Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,              

улсын яллагч Б.Батсайхан,              

шүүгдэгч __________, түүний өмгөөлөгч Н.Цэен-Ойдов /ҮД-0299/

         шүүгдэгч _________ түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД-0582/, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ***** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004580096  дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ***** дүгээр сарын *******-ны өдөр *** суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн *****_дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ****** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******_,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****** оны ******* дүгээр сарын *********-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгачин, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн ********* дүгээр хороо, ****

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга

Шүүгдэгч ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг ангид хамт суралцаж байсан *******_ дуу хөгжмийн багшаар ажилласан мэтээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай ажилд  авсан тушаал гаргаж 832.131 төгрөгийн үндсэн цалин бодуулж нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэгт 160.609 төгрөгийг суутгаж, 671.522 төгрөгийг Хаан банкан дахь ****** тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлээд 620.000 төгрөгийг өөрийн ******** тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ******* ажлаас чөлөөлсөн ******* дүгээр тушаал гаргаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 832.131 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******** дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******ашиг сонирхлын үүднээс няравын албан тушаалд томилохын тулд  200.000 /хоёр зуун мянга/ төгрөг өгөхийг шүүгдэгч ***** шаардан улмаар шүүгдэгч****** нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус цэцэрлэгт няравын ажилд томилогдож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч ******* 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг Хаан банк дахь ***** ******* тоот дансанд шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт, ****** нь 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг авсны дараа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ***** ажилд авах тухай *****2 дугаар тушаалыг гаргаж хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ:   

 

“...Хамгийн анх 2019 оны 6 дугаар сард манай эгч надтай холбогдсон. Тухайн үед эгч маань Эх нялхас эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж байсан. Ийм ажлын санал байна, ирээд уулзах уу, надад уг нь ажлын санал тавьсан юм гэж хэлсэн. Эгч нь өөрөө ажилтай юм чинь миний дүү ирээд уулзах уу гэж надад хэлсэн. Эгчийнхээ хэлснээр би очиж уулзсан. Тэрнээс хойш 7 сард намайг ирж шалгалт өгөх хэрэгтэй байна гэж дуудсан. Би төрийн сан дээр наадмын өмнө очсон чинь анхан шатны шалгалт надаас авсан. Шалгалтаа өгөөд би хөдөө явсан. Тухайн үед амралттай байсан учраас гэр бүлээрээ хөдөө явсан. Тэгээд 7 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа ********** эрхлэгч над руу залгасан. Хэзээ ажилдаа орох боломжтой байна, 25-ны өдөр ажилдаа ороорой гэж надад хэлсэн. Тэгээд би яаралтайгаар 24-ний өдөр хотод ирсэн. 25-ны өглөө эрт очиход миний тушаалыг гаргасан байсан. Тэрний өмнө 15-ны өдөр ****** над руу залгаад чамайг ажилд авахын тулд төрийн сангийн хүмүүст мөнгө өгсөн гэж хэлсэн. Бас өөрийгөө Дорнод аймагт явж байна, чиний өмнөөс хүмүүст мөнгө өгсөн, надад шатахууны мөнгө хэрэгтэй байна, тийм болохоор энэ мөнгийг өгөөч гэж утсаар ярьсан. Тухайн үед надад өгөх мөнгө байгаагүй. Би нөхөртөө хэлсэн чинь мөнгө байхгүй юм чинь наад хүндээ учрыг нь олоод хэлчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд байж байтал эгчээс мөнгө орж ирсэн. Эгч, ах хоёр маань зээл дутаад байна гээд надаас 4 дүгээр сард мөнгө зээлсэн байсан юм. Тэгээд үдээс хойш нь би мөнгө шилжүүлсэн юм. Энэ хүнд ийм учраас 200.000 төгрөг өгсөн. Үүнийг буруу гэдгийг мэдэж байсан боловч өөрөө ийм хэрэг хийчихсэн, харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  

 

“...Улсын яллагч намайг хоёр зүйлээр буруутгаж оруулж ирсэн. Би ***** үнэхээр авлига аваагүй. 2019 оны 6 дугаар сард би ***** авлига аваагүй. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд би Эх нялхаст хэвтэж байсан. Тэр үед ****** гэдэг хүүхэн өөр тасагт хэвтэж байсан бөгөөд манай тасгаар орж, гарч байгаад миний яриаг сонсоод та нярав авах юм бол манай дүү ажиллаж чадна, 3 нялх хүүхэдтэй, та ажилд аваач гэж хэлсэн. Тухайн үед би өргөдөл, гомдол, анкетаа журмын дагуу өг гэж хэлсэн. Тэрний дараа 7 дугаар сарын 01-ний өдөр *******өргөдлөө бичиж өгсөн. Яагаад нярав авах болсон бэ гэхээр манай хуучин нярав ****** маань 23 дугаар сургуульд хүүхдээ өгч байгаа учраас ажлаасаа гарна гээд сарын өмнө өргөдлөө өгсөн байсан. Тухайн үед ажиллах хүн байгаагүй учраас ******** гэж хүнийг түр авсан байсан. Тэр хүн маань ажиллаж байгаад цалин багатай, ажил ихтэй юм байна, ажиллаж чадахгүй гээд 20-ны өдөр гарсан. Тэрний дараа 7 дугаар сарын 01-ний өдөр _______ өргөдлийг хүлээж аваад Дорнод аймаг руу амралтаа аваад явсан. Дорнод аймагт явж байхад манай авсан машины аккумулятор суусан. Тэр үеэр баяр болж байсан учраас би сайн санаж байна. 2-3 хүнтэй холбогдож аккумулятор суусан, мөнгө байна уу гэж асуусан. Баяр ёслол гээд надад мөнгө олдоогүй. Тухайн үед гэнэт ******** санаанд ороод би ******** хэлсэн. Тэгсэн та дансаа явуулчихаарай гэж хэлсэн. Маргааш нь надад 200.000 төгрөг орж ирсэн гэдгийг би мэдсэн. Тэр мөнгөөрөө Дорнодоос аккумулятор авсан. Дараа нь ажилдаа ирээд санаандгүй байж байгаад ярьсан чинь ***** би танд мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Тийм яриа болоход нь би бага хэмжээгээр мөнгийг чинь буцааж өгнө, одоохондоо мөнгө алга байна гэж хэлсэн. Тэр үед манай ажил дээр барилгын ажил ид явагдаж байсан. Үнэндээ би ******** юу ч өгч чадахгүй байсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******** ажилдаа ор гэж хэлсэн. Ингэж хэлсний дараа би тушаалаа гаргасан. ******ирж уулзсан. Ингээд бид хоёр цаашаа хамтарч ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын дундуур багш нарын баярыг тэмдэглэнэ гэж ****** хэлсэн. Баяр тэмдэглэх учраас хүн болгон 70.000 төгрөг хураалгаж байгаа юм, танд өгсөн мөнгөнөөс миний 70.000 төгрөгийг та өгчихөөрэй, нягтлан, дарга хоёроос мөнгө авахгүй гэсэн гэж хэлсэн. Тэгээд би ****** хамгийн анх 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 70.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн байгууллагын хүмүүс зарим нь мөнгө байхгүй гэж байна, би өөрөөс мөнгө өгч байгаа, 2-3 хүн мөнгөгүй гээд байна, надаас авсан мөнгөнөөс өгчихгүй юу гэж хэлсэн. Үүнээс хойш би ****** мөнгөө бага багаар шилжүүлээд явж байсан. 7.000 төгрөг бол би яах ч арга байхгүй, ийш тийш ******_ явахад кофе, цай захиж байсан мөнгө. 210.000 төгрөгийг ****** өгсөн байгаа, энэ мөнгө нь хуулгаараа харагдана. Ингээд ажлаа хийгээд явж байсан чинь 2020 оны 01 дүгээр сард ковид гараад бүх цэцэрлэг, сургууль хаагдсан. 5 дугаар сарын 15-ны өдөр манай нягтлан ******** ажлаа өгөхөөр болсон. Өөрөө Төрийн сангийн ******** ажлаас гарах хүсэлтээ өгсөн байсан. Надад ажлаас гарна гэдгээ сүүлд хэлсэн. Тэгээд ажлаа хүлээлцээд Төрийн сангийн ********* мэргэжилтэн зэрэг 4-5 хүн ирээд ажлыг нь хүлээлцсэн. Тэр үед шалгалтаар ирсэн мэргэжилтэн *********ирээд танай хүүхдийн хөргөгч дотор мах биш дандаа яс байна, ямар учиртай юм бэ, учрыг нь олоорой гэж хэлсэн. Ингээд энэ хүмүүсийг явсны дараа ________ ёс зүйн хороогоор оруулсан. _ мах яагаад байхгүй байгаа юм бэ, хэрзийсэн олон яс байна, 167 кг мах яасан юм бэ гэж асуусан. Хүүхдийн амралт болох гээд байсан бөгөөд биднийг төлбөр тооцоогоо хийж дуусга гэсэн. *******_ ёс зүйн хороогоор ороод асуухад энэ махны мөнгийг би өөрөө төлнө, намайг битгий ажлаас халаач гэж хэлсэн. Би ****** эгч ******а нь хэлсэн учраас ажилд авсан. 3 хүүхэдтэй, амьдрал хэцүү байна гэж хэлэхэд нь өрөвдөөд авсан. Тухайн үед алдаа дутагдал дээр нь би тушаал гаргаагүй. Амралтын мөнгөө аваад би өөрөө төлбөрийг тушаана гэж хэлэхэд өөрийг нь өрөвдөөд арга хэмжээ ч аваагүй. Хяналтын албанаас хүртэл энэ хүнд арга хэмжээ яагаад аваагүй вэ гэж асууж байсан. Би энэ хүнийг өрөвдөөд, 3 хүүхэдтэй болохоор нь арга хэмжээ аваагүй юм. Би өөрт нь сануулаад өнгөрч байсан. Ингээд цаашаа ажиллаж байсан. Үүний дараа амралтын мөнгөө авсны дараа 1.770.000 төгрөгийг би өөрөө тушаасан. Тогооч нартай нийлж хулгай хийсэн махны асуудал мөн байсан. Энэ дээр ******* тогооч нар буруугүй, би буруутай гэж хэлсэн. Ингээд 1.770.000 төгрөг тушаагаад падаанаа нягтланд өгсөн. ********* яагаад надад ингэж өс санасан гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед би энэ хүнийг ажлаас халаагүй. Өөрийнх нь хүсэлтийг харгалзаж байгаад дараагийн асуудлыг шийдвэрлэсэн. Аккумуляторыг би ******* өгөөд охинтойгоо хамт 6 сарын баталгаат газар руу нь явуулсан.  ******* өөрөө манай охиныг дагуулж яваад тухайн аккумуляторыг өгсөн чинь тухайн газар нь аваагүй байсан. Би 150.000-160.000 төгрөг болох байх гэж бодоод явуулсан чинь аваагүй юм. Тэгсэн чинь ********* би өөрөө авчихъя гэсэн. Тэр аккумуляторын мөнгийг тооцоондоо оруулсан байх гэж бодож явсан юм...” гэх мэдүүлэг,    

 

3. ******** 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

4. Нийслэлийн Баянгол дүүргийн ******** дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******** дугаартай _______ ажилд авах тухай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),

 

5. Нийслэлийн Баянгол дүүргийн ******* дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай *******_ ажлаас чөлөөлөх тухай тушаал (1дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал),

 

6. *******Хаан банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ******** Хаан банкны ******0 тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн байдал (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),

 

7. Нийслэлийн Баянгол дүүргийн*******дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Г*********г ажилд авах тухай тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал),

 

8. Мөрдөн байцаалтад гэрчээр ******* өгсөн:

 

“...Тэгээд 7 дугаар сарын 15-ны өдөр ********* над руу утсаар яриад чи хэзээ ажилд орох боломжтой вэ, би чамайг өөрийнхөө цэцэрлэг дээр авахын тулд төрийн сангийн хэлтсийнхэнд 200,000 төгрөг өгсөн, тэрийг чи надад өгөх хэрэгтэй байна гээд өөрийнхөө ****** тоот данс руугаа 200,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрийнхөө ********* тоот данснаас шилжүүлсэн. ...Намайг анх ажилд орсны дараа хөгжмийн багшаар ********* гэх хүнийг ажилд авч байсан ба түүнээс өмнө хөгжмийн багшаар хүн ажиллаж байгаагүй байтал ********* гэх хүнийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилж, 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн тушаал гаргаад 05 дугаар сард *********** 20 хувийн үр дүнгийн нэмэгдэл олгосон байдаг. ********** гэх хүн хөгжмийн багш огт байгаагүй, ажиллаагүй гэдгийг манай цэцэрлэгийн бүх багш ажилчид мэднэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал), 

 

9. Нийслэлийн Баянгол дүүргийн *******_дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **********1 дугаартай ********* ажлаас чөлөөлөх тухай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал),

 

10. Мөрдөн байцаалтад ********* өгсөн:

 

“...Би одоо ажиллаж байгаа ******** дугаар цэцэрлэгтээ 2014 оноос хойш тасралтгүй бүлгийн багшаар ажиллаж байгаа. Гэхдээ дунд нь буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаасаа түр чөлөөлөгдөөд Монгол Улсын Багшийн их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын зэрэглэл дээшлүүлэх ангид суралцаад 05 дугаар сарын 15-ны өдөр эргэж ажилдаа орсон... Хаан банкин дахь ******** тоот дансаараа сард гар дээрээ нийт 900.000 төгрөгийн цалин авдаг. ******* танина 1989-1991 онд тухайн үеийн цэцэрлэгийн багшийн техникум /одоогийн Монгол Улсын Багшийн их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын анги/-д хамт суралцаж байсан. ******* сургууль төгссөнөөс хойш уулзалдаагүй байсан. Тэгээд өнгөрсөн жил суралцсан зэрэглэл дээшлүүлэх анги нь 198 дугаар цэцэрлэгийн ойролцоо байрлаж байсан учир******** уулзаж байсан. ...*********** надад манай цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилд орооч гэхээр нь гэрээс хол юм, тэгээд ч би дуу хөгжмийн багшийн ажил хийж чадахгүй, бүлгийн багшаараа л ажиллана гэдгээ хэлж байсан. Тэгээд ******* дугаар цэцэрлэгээс түр чөлөөлөгдсөн учир миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрах гээд би сайн дураараа төлье гээд нийгмийн даатгалын дэвтрээ өөртөө авчихсан явж байсан. Тэгээд ********_ ярилцаж байхдаа нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлж байсан ба яг яагаад *********** өгчихсөнөө одоо үнэхээр санахгүй байна. Тэгээд дараа нь удаагүй дэвтрээ авъя гээд авч байсан. Би ******** дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...өнгөрсөн жил би 5 дахь өдөр нь Орос руу ****** аймгийн *******г сумын боомтоор нөхрийнхөө хамт яваад хатаасан чавга, чангаанз зэрэг жимснүүдийг Хиагтаас худалдан аваад буцаж бүтэн сайн өдөр хотод ирээд зардаг наймаа эрхэлдэг байсан. Тэгээд ********надаас жимс худалдаж авч байсан, гэхдээ мөнгийг нь цалин буухаар өгье гээд өгөөгүй, би аваагүй өнгөрсөн. Ингэж уулзахдаа би дээр хэлсэнчлэн нийгмийн даатгалын дэвтрээ _______ өгчихсөн байсан. Тэгээд байж байтал миний дансанд ******* дугаар цэцэрлэгийн цалин гээд 671.522 төгрөг орж ирэхээр нь гайхаад ______ руу залгаад асуутал шинээр дууны багш ирсэн гэлүү юу гэлээ нэг юм хэлээд жимснийхээ 50.000 төгрөгийг суутгаад энэ данс руу буцаагаад шилжүүлчих гэхээр нь өгсөн данс руу би шилжүүлж байсан. ...Би мэдээгүй, шимтгэлээ би хувиараа сайн дураараа төлж байсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилласан тал цалин бодогдож орсон, би ********* дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...Миний дансанд цалин орохыг нь би мэдээгүй. Дууны багшаар орох уу гэхэд нь би бүлгийн багшийн орон тоо гарвал яахав хот руу дөхөөд орчихъё гэсэн бодолтой хэлж байсан. Тэгээд бүлгийн багшийн орон тоо гарвал яахав манайд ажилд ор гэж байсан ба гарахад юу ч гэсэн дэвтрээ үлдээчих гэлүү юу гэлээ тэгээд дэвтрээ үлдээсэн байх, одоо яг яагаад дэвтрээ үлдээснээ санахгүй байна, ямар ч гэсэн санаатай үлдээгээгүй. 2019 оны 03 юм уу 04 дүгээр сард ______й уулзсан байх, би ямар ч байсан сайн дурын даатгалаа 04 дүгээр сарын сүүлийн өдөр амжиж төлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал),    

 

11. Мөрдөн байцаалтад гэрч*********** өгсөн: 

 

“...Тэгээд дараа өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн миний дансанд******* дугаар цэцэрлэгээс цалин гээд орж ирэхээр нь ********* руу жимсний үлдэгдэл мөнгөө суутгаад шилжүүлж байсан. ...Үгүй би өргөдөл бичиж байгаагүй. Энэ баримт дээрх бичиг миний бичиг биш байна. Миний авч ирсэн хар дэвтэр дээрх бичмэлүүдтэй энэ надад үзүүлсэн баримт дээрх бичмэлийг харьцуулаад харсан ч өөр байгаа нь харагдана, миний бичиг биш. Мөн энэ баримт дээрх _______ тоот хаяг болон ********* дугаарыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дэх тал),    

 

12. Мөрдөн байцаалтад гэрч О____ өгсөн: 

 

“...Манай эхнэр ерөөсөө тэр ______ дугаар цэцэрлэгт ажиллаагүй, ***** дүүргийн ___ дугаар цэцэрлэгт анх нээгдсэн цагаас хойш одоог хүртэл ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,     

 

13. ______ цалин бодсон цалингийн хүснэгт (1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал)

 

14. Баянгол дүүргийн ________ дугаар Цэцэрлэгийн санхүүгийн баримт бичгүүд, эрхлэгчийн тушаал, шийдвэрүүд, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн баримт бичигт хийсэн үзлэгээр хуулбарлан авсан 110 ширхэг ворд файл бүхий 1 ширхэг сиди (1 дүгээр хавтаст хэргийн 132-139 дэх тал),

 

15. Нийслэлийн Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас гаргуулж авсан _______дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн А, Б тушаалын бүртгэлийн дэвтэр, ажилчдад цалин олгосон баримт, дансны хуулгууд (2 дугаар хавтаст хэргийн 52-127 дахь тал),

 

16. Арилжааны банкуудаас гаргаж авсан дансны хуулгууд (З дугаар хавтаст хэргийн 7-191 дэх тал),

 

17. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05/2687 дугаартай албан бичигт: _________ нь өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрийнхөө төрсөн дүү ********* холбоотой захиргааны шийдвэр гаргасан (2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), 

 

18. С_______ ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 45-50 дахь тал),

 

19. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч ******** баталсан удирдамжийн дагуу хийгдсэн дотоод аудит, хяналт шалгалтын ажлын тайлан (2 дугаар хавтаст хэргийн 214-221 дэх тал),

 

20. ______ Монгол Улсын Хилээр гарч явсан лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),

 

21. Гэрч _______ гэрэл зургаар ******* таниулах ажиллагааны тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал),

 

22. ________ Хаан банкны ********** тоот дансанд үзлэг хийж, түүвэрлэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 91-94 дэх тал/,

 

23. Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “...өмнө нь ****** дугаар цэцэрлэгт 2017 оны 04 дүгээр сараас нягтлан бодогчоор ажиллаж байсан. ...______ маш чанга хоолойгоор л ярьдаг болохоос шудрага хүн байсан. Уг нь нярав, нягтлан бодогч нар дүүргийн Төрийн сангийн хэлтсээр дамжиж шалгалт өгч ажилд ордог юм. Гэтэл ******* ****** дугаар цэцэрлэгт ажилд орсныг төрийн сангийнхан мэдээгүй байсан. ______ эрхлэгч өөрөө дур мэдэж ажилд авч байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

24. Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн:  “...Эхнэр ______ 2010 оноос хойш хамт амьдарч байгаа, 2011 онд байхаа гэрлэлтээ батлуулж байсан. ...Анх 2019 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа надад ****** дугаар Цэцэрлэгт эрхлэгч ________ ийм ажлын санал ирлээ гэхэд нь өөрөө л мэдэхгүй юу гэж хэлж байсан. Тэгээд 07 дугаар cap гарсан байхад ирээд уулзаад шалгалт өгөөдөх гэж байна гээд уулзаад ажилдаа орохоор болчихлоо гэж байсан. Дараа нь хэдэн төгрөг өг гэж байна гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 200.000 төгрөг гэж хэлсэн. Уг цэцэрлэгийн эрхлэгч _______ гэж хүн нэхэж байна гэж байсан. ...Мөнгө төгрөгийн асуудлыг би нарийн сайн мэдэхгүй байна, ямар ч байсан ********_ надад ах, эгч хоёр мөнгөө шилжүүлчихлээ энэ мөнгөнөөс нь өгчих үү гэхээр нь тэгэхгүй юу даа наад мөнгөнөөсөө өгчих гэж хэлж байсан. Яг хэзээ, яаж шилжүүлж өгсөн талаар нь мэдэхгүй байна. Тэгээд ажлаа хийж байгаад нэг мэдсэн ажлаасаа гарах боллоо гээд л гарчихсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

25. Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор 2015 оны 09 дүгээр сараас хойш 2021 оны 03 дугаар cap хүртэл ажиллаж байсан. ...Шалгалт өгөх ёстой гэж зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй, томилох, чөлөөлөх эрх нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчид байдаг. Гэхдээ няраваас нягтлан бодогчийн ажил шалтгаалдаг тул нягтлан бодох чиглэлийн анхан шатны мэдлэг байгаа эсэхийг нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч нарынх нь хүсэлтээр шалгаж өгөх тохиолдол байдаг. ______ танина, ажлын шугамаар ажил дээр ирж уулздаг, тэр үүднээс танина. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна, нэг л удаа шалгуулж байсан. _______ гэх хүнийг ажилд авах гэсэн юм гэж дагуулж ирэхэд нь даргатай уулз гэж байсан, тэгээд уулзах гээд хоёулаа үүдэнд нь хүлээж байсан ба гарч ирэхэд нь би ********* гэх хүнээс нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр анхан шатны мэдэгдэхүүн байгаа эсэх талаар нь бичгээр шалгалт аваад тэр хоёр ямар ч байсан анхан шатны орлого, зарлагын мэдэгдэхүүнтэй хүн байна гээд танилцуулж байсан. Энийг яг шалгалт гэж хэлэхэд хэцүү, зарим байгууллагууд анхан шатны орлого, зарлагын мэдэгдэхүүнгүй хүн няраваар ажилд авчихсан тохиолдлууд байдаг, тэр үүднээс нь анхан шатны шалгалт маягийн зүйл аваад, энэ хүнд ямар ч байсан анхан шатны мэдэгдэхүүн байна гэж танилцуулж байсан. Яг ямар шалгалт авч байснаа одоо санахгүй байна. Тэгээд дараа нь хагас жилийн билүү жилийн эцсийн тайлан авахад ********** гэх хүн томилогдчихсон явж байсан ба дараа нь тэр ******** нь эрхлэгчтэй холбоотой өргөдөл, гомдол болчихсон явж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

 

26. Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...Манай нөхөр ******** нь cap бүрийн 02-ны өдөр 427.000 төгрөгийг цалингийн зээлэнд төлдөг юм. ********* тоот данс нь манай нөхрийн данс. Тэгээд тэр үед зээл төлөх гээд дүүгээсээ мөнгө зээлсэн байсан, түүнийгээ эргүүлж өгч байсан. ______ _________ мөнгө өгөх гэж байгааг тухайн үед би мэдээгүй, надад хэлж байгаагүй. ********_ номны асуудлаар 2020 оны намар холбогдсон. Манай дүү ажилд орсны дараа *********_нь 7 дугаар ангийн хүүхдүүдэд ном хэрэгтэй байна гэхээр нь би сургуулийнхаа номноос багц 17 ширхэг хавьцаа ном 2019 оны намар дүүгээрээ дамжуулж өгч байсан ба 2020 оны хавар эргүүлж өгөхгүй болохоор нь 2020 оны намар нэхээд утсаар залгаж холбогдоход хүнээр өгөөд явуулчихъя гэж байсан ба тэгэхдээ ******* бид хоёр асуудалтай болсон гэх утгатай хэл ам нь ойлгогдохгүй юм хэлж байсан ба та ажилд авна гээд өөрөө уулзаад авсан биз дээ, өөрсдөө учраа ол гээд би тоогоогүй. Тэгээд надаас авсан номоо эргүүлж өгөөгүй ба миний гар утасны дугаар, фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал), 

 

27. Мөрдөн байцаалтад гэрч ***** өгсөн “...***** дугаар Цэцэрлэгийн эрхлэгч ******* очиж уулзахад боломжийн юм байна гээд ажилд авч байсан. ...Тэгээд нэг cap ажиллаад гэрээс хол байсан, хоёрдугаарт цалин бага байсан болохоор гарсан. ...******* гэх хүнийг санахгүй байна. Мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал), 

 

28. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “...Би одоогийн албан тушаалдаа 2010 оноос хойш ажиллаж байна. ...Миний чиг үүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж ажилладаг. Цэцэрлэгийн эрхлэгчид ямар хүн томилж авах эрх нь Боловсролын хуулиар олгогдсон байдаг. Тухайн албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, тавигдах шаардлагын дагуу ажилтнаа авах эрх нь эрхлэгч нарт байдаг. Боловсролын тухай хуулиар эрхлэгч, багш нарын ажлын байрны үлгэрчилсэн загвар баталдаг, түүнийх нь дагуу Нийслэлийн боловсролын газраас баталдаг гэхдээ няравын албан тушаалын тодорхойлолт гэж гаргадаг эсэхийг мэдэхгүй байна, магадгүй Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг байх...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),   

 

29. Мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн “..._______й хамаарал бүхий холбоо байхгүй. ...Тиймээ санаж байна, гэхдээ би тэр жимснүүдээс нь аваагүй, тухайн үед манай туслах багш нар чангаанз, чавга зэрэг жимс зарж байна гээд орж авцгаагаад байсан. ...Тэр жимс зарсан хүнийг нь хараагүй. ...Одоо дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа ********* нь 2019 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байгаа. ******* өмнө ****** ажиллаж байсан ба 2019 оны хавар 04 дүгээр сарын сүүлээр 157 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллана гээд тушаал дэвшээд ажлаасаа гарч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),  

 

30. Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “...2013-2021 онд ******** дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. ...Цэцэрлэгийн эрхлэгч нар төсвийн шууд захирагч учир өөрсдөө шууд томилдог. Дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсээс нягтлан бодох чиглэлийн мэдлэгтэй эсэх талаар нь шалгалт авч өгдөг ба тухайн хүнээ томилох эсэх асуудал нь эрхлэгч нарт нь байдаг. Гэхдээ яг шалгалт авах ёстой гэж зохицуулсан хууль, журам байхгүй. ..._______ гээд намхан бордуу эмэгтэйг зүс танина, түүнээс ажлын бус шугамаар сайн танихгүй... Яг сайн санахгүй байна... _____а няраваа дагуулж ирсэн байж магадгүй, би сайн санахгүй байна... Няравын сургалтанд суугаад сертификат, эсхүл нягтлан бодогч мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн хоёр шаардлагыг бид нар тавьдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал), 

 

31. Мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн “...Ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр цалин олгуулж авч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/,     

 

32. Мөрдөн байцаалтад шүүгдэгч ______ өгсөн “...2019 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн _____ дугаар Цэцэрлэгийн няраваар ажилд ороод 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. ...манай төрсөн эгч ********* Эх нялхсын эмэгтэйчүүдийн тасагт Баянгол дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч _______ хамт эмчлүүлж таарсан юм шиг байна лээ. Тэгээд хамт байхдаа манай цэцэрлэгт няравын сул орон тоо байгаа гэхэд нь манай эгч намайг санал болгоод би эмнэлэг дээр нь очиж анх _____ уулзаж байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С______ ажил дээр нь очиж уулзахад намайг төрийн санд танилцуулсан, шалгалт өгөх хэрэгтэй юм байна гээд би 07 дугаар сарын 08 билүү 09-ний өдөр Баянгол дүүргийн төрийн сангийн хэлтэст очиж ганцаараа мэргэжлийн шалгалт өгсөн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр С________ над руу утсаар яриад чи хэзээ ажилд орох боломжтой вэ, би чамайг өөрийнхөө цэцэрлэг дээр авахын тулд Төрийн сангийн хэлтсийнхэнд 200,000 төгрөг өгсөн. Тэрийг чи надад өгөх хэрэгтэй байна гээд өөрийнхөө ******* тоот данс руугаа 200.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрийнхөө ******* тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд би 07 дугаар сарын 24-ний өдөр хотод орж ирээд маргааш нь ***** дугаар Цэцэрлэг дээр очиход миний тушаалыг гаргачихсан байсан ба тэр өдрөөс ажиллаж эхэлсэн.  ... ********** гэх хөгжмийн багш огт байгаагүй, ажиллаагүй гэдгийг манай цэцэрлэгийн бүх багш, ажилчид мэднэ. ...Тухайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нь ______ над руу утсаар яриад мөнгө нэхсэн ба надад тухайн үед мөнгө байгаагүй. Тэгээд миний гомдолдоо хавсаргасан дансны хуулгаас минь харвал уг өдрийн үдээс хойш нь манай эгч ********* надаас өмнө нь 06 дугаар сард байхаа зээлсэн байсан 420.000 төгрөгөө буцааж өгч таараад, миний данс руу шилжүүлж би мөнгөтэй болоод ________ руу 200.000 төгрөг шилжүүлж байсан. *******0 тоот данс манай нөхрийн данс, ажлаасаа чөлөөлөгдчихөөд гомдол гаръя гэж бодож байсан. Тэгээд хөдөө амарч байгаад гомдол өгөх үү, яах уу гэж хэсэг нилээн бодож эргэлзэж байгаад сая гомдол гаргасан юм. Надад би чамайг ажилд оруулахын тулд сангийнханд мөнгө өгсөн тэрийг чи надад өгөх ёстой гэхээр нь би өгсөн. Ер нь бол ажилд орохын тулд өгсөн. ____ төрийн сангийнханд үнэхээр 200.000 төгрөг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (З дугаар хавтаст хэргийн 40-42, 93- 95, 239-240 дахь тал),        

 

  33. Мөрдөн байцаалтад шүүгдэгч ******** өгсөн “...2018 онд хотод шилжиж ирсэн, тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар одоогийн ******* дугаар Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаа эхлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 82-84, 250 дахь тал) 

 

Нэг. Шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _____ нь авлига аваагүй ********* гэх хүнээс 200,000 төгрөг зээлсэн... 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 70.000 төгрөг шилжүүлсэн...Үүнээс хойш би ******* мөнгөө бага багаар шилжүүлээд явж байсан. 7.000 төгрөг бол би яах ч арга байхгүй, ийш тийш _____ явахад кофе, цай захиж байсан мөнгө. Нийт 210.000 төгрөгийг _____д өгсөн байгаа гэж,

 мөн түүний өмгөөлөгч ***********.********** нар нь шүүгдэгч _____нь өс санаад шүүгдэгч _______ гүтгэж байна гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд ... нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгө, шан харамж, төлбөргүй үйлчилгээ авах зэргийг Төрийн албаны тухай хуульд хориглосон бөгөөд эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглах нь авилгийн нэг төрөл шүүгдэгч _______ нь хэн нэгнийг ажилд аваад нөгөө хүн нь ажлаа хаяад явсан... цалин хөлсөнд тооцсон мөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан байгууллага ямар нэг байдлаар хохироогүй тул гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарах юм бол энэ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцлээ.

 

Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Улсын яллагчийн зүгээс ********** гэж хүнээс зээл авсан гэж урд өмнө мэдүүлж байгаагүй. Шүүгдэгч ________ нь мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар баримт гаргаж ирээгүй гэмт хэрэгт ач холбогдолгүй, гэрч Г.________гал өөрөө огт ажиллаагүй гэж мэдүүлсэн хүнийг 23 хоног ажилласан мэт цалин бодуулаад өөрөө тэр мөнгийг нь авсан үйл баримт хэрэгт авагдсан шүүгдэгч нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байна гэсэн хариу тайлбарыг гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судласан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоолоо.

1.1 Шүүгдэгч ____________ нь _____ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг ангид хамт суралцаж байсан ******* тус цэцэрлэгт ажиллаагүй байхад нь дуу хөгжмийн багшаар ажилласан мэтээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б/26 дугаартай ажилд  авсан тушаал гаргаж 832.131 төгрөгийн үндсэн цалин бодуулж нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэгт 160.609 төгрөгийг суутгаж, 671.522 төгрөгийг Хаан банкан дахь ********** тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлээд дараа нь 620.000 төгрөгийг нь өөрийн ******* тоот дансанд шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ******** ажлаас чөлөөлсөн Б/41 дүгээр тушаал гаргаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 671.522 төгрөгийн хохирлыг Төрийн санд учруулсан,

1.2 шүүгдэгч ______ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ______ ашиг сонирхлын үүднээс няравын албан тушаалд томилохын тулд  200.000 /хоёр зуун мянга/ төгрөг өгөхийг шүүгдэгч _____ шаардан 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг авсны дараа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр _____ ажилд авах тухай Б/42 дугаар тушаалыг гаргаж хахууль авсан, шүүгдэгч _______ нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус цэцэрлэгт няравын ажилд томилогдож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч _______ өгөхийг шаардсан 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг Хаан банкан дахь ******_ ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн хэргийн үйл баримтыг шүүхээс тогтоолоо.

 

Хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дараах нотлох баримтууд болон шүүгдэгч нарын дараах нотлох баримтуудаар тогтоогтогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч ********* нь дараах албаны чиг үүрэг бүхий нийтийн албан тушаалтан болох нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “холбогдох тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 11.1.2-д “багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 11.2.3-д  “цэцэрлэгийг багш ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэж зааснаар Баянгол дүүргийн ********* дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримт бичгүүд, эрхлэгчийн тушаал, шийдвэрүүд (1 дүгээр хавтаст хэргийн 132-139 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн дотоод аудитын газраас гаргуулж авсан ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн А, Б тушаалын бүртгэлийн дэвтэр, ажилчдад цалин олгосон баримт, дансны хуулгууд  (2 дугаар хавтаст хэргийн 52-127 дахь тал), Баянгол дүүргийн Засаг даргын орлогч ********* баталсан удирдамжийн дагуу хийгдсэн дотоод аудит, хяналт шалгалтын ажлын тайлан (2 дугаар хавтаст хэргийн 214-221 дэх тал), Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05/2687 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал), _______ гаргаж өгсөн “өргөдөл гомдлын дэвтэр” гэсэн бор өнгийн хавтастай баримтад үзлэг хийсэн тэмдэглэл ******** ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 240-250 дахь тал) _________ хаан банкны ********** тоот дансанд үзлэг хийж түүвэрлэсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 91-94 дэх тал), мөн шүүгдэгч ******** ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 45-50 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

 

Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:  “...Би одоо ажиллаж байгаа ********* дугаар цэцэрлэгтээ 2014 оноос хойш тасралтгүй бүлгийн багшаар ажиллаж байгаа. Гэхдээ дунд нь буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаасаа түр чөлөөлөгдөөд Монгол Улсын Багшийн их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын зэрэглэл дээшлүүлэх ангид суралцаад 05 дугаар сарын 15-ны өдөр эргэж ажилдаа орсон... Хаан банкин дахь ********* тоот дансаараа сард гар дээрээ нийт 900.000 төгрөгийн цалин авдаг. ______ танина 1989-1991 онд тухайн үеийн цэцэрлэгийн багшийн техникум /одоогийн Монгол Улсын Багшийн их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын анги/-д хамт суралцаж байсан. _______ сургууль төгссөнөөс хойш уулзалдаагүй байсан. Тэгээд өнгөрсөн жил суралцсан зэрэглэл дээшлүүлэх анги нь ******** дугаар цэцэрлэгийн ойролцоо байрлаж байсан учир _____ уулзаж байсан. ..._ надад манай цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилд орооч гэхээр нь гэрээс хол юм, тэгээд ч би дуу хөгжмийн багшийн ажил хийж чадахгүй, бүлгийн багшаараа л ажиллана гэдгээ хэлж байсан. Тэгээд ******* дугаар цэцэрлэгээс түр чөлөөлөгдсөн учир миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрах гээд би сайн дураараа төлье гээд нийгмийн даатгалын дэвтрээ өөртөө авчихсан явж байсан. Тэгээд _ ярилцаж байхдаа нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлж байсан ба яг яагаад _ өгчихсөнөө одоо үнэхээр санахгүй байна. Тэгээд дараа нь удаагүй дэвтэрээ авъя гээд авч байсан. Би ****** дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...өнгөрсөн жил би 5 дахь өдөр нь Орос руу ****** аймгийн ****** сумын боомтоор нөхрийнхөө хамт яваад хатаасан чавга, чангаанз зэрэг жимснүүдийг Хиагтаас худалдан аваад буцаж бүтэн сайн өдөр хотод ирээд зардаг наймаа эрхэлдэг байсан. _ надаас жимс худалдаж авч байсан, гэхдээ мөнгийг нь цалин буухаар өгье гээд өгөөгүй, би аваагүй өнгөрсөн. Ингэж уулзахдаа би дээр хэлсэнчлэн нийгмийн даатгалын дэвтрээ _ өгчихсөн байсан. Тэгээд байж байтал миний дансанд ***** дугаар цэцэрлэгийн цалин гээд 671.522 төгрөг орж ирэхээр нь гайхаад ****** руу залгаад асуутал шинээр дууны багш ирсэн гэлүү юу гэлээ нэг юм хэлээд жимснийхээ 50.000 төгрөгийг суутгаад энэ данс руу буцаагаад шилжүүлчих гэхээр нь өгсөн данс руу би шилжүүлж байсан. ...Би мэдээгүй, шимтгэлээ би хувиараа сайн дураараа төлж байсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилласан тал цалин бодогдож орсон, би ********* дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...Миний дансанд цалин орохыг нь би мэдээгүй. Дууны багшаар орох уу гэхэд нь би бүлгийн багшийн орон тоо гарвал яахав хот руу дөхөөд орчихъё гэсэн бодолтой хэлж байсан. Тэгээд бүлгийн багшийн орон тоо гарвал яахав манайд ажилд ор гэж байсан ба гарахад юу ч гэсэн дэвтрээ үлдээчих гэлүү юу гэлээ тэгээд дэвтрээ үлдээсэн байх, одоо яг яагаад дэвтэрээ үлдээснээ санахгүй байна, ямар ч гэсэн санаатай үлдээгээгүй. 2019 оны 03 юм уу 04 дүгээр сард ********* уулзсан байх, би ямар ч байсан сайн дурын даатгалаа 04 дүгээр сарын сүүлийн өдөр амжиж төлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  46-49 дэх тал/,  Мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн: “...Тэгээд дараа өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн миний дансанд 198 дугаар цэцэрлэгээс цалин гээд орж ирэхээр нь _ руу жимсний үлдэгдэл мөнгөө суутгаад шилжүүлж байсан. ...Үгүй би өргөдөл бичиж байгаагүй. Энэ баримт дээрх бичиг миний бичиг биш байна. Миний авч ирсэн хар дэвтэр дээрх бичмэлүүдтэй энэ надад үзүүлсэн баримт дээрх бичмэлийг харьцуулаад харсан ч өөр байгаа нь харагдана, миний бичиг биш. Мөн энэ баримт дээрх Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ****** тоот хаяг болон **** дугаарыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал) гэх мэдүүлэг нь гэрч ********** нь 198 дугаар цэцэрлэгт ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалин шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч ****** нар нь хамт суралцаж байсан харилцаа холбооны талаар тогтвортой ямар нэгэн зөрүүгүй мэдүүлснээр хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай гэж үзлээ.

Гэрч Г_ мэдүүлгүүдийг бусад дараах нотлох баримтуудаар харьцуулан шалгахад  мөрдөн байцаалтад гэрч _ өгсөн: “...Манай эхнэр ерөөсөө тэр ******* дугаар цэцэрлэгт ажиллаагүй, Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороонд байдаг ****** дугаар цэцэрлэгт анх нээгдсэн цагаас хойш одоог хүртэл ажиллаж байгаа...” гэх мэдүүлэгтэй (1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал) харьцуулан шалгахад гэрч ******* 1_____8 дугаар цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.  

 

Баянгол дүүргийн ___ дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай ******* ажилд авах тухай тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал),******* цалин бодсон цалингийн хүснэгт (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал), Нийслэлийн Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас гаргуулж авсан ***** дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн А, Б тушаалын бүртгэлийн дэвтэр, ажилчдад цалин олгосон баримт, дансны хуулгууд (2 дахь хавтаст хэргийн 52-127 дахь тал), Арилжааны банкуудаас гаргаж авсан дансны хуулгууд (З дахь хавтаст хэргийн 7-191 дэх тал), мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн “...Ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр цалин олгуулж авч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С_ нь албан тушаалын байдлаа ашиглан ажиллаагүй гэрч _ ажилд авах тушаал гаргаж цалинг өөртөө шилжүүлэн авснаар давуу байдлыг бий болгожээ. 

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _ мэдүүлэхдээ:  

“...2020 оны 7 дугаар сард _ эрхлэгч над руу залгасан. Хэзээ ажилдаа орох боломжтой байна, 25-ны өдөр ажилдаа ороорой гэж надад хэлсэн. Тэгээд би яаралтайгаар 24-ний өдөр хотод ирсэн. 25-ны өглөө эрт очиход миний тушаалыг гаргасан байсан...Тэрний өмнө 15-ны өдөр _ над руу залгаад чамайг ажилд авахын тулд төрийн сангийн хүмүүст мөнгө өгсөн гэж хэлсэн. Бас өөрийгөө Дорнод аймагт явж байна, чиний өмнөөс хүмүүст мөнгө өгсөн, надад шатахууны мөнгө хэрэгтэй байна, тийм болохоор энэ мөнгийг өгөөч гэж утсаар ярьсан...Энэ хүнд ийм учраас 200.000 төгрөг өгсөн. Үүнийг буруу гэдгийг мэдэж байсан боловч өөрөө ийм хэрэг хийчихсэн, харамсаж байна...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрчээр __н өгсөн: “...Тэгээд 07 дугаар сарын 15-ны өдөр _ над руу утсаар яриад чи хэзээ ажилд орох боломжтой вэ, би чамайг өөрийнхөө цэцэрлэг дээр авахын тулд төрийн сангийн хэлтсийнхэнд 200,000 төгрөг өгсөн, тэрийг чи надад өгөх хэрэгтэй байна гээд өөрийнхөө ******** тоот данс руугаа 200,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрийнхөө ********* тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-42 дахь тал), _ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол (1 дэх хавтаст хэргийн 8-9 дэх тал) зэрэг мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлсэн байх тул шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд гэж үнэлж үзлээ.

 

Шүүгдэгч _ мэдүүлсэн мэдүүлгийг дараах бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгахад мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн: “...Анх 2019 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа надад 198 дугаар Цэцэрлэгт эрхлэгч _ ийм ажлын санал ирлээ гэхэд нь өөрөө л мэдэхгүй юу гэж хэлж байсан. Тэгээд 07 дугаар cap гарсан байхад ирээд уулзаад шалгалт өгөөдөх гэж байна гээд уулзаад ажилдаа орохоор болчихлоо гэж байсан. Дараа нь хэдэн төгрөг өг гэж байна гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 200.000 төгрөг гэж хэлсэн. Уг цэцэрлэгийн эрхлэгч _ гэж хүн нэхэж байна гэж байсан. ...Мөнгө төгрөгийн асуудлыг би нарийн сайн мэдэхгүй байна, ямар ч байсан _ надад ах, эгч хоёр мөнгөө шилжүүлчихлээ энэ мөнгөнөөс нь өгчих үү гэхээр нь тэгэхгүй юу даа наад мөнгөнөөсөө өгчих гэж хэлж байсан. Яг хэзээ, яаж шилжүүлж өгсөн талаар нь мэдэхгүй байна. Тэгээд ажлаа хийж байгаад нэг мэдсэн ажлаасаа гарах боллоо гээд л гарчихсан...” (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал) гэх мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч ******* мэдүүлгийг давхар нотлож байна.

 

Хэргийн үйл баримтын цаг хугацааны дараалал буюу шүүгдэгч С_ хахууль өгөхийг эхлээд шаардаад дараа нь тушаал гаргаж ажилд авсан нь ____н Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр С_ Хаан банкны ******** тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн байдал (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал), Нийслэлийн Баянгол дүүргийн ****** дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай _ ажилд авах тухай тушаал (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтыг хангалттай сэргээн тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоосон хэргийн үйл баримт нь шүүгдэгч ******** овогт _ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн обьектив талын шинж болох хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан идэвхитэй үйлдлээр тогтоогдож байна. Шүүгдэгч С_ ажилд хэзээ орох вэ хэмээн асуугаад 200,000 төгрөг өгөхийг шүүгдэгч _ шаардан хахууль авсан нь хахууль өгөгчид ашигтай үйлдэл хийж хууль бус ашиг олж байгаагаа ойлгож хахууль авахыг хүссэн шууд санаатай үйлдэл бөгөөд гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн хангасан нэмж хэлэхэд хахууль авч хийсэн үйлдэл нь заавал хууль зөрчсөн үйлдэл байх албагүй гагцхүү хахууль авсны хариуд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой,

шүүгдэгч С_ нь гэрч М_ мөнгө зээлсэн гэх боловч мөрдөн байцаалтад гэрч _ өгсөн “..._ нь миний төрсөн дүү, эцэг өөртэй, эх нэгтэй, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эх нялхсын эмнэлэгт 7 хоног хэвтээд эмнэлгээс гарсан ба тэгэхдээ _ танилцаж байсан. ...Манай дүүг ажилд авахаар болж байсан... тэгээд би эмнэлгээс гарсан ба манай дүү цаашаа ажилдаа орсон юм уу, үгүй юм уу гэдгийг нь мэдээгүй С_ дахиж уулзаагүй...Тэгээд тэр үед зээл төлөх гээд дүүгээсээ мөнгө зээлсэн байсан, түүнийгээ эргүүлж өгч байсан. _ С._ад мөнгө өгөх гэж байгааг тухайн үед би мэдээгүй, надад хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал/ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С_____н мэдүүлэг нь няцаагдах бөгөөд үндэслэлгүй бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд албан байгууллагад заавал хохирол учирсан байхыг хуульчлаагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд өөрийн эрх мэдлийг байгууллагын эрх ашгийн эсрэг ашиглаж байдаг онцлогтой. Шүүгдэгч _ нь ******** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг ангид хамт суралцаж байсан __аргалыг тус цэцэрлэгт ажиллаагүй байхад нь дуу хөгжмийн багшаар ажилласан мэтээр тушаал гаргаж цалин бодуулж өөртөө авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийсэн үйлдэл бөгөөд обьектив талын шинжийг, түүний энэхүү үйлдэл нь албаны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гэдгийг ухамсарлаж байсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ гэмт хэргийн субьектив талын шинжийг хангасан байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон,

 шүүгдэгч _ нь гэрч Г_ цалинг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд Сургуулийн өмнөх боловсролын санхүүжилтыг тодорхой нэрлэн заасан бөгөөд түүнээс өөр хэлбэрээр санхүүжүүлэх нь шүүгдэгчийн гэмт үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй,

 

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч _ болон түүний өмгөөлөгч нарын гаргасан санал нь нотлогдон тогтоогдохгүй байх тул хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнээд хэргийг шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

            шүүгдэгч _ хувьд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгч байгаа үйлдэл бөгөөд өөрийг үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж мэдэж байсан санаатай үйлдлээс үзэхэд шүүгдэгч _-_лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан ба яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ****** овогт **** ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,     

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон,     

            Боргочин овогт _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар:  

 

Шүүгдэгч _ нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч ******нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болон  621.000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдъя.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 6.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасч, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.500.000 төгрөгөөр торгох саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч _ нийтийн албанд томилогдох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасч, нийт 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 11.500.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. ... шүүгдэгч _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 2.750 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.750.000 төгрөгөөр торгох саналтай байна...гэв,   

Шүүгдэгч _ өмгөөлөгч Н.Цэен-Ойдов шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...гэв,  

Шүүгдэгч С_ өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь 6.000.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн ялын саналаас бага торгууль оногдуулж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэсэн,   

Шүүгдэгч _ өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн өгч байгаа торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж дээрх төлбөрийг 3 хүртэл жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. ...төрийн албанд ажиллах эрхийг 8 жилээр хасах нь арай их байгааг шүүх анхаарч үзнэ үү...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдлаас дүгнэхэд нийгмээс заавал тусгаарлах шаардлагагүй нийгэмд аюул учруулахааргүй байх тул торгуулийн ял оногдуулах нь зүйтэй.  Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрд торгуулийн ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Хатгин овогт _______г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ********** овогт ______г нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.    

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг ******* сануулав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **** оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.   

 

                         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуул авсан,     

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон,  

            ******** овогт _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

            2. Шүүгдэгч _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч __ нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

            Шүүгдэгч _ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч __ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг __ сануулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __ оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

           

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шүүгдэгч _ урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч _ авсан хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _ урьд авсан хувийн баталгаа гаргах, __ авсан хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  

 

    

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ