Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/632

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч С.Бичинхүү /томилолтоор/,

шүүгдэгч С.*******,

шүүгдэгч Р.*******,

шүүгдэгч Х.*******,

шүүгдэгч Ю.******* нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нарт холбогдох эрүүгийн 2050546405 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

.Монгол Улсын иргэн, 8 оны 08 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, фитнесийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 оны дүгээр сарын 6-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2., 8.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 0 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт *******ээгийн ******* /Регистрийн дугаар: УШ*******/,

2.Монгол Улсын иргэн, 8 оны 07 дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт ял шийтгэлгүй, ******* овогт Хандсүрэнгийн ******* /Регистрийн дугаар: УШ/,

3.Монгол Улсын иргэн, 8 оны 06 дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ял шийтгэлгүй, овогт ын ******* /Регистрийн дугаар: УП/,

4.Монгол Улсын иргэн, 8 оны 04 дүгээр сарын 3-нд төрсөн, 4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч багш мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн шүүхийн 200 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, овогт гийн ******* /Регистрийн дугаар: ЧС/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.*******, Р.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.*******тай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 202 оны 08 дугаар сарын 4-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны дүгээр орцны 5 тоотод оршин суух хөрш Ю.*******ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж гурил элдэх зориулалттай модоор цохилоо гэх шалтгаанаар биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ю.******* нь 202 оны 08 дугаар сарын 4-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны дүгээр орцны 4 тоотод оршин суух С.*******ийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл маргааны явцад гэрээсээ гурил элдэх зориулалттай модыг авч гарч С.*******ийн толгой, нүүр хэсэгт цохиж “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий, Р.*******ийн гар шуу хэсэгт цохиж “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “...******* ах манайд орж ирээд хэдэн өдөр архиддаг юм гээд хараагаад байхаар нь та ямар дураараа айлд орж ирдэг юм гэж хэлсэн. Тэгтэл ******* ах гэр рүүгээ орж гурилын мод авч гарч ирсэн. Гурилын мод булаацалдаад түлхэлцсэн, манай гэрийн үүдэнд толгой хэсэг рүү цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэр бүлээс нь уучлалт гуйна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: “...*******ийн гэрээс гарах гээд үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байхад ах орж ирэхээр нь уучлаарай гээд гарах гэсэн чинь *******ийн гэр рүү нь дайрч орж ирээд цохиж эхэлсэн. Миний гар руу удаа дараа цохисон. Гурилын модыг нь булаах хэрэгтэй гэж бодоод нэлээн удаан зууралдсан. Миний хугархай гар руу цохисон учраас уур хүрээд ахыг цохисон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм асуудлаас хол байх хэрэгтэй гэдгийг ойлгосон, ******* ахаас уучлалт гуйж байна. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийм асуудалд холбогдож байгааг харгалзан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: “...Энэ ах шаардлага тавих гэхээсээ илүү орж ирээд загнаад байсан. Хэдэн хоног архиддаг юм гээд хараалын үг хэлсэн. Тухайн үед ахаас уучлалт гуйгаад одоо явлаа гэсэн. ...Коридорт нэлээн удаа муудалцсан. Энэ ахыг салгах гээд ноцолдсон. ******* энэ ах хоёр түлхэлцээд хамт ороод хаалга нь хаагдаж байгаа чимээ гарсан. Хаалганаас нь татаад орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилоод байсан. хаалга онгойлгож өгөөд ******* бид хоёр ороход ******* унасан байсан. Би салгах гээд дийлэхгүй болохоор нь гараараа цохисон, гурилын модоор цохиогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ю.******* мэдүүлэхдээ: “...Би хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн үед олуулаа байсан. Уучлаарай ахаа гээд явсан хүүхдүүд байгаа. Манай эхнэрийг хаалга дотроос нь түгжсэн гэж хэлж байна. Хэний эхнэр хаалгыг дотроос нь түгжсэн бэ, эхнэр нэг настай хүүхдээ тэврээд зогсож байхад нөхрийг нь хэн цохисон бэ, хүүхдүүдийг минь хэн шөнөжингөө тарчлаасан бэ. Та нар алдсан алдаанаасаа “болохгүй юм байна” гэж яагаад бодохгүй байгаа юм вэ. ...Би ийм булчинтай хүмүүсийг яаж зодох юм, үнэхээр бухимдалтай байна. Би гурилын модоор цохиж амжаагүй, айлгаж, сүрдүүлэх гэж байсан. Эд нар намайг өчиж зодсон, түүний дараа эхнэр гурилын мод авчирсан. Би *******, ******* нарын биед халдаагүй. ...Төрийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр шийдэж болохгүй юм байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх байсан байна. Тэгсэн бол би зодуулахгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандаагүй нь миний алдаа болж байна. Намайг яллаж байгаа үндэслэл нь та цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй гэсэн. Ялтан гэж бичигдэхгүй бол мөнгөн торгууль төлнө, ялтан гэж бичигдэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-7 дугаар тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 дугаар тал/,

С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Орж ирээд тэр ах “хэдэн өдөр ингэж шуугих гээд байгаа юм” гээд бид нар руу харааж эхэлсэн. Тэр үед манай хоёр найз “уучлаарай бид нар ингээд явах гэж байна” гэж хэлэхэд, би “юу яриад байгаа юм бэ, энд өчигдөр хүн байгаагүй. Та айлд ямар дураараа орж ирдэг юм” гэхэд хажуу айлын ах цаашаа яваад “нааш ир уулзъя” гэсэн. Тэр үед манай хоёр найз гарч байсан ба би тэр ах дээр очиход тэр ах гутлын тавиур дээрээ байсан ганжингаа аваад миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Тэр үед би тэр ахыг тэврээд түлхэлцээд гэр рүү нь орсон. Тухайн үед айлын эхнэр нь хаалгаа түгжиж байсан. Тэрийг нь би харсан ба тэгээд ухаан алдчихсан. Ухаан алдаад сэрэх үед миний нүүр цус болчихсон байсан бөгөөд айлын эхнэр над руу ганжин бариад дайрч байсан. Тэгээд би дахиад ухаан алдсан. Ахиад сэрэх үед манай найзууд болон эхнэр ороод ирчихсэн байсан. Би нөгөө ахаас намайг яагаад ингэж байгаа талаар асуухад өөдөөс инээгээд хариулахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-40 дүгээр тал/,

Ю.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тэгээд шөнө 04 цагийн үед хоорондоо хэрэлдээд зодолдоод эхэлсэн. Тэгтэл манай 3 настай хүү цочиж сэрсэн. Би зодолдоод байхаар нь юу ч болж магадгүй гээд гар утас дээрээ бичлэг хийж орхиод гарсан. Тэгээд би хувцсаа өмсөөд 4 тоот айл руу очиход хаалга нь онгорхой хаалганы гадна орцонд хоёр залуу зогсож байсан. Би 4 тоотын хүмүүст “та нар болиоч удаа дараа болж байна. Балчир хүүхдүүдтэй, цочоод байна” гэж уурлаж хэлсэн. Тэгтэл гэрт байсан айлын залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл гэрт байсан хоёр залуугийн нэг болох өндөр туранхай залуу миний хоёр гарыг ард гаргаж өчсөн. Тэгээд би мултраад гэртээ ороод хаалгаа хааж амжаагүй байтал хаалганаас татаж намайг коридорт гаргасан. Гэрт орох үед манай эхнэр өөдөөс ганжин барьсан гарч ирсэн. Би ганжинг нь автал нөгөө залуус ганжинг надаас булааж авсан. Тэгээд коридорт гаргаад өндөр залуу нь намайг дахиад өчсөн. Тэр үед цагаан биеийн тамирын хувцастай залуу нь намайг мөргөж цохиж эхэлсэн. Тэгтэл гэрийн эзэн болох залуу нь намайг өшиглөж цохисон. Тухайн үед манай эхнэр гарч ирээд цагдаад дуудлага өгсөн ба би эхнэртээ хандаж “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд зодуулж байх үедээ мултарч гэртээ орж ирсэн ба ардаас нөгөө гурван залуу эхнэрийн хамтаар орж ирсэн. Тэр үед айлын эхнэр нь манай гэрийн үүдийг хаагаад “наадахаа ал” гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө гурван залуу нь намайг зодоод байсан ба өндөр залуу нь ганжингаар намайг олон удаа цохисон. Би тухайн үед өөрийгөө хамгаалсан ба өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж тухайн хүмүүстэй зодолдоогүй. Зөвхөн тэр хүмүүс намайг зодсон. Манай хүүхдүүд цочролд орсон байдалтай, тэр гэрт очихгүй гэж айж байна” гэсэн мэдүүлэг /хх-3 дүгээр тал/,

Гэрч О.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орж ирээд та нар 2-3 хоног шуугилдлаа гэх утгатай зүйл яриад уурлаад байсан. Тэгтэл манай нөхөр “та юу яриад байгаа юм бэ, өчигдөр манайд хүн байгаагүй” гэхэд нөгөө ах “чи нааш ир уулзья” гээд манай нөхрийг дуудсан. Тэр үед манай нөхөр “яасан” гээд ойртоход тэр ах манай нөхрийг хаалга руугаа татаад гутлын тавиур хэсгээс ганжин аваад манай нөхрийн толгой хэсэг рүү олон удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд ардаас нь орсон, тэгтэл тэр айлын эхнэр нь хаалга хаагаад түгжсэн. Манай нөхөр ороод ухаан алдаад унасан ба сэрэх үед хамраас нь цус гарчихсан байсан. Манай нөхөр сэрээд та яаж байгаа юм бэ гээд асуухад өөдөөс нь инээгээд юу ч хэлэхгүй байсан. Эхнэр нь бас цаанаас ганжин барьчихсан над руу дайрсан. Тэгэхээр нь би ганжингаас нь бариад булаацалдаж байхад нөхөр нь дахиад манай нөхөр рүү цохих гэхээр нь би гараас нь татах үед гараа саваад тэр үед миний баруун нүдний дээд хэсэгт цохигдсон. Тэгээд би эхнэрээс нь ганжинг нь авах гээд булаацалдаж байх үед тэр хоёр “хүүхдүүдээ гараад ир, гарч ирээд бичлэг хий” гээд хашхираад байсан. Эхнэр бид хоёр нь ганжин булаацалдаж байгаад хүүхдүүдийнх нь өрөөний хаалганы үүдэнд таарсан ба би хаалгыг нь таглаж зогсоод “ийм муухай юм хүүхдүүдэд харуулж яах гээд байгаа юм” гэж хэлээд гаргаагүй. Тэгээд би ганжинг нь авч шидээд хаалга руу яваад хаалга онгойлгож хоёр найзыгаа оруулсан. Тэгтэл *******, ******* нар нь тэр ахын ганжинг булааж авах гээд зууралдаж байтал айлын ах эхнэр, хүүхддээ хандаж “бичлэг хий, яг одоо бичлэг хий” гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би тэрийг нь сонсоод “та тэгвэл одоо зодооч дээ, зод” гэж хэлсэн. Тэр үед ******* нь манай нөхрийг авах гээд манай нөхрөөс барьчихсан байсан чинь *******ийн баруун гар руу ганжингаараа цохисон. Тэр үед ******* “наадах чинь хугархай гар шүү дээ” гэж хэлэхэд тоохгүй дахин дахин цохиод байсан. Тэгээд бид нар арай гэж нөхрийгөө аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-56 дугаар тал/,

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаа байна гэхэд “дурангаараа харья, цагдаа мөн байвал тайлна” гэж байгаад дурангаараа харж хаалгаа тайлсан. Тэгээд гэрт нь ороход 25-30 орчим насны эхнэр нөхөр байсан. Нөхөр нь дээгүүрээ нүцгэн, хамраас нь цус гарсан, нүүр нь халцарч улайсан байдалтай байсан. Тэр хүнээс юу болсон талаар асуухад “найзуудтайгаа гаднаас орж ирсэн чинь, хажуу айлын хүн орж ирээд гар гэж хэлсэн чинь гарахгүй, намайг гэр рүүгээ оруулж байгаад зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг гэртээ байж бай гэж хэлээд хажуу талын зодсон гээд байгаа айл буюу 5 тоот айл руу орсон. Тэр айлд ороход нэг залуу эхнэр хүүхдийн хамт байсан ба юу болсон талаар асуухад “манай хажуу айлын залуу шөнө унтуулж амраахгүй шуугилдаад байхаар нь би шаардлага тавьсан чинь намайг гэрт дайрч орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-62 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юу болж байгааг очоод хартал манай аав ******* байрны коридорт гарчихсан 4-5 хүнтэй зодолдож байсан. Мөн нэг эмэгтэй хүн байсан. Манай аав *******тай зодолдож байсан хүмүүс аавтай зодолдоод манай гэр рүү ороод ирсэн. Эхэндээ том өрөөнд зодолдож байгаад бид нарын унтаж байсан өрөөнд орж ирээд зодолдсон. ...тэгээд манай ээжийг зүгээр байхад цохисон. Тэр үед бид нарыг аав “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд би бичлэг хийх гэтэл нэг эгч орж ирээд бид нарыг өрөө рүү түлхэж оруулаад хаалганы гадна талаас дараад бид нарыг гаргаагүй. Тухайн үед сонсож байхад манай гэрт хэсэг зодоон болсон. ...Манай аавын нүүр хэсгээс цус гарсан байсан, мөн тэр ах нараас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-67-6 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэр рүү нэг нүцгэн ах, өндөр туранхай ах, намхан тарган ах нар орж ирсэн. Тэгээд манай аавын толгой руу өндөр туранхай ах, намхан тарган ах нар гурилын элдүүрээр ээлжилж цохиод байсан. Уг нь тэр гурилын элдүүрийг манай ээж аавд өгөөд гэрээс гаргасан юм. Гэрийн гадаа манай аав гурилын элдүүрээ нөгөө ах нарт булаалгачхаад орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-70-72 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7545 дугаартай: “...Ю.*******ын биед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-76-77 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7555 дугаартай: “...С.*******ийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-8-82 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202 оны 08 дугаар сарын -ний өдрийн 7556 дугаартай: “...Р.*******ийн биед баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-86-87 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-00-06 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-07 дугаар тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44 дүгээр тал/, Байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-45 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-46 дугаар тал/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-47 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-85-87/,

шүүгдэгч Х.*******ы Соёл урлагийн их сургуульд сурдаг талаарх тодорхойлолт /хх-54 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55 дугаар тал/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-56 дугаар тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-57 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-58 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-5 дүгээр тал/,

шүүгдэгч Р.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60 дугаар тал/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-6 дүгээр тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-62 дугаар тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-63 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64 дүгээр тал/,

шүүгдэгч Ю.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65 дугаар тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-70 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-75-77 дугаар тал/,

Шүүгдэгч Ю.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яллагдагч болохгүй, мэдүүлэг өгөхгүй, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-5 дугаар тал/,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-2 дүгээр тал/,

Шүүгдэгч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд маш эвгүй өнгө аясаар гараад ир гэж дуудсан. ...*******ийг гэр рүүгээ татаж оруулаад хаалгаа дотроосоо түгжсэн. Гэр дотор нь чанга дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь ******* бид хоёр гэр рүү нь орох гэтэл хаалгаа онгойлгохгүй байсан. Удалгүй хаалгыг нь онгойлгохоор нь бид хоёр гэр дотор нь ороход тэр гэрийн эзэн гартаа ганжин барьчихсан, эхнэр нь нэг ганжин барьчихсан зогсож байсан. Манай найз *******ийн нүүр, амнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Манай найз тийм байдалтай байсан учраас би тухайн гэрийн эзний гарт байсан ганжинг нь авч болиулах гэж оролдсон. Би тухайн үед гараа хугалчихсан байсан болохоор гараараа цохиогүй, харин гуя хэсэг рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-2 дүгээр тал/,

Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Буянаа газар суучихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед айлын эзэн ******* бид хоёр руу ганжингаа бариад дайраад байсан. Тэгэхээр нь Буянаагаа авч гарах гэж ахтай ноцолдсон ба ганжингаар цохиод байхаар нь би тэрийг нь хаах гэж байгаад шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-37 дугаар тал/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

          Шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

          Улсын яллагч “шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин шүүгдэгч Ю.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

          Шүүгдэгч С.*******, Р.******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 202 оны 08 дугаар сарын 4-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах / дүгээр байрны 5 тоотод оршин суух Ю.*******ын “шөнийн цагаар хүмүүс цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шуугилдлаа” гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, гурил элдэх зориулалттай модоор цохилоо гэх шалтгаанаар биед нь халдаж “тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          шүүгдэгч Ю.******* нь 202 оны 08 дугаар сарын 4-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах / дүгээр байрны 4 тоотод оршин суух С.*******той “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шуугилдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэрүүл маргааны явцдаа гэрээсээ гурил элдэх зориулалттай модыг авч гаран С.*******ийн толгой, нүүр хэсэгт цохиж, түүний биед “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, С.*******ийн найз Р.*******ийн гар шуу хэсэгт цохиж, түүний биед “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.*******, гэрч О., Э., насанд хүрээгүй гэрч Г., Г. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7555, 7556, 7545 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

          Хэдийгээр шүүгдэгч Ю.******* өөрийгөө гэм буруугүй гэж маргаж байгаа боловч тухайн нөхцөл байдалд шүүгдэгч С.*******, Р.******* нарын биед халдаж, гэмтэл учруулсан болох нь:

          мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ийн хохирогчоор өгсөн “...тэр ах гутлын тавиур дээрээ байсан ганжингаа аваад миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Тэр үед би тэр ахыг тэврээд түлхэлцээд тэр ахын гэр рүү нь орсон. Ухаан алдаад сэрэх үед миний нүүр цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-40/,

          гэрч О.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хажуу айлын ах хаалга татаад ороод ирсэн. Орж ирээд та нар 2-3 хоног шуугилдлаа гэх утгатай зүйл яриад уурлаад байсан. ...нөгөө ах чи нааш ир уулзья гээд манай нөхрийг дуудсан. Тэр үед манай нөхөр яасан гээд ойртоход тэр ах манай нөхрийг хаалга руу татаад гутлын тавиур хэсгээс ганжин аваад манай нөхрийн толгой хэсэг рүү олон удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд араас нь орсон. Тэгтэл манай нөхөр ороод ухаан алдаад унасан, сэрэх үед хамраас нь цус гарчихсан байсан. ...Би хаалга онгойлгож хоёр найзыгаа оруулсан. *******, ******* нар тэр ахын ганжинг булааж авах гээд зууралдаж байтал тэр ах эхнэр хүүхддээ хандаж бичлэг хий, яг одоо бичлэг хий гээд хашгираад байсан. ******* манай нөхрийг авах гээд манай нөхрөөс барьчихсан байсан чинь *******ийн баруун гар руу ганжингаараа цохисон. Тэр үед ******* наадах чинь хугархай гар ш дээ гэж хэлэхэд тоохгүй дахин дахин цохиод байсан. ...манай нөхрийг хөрш айлын ах толгой руу нь цохисоор байгаад ухаан алдуулсан. ...манай гэрт хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-56, 58/,

          гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 202 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 08 цагаас 202 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 08 цагийн хооронд Бугат-2 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Дуудлагын дагуу тус байрны 4 тоотод очиж шалгахад хаалгаа тайлахгүй дотор нь эмэгтэй хүн дуугараад байсан ба ардаас нь эрэгтэй хүн цаашаа яв, хаалга тайлахгүй гэсэн. Тэгэхээр нь цагдаа байна гэхэд дурангаараа харья, цагдаа мөн байвал тайлна гэж байгаад дурангаараа харж хаалгаа тайлсан. Тэгээд гэрт нь ороход 25-30 орчим насны эхнэр, нөхөр хоёр байсан. Нөхөр нь дээгүүрээ нүцгэн хамраас нь цус гарсан, нүүр нь халцарч улайсан байдалтай байсан. Тэр хүнээс юу болсон талаар асуухад найзуудтайгаа гаднаас орж ирсэн чинь хажуу айлын хүн орж ирээд гар гэсэн чинь гарахгүй намайг гэр рүүгээ оруулж байгаад зодчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-62/,

          насанд хүрээгүй гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 02-03 цагийн үед баахан хүмүүсийн орилох хашгирах чимээ гарсан дуунаар бид нар унтаж байгаад сэрсэн. Тэгээд юу болж байгааг очоод хартал манай аав ******* байрны коридорт гарчихсан 4-5 хүмүүстэй зодолдож байсан. ...манай аавын нүүр хэсгээс, мөн тэр ах нараас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-68/,

          насанд хүрээгүй гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав гэрээс гараад гурилын элдүүрээр нүцгэн ахыг цохисон. Тэгээд манай гэр рүү манай аавыг түлхээд ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-7/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Ю.******* нь бичлэгийн 0 секундэд гэрээсээ гарч хаалгаа хааж, 25 секундэд маргалдаж, 47 секундэд Ю.******* нь гэрийн үүд хэсгээс ганжин аваад 4 секундэд 4 тоот буюу хажуу айл руу орсон байна” /хх-00/,

          мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.*******ийн яллагдагчаар өгсөн: “...*******ийн нүүр, амнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Манай найз тийм байдалтай байсан учраас би тухайн гэрийн эзний гарт байсан ганжинг нь авч болиулах гэж оролдсон чинь миний баруун гар хугарсан байсныг хараад тэр хүн ганжингаараа миний баруун гар болон зүүн гар руу удаа дараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-2/,

          мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ийн яллагдагчаар өгсөн: “...хажуу айлын ах миний толгой зулай хэсэг рүү ганжингаар 5-6 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-2/,

          мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ы яллагдагчаар өгсөн: “...нөгөө ах гэрээсээ гарч ирээд Буянааг дуудсан. Буянаа тэр ах дээр очтол гэрээсээ барьж гарч ирсэн ганжингаараа Буянаагийн толгой руу үгийн зөрүүгүй цохиж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-37/ зэргээр нотлогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ю.******* нь С.*******ийн гэрт орж “шөнийн цагаар хүмүүс цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шуугилдлаа” гэж зүй ёсны шаардлага тавьсан боловч энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийн оронд хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, гурил элдэх зориулалттай модыг гэрээсээ авч гаран харилцан бие биенийхээ биед халдаж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

          Шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нар нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Прокуророос С.*******, Р.*******, Х.******* нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамласан байх бөгөөд уг зохицуулалт нь гэмт хэрэгт хамтран оролцох ерөнхий зохицуулалт тул нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлах нь зүйтэй гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг тэмдэглэж байна.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.*******, Р.*******, Х.******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Ю.*******ын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

          Ю.*******ын С.*******, Р.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

          Энэ гэмт хэргийн улмаас Ю.*******, С.*******, Р.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Ю.*******, С.*******, Р.******* нар баримтаар хохирол нэхэмжлээгүйн дээр шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

          Улсын яллагчаас “шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял, шүүдэгч Ю.*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан болно.

          Шүүхээс шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ю.******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 200 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

          шүүгдэгч С.******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 оны дүгээр сарын 6-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2., 8.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 0 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

          Гэвч 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

          Шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч Р.*******, Х.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нар гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн .2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

          Шүүх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ю.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Бусад асуудлаар.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн , 36.2 дугаар зүйлийн , 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлийн , 4, 37. дүгээр зүйлийн , 2, 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт *******ээгийн *******, овогт ын *******, ******* овогт Хандсүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Р.*******, Х.******* нарыг тус бүр 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Р.*******, Х.*******, Ю.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА