| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0272/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/955 |
| Огноо | 2022-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/955
2022 07 21 2022/ШЦТ/955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,
Шүүгдэгч Д.Б,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бхолбогдох 220 800 000 1079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баян-Өндөр сум 3 дугаар баг, Уурхайчин 3 дугаар хороолол, 2 дугаар байр, 29 тоотод оршин суудаг, урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 05 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, мөн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар 05 жил, 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 06 сар, 21 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан. Д.Б
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Д.Б,нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интер” ХХК-ний байранд Ш.А“амтгүй хоол хийдэг” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Б,нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интер” ХХК-ний байранд Ш.А“амтгүй хоол хийдэг” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- гомдол мэдээлэл хүлээн авсан “... иргэн Ш.Алтанцэцэгээс бусдад зодуулсан гэх...” тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3 дахь тал/,
- хохирогчийн...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танил Баярхүүгээс машиныг нь гуйхад ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би “Интер” ХХК-ны байранд хамгаалагч ажилтай Баярхүүгийн ажлын байран дээр очсон, би кофе уугаад, ойр зуурын юм яриад, машиныг нь авч явж байгаа юм чинь гэж бодоод хоол ундаа дөхүүлж өгөх үү гэхэд чиний авч ирсэн хоол нохойн хоол болдог гэж хэлэхээр нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгтэл надад уурлаад, намайг доромжлоод байхаар нь ууж байсан кофегоо асгатал уурлаад би чамд машинаа өгөхөө болилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би явъя гээд гарах гэтэл миний хоёр гараас бариад тийшээ суу, суугаадах гэж байна гэхлээр нь суухад, чиний хийж ирсэн хоол нохойны хоолноос долоон дор...янхан банзал гэхээр нь би уурлаад, чи хүнийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэж хэлчихээд гарах гэтэл үснээс татаад доош дараад, суу гээд байхаар нь ширээн дээр байсан дэвтрийг нь авч шидсэн. Тэгтэл намайг шалан дээр дарж, үснээс зулгаагаад, хоёр гарын бугуйнаас бариад миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь яаж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг үснээс зулгаагаад, 2 удаа шал мөргүүлсэн, намайг гавлана гээд, гаваа гаргаад миний дээр гарч суучихаад дараад байсан...арай хийж доороос нь босч, цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 9,12-13 дахь тал/,
- гэрч С.Гал-Эрдэнийн...Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай. Би тухайн өдөр цагдаа Ж.Уртнасангийн хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн орой Интер ХХК-ны хашаанд хүн хэл амаар доромжлоод намайг гавлана гээд байна гэж хэлсэн. Тухайн хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба тухайн үед хашааны гадна талд гарч ирсэн. Тухайн үед Алтанцэцэг гэх эмэгтэй нь баруун талын нүд шанаа хэсэг нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд болсон асуудлын талаар тодруулахад Баярхүү намайг амтгүй хоол хийлээ гэх шалтгаанаар зодож цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт: Ш.абиед дух, баруун шанаа, дээд доод зовхи, зүүн эрүүний булан, их бие мөчөөр цус хуралт, зулгаралтууд үүсжээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- шүүгдэгч Д.Б...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Алтанцэцэг гэх танил эмэгтэй залгаад би зугаалгад явах гэсэн юм, машинаа маргааш өгөөч гэж хэлсэн гэхээр нь би маргааш ажил дээр ирээд аваарай гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой намайг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр Интех ХХК-ны байран дээр байрлах харуул хамгаалалтын ажил дээрээ байхад Алтанцэцэг ирсэн. Тэгээд миний харуулын байранд орж ирээд надтай ойр зуурын ярьж байгаад би хоол хийж авч ирж өгөх үү гэхээр нь би хоол хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл чи миний хоолыг голоод гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би чиний хоолыг идэхгүй, амтгүй хийдэг гээд хэлчихсэн. Тэгээд би уурлаад машинаа өгөхгүй гэж хэлэхэд заавал машиныг чинь авч явна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад над руу тэр хавиар байсан дэвтэр болон бусад зүйлсийг авч шидээд байхаар нь би гараараа татахад доош шал мөргөөд унасан. Тэгтэл Алтанцэцэг намайг зодлоо гэж гээд цагдаа дуудсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-39-40, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Д.Б,нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хувьд томографикийн зурагны 120.000 төгрөгийн баримт гаргасан, 35.000 төгрөгийн эм тариа авсан гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг өгсөн /хх-13, 22, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч Д.Бнь 2012 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /1хх-41, 44-47, 60-71/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, харуулын ажил эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-38, 50-56, 72-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Б550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий
төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР