Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1437

 

 

 

 

 

 


 

2017 оны 06 сарын  өдөр

      Дугаар 183/ШЗ2017/

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                               

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Нархан хотхонд байрлах “Нархан” сууц өмчлөгчдийн холбооны /цаашид СӨХ гэх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Нархан хотхон 51 дүгээр байрны 16 тоотод оршин суух Э.Энх-Эрдэнэд холбогдох

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 632.250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нархан” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нархан СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хороонд оршин суугч Энх-Эрдэнэ нь 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 632.250 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э.Энх-Эрдэнээс 632.250 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Нархан” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Энх-Эрдэнэ нь төлбөр 632.250 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ татан авахыг хүсч байна гэжээ.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч "Нархан" СӨХ нь хариуцагч Э.Энх-Эрдэнээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 632.250 төгрөг шаарджээ.

  Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энх-Эрдэнэ биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгч тал хэдийгээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

  Иймд улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийн  50 хувь болох 9809 төгрөгийг улсын орлогоос, үлдсэн 50 хувь болох 9809 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон               

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1. Нэхэмжлэгч "Нархан"СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 632.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энх-Эрдэнэ биелүүлснийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэхь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Э.Энх-Эрдэнээс 9809 төгрөг, улсын орлогоос 9809 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Нархан" СӨХ-нд олгосугай.

 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР