Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/909

 

 

 

     2022         7            8                                   2022/ШЦТ/909

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/      

Шүүгдэгч Р.Мнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Мхолбогдох эрүүгийн 2108031290995 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бэлхийн 0 ийн 10тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Р.М

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Р.Мнь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хилчиний 93-18 тоотод иргэн Б.Зандансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Р.Мнь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хилчиний 93-18 тоотод иргэн Б.Зандансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                

            - Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай удирдлагын “...намайг зодчихоод явах гээд байна...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8-р тал),

            - хохирогч Р.М...2021 оны 11 дүгээр сарын 28-нд Чулуунцэцэг бид хоёр Сараагийн гэрт...2 том пиво авч очсон...гараад Мөнхзаяагийн төрсөн эгч Сийлэгмаагийнд очсон. Гэтэл гэрт нь байж байхад Мөнхзаяа согтчихоод над руу агсраад мөнгө нэхээд байсан, учир нь манай нөхөртэй Мөнхзаяа хамт ажилладаг байсан бөгөөд хоорондоо мөнгөний асуудалтай байсан юм шиг байна лээ...Бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан, хүмүүс салгасан бөгөөд эвлэрээд, хэсэг ярилцаад сууж байгаад би гэрт нь унтчихсан байсан. Гэтэл Мөнхзаяа дахиж намайг сэрээгээд  намайг юугаар ч юм толго руу цохиод хагалчихсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-р тал),

            - шинжээчийн дүгнэлт : “...Р.М биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зулай.чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна (хавтаст хэргийн 26-27-р тал),

            - шүүгдэгч Р.Мөнхзаяагийн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол үүссэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байгааг үгүйсгэх үндэслэлгүй.   

2.4. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Р.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.      

 

  1. Хохирол, хор уршиг:     

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас холбогдох нотлох баримтыг гаргаагүйгээр  томографын зураг авхуулах 130,000 төгрөг шинжилгээ хийлгэхэд 8000 төгрөг төлсөн нэхэмжилсэн, гомдол саналгүй /хх-21/ байх тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-53, 55-59, 61, 62, 68, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.МСонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.   

Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй зэрэг байдлыг харгалзан түүнд торгох болон нийтэд тустай ял оногдуулах  боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.     

  1. Бусад асуудал 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Р.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.МСонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Моногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоын талаарх нотлох  баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР