Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

       2022             05            06                        2022/ШЦТ/             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Б.Солонго,        

  шүүгдэгч __________,түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ холбогдох эрүүгийн 1805030760164 тоот дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, ___________ оршин суух хаягтай, Урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгэгдсэн. ________________/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Боржигон овогт _________ нь 2018 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн _________ дугаар байрны баруун талд байрлах автомашины гражид буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч _________ эзэмшлийн “Тоёота камри” загварын ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, 60 ампер цагийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 572.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: “...тухайн дүгнэлт дээр миний гарын мөр тохирсон байна. ...хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч _________ өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед өөрийн 35-22 УНЕ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота камри загварын машинаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22А дугаар байрны баруун байрлах гражид байрлуулж хоносон юм. ...талд гражаа  цоожоор цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө 07 цагийн үед граж дээрээ ирэхэд гражийн хаалга хагас онгойсон байсан ба дотогш ороход миний машины урд хамар сөхөөд тавьчихсан, ачааны хаалга онгорхой доторх эд зүйлийг нь замбараагүй болгоод ундуй сундуй болгосон байсан. ...миний машины 2 талын толийг сууриар нь тайлаад авчихсан, 60 ампер цагийн брэндийг санахгүй байна 1 аккумулятор хулгайд алдагдсан байсан. Би эд хөрөнгийн үнэлгээний БГ2-18-412 болон шинжээчийн 01/387 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинэбаяр гэж хүнийг танихгүй. Харж байгаагүй хүн байна" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

“...Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22А дугаар байр.., гражид хулгай орсон гэсний дагуу үзлэгийн хийхэд..., хаалгыг нээж үзэн дотор талын бариул хэсгээс 1 ширхэг гарын мөрийг хар өнгийн нунтагаар илрүүлж делта хальсанд бэхжүүлж авсан..” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн нэг хуудас гарын мөрнийг бэхжүүлж авсан 1 гэж дугаарласан “Жолооч талын хаалганы дотор бариулын дотор хэсэг” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р хуудас/,

                 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/387 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн жолооч талын хаалганы дотор бариулын дотор хэсгээс бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөр нь санд ММ005210002533,                 ММ000710002970,        2556409, М1М000310000827 гэсэн дугаараар ___________ нэрээр санд 4 удаа бүртгэгдсэн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

 

                 -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 572.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

 

                Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

               

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,

2015 оны Төв Аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн 88 дугаартай захирамж /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,зэрэг хэрэгт цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 572.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хавтаст хэргийн 42-43-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч _________ нь 2018 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******** дугаар хороо, ****** дугаар байрны баруун талд байрлах автомашины гражид буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч _________ эзэмшлийн “Тоёота камри” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, 60 ампер цагийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 572.000 төгрөгийн хохирол хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч _________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн зүйл анги болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч _________ өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед өөрийн ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота камри загварын машинаа Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны баруун байрлах гражид байрлуулж хоносон юм. ...талд гражаа  цоожоор цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө 07 цагийн үед граж дээрээ ирэхэд гражийн хаалга хагас онгойсон байсан ба дотогш ороход миний машины урд хамар сөхөөд тавьчихсан, ачааны хаалга онгорхой доторх эд зүйлийг нь замбараагүй болгоод ундуй сундуй болгосон байсан. ...миний машины 2 талын толийг сууриар нь тайлаад авчихсан, 60 ампер цагийн брэндийг санахгүй байна 1 аккумулятор хулгайд алдагдсан байсан. Би эд хөрөнгийн үнэлгээний БГ2-18-412 болон шинжээчийн 01/387 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. _________ гэж хүнийг танихгүй. Харж байгаагүй хүн байна" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, “...Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22А дугаар байр.., гражид хулгай орсон гэсний дагуу үзлэгийн хийхэд..., хаалгыг нээж үзэн дотор талын бариул хэсгээс 1 ширхэг гарын мөрийг хар өнгийн нунтагаар илрүүлж делта хальсанд бэхжүүлж авсан..” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн нэг хуудас гарын мөрнийг бэхжүүлж авсан 1 гэж дугаарласан “Жолооч талын хаалганы дотор бариулын дотор хэсэг” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр автомашины гражид буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэмт үйлдэл бүрэн нотлогдон тогтоогдож байна.

 

               Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

 

 Хохирлын талаар

 

     Хавтаст хэргийн 107 дугаар талд хохирогчоос “...гомдол санал, байхгүй 300,000 төгрөгийг дансаар хүлээн авсан” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч ________ бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч ______  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,   уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэсэн ....”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч __________ нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргалаа.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч _________ 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ________ нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 8-р сарын 23-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж нийт 15 жилийн хорих ял шийтгэгдсэн байна. Гэтэл 2015 оны Төв Аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн 88 дугаартай /хавтаст хэргийн 103-104 дэх тал/ захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар хамрагдах боломжгүй гэж захирамжийн тодорхойлох хэсэгт дүгнэж ялтан ________ эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг хэвээр үлдээсэн атал тус захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 25 жилийг хасч эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг хэвээр үлдээсэн нь тус шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дүгнэсэнээр түүнийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй гэж ойлгогдож байх тул шүүгдэгч _________ урьд өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул ________ оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.   

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг _________ сануулах нь зүйтэй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан хулгайлах  гэмт хэргийг бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч _____ 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан _________ оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.   

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ****_ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг ________  сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ