Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,                

улсын яллагч В.Батдэлгэр,       

шүүгдэгч _______нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ холбогдох эрүүгийн 2205013841448  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, **** оны ***** дугаар сарын *******-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Комплекс барилгын материалын дэлгүүрт ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн _________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ________

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч _________ нь “2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 17-36 тоотод хамтран амьдрагч _________ таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, алгадсаны улмаас түүний биед “тархи доргилт, баруун нүдний зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун завжны зулгаралт, хүзүүний цус хуралт” бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

                мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн “...Би нөхөр ________ 2015 оны 08 сард танилцсан бөгөөд энэ оныхоо 10 сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид 2- ын дундаас 2016 онд охин Ухаанзаяа, 2018 онд хүү Ухаантөгс нар төрсөн. Бид 2 гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болохоос биш гэр бүл болоод 7 жил болж байна. Энэ хугацаанд манай нөхөр надад гар хүрч зодож цохиж байсан удаа байхгүй. Гэр бүлийн маргаан болох үе бол байсан. 2022 оны 04 сард би Дүнжингарав худалдааны төв дээр ажилладаг эгчдээ тусалж хэдэн төгрөг олох санаатай ажиллаж байсан юм. Тэгээд орой тарахаас гадна найзуудтайгаа уулзаад шоудсан асуудлаас болоод бид 2 маргаантай байсан бөгөөд хоорондоо харилцаа муутай байсан. 2022 оны 04 сарын 20-ны өдөр би Дүнжингарав худалдааны төв дээр ажиллаж  байгаад орой тараад 2 найзтайгаа уулзаж тус бүр 4-5 шил пиво уусан. Ингээд шөнийн 03 цаг өнгөрч байхад гэртэй орсон чинь нөхөр Пүрэвээ 2 хүүхдэд хоол хийж өгөөгүй, ганцаараа буйдан дээр унтаж байхаар нь уурлаад чи хүүхдэд хоол хийж өгөхгүй яасан юм бэ? Гэтэл би хоол хийж өгмөөргүй санагдаад гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад гэрт байгаа эд зүйлсийг шидэж маргаан ширүүссэн. Би уурандаа гал тогооны өрөөнд байх шургуулгаас хутга аваад “үхээд өгье” гэж хэлсэн чинь “тэнэг юм уу болиоч” гэж хэлээд хүрч ирээд хутга шүүрч аваад түлхээд “хүн хэлээд байхад яах гээд байгаа юм бэ? Намайг яаж ч чадахгүй гэж бодоо юу чи” гэж хэлээд баруун нүд, шанаа, завж хэсгийг хамруулаад нээх том алгаараа цохисон. Би уйлаад эвлэрэх санаатай байж байтал цагдаа нар ороод ирсэн. Хажуу айл дуудлага өгсөн юм шиг байгаа юм. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. ...За ямар ч байсан баруун нүд, шанаа, завж хэсгийг хамруулаад их хүчтэй цохисон. Би алгадсан гэж бодоод байгаа юм. Яг гараа атгаж байгаад цохисон эсэхийг нь хараагүй. Хутгаар гараа цохисон, сандарч гүйж ирсэн гэдэг нь худлаа. Би өөрийгөө амиа хорлох үйлдэл огт гараагүй. Нөхрөө айлгах санаатай шургуулгаас хутга бариад автал гүйж ирээд хутга булааж аваад цохисон юм. Үүд рүү шидсэн зүйл байхгүй. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Одоо бид 2 эв учраа олоод хамт амьдарч байгаа. Гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрийн талаар мэдэж авлаа. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдах шаардлага байхгүй. ... Манай нөхөр намайг ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж байсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  17-18 дугаар хуудас/,

 

                мөрдөн байцаалтад яллагдагч _______ өгсөн:  “...би уурлаад хутгыг нь булааж аваад гараа атгаж байгаад баруун шүд, шанаа хэсэгт нь 1 удаа цохиод 1 удаа алгадсан. Тэгээд доош нь дараад салтаандаа толгойг нь хавчуулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Өөрийгөө зүсчих вий гэж бодоод сандарсан нь үнэн. Гэхдээ уур хүрээд 1 удаа гараа атгаж байгаад цохиод 1 удаа алгадсан юм” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6018 дугаартай:

1. “_______ биед тархи доргилт, баруун нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун завжны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  25-26 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  39 дүгээр хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

-тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

-эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /42 дугаар хуудас/

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

          - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь “2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 17-36 тоотод хамтран амьдрагч ****** таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, алгадсаны улмаас түүний биед “тархи доргилт, баруун нүдний зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун завжны зулгаралт, хүзүүний цус хуралт” бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

            шүүгдэгч _____ нь шүүхийн хэлэлцүүлэг:: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн: “...За ямар ч байсан баруун нүд, шанаа, завж хэсгийг хамруулаад их хүчтэй цохисон. Би алгадсан гэж бодоод байгаа юм. Яг гараа атгаж байгаад цохисон эсэхийг нь хараагүй. Хутгаар гараа цохисон, сандарч гүйж ирсэн гэдэг нь худлаа. Би өөрийгөө амиа хорлох үйлдэл огт гараагүй. Нөхрөө айлгах санаатай шургуулгаас хутга бариад автал гүйж ирээд хутга булааж аваад цохисон юм. Үүд рүү шидсэн зүйл байхгүй. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...Манай нөхөр намайг ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж байсан зүйл огт байхгүй /хавтаст хэргийн  17-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад  яллагдагч ________ өгсөн:  “...би уурлаад хутгыг нь булааж  аваад гараа атгаж байгаад баруун шүд, шанаа хэсэгт нь 1 удаа цохиод 1 удаа алгадсан. Тэгээд доош нь дараад салтаандаа толгойг нь хавчуулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Өөрийгөө зүсчих вий гэж бодоод сандарсан нь үнэн. Гэхдээ уур хүрээд 1 удаа гараа атгаж байгаад цохиод 1 удаа алгадсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6018 дугаартай:  “______ биед тархи доргилт, баруун нүдний зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун завжны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  25-26 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч ____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

2. Шүүгдэгч ________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ______ нь гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч ______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч ______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас _______ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б_________ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ