Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

хохирогч *******,

хохирогчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2205004*******5*******377 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **************76 оны *******2 дугаар сарын 06-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 45 настай, “ ” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, чулуутын ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дүүргийн ******* дүгээр хороо, хорооллын ******* байрны тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 200******* оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******48 дугаар зүйлийн *******48.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 02 сар хорих ял, 26******* дүгээр зүйлийн 26*******.******* дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 08 сар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 20*******2 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******48 дугаар зүйлийн *******48.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, 26******* дүгээр зүйлийн 26*******.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 0******* сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 0******* сар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 05 дугаар сарын *******7-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жил 06 сар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 3*******-ний өдрийн *******573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******,200,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ийн /Регистрийн дугаар: ОЮ76*******206*******4/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны ******* давхрын орцонд “иргэн гоос хууль зүйн туслалцаа үзүүлэхээр авсан мөнгөө буцааж өгөхгүй, нэмж мөнгө авч миний нэрийг баасдлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогч *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж биед нь халдсаны улмаас хохирогчийн биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би гэрчээр мэдүүлэг өгсөн Золбоо, Энхпүрэв нарт хувиасаа 3,500,000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгөө авах гэтэл “ бид нараас *******,600,000 төгрөг залилж авсан, тэр мөнгөндөө суутгаж авч байна” гэж хэлсэн. Би “та нарын хоорондох мөнгийг мэдэхгүй, мөнгөө авъя” гэсэн. Намайг тай нийлж залилсан гэж хэлсэн. Миний мөнгийг өгөхгүй болохоор тай нүүрэлдэх гэж очсон. элдэв үгээр хэлж дайраад байхаар нь биеэ барьж чадахгүй зодсон. Энэ миний буруу, маргах зүйлгүй. ...Зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Хаалга нүдэхээр нь гараад уулзахад хэдэн төгрөг авснаа намайг өд хэл гэхээр нь би аваагүй мөнгөө яагаад төлдөг юм бэ гэсэн. Золбоог бичлэг хийж ав гэсэн. Манай охин хаалганы завсраар харах үед хаалга дарж миний охины хөлийг хавчсан. Хүүхдээ цагдаагийн байгууллагаар дагуулж явмааргүй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Намайг эргүү, тэнэг луйварчин, гуйлгачин, залилагч гэж дуудахаар нь чи өөрөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******,200,000 төгрөгөөр торгуулсан байсан гэж хэлсэн. Гол зорилго нь намайг хэдэн төгрөг авсан, мөнгөн дүнг хэлүүлэх зорилготой ирсэн. Мөнгө авсан талаар одоог хүртэл нотолж чадахгүй, энэ асуудал шалгагдаж байгаа” гэв.

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь ад хандан “чи энэ хүмүүсээс авсан мөнгөө өг, чи надтай ярихдаа юу гэж хэллээ” гэж хэлэхэд нөгөөх нь “чиний наад амнаас болдог шүү, би аваагүй” гэх мэтээр тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ нь ыг түлхчихсэн чинь газарт унасан ба эргэж босож ирээд ийн салтаа руу нэг удаа өшиглөсөн. Ингээд тэр хоёр зууралдаад нь ыг үсдээд, өшиглөөд, цохиод зууралдаад байсан. Энэ үед ээж бид хоёр тэр хоёрын дундуур орж салгасан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн -43 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ямар ч үр бүтээл гаргахгүй, олигтой ч ажиллахгүй, залилан хийгээд байгаа юм шиг санагдахаар нь түүнээс татгалзах талаар өөрт нь хэлж төлбөрт өгсөн мөнгөө нэхсэн. Мөн өд ын ийм үйлдэл гаргаж байгаа талаар хэлэхэд “та нар яах гэж ад бэлэн мөнгө өгсөн юм, одоо би яаж мэдэх юм” гэсэн. Тэгэхээр нь “чи юу хуцаад байгаа юм, анх чи л энэ хүнийг бид хэдтэй танилцуулж, найдвартай сайн гээд байхаар чинь сонгосон биз дээ, одоо тэр хүнээсээ мөнгө олж өг, эсхүл та хоёр нийлээд залилан хийгээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгсэн “тэгвэл гэрт нь очиж нүүрэлдье, би аас мөнгө аваагүй” гэсэн. ...Ингээд ын гэрт очоод уулзахад ад хандан “чи энэ хүмүүсээс авсан мөнгө төгрөгөө өгөөч” гэж хэлтэл хариуд нь “чимээгүй байхгүй яасан юм, хохино би аваагүй” гэж өөдөөс цааргалж эхэлтэл уурлаж, тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ хэрүүл нь ширүүсч эхлээд ыг түлхэж нүүр хэсэг рүү нь нэг билүү, хоёр удаа цохиж газарт унагасан. Тэгтэл босож ирээд ийн салтаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зууралдаад ыг үсдээд байхаар нь охин бид хоёр салгаад ийг аваад гадагш гарсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн *******05 дугаартай: “...*******ын биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь цохих үед миний хажууд Энхпүрэв байсан, Золбоо болохоор яг өөдөөс гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Намайг цохиж унагах үед газраас Энхпүрэв намайг татаж босгосон. Өмгөөллийн зардал нэг ч төгрөг аваагүй. Залилагч, луйварчин авгай гэж хараалын үг хэрэглээд байхаар нь “чи саяхан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын *******4-ний өдрийн 4******* тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар мөнгөн торгуулийн шийтгэл авсан байна лээ” гэж хэлтэл миний нүүр хэсэгт цохиод авсан. намайг үсдэж аваад эхлээд миний баруун талын шанаа орчим хоёроос гурван удаа, зүүн тал руу нэг удаа цохисон. Мөн миний үснээс зулгааж зодсон. тэй хамт ирсэн хүмүүс намайг зодсон зүйл байхгүй. бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын болон өс хонзонгийн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-3******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ыг цохиж зодсон нь үнэн. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. Энхпүрэв надад хэлэхдээ бид нараас *******,600,000 төгрөгийг залилж авсан, бодвол чи тэр мөнгөнөөс хуваалцсан байх, тийм учраас чиний мөнгийг өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, та нарыг ад мөнгө өгсөн эсэхийг би мэдэхгүй гэсэн. Эдгээр хүмүүс намайг тухайн өдөр тай нүүрэлдүүлэх гээд авч явсан. Золбоо, Энхпүрэв нар нь ад “чи ийг ингэж муулаа биз дээ” гээд хажууд хэлж байсан. Тэгтэл нь над руу шууд дайраад намайг өшиглөөд тэгэхээр нь муудалцаад миний уур хүрээд ыг түлхэж унагаад, мөн үснээс нь зулгаагаад цохисон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,

Хохирогч ******* өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилсэн баримтууд,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 6*******-66 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн *******4 дүгээр хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн ************** дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн **************-************** дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 20-ны ******* цагийн үед дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны ******* давхрын орцонд “иргэн гоос хууль зүйн туслалцаа үзүүлэхээр авсан мөнгөө буцааж өгөхгүй, нэмж мөнгө авч миний нэрийг баасдлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогч *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгаасны улмаас түүний биед баруун чамархайн зөөлөн эдэд хаван, хуйхны зөөлөн эдийн хаван, үс халцрал, баруун шилбэ, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрийг нь болон ойр дотны хүний биед халдана, ална, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулна гэх зэргээр айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг дээрх байдлаар айлган сүрдүүлж заналхийлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин шүүгдэгч ******* нь хохирогч *******тай “хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөллийн хөлс”-ний асуудлаас болж маргалдаж, улмаар түүний биед халдан зодож гэмтэл учруулсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон тул хохирогчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ийн хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч *******ийн хохирогч *******ын биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн *******05 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч ******* шүүх хуралдаан дээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр буюу эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд нийт *******,2*******,*******50 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа гаргаж өгснийг шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгч *******өөс *******,2*******,*******50 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, хохирогч “Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна, гэхдээ ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн, шүүгдэгч “Зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 3 /гурав/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******53, *******67 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар.

Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 3 /гурав/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******53, *******67 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.*******, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс *******,2*******,*******50 төгрөг гаргуулж хохирогч ******* /ЕЙ6803*******803/-д олгосугай.

6.Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА