Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0270/Э |
Дугаар | 2022/ШЦТ/842 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/842
2022 6 30 2022/ШЦТ/842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч С.знарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.зхолбогдох эрүүгийн 2208000001039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.З
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч С.знь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хилчний 30-45а тоотод гэртээ хамтран амьдрагч С.Буянзаяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч С.з2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хилчний 30-45а тоотод гэртээ хамтран амьдрагч С.Буянзаяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч С.Буянзаяагийн:...2022 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр би үеэл эгч Янжинсүрэнтэй Тэнгис караокед 22 цагийн үед орж нэг нэг шил пиво уугаад, үргэлжлүүлээд 23 цагийн үед хорооллын бааранд орж дахиад нэг нэг шил пиво уугаад буцаад Тэнгис караоке дээр очоод сууж байтал манай нөхөр Золжаргал согтуу ирээд нийт 4 шил пиво уугаад бид 3 тэндээсээ гараад явсан. Караокены гадаа гараад нөхөр маань хэрүүл хийх гээд байхаар нь би эгч Янжинсүрэнгийн хамт гэр такси бариад явсан...Би Янжинсүрэн эгчийн гэрт байхад араас Золжаргал ирээд би намайг эгчийн гэрээс шууд чирч авч гарч, такси барин гэртээ ирсэн. Замдаа таксинд хэрүүл хийгээд л яваад байсан. Гэрт очтол нөхөр шууд толгой руу цохиж зодоод хардаад эхэлсэн...Сүүлийн үед нөхөр бид 2 ер нь таарамж муутай байсан. Хүүхэд ээ харахаас эхлээд байнга л хэрэлддэг байсан. Золжаргал миний фейсбүүкээр нэвтрээд чат бичсэн эрэгтэй хүнтэй хардаад л намайг зодсон. Намайг эхлээд миний нүүр лүү гараараа маш олон удаа цохиод газарт унахад нуруу, толгой, хэвлий хэсэг рүү олон удаа өшиглөсөн ба миний хүзүү хэсгийг боосон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9, 10-11 дүгээр хуудас/,
- шинжээчийн дүгнэлт:...С.Буянзаяагийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн чих, баруун даланд зулгаралт, эрүү, баруун бугалга, шуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-25, 26-27 дугаар хуудас/,
- шүүгдэгч С.зын: “...Би 2022.05.01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөд эхнэр С.Буянзаяагийн ажил болох Модны 2-т байдаг Тэнгис караокед очсон. Тэгээд би эхнэрээ тарахыг нь хүлээгээд сууж байхдаа 4 лааз пиво авч ганцаараа уусан...Шөнө 03 цагийн үед ажил нь тарсан...би эхнэрээ аваад шөнө 04 цагийн үед СХД-н 22-р хороо Хилчний 30-45а тоот гэртээ ирсэн. Тэгээд эхнэрээ хөдөөнөөс ирээд гэртээ ирсэнгүй, шууд ажил дээрээ очлоо, утас руу нь залгахаар утсаа авсангүй гэж хэлэхэд бид 2-н хооронд маргаан үүссэн. Тэгээд би уурандаа нүүр лүү гараараа 5,6 удаа цохиход хамраас нь цус гараад цусыг нь тогтоогоод тайвшраад эхнэр бид 2 унтаж амарсан...Тэгээд өдөр намайг ажил дээрээ байхад 14 цагийн үед эхнэрийн ах Батнасан залгаад чамайг цагдаад өгнө гээд орой 17 цагийн үед цагдаагаас дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
2.3. Шүүгдэгч С.з, хохирогч С.Буянзаяа нар нь нэг гэр бүлд хамтран амьдрагч нар байх ба тус шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ”тодорхой бус зүйл”-ээр шалтаглан хохирогчийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, хохирогч зүй бус, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй /хх-10, 54, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа хөрөнгөгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-39-50, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй, Улаанбаатар хотод байнга оршин суух ба ажиллах газрын хаяг, маршрут тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан түүнд торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С.зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.зыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.зоногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.зурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР