохоор тэр болгоныг сайн санахгүй байна. Нийт авсан 45.343.000 төгрөгнөөс бэлнээр 16.000.000 төгрөгийг Сэлэнгээ надад өгсөн байгаа одоо үлдэгдэл 29.343.000 төгрөг өгөх ёстой байгаа юм.

Лхагваа миний төрсөн дүү байгаа юм. Лхагва Завхан аймагт байгаа хувиараа зах дээр зогсож наймаа хийдэг, холбоо барих утас нь 89525269 гэсэн утастай байгаа, Чимэдцогзол миний төрсөн дүү байгаа юмаа, Завхан аймагт Цогц гоёл ХХК-ныг ажилуулдаг хотод ирэх боломж байхгүй, холбоо барих утас нь 96163399 гэсэн дугаарын утастай байгаа юм. Ганхуяг бол миний төрсөн хүү байгаа юм, Ганхуяг одоо Төв аймаг Батсүмбэр суманд ажил хийж байгаа, удахгүй ирнэ, холбоо барих утас нь 88307007 гэсэн дугаарын утастай байгаа, Буянжаргал нь миний төрсөн дүү Намгүрийн эхнэр нь байгаа юм, Буянжаргал Монос эмийн санд ажилдаг гэж байсан холбоо барих утас нь 98800051 гэсэн утастай байгаа, Намгүр миний төрсөн дүү байгаа юм, миний дүү Гандан Тэгчинлэн хийдэд лам, одоо хөдөө Завхан аймаг Цэцэн уул сум руу явсан байгаа удахгүй ирнэ гэж байсан холбоо барих утас нь 98300057 гэсэн дугаарын утастай байгаа юм. Очирбат гэж хүн хөдөө Завхан аймагт байгаа энэ хүн Цахир бөөний төвийн эзэн байгаа юм холбоо барих 99060791 гэсэн дугаарын утастай байгаа юм. Би энэ 4.819.000 төгрөгийг хүү Ганхуягийг АНУ-д сургахад айти инженерийн диполом гаргуулна гэж хэлээд мөнгийг өгсөн. Сэлэнгэ ч энэ талаар ярихаар өөрөө хүлээн зөвшөөрдөг юм. Мөн хэрэгт авагдсан Сэлэнгээ надад бичиж байсан мессежээр хүртэл тогтоогддог юм. Миний хувьд Сэлэнгээгээс өөрийн хохиролын мөнгө болох 29.343.000 төгрөгийг яаралтай гаргуулан авах хэрэгтэй байна...” гэжээ. /1 хав 11-13, 2 хав 89-92 хуудас/  

 

            Гэрч Д.Ганхуяг мэдүүлэхдээ: “...Би энэ Сэлэнгээ гэж эмэгтэйтээ 2013 оны 05 сард анх танилцсан бөгөөд би интернетэд ажил хийнэ гээд зар тавьчихсан байсан Сэлэнгээ гэх эмэгтэй над руу утсаар яриад “Чи хуучин байшин нураах ажил байна чи хийх үү гэхээр нь би зөвшөөрсөн тэгээд утсаар ярьж байгаад намайг ирээд Дарь эхийн тэндээс авсан бөгөөд тэгэхэд Сэлэнгээ нь өөрийнхөө нөхөртэйгээ хамт явсан юм. Ингээд би Халдвартын эмнэлэгийн тэнд байх хуучин байшин нурааж барилгын ажил хийсэн юм. Байшин нураах ажил дууссаны дараа Сэлэнгээ нь Ногоон зоорин дээр ногоо ангиллах ажил байна чи хийх үү гэхээр нь би зөвшөөрч уг ажлыг нь хийсэн тэр ногоон зоорь нь Баянзүрхийн товчооны цаана байсан бөгөөд уг зоорь нь түрээсийнх юм шиг байсан харин ногоог нь Сэлэнгээ зарж борлуулж байсан юм. Би тэр ногооны зооринд 2013 оны 08 сар хүртэл ажилласан бөгөөд тэнд ажиллаж байхдаа би Сэлэнгээд Би цаашид айти инженерээр сурах сонирхолтой байгаа гэж ярьж байсан юм тэгээд ажил дуусаад гэртээ байж байхад Сэлэнгээ нь 8 сарын дундуур над руу утсаар яриад “Айти инженерээр АНУ-руу сургуульд суралцах боломж байна чи явж суралцах уу гэхээр нь би үнэхээр тийм боломжтой юм бол тэгье би ээжээсээ гэхдээ асууя гэдгээ хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ Завхан луу ярьж ийм боломж байна хүн явуулж өгье гэж байна гэдгийг нь хэлсэн ээж наадах чинь тэгээд үнэхээр найдвартай юм уу хэрэв найдвартай юм бол тэг тэг гэж хэлсэн ингээд Сэлэнгээ рүү яриад наад сургалт чинь үнэхээр боломжтой юм уу гэхэд Сэлэнгэ нь найдвартай хэрэв чи явна гэж байгаа бол эхний ээлжинд 10 сая төгрөг өгчих Нийслэлийн 5 дүүргийн эмнэлэгээс Айти инженерийн чиглэлээр АНУ-руу хүмүүс явуулж сургах гэж байгаа юм байна тэгээд явах хүмүүсээ сонгон шалгаруулаад авна гэж байна манай эгч Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажилладаг юм сонгон шалгаруулалт хийнэ чи тэр сонгон шалгаруулалтанд ороод үзэх юм уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн тэр сонгон шалгаруулалт нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болно гэж хэлсэн ингээд 9 дүгээр сарын 1-ний өдөр болсон нөгөө сонгон шалгаруулалт нь хойшилчихсон 10 дугаар сарын 1-ний өдөр болох юм байна гэж надад хэлсэн ингээд 10 дугаар сарын 01-ний өдөр болсон чинь Сэлэнгээ нь нөгөө сонгон шалгаруулалт хийхээ больчихсон чамайг би тэр айти инженерийн сургалтанд явах нэг хүнийх нь тоонд Баянзүрх дүүргийн эмнэлэгээс төлөөлөөд оруулаад өгье ямар нэгэн сонгон шалгаруулалтанд чамайг оруулахгүй гэж хэлсэн бөгөөд эхний ээлжинд ямарч байсан 1-2 сая төгрөг хэрэг болно гэж надад хэлсэн бөгөөд Сэлэнгээ нь анх надтай танилцахдаа өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг гэж хэлж байсан юм.Тэгээд 2013 оны 10 сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Сэлэнгээ нь над руу утсаар яриад Эрүүл мэндийн яамны нэг хүнд мөнгө өгөөд чиний сургуульд явуулах асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд мөнгө нэхэхээр нь би 2013 оны 10 сарын дунд үеэр байхаа би бэлэн 5 сая төгрөгийг Сэлэнгээд Цамбагаравын урд талд байх Өнөрхотхоны доод талын Номин их дэлгүүр дотор аваачиж өгсөн юм. Үлдсэн 5 сая төгрөгийг манай ээж Завхан аймгаас Хаан банкаар дамжуулан Сэлэнгээгийн данс руу нь хийсэн юм. Сэлэнгээ нь надад өөрийнхөө Хаан банкныхаа дансыг өгсөн би түүнийг нь ээжид явуулж ээж тэр данс руу нь мөнгө шилжүүлсэн юм.Түүнээс хойш Сэлэнгээ нь миний сургуульд явуулах асуудпыг хөөцөлдөж байна гээд л яваад байдаг байсан бөгөөд намайг тэр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүнтэй уулзуулна гэж хэлдэг байсан боловч уулзуулдаггүй байсан. 2013 оны 11 дүгээр сарын эхээр надад Сэлэнгээ нь “чиний материал нэр чинь АНУ-ын Кентаки мужийн Кембэрландс гээд сургуульд очсон байна тэр сургуулиасаа хариу ирнэ гэж хэлсэн бөгөөд 11 сарын дундуур нэг илгээмж ирсэн байна чи шуудан дээрээс очоод авчих гэхээр нь очиж авах гэтэл өөрөө очоод авчихлаа тэгээд сургуулиас ирсэн бичгийг чинь би орчуулаад ирлээ эх хувийг нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт өгчихлөө гэж хэлсэн бөгөөд тэр ирсэн сургуулийн бичиг гэдэг дээр нь “таны материалыг хүлээж авлаа та 10 сарын түр сургалтанд суух эсвэл 2014 оны 05 сарын 1-ний өдөр шинэ хичээлийн жил нь эхлэх 4 жилийн сургуульд сурах уу энэ хоёрын аль нэгээр нь сонголтоо хийнэ үү” гэсэн байна гэж хэлсэн тэгээд Сэлэнгээ нь чи нэг мөсөн 4 жилийн сургуульд нь сурчихаа гээд ятгаад байхаар нь би 4 жилийн сургуульд нь сууя гэж хэлсэн удаагүй Сэлэнгээ нь хариуг нь явуулчихлаа гэж хэлсэн бөгөөд удахгүй урилга чинь ирнэ гэдэг байсан байж байгаад асуухаар удахгүй энэ долоо хоног, дараа долоо хоног гээд л явдаг байсан.Ингээд хүлээсээр байгаад 2014.05.01-ний өдөр болсон 6 сарын дундуур гэж байна гээд хойшлуулсан тэгсэнээ 6 сар нь болохоор ахиад л 7 сард гэж байна гээд л хойшлуулаад байсан ингэж хойшлуулсаар байгаад сураггүй болчихсон юм. Би Сэлэнгээд нийт 10 сая төгрөгийг эхэлж өгсөн үүний дараа бичиг баримтын мөнгө төгрөг гэж баахан мөнгө увуулж цувуулж аваад байдаг байсан бөгөөд ээж ч мөнгө өгсөн би ч мөнгө өгсөн ингээд нийт 19.343.000 төгрөгийг сургуульд явуулна гэж надаас авсан. Надад Сэлэнгээ нь тэр сургуулиас ирсэн албан ёсны бичиг баримт гэж юу ч үзүүлээгүй нэг бичиг ирсэнийг нь Эрүүл мэндийн яамных нь хүн аваад ир гээд эх хувиар нь авчихлаа би орчуулаад ирлээ гэж дээрх зүйлийг надад үзүүлж байсан өөр бичиг баримт үзүүлж байгаагүй. Тэгээд л өнөө маргааш гээд яваад байдаг байсан. Намайг Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүнтэй уулзуулна гэж хэлдэг боловч ерөөсөө тэр хүнтэйгээ уулзуулж байгаагүй ямар хүн байдгийг нь би мэдэхгүй. Би Сэлэнгээгийн гэрт нь очиж байгаагүй гэр нь Ботаникийн тэр хавьд байдаг гэсэн зүйл ярьсан өөр юм хэлээгүй. Одоо энэ хүн хаана байгааг мэдэхгүй байна энэ хүнтэй 2014 оны 05 сарын дунд үеэс хойш уулзаагүй...” гэжээ. /1 хав 15-16 хуудас/

 

Гэрч Д.Ганхуяг дахин байцаалтад мэдүүлэхдээ: “... Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад би 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Цамбагаравын урд байрлах Номин их дэлгүүрийн тэнд Сэлэнгээтэй уулзаад 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4.400.000 төгрөгийг ээжээсээ аваад Сэлэнгээгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ээж би дүүгийн хамт 5 дугаар сургуулийн тэнд Сэлэнгээтэй уулзаад нэг газар ороод юм ярьж байгаад бичиг баримт аваад ээжээс 300 доллар бас бэлэн монгол мөнгө аваад явсан. Тухайн үед яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна. Түүний дараа 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бас Сэлэнгээгийн дансанд 10.000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүний дараа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ээж надад 1.500.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг аваад бас Сэлэнгээгийн дансанд хийсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бас 45.000 төгрөг хийсэн. Түүний дараа 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 60.000 төгрөгийг ээжээс аваад бас Сэлэнгээгийн дансанд шилжүүлсэн...” гэжээ. /2 хав 96 хуудас/

 

            Гэрч Б.Баатарбүргэд мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ гэж хүнийг танина энэ хүнтэй би 2009 оноос эхнэр нөхөр болж хамт амьдарч байгаад 2013 оны 10 сараас эхэлж хоорондоо муудалцаад 2014 оны 01 сар гэхэд хоёр тусдаа амьдардаг болчихсон юм. Тэгээд ч би одоо өөр эхнэртэй болчихсон тэр хүн маань 4 сартай жирэмсэн байгаа. Сэлэнгээ бид хоёр албан ёсны гэр бүлийн батлахтай бөгөөд одоогоор албан ёсны гэр бүлийн баталгаагаа цуцлуулж салгаж чадаагүй тус тусдаа амьдарч байна. Сэлэнгэ бид хоёр хоорондоо зан аашийн хувьд таарч тохирохгүйн улмаас хоёр тийшээ болцгоосон бөгөөд дундаа нэг охинтой. Миний хуучин эхнэр Сэлэнгэ бүрэн дунд боловсролтой хүн бөгөөд БСШУ-ны яаманд ажиллаж байгаагүй ажилгүй гэртээ л байдаг хүн байсан.

…хамаатныхаа эгчийн лангуун дээр нэг сар гаруй суугаад зарж байсан юмаа ийш нь тийш нь зарж үрээд шоудаад дуусгаж байсан хүн байгаа юм. Ер нь архи уугаад л энд тэнд шоудаад явдаг хүн байсан юм. Түүний найз танидаг эгч Оюунцэцэг, Оюун гэж хүмүүсийг би танихгүй, Сэлэнгэ ер нь надад юм хумаа ерөөсөө ярьдаггүй дандаа нуудаг байсан бөгөөд ямар хүмүүстэй уулзаад яваад байгааг нь би мэдэж чадаагүй. Оюунцэцэг, Оюун гэсэн хүмүүсийг надтай уулзуулж байгаагүй юм байна…” гэжээ. /1 хав 236 хуудас/

 

Гэрч Б.Баатарбүргэд мэдүүлэхдээ: “...2013 оны 8-9 сард байр авахаар болоод урьдчилгааг нь манай ээж аав 2 малчны зээл аваад урьдчилгаа гаргаж өгсөн.

…Худалдаа хөгжлийн банкны …8 хувийн зээлд орсон байгаа. Тухайн үед банкнаас зээл авах үед хамтран зээлдэгчээр орох шаардлагатай гэхээр нь би үндсэн зээлдэгчээр ороод Сэлэнгээг хамтран зээлдэгчээр оруулсан юм. Гэхдээ уг байрны мөнгөнд Сэлэнгээгийн талаас гаргасан ямар ч мөнгө байхгүй. Урьдчилгаа мөнгө болон эргэн төлөлтөнд Сэлэнгээгээс мөнгө гараагүй...” гэжээ. /2 хав 102-103 хуудас/

 

            Гэрч М.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “... Би Боловсрол, шинжлэх ухааны яаманд 3 жил ажиллаж байна. Манай яаманд надаас өөр Оюунцэцэг гэвэл Гунгаа овогтой Оюунцэцэг гэж хүн байгаа өөр Оюунцэцэг гэж хүн байхгүй. Би Бямбадорж овогтой Сэлэнгэ гэж хүнийг огт танихгүй. Энэ хүнийг урьд өмнө ерөөсөө харж байгаагүй юм байна. Манай яаманд энэ хүн ажиллаж байсан эсэхийг би огт мэдэхгүй юм байна...” гэжээ. /1 хх 239 хуудас/

 

            Гэрч Г.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “... Би Боловсрол, шинжлэх ухааны яаманд Шинжлэх ухааны Бодлого зохицуулалтын газар мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд мэргэжилтэнээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Харин төрийн албанд нийт 26 жил ажиллаж байна, энд ажиллахаас өмнө Шинжлэх Ухааны хүрээлэнд ажиллаж байсан юм. Би Бямбадорж овогтой Сэлэнгэ гэж хүнийг танихгүй энэ зурган дээр байгаа эмэгтэй хүнтэй би огт уулзаж байгаагүй огт тааралдаж байгаагүй хүн байна.

…Миний ажиллаж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яаманы Бодлого зохицуулалтын газар нь ямар ч цэцэрлэгийн тендер болон гадаад улс руу Их дээд сургууль руу хүүхэд суралцуулахаар явуулдаг үйл ажиллагаа огт байхгүй тийм зүйл огт явуулдаггүй гэж хэлмээр байна...” гэжээ. /1хав 240-241 хуудас/

 

Гэрч Ц.Намгүр мэдүүлэхдээ: “...би 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад миний төрсөн эгч Дэжидсүрэн утсаар яриад мөнгө зээлээчээ Сэлэнгээ гэж хүн хүүхдийн цэцэрлэгийн тендер авч өгнө гээд байна мөнгө хэрэгтэй байна 2 500.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. …Тэгээд эгч Дэжидсүрэн Сэлэнгээ гэж хүний дансны дугаарыг мессежээр явуулсан байсан. Би гэр ойролцоох Өнөр хороололд байдаг Хаан банканд очиж Сэлэнгээ гэж хүний дансанд Намгүрээс гэж бичээд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэжээ. /2 хав 3, 95 хуудас/

 

            Гэрч А.Ням-Осор мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ гэж хүний нэрийг л сонсож байсан болохоос тэр хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Дэжидсүрэн эгч хэлэхдээ Дэжидсүрэн эгчийн том банди нь тэр Сэлэнгэ гэж хүний ногооны зооринд ажиллаж байгаад тэр эмэгтэйтээ сайн танилцаад тэр хүн нь гадаад руу сургуульд явуулахад туслана дэмжинэ гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд л эгч тэр хүнийг таньдаг болоод хүүхдээ гадаад руу сургуульд явуулчих санаатай тэр хүнд мөнгө төгрөгөө өгөөд сүүлд нь залилуулаад мөнгөө алдчихсан юм гэсэн.

…Уг нь тэр хүн нь их сайхан юм яриад манай эгчийг бүр итгүүлчихсэн гэсэн. Тэгэж байхдаа манай эгч 2014.05.28-ны өдөр над руу яриад “нөгөө Сэлэнгээ чинь мөнгөө өг гээд нэхээд байна чамд мөнгө байвал тэр хүний данс руу мөнгө шилжүүлээдэх гэхээр нь би 1.300.000 төгрөгийг Бямбадорж овогтой Сэлэнгэ гэж хүний Хаан банкны данс руу шилжүүлж хийсэн. Тэгэж хийхдээ эгч маань уг мөнгийг шилжүүлэхдээ Туулаас гэж бичээрэй гэсэн болохоор би мөнгө шилжүүлсэн баримтан дээр Туулаас Б.Сэлэнгэд 1.300.000 төгрөгийг шилжүүлэв гээд биччихсэн юм.

Дэжидсүрэн эгчид л Сэлэнгэ нь мөнгө шилжүүлэхдээ Туулаас гэж бичээрэй гэсэн гэж хэлсэн...” гэжээ. /2 хав 4, 97-98 хуудас/

 

            Гэрч С.Буянжаргал мэдүүлэхдээ: “... 2014 оны 4 сарын эхээр миний нөхөр Намгүрийн төрсөн эх болох Баянжаргал өвчний улмаас нас барсан байсан тэр үед бид нар Завхан аймагт очсон байсан үед нөхрийн эгч Дэжидсүрэн ажил ихтэй байна чи банк ороод хүний дансанд мөнгө шилжүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгээ гэж хүний дансанд 2 удаа мөнгө шилжүүлж байсан.

…2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эгч Дэжидсүрэн надад 3.200.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг аваад Сэлэнгээ гэж хүний дансанд хийчих гэж хэлсний дагуу тэр хүний дансанд шилжүүлсэн. …маргааш өглөө нь мөн намайг эгч Дэжидсүрэн Сэлэнгээ гэж хүний дансанд мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлээд 3.800.000 төгрөг өгсөн …мөнгийг аваад банк орж Сэлэнгээ гэж хүний дансанд шилжүүлээд 2 дансны хуулгыг эгч Дэжидсүрэнд тухайн үед өгч байсан юм...” гэжээ. /2 хав 93-94 хуудас/

 

Гэрч А.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: “... Дэжидсүрэн гэж хүн миний хамгийн том эгч байгаа юм. Би 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт байхад эгч Дэжидсүрэн утсаар яриад Сэлэнгэ гэж хүний дансанд мөнгө хийгээдэхээч гэж хэлсэн. Тэгээд эгч Дэжидсүрэн хэлэхдээ энэ Сэлэнгэ гэж хүнээр том хүү Ганхуягыг АНУ-руу явуулж сургах гэж байгаа, мөн Сэлэнгээ гэж хүн өөрөө Боловсролын яаманд ажилладаг цэцэрлэг ажиллуулах төсөлд хамруулах гээд байгаа юм мөнгө шилжүүлэх яаралтай хэрэг гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эгч Дэжидсүрэн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бас Сэлэнгээ гэж хүний дансанд 300.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг, түүний дараа 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Би Сэлэнгээ гэж хүний Хаан банкны дансанд нийт 4.900.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд энэ мөнгийг эгч Дэжидсүрэн …байраа зараад надад 4.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм...” гэжээ. /2 хав 99-100 хуудас/

 

Гэрч Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “... Би энэ хүмүүсийг харилцагч гэдэг утгаар нь мэднэ. Манай Худалдаа хөгжлийн банкны 5 шар дах салбараас 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар орж нийт 42.000.000 төгрөгийн орон сууцны зээлийн 15 жилийн хугацаатай авч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 24-22 тоот орон сууцыг авсан юм. Уг орон сууцны зээлийн эргэн төлөлт хэвийн төлөлт хийгдээд явж байгаа. Энэ байрны үндсэн зээлдэгч нь Баатарбүргэд хамтран зээлдэгч нь Сэлэнгээ гэж байгаа. Гэхдээ нөхөн төлөлт нь дандаа Б.Баатарбүргэдийн цалингийн данстай холбоотой...” гэжээ. /2 хав 104-105 хуудас/

 

Гэрч Л.Очирбат мэдүүлэхдээ: “...2014 онд манай төрсөн ахын хүүхэд Б.Балдандорж гэгч утсаар “Би хадам эгчрүүгээ мөнгө шилжүүлэх гэсэн юм. Банк ажиллахгүй байна танд мобайл банк байгаа бол …шилжүүлээд өгөөч” гэхээр нь би “чи тэгвэл манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Балдандорж манайд бэлэн нэг сая төгрөг барьж ирээд хадам эгчийн дансруу нэг сая төгрөг шилжүүлээд энэ бэлэн мөнгийг авчих гэж хэлсэн.

…Тэгсэн чинь 2015 оны намар Балдандорж өнгөрсөн жил танаар шилжүүлсэн мөнгөө манай хадам эгч залилуулсан гэж байна...” гэжээ. /2 хав 106 хуудас/

 

Гэрч А.Чимэдцогзол мэдүүлэхдээ: “...А.Дэжидсүрэн нь манай төрсөн эгч байгаа юм. 2014 оны 4 сард манай эгч А.Дэжидсүрэн 98282591 дугаарын утсаар надруу залгаад эгчид нь мөнгө хэрэгтэй болоод байна. Төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах төсөлд хамрагдах гэсэн юм. Тэгээд хоёр сая төгрөгийн хэрэг болоод байна. Чи мөнгө байвал Б.Сэлэнгээ гэдэг хүний Хаан банкны дансанд хоёр сая төгрөг хийчих гээд надад Хаан бакны нэг данс өгөхөөр нь би тэр дансанд нь бэлэн мөнгө орлогоор хийсэн юм.

…2014 оны 8 дугаар сард …нэг дугаараас танихгүй настай болов уу гэмээр нэг эгч Дэжидсүрэнгийн утас руу залгаад Б.Сэлэнгэ өнгөрчихлөө, нас барчихлаа гэж уйлж байгаад та нар байж бай бид нар хохирлыг чинь барагдуулж өгнө гэж уйлж байгаад утас нь тасарсан. Тэгээд би ч аймгийн төврүүгээ буцаад манай эгч цагдаад өргөдөлөө өгөхөөр болоод хоцорсон. Эгч бид хоёрын дунд төлбөр тооцоо дууссан… гэжээ. /2 хав 107 хуудас/

 

Гэрч Б.Балдандорж мэдүүлэхдээ: “... 2014 оны 3 сарын сүүлээр манай хадам эгч А.Дэжидсүрэн Улаанбаатар хотоос утасаар яриад эгчид нь яаралтай 30.000 төгрөг хэрэгтэй болчихоод байна гэхээр нь би Хаан банкны дансанд Б.Сэлэнгээ гэдэг хүний дансанд хийчих гэхээр нь би 30.000 төгрөг Сэлэнгээ гэдэг хүний дансанд хийсэн. Тэгээд орой нь А.Дэжидсүрэн манай эхнэр А.Ням-Осортой яриад мөнгө хэрэгтэй байна гээд байна одоо орой болчихсон юм чинь банк онгойхгүй чи Очирбат ах руу утасдаад дансанд нь мөнгө байгаа бол мобайл банкаар мөнгө шилжүүлчих, тэгээд бэлэн мөнгийг нь өөрт нь өгье гээд хэлчих гэхээр нь би авга ах Очирбаттай утасаар яриад мөнгө байгаа юу гэж асуухад байна ирээд дансаа хэлчих гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Очирбат ахынд очоод нөгөө Б.Сэлэнгээ гэдэг хүний дансанд нэг сая төгрөгийг Очирбат ахын 99069791 дугаарын утаснаас хаан банкных нь данснаас мөнгө шилжүүлсэн...” гэжээ. /2 хав 108 хуудас/

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 1051 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Сэлэнгэ нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. Б.Сэлэнгэ нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 3. Б.Сэлэнгэ нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. 4. Б.Сэлэнгэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1 хав 19 хуудас/

Шүүгдэгч Б.Сэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 198 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1хав 194 хуудас/

Шүүгдэгч Б.Сэлэнгийн хамаатан садангийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /1 хав 201-214 хуудас/

Шүүгдэгч Б.Сэлэнгийн төрсөн охин Б.Наранмандахын 18/000032 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /1хав 27 хуудас/

Шүүгдэгч Б.Сэлэнгээгийн Хаан банкны 5011202283 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 114-149 хуудас/

Шүүгдэгч Б.Сэлэнгээгийн Худалдаа хөгжлийн банкны 499216204 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 165-182/

Н.Баатарбүргэдийн Худалдаа хөгжлийн банкны 471005563 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 193/

 Шүүгдэгч Б.Сэлэнгийн эзэмшлийн Хаан банкны 5011202283 тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд /1 хав 219-227 хуудас/

Зоригоогийн Ирмүүний эзэмшлийн 94823383 дугаарын утаснаас 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1 хав 91-93 хуудас/

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч А.Дэжидсүрэнгийн гаргасан хүсэлт /1 хав 249 хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хав 17-21/

Хохирлын мөнгө болох 10,000,000 төгрөгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хав  195 хуудас/

Хохирлын мөнгө 6,000,000 төгрөгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хав 246 хуудас/

Гараар бичсэн бүгд хохирол 46 198 000 төгрөг гэх баримт / 2 хав 11 хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000273163 дугаартай гэрчилгээний хуулбар /2 хав 112 хуудас/

Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга /2 хав 113 хуудас/

Шүүдэгч Б.Сэлэнгийн охин Б.Наранмандахын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /2 хав 114, 124/

Хаан банкны тодорхойлолт, Б.Баатарбүргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар /2 хав 115,116,/

Баатарчулууны Баатарбүргэдийн 5720867490 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн тухай тодорхойлолт /2хав 117,118/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 хав 121-122/

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар “Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /3 хав / зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр:

1. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийн АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад эхний ээлжинд 10 сая төгрөг хэрэгтэй хэмжээн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Д.Ганхуягаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

2. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10 сая төгрөгийн үлдэгдэл гэж 4,400,000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5011202283 тоот дансаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

3. 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А.Дэжидсүрэнгээс түүний хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10 сая төгрөгийн үлдэгдэл гэж Хаан банкны Завхан аймаг дахь салбараар дамжуулан 5011202283 тоот дансаар 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

4. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгээс хүүхдийг чинь сургуулийн бичиг баримтыг бүрдүүлэхэд эхний ээлжинд хэрэгтэй гэж 300 ам.доллар буюу 516,000 төгрөг, бэлнээр 83,000 төгрөг, нийт 599,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

5. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй эхний ээлжинд диплом яамны хүнээр кодлуулана гэж 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

6. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд Ай Ти инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас Хаан банкны 5011202283 дугаарын дансаар дамжуулан 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

7. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд Ай Ти инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье нийт 6,500,000 төгрөг хэрэгтэй гэж түүний үлдэгдэл гэж төрсөн эх Баянжаргалаар нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас 5011202283 дугаарын дансруу 600,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

8. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5-31 тоотод хүүхдийн чинь бичиг баримтыг яаманд өгөх гээд байна гэж бэлнээр 180,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

9. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс сургуулийн бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягийн 5517101111 дансаар дамжуулан 5011202283 дугаарын дансруу 10,000 төгрөгийг шилжүүлүүлэн хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

10. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж Хаан банкны 5011202283 дансаараа дамжуулан 1,500,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

11. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн бичиг баримтыг нь канондаж өгөхөд шаардлагатай гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар дамжуулан 30,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

12. 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн дүү Лхагвасүрэнгээр дамжуулан өөрийн дансаар 300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

13. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн хүү Д.Ганхуягаар дамжуулан 60,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

14. А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ руу Ай ти инженерийн сургуульд суралцуулахад шаардлагатай диплом юм уу сертификат авч өгнө гэж 6,500,000 төгрөгийн үлдэгдэл гэж 4,819,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

15. 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерт оролцуулахад бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягаар дамжуулан Хаан банкны 5011202283 дансаар 45,000 төгрөг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

16. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгнө урьдчилгаа гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар 1,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

17. 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгнө урьдчилгаа гэж Завхан аймгийн Хаан банкин дахь салбараар дамжуулан 1,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

18. 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас ня-богийн диплом гаргуулж өгөхөд шаардлагатай зардлын үлдэгдэл мөнгө гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгийн Завхан аймгийн Хаан банкин дахь салбараар дамжуулан 3,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

19. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.Дэжидсүрэнгээс 70 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү Буянжаргалаар дамжуулан 3,200,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

20. 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр А.Дэжидсүрэнгээс 70 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү Буянжаргалаар дамжуулан 3,800,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

21. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Чимэдцогзолоор нь дамжуулан 2,000,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

22. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 7,900,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

23. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

24. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Ц.Намгүрээр дамжуулан 2,500,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

25. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Ням-Осороор дамжуулан 1,300,000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж аван хохирогч А.Дэжидсүрэнд онц их хэмжээний буюу нийт 45,343.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн тайлбар, хохирогч А.Дэжидсүрэнгийн мэдүүлэг, гэрч Д.Ганхуяг /1 хав 15-16, 2 хав 96/, Б.Баатарбүргэд /1 хав 236, 2 хав 102-103/, М.Оюунцэцэг /1 хх 239/, Г.Оюунцэцэг /1хав 240-241/, Ц.Намгүр /2 хав 3, 95/, А.Ням-Осор /2 хав 4, 97-98/, С.Буянжаргал /2 хав 93-94/, А.Лхагвасүрэн /2 хав 99-100/, Б.Мөнхцэцэг /2 хав 104-105/, Л.Очирбат /2 хав 106/, А.Чимэдцогзол /2 хав 107/, Б.Балдандорж /2 хав 108/ нарын мэдүүлэгээр тус тус нотлогджээ.

 

Дээрх мэдүүлэгүүд нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 1051 дугаартай дүгнэлт /1 хав 19/, Б.Сэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 198/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хав 194/, шүүгдэгч Б.Сэлэнгээгийн Хаан банкны 5011202283 дугаартай /1 хав 114-149/, Худалдаа хөгжлийн банкны 499216204 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 165-182/, шүүгдэгч Б.Сэлэнгийн эзэмшлийн Хаан банкны 5011202283 тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд /1 хав 219-227/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хав 17-21/, хохирлын 16,000,000 төгрөгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хав 195, 246/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Сэлэнгэд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн хохирогчид онц их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сэлэнгээг бусдад 45.388.000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хохирлын тооцоогоор 45.343.000 төгрөг байх тул хохирлыг зөвтгөн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сэлэнгэ нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлснийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Сэлэнгээгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Сэлэнгэ хохирогчид 16.000.000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Б.Сэлэнгийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох зэргийг тус тус дурдлаа.  

 

Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн нэр хөрөнгөөс 29.343.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дэжидсүрэнд олгож, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 45.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн асрамжид байсан охин Б.Наранмандах /РД:УЛ11220467/-ын асран хамгаалагчаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багт оршин суух Д.Цэцгээг /РД:ЙВ63102009/ тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасан журмын дагуу асран хамгаалалт тогтоохыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар хорооны Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Сэлэнгээг хохирогч Д.Ганхуягын бичиг баримтыг устгасан хэргийн хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхисон” тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэх боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Сэлэнгээг бусдын бичиг баримтыг санаатай устгасан гэх хэргийг шалгаад хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг хохирлын асуудлаар хохирогч Д.Ганхуяг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Орги овогтой Бямбадоржийн Сэлэнгэ нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орги овогтой Бямбадоржийн Сэлэнгэ 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгэд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн нэр хөрөнгөөс 29.343.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2-107 тоотод оршин суух Сайн оюут овогт Аюушжавын Дэжидсүрэн /РД:ИЮ71101406/-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 45.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Сэлэнгэ хохирогчид 16.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн асрамжид байсан охин Б.Наранмандах /РД:УЛ11220467/-ын асран хамгаалагчаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багт оршин суух Д.Цэцгээг /РД:ЙВ63102009/ тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасан журмын дагуу асран хамгаалалт тогтоохыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар хорооны Засаг даргад даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сэлэнгийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл шүүхэд бүртгэгдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэлэнгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                                Л.ОЮУН

 

 

                                                                                    А.АЛТАНХУЯГ