Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/862

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Н.Улсболд,      

Хохирогч, шүүгдэгч О.Б , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б , Б.Б нарт холбогдох 220 800 0001 109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч нарийн биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, Эрчүүдийн дэлгүүр бөөний төвд зохион байгуулагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, 3 ах эгч нарийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын дугаар гудамж, , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б,

2. Монгол улсын иргэн,  мэргэжилгүй, “Улаанбаатар буян” ХХК-д ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 50-18 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б  нь 2022 оны 05 дугаар  сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-18б тоотод Б.Б.Б тай хардалтын улмаас маргалдан, модон сандлаар хөл, гаран тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар  сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-18б тоотод О.Б тэй хардалтын улмаас маргалдан зодолдож, төмөр сэлмээр зүүн чихэн тус газар нь хатгаж, түүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Б  нь 2022 оны 05 дугаар  сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-18б тоотод Б.Б.Б тай хардалтын улмаас маргалдан, модон сандлаар хөл, гар руу нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар  сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-18б тоотод О.Б тэй хардалтын улмаас маргалдан зодолдож, төмөр сэлмээр зүүн чихэн тус газар нь хатгаж, түүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:               

- О.Б ээс гаргасан “найз согтоод над руу сэлэм шидээд миний чихнээс цус алдаад байна” гэх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2 дахь тал/,  

- хохирогч Б.Б.Б ын..."Би О.Б  гэх залуутай найз болоод 4 жил, хамт амьдраад 2 жил болж байна. 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой гэрээс О.Б  урьд өмнө нь хамт ажиллаж байсан эгчийнхээ төрсөн өдөр лүү явлаа гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед гартаа ганцаараа үлдээд О.Б ийг хүлээж байсан ба нэлээн оройтсон байхаар нь би Буянхишиг руу удаа дараа залгаад мөн мессеж бичсэн боловч хариу өгөөгүй таг алга болсон. Тэгээд О.Б т уурласандаа би пиво бага зэрэг хэрэглээд байж байхад О.Б  2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 03 цаг өнгөрч байхад орж ирсэн. Би О.Б т хандаж орой үдэш болсон байхад гар утсаар надад юу болж байгаа талаар хэлж болохгүй байна уу гэж хэлсэн. Тэгтэл Буянхишиг нь намайг үл тоосон шинжтэй унтсан. Би тэр үед түүний хөнжлийг татаад О.Б ийг сэрээсэн ба  Буянхишигт хандаж чи орой үдэш гадуур яваад байх юм бол зайл яв гээд хөөсөн. Тэгээд О.Б  бид хоёр маргалдсан...Тэр үед О.Б  гэрээс гараад буцаад орж ирснээ уурлаад модон сандал аваад миний баруун талын гар болон зүүн талын хөлний хэсэгт цохисон. Удалгүй цагдаа, 103 эмч ирээд анхны тусламж үзүүлээд О.Б  бид хоёр цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн гэх гэсэн  мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дахь тал/,

- хохирогч О.Б ийн..."Би Б.Б гэх залуутай гэр бул болоод 4 жил, хамт амьдраад 2 жил болж байна. 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагт өмнө нь хамт ажиллаж байсан эгчийн төрсөн өдөр болсон ба би тухайн үед очсон...Тэгтэл миний хамтран амьдрагч Б.Б  намайг хардаад гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан ба намайг оруулахгүй, цаашаа зайл гээд байсан...Тухайн үед Б.Б  эд зүйлээ шатаана гээд байхаар нь яах юм бэ, зүгээр бай гэж түүнд хэлсэн боловч миний үгэнд орохгүй байхаар нь Б.Б ыг барьж аваад болиулах гэсэн чинь Б.Б  бид хоёр барьцалдаж аваад Б.Б  миний дээр гараад хоолой боохоор би бас зөрүүлээд боогоод газар бид хоёр өнхөрч байхад Б.Б  миний толгойд нэг удаа цохисон...Б.Б  хувцас болон бурхан шашны зүйлийг шатаана гээд ноцолдож байгаад салаад Б.Б ыг би болиулах гэсэн чинь Б.Б  бурхан шашны хажуугаас сэлмээ аваад над руу ойртож ирэхээр нь би шалны модоор хоёр гурван удаа цохисон...Гэтэл Б.Б  том өрөөнөөс сэлэм аваад над руу шидсэн, сэлэм миний баруун талын чихний хэсэгт зоогдож, сэтэрсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,     

- шинжээчийн дүгнэлт: Б.Б.Б ын биед баруун тохой шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тохойд цус хуралт, зүүн хөлийн шагайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт: О.Б ийн биед зүүн чихэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 34-35 дэх тал/,

- шүүгдэгч О.Б ийн...Тухайн үед Б.Б  бид хоёр барьцалдаж аваад Б.Б  миний дээр гараад хоолой боохоор би бас зөрүүлээд боогоод газар бид хоёр өнхөрч байхад Б.Б  миний толгойд нэг удаа цохисон. Би тэр үед хөнгөн никел усны шанага аваад Б.Б ын толгой хэсэг рүү хоёр удаа цохисон...Б.Б  бурхан шашны хажуугаас сэлмээ аваад над руу ойртож ирэхээр нь шалны модоор хоёр гурван удаа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/, 

-шүүгдэгч Б.Б.Б ын...Тухайн үед О.Б  бид хоёр хардалтаас  маргалдаж байгаад би О.Б  рүү сэлэм авч шидсэн нь баруун талын чихний хэсэгт оносон...гэх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч нар тус бүр тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-77, 87, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тэдэнд мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч тус бүрийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч нарын эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

2.3. Шүүгдэгч нарын харилцан үл ойлголцол, таарамжгүй харилцаа тус гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх ба шүүгдэгч тус бүрийн зүй бус, хууль бус үйлдэл “ялган салгах боломжгүй”-гээр дараалан хэрэгжсэн байх тул хэн нэгнийх нь гэмт үйдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж хүндрүүлээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.Б , Б.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

3. Хохирол, хор уршиг :          

 

Хохирогч нарын хувьд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримт гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул /хх-16-17, 23-24, 96-97, шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:       

 

Шүүгдэгч О.Б , Б.Б нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх болон тэдний хөрөнгө, орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-50-51, 53-60, 61-70, 77-78, 86-87, 89-90, 95, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.      

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Б.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

 

  1. Бусад асуудал  

Тус хэрэгт хураагдсан буюу гэмт хэрэг үйлдсэн хэрэгсэл болох нийт урт 51 см, никель өнгийн, 1 ширхэг сэлмийг /хх-10/ устгахаар тогтож, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч О.Б , Б.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Б.Б нарт тус бүр оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.                  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Б.Б нарт тус бүр оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бсдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Тус хэрэгт хураагдсан нийт урт 51 см, никель өнгийн, 1 ширхэг сэлмийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР