| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01531/И |
| Дугаар | 1599 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1599
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байрны 1 тоотод оршин суух Урианхан тайж овогт Шархүүгийн Сэмжидмаа /РД: ФБ79021102/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын Э.Чандмань-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Сэмжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Сэмжидмаа би 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Э.Чандмань-Эрдэнэд 10.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, сар бүр 4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Улмаар Э.Чандмань-Эрдэнэ эргэн төлөлт хийгээгүй учир Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т зааснаар зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтсон гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны бх 30 дугаар байрны 17 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Чандмань-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ш.Сэмжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар нь Э.Чандмань-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь Э.Чандмань-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Э.Чандмань-Эрдэнийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Чингэлтэй дүүргинй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2017/05009 дүгээр шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
Э.Чандмань-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч Ш.Сэмжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Манхи овогт Энэбишийн Чандмань-Эрдэнийг /РД:ХЕ78072172/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Манхи овогт Энэбишийн Чандмань-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
4. Э.Чандмань-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны бх 30 дугаар байрны 17 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР