Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1598

 

 

 

 

 

 

 

 


 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/0

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 1-7 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Боролдой овогт Ёндонжамцийн Бадамсүрэн /РД: ЧВ62112701/-гийн Ш.Жавзандоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ё.Бадамсүрэн шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Жавзандорж нь манай ажлын газрын хүнээр зуучлуулан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая төгрөгийн зээлийг 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг, бараа авах гэсэн юм гээд авхуулсан. Ингэхдээ зээлийн гэрээ байгуулсан ба 2 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатайгаар авахаар тохиролцсон. Түүнээс хойш 2014.12.30-нд хүү 160.000 төгрөг, 2015.02.05-нд хүү 160.000 төгрөг, 2016.03.11-нд 160.000 төгрөг, 2016.06.16-нд 80.000 төгрөг, 2016.08.03-нд 230.000 төгрөг, нийт 790.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш уулзая, мөнгөө тохироод авъя гэхээр  загнаад хавьтуулахгүй, хаягаа хэлэхгүй байгаа юм. Ш.Жавзандорж нь хугацаандаа гэрээний үүргээ үл биелүүлж 6.160.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах гэсэн боловч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Ш.Жавзандоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ё.Бадамсүрэн нь Ш.Жавзандоржийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь Ш.Жавзандорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Ш.Жавзандоржийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2017/05307/ дугаар шүүгчийн захирамж, шүүхийн мэдэгдэх хуудас, шуудангийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Жавзандоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч Ё.Бадамсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шүр овогт Шүрбаатарын Жавзандорж /РД: ЧД71072606/-ийг эрэн сурвалжилсугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Жавзандоржийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

4. Ш.Жавзандорж нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а гудамжны 01 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР