Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/841

 

 

 

 

2022            06                30                                   2022/ШЦТ/841

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Г.Лхагвасүрэн,  

шүүгдэгч Б.знарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Зхолбогдох эрүүгийн 2208000001060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.з2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 000 тоотод “мөнгө авсан гэж гүтгэж, биед халдлаа” гэх шалтгаанаар хохирогч Дм,гыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.з2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 5-116 тоотод “мөнгө авсан гэж гүтгэж, биед халдлаа” гэх шалтгаанаар хохирогч Дм,гыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :                 

- хохирогч Дм,гын:...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр Золзаяагийн дүү Золбаяр бид 2 баз хүргэнийд очиж мөнгө нийлүүлэн архи авч,  уусан, баз хүргэн унтаад бид 2 үлдсэн архиа дуусгасан, мөнгөө нийлүүлээд үлдсэн    6.000 төгрөгөө хайгаад олохгүй байсан ба Золбаяр тамхи татмаар байхад мөнгө олдохгүй байна гээд Золбаярт бухимдаад уурлаад байхаар нь би тоглоомоор Золбаярт “чи өөрөө авчихаад ингээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд Золбаяр намайг хулгай хийж байхыг хаанаас харсан юм гээд уурлаад бид хоёр энэ асуудлаас болж маргалдаж байхад Золбаяр шууд миний хоёр хөлөөс өргөөд хойш нь унагаагаад миний дээр гарсан, би босох гэж ноцолдоод бид хоёр харилцан бие биеэ цохиж эхэлсэн. Энэ үед Золзаяа ирчихсэн байсан ба бид хоёрыг салгах гээд байж байхад Золбаяр миний баруун гарыг хойшоо мушгиад би өвдсөндөө боль гэж хэлэхэд Золзаяа болиулсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

- гэрч Б.Золзаяагийн:...Тухайн үед тэд архи уусан, би дээд өрөөндөө ороод авсан зүйлээ цэгцлээд байж байхад доод давхарт хүмүүс маргалдаад байхаар нь буугаад хартал Золбаяр, Мөнхтулга нар хоорондоо зодолдох гээд барьцалдаад зогсож байхаар нь салгатал Золбаяр нь Мөнхтулгын хөлөөс нь өргөөд унагаагаад хоёулаа газар унахад Золбаяр Мөнхтулгын дээр нь гараад баруун гарыг нь хойшоо мушгиж дарж байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- шинжээчийн дүгнэлт: Дм,гын биед баруун мөрний өргөгч шөрмөс, булчин, хоёр толгойд булчингийн шөрмөс, холбоосны урагдал, суналт, зөөлөн эдийн няцрал, дух эрүү, зүүн шуу зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, уруул, зүүн шуу, нуруу, зүүн ташаа, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Б.Золбаярын:...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.      

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.3. Харин шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдэхдээ “хохирогчид олон удаа хүч хэрэглэж, олон тооны гэмтэл, шарх учруулсан” буюу түүнд бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” эсэх, мөн хохирогч анхны мэдүүлгээ /хх-7/ яагаад өөрчлөн мэдүүлсэн шалтгаан, эх сурвалж зэрэг шалгавал зохих асуудлыг мухарлан шалгаагүй, хууль зүйн дүгнэлт огт хийхгүйгээр орхигдуулсан, хохирогч нь гэмт хэрэг үйлдсэн байж болох хүнийг нэр заан тодорхой мэдүүлсэн  байтал Б.Згэрчээр байцаасан /хх-13-14/, Б.Зяллагдагчаар байцаахдаа хууль зөрчсөн буюу гэмт үйлдэлд нь хамаарах нотолбол зохих зүйлсийн хүрээнд тодорхой асуулт асууж, зохих хариулт авахгүйгээр, зөвхөн “яллагдагчаар татсаныг зөвшөөрөх үү” гэх хэлбэрийн төдий асуултаар байцаалтыг төгсгөсөн /хх-37/ зэрэг хууль зүйн алдаа гаргасан байгааг анхааруулан тэмдэглэж, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Б.Зхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

 

3. Хохирол, хор уршиг:          

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаагүй, нэхэмжилсэн зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-11, 102/, шүүгдэгч нь хохиролд нийт 765.000 төгрөг төлсөн тухай эх сурвалжтэй /хх-37, 88/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор хохирогчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, хувьдаа хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-40, 43-50, 51-85, 89, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөр төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Гэхдээ прокурор тухайн гэмт хэрэгт ял шийтгэл тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгуур нөхцлийг бүх талаас бүрэн, зөв үнэлж чадаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Б.Зхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Б.Зоногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Зурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР