Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

2022           05              17                                          2022/ШЦТ/375

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган                

улсын яллагч  Ц.Сэргэлэнбаатар  

хохирогч _______   

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001185 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, ***** оны ****** дугаар сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 хүүгийн хамт, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, ***** дугаар хороо, орбит ******* дүгээр гудамжны _______ тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй._________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

_______ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд хохирогчийн найз залуу Тэмүгэ-г хүрээд ир, нааш ир гэж согтуурхан үл ялих зүйлээр шалтаглан ширээн дээр байсан пивоны шилээр хохирогч _______ толгой болон нүүрэн хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ: Миний хувьд гомдолтой байна. Зүгээр хүн авах гэж очоод эрүүл мэндээрээ хохирсон. Нүд бүрэлзээд, сонсгол муудсан байдалтай байна. Тухайн хэрэг болсон өдрөөс хойш 2 сар гаран болоход над руу биеийг минь асууж холбоо бариагүй. Би хамрын хугарал, таславчийн мурийлт гэсэн оноштойгоор хагалгаанд орох шаардлагатай байна. Мөн ажилдаа явж чадахгүй 10-аад хоног болсон.Энэ ажилгүй байсан хугацааны цалингаа мөн гаргуулж авмаар байна. “Эм Жи Жи” эмнэлгээс асуухад хагалгааны зардал 3.666.000 төгрөг, 1 өдрийн 86.000 төгрөг буюу 10 хоногийн ажлын хөлс 866.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн“...би 2022 оны 03 дугаар сарын 11-ний шөнө найзын хүүхдийг Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв дээр үзүүлээд байж байсан чинь 00 цагийн үед найз залуу Тэмүгэ миний дугаар руу залгаад “би Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Кензо нэртэй бааранд байна чи хүрч ирээд намайг аваадах” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын үед Кензо нэртэй баарны гадаа очоод хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь тус баар руу орсон чинь найз Тэмүгэ үл таних эмэгтэйн хамт сууж байсан...” “...Тэмүгэ надад хандаж “манай хоёр найз хүрээд ирэх байх ирэхээр нь гарах гэсэн юм” гэж хэлэхээр нь бид хоёр ширээн дээр буцаж суугаад найзуудыг нь хүлээж байсан чинь Тэмүгэтэй хамт сууж байсан үл таних эмэгтэй ширээн дээр буцаж ирээд уурлаад намайг түлхээд Тэмүгээ-г хүрээд ир, нааш ир гээд дуудаад байхаар нь үл таних эмэгтэйд хандаж “чи болиодох би найз эмэгтэй нь байна чи яв” гэсэн чинь үл таних эмэгтэй миний хамар хэсэг рүү гараараа цохих үед би хойшоо сандал руу унасан ... үл таних эмэгтэй ширээн дээр байсан 0.75 литрийн хэмжээтэй архины хоосон шил авахаар нь нүүрээ хамгаалаад доош тонгойсон чинь миний толгой дээр цохисон /архины шил хагараагүй/ тонгойж байгаад толгойгоо өндийлгөсөн чинь миний нүүр хэсэг рүү архины шилээр цохисон миний нүүр халуун оргиод тонгойгоод дараад суусан тэгээд тэнд байсан хүмүүс салгасан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн“...би 2022 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед найз *********** нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кензо нэртэй бааранд ороод 0.75 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи, 4 ширхэг 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, ус, ундаа захиалаад ууцгаасан. Хамт орж ирсэн ****** хоёр 00 цагийн үед гэртээ харилаа гэж хэлээд яваад өгсөн. “...тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна би **** /*****/- тай хамт баарны ширээн дээр сууж байсан чинь найз охин _____ ороод ирэхээр нь би босоод хувцсаа өмссөн чинь _______н /_______/ надаас чи хайчих гээд байгаа юм гэж асуухаар нь би харилаа найз охин ирсэн байна гэж хэлсэн чинь _____ ______/ уурлаад босоод явсан. ****** бид хоёр юм яриад ширээн дээр сууж байсан чинь *****н ________/ хүрч ирээд намайг татаж чангаагаад байхаар нь манай найз охин боль гэж хэлээд уурласан чинь ****** нүүр хэсэг рүү нь түлхсэн энэ үед ***** буйдан дээр унаад хөлөөрөө ___өн ________/ хөлрүү жийсэн чинь ширээн дээр байсан архины шилийг аваад ****** рүү шидсэн чинь шил нь хана оносон. ****** нь ширээн байсан пивоны шил аваад мөн адил ________ рүү шидсэн чинь ______гийн нүүрэн дээр нь оносон тэгээд тэнд байх хүмүүс салгасан ...” гэх мэдүүлэг  / хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4338 дугаартай:

1._______ биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.4 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

З.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...ширээний ард сууж байгаа эмэгтэй дээр үл таних эмэгтэй хүрч ирээд сууж байсан эмэгтэйн толгой хэсэг рүү гараараа түлхэх үед сууж байсан эмэгтэй босож ирээд буйдан хэсэг рүү унаад хөлөөрөө өшиглөж байна. Энэ үед ширээн дээр ирсэн эмэгтэй ширээн дээр байх шилийг авч шидээд, дахин нэг шил авч шидэх үед буйдан дээр сууж байсан эмэгтэй нүүрээ дарж байна ...” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас /,

 урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд хохирогчийн найз залуу Тэмүгэ-г хүрээд ир, нааш ир гэж согтуурхан үл ялих зүйлээр шалтаглан ширээн дээр байсан пивоны шилээр хохирогч ________ толгой болон нүүрэн хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, саналтай ...” гэх дүгнэлтийг,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ нь “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч _______ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд хохирогчийн найз залуу __________-г хүрээд ир, нааш ир гэж согтуурхан үл ялих зүйлээр шалтаглан ширээн дээр байсан пивоны шилээр хохирогч ______ толгой болон нүүрэн хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ________ гэмт үйлдлийн улмаас хохирогч _______ учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т__________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч ______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин, хагалгааны зардалд нийт 4,532,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчид баримтаар 468,558 төгрөгийн  хохирол учирсан байна.

Шүүгдэгч ___________ нь 468,558 төгрөгийн төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдъя.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох.....” санал гаргав.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______  800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ________ сануулах нь зүйтэй.

           Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар __________ 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

           

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ