| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01575/И |
| Дугаар | 1499 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1499
| 2017 оны 06 сарын өдөр | Дугаар 183/ШШ2017/ | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 3/9 байрны 4/1 тоотод оршин суух Шаргалзуут овогтой Ёндонгийн Наран-Өлзий /РД:ТБ76031001/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Наран-Өлзий нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1175208 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ё.Наран-Өлзий нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ё.Наран-Өлзий нь “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 235 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.Наран-Өлзий шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие төхөөрөмжийн үндсэн үнэ болох 220.000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагаас 110.000 төгрөгнөөс татгалзаж байна. Хариуцагч Ё.Наран-Өлзий нь 220.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид хоорондоо: …Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Ё.Наран-Өлзий нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийн алданги 110.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 220.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ё.Наран-Өлзий хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ё.Наран-Өлзийгөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220.000 төгрөг, түүнд ногдуулсан алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үндсэн төлбөр 220.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ё.Наран-Өлзий нь 160.000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулав.
Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 7250 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож 3625 төгрөгийг хариуцагч Ё.Наран-Өлзийгөөс, 3625 төгрөгийг орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК, хариуцагч Ё.Наран-Өлзий нар нэхэмжлэлийн шаардлагаас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ё.Наран-Өлзий нь 220.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ё.Наран-Өлзийгөөс 3625 төгрөг, улсын орлогоос 3625 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР