Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/630

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч *******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2203000170102 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 12-нд аймгийн Батноров суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны 2 тоотод түр оршин суух, аймгийн сум, дугаар баг, шинэ дулааны дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хойд замд “Honda” маркийн “Capa” загварын 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.олооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, .3.Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон, 6.2.Дуут дохио ажиллахгүй болсон, мөн дүрмийн .1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Би чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүссэн боловч хэрэг болсны орой над руу нэг дугаараас залгаад чи хүн алчихаад байхад яагаад чамайг хорихгүй байгаа юм бэ гэж хэлэхээр нь би айсан. Прокурорын гадаа уулзаж уучлалт гуйсан, тухайн үед сэтгэл санааны байдлаас болж уучлалтыг минь хүлээж аваагүй байх. Үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, миний буруу” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн хайхрамжгүй байдлаас болж бид 7 сарын дотор эцэг, эхээ алдсан. Прокурорын гадаа уулзахдаа шүүгдэгч бид нараас уучлалт гуйгаагүй, мөнгийг чинь 3 хувааж төлье, бичиг хийгээд өгөөч гэж л байсан. Гэтэл одоо уучлалт гуйсан гэж худлаа хэлж байгааг нь гайхаж байна. Тухайн үед уучлалт гуйгаагүй. Ааваас минь ирж уучлалт гуйх болов уу гэж хүлээсэн боловч холбоо ч бариагүй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ч уучлалт гуйж байна гэж хэлээгүй. Аавыг минь амьд байхад ирж уучлалт гуйсан бол сэтгэл амар нүд аних байсан байх. Хэрэг болсноос хойш 7 сарын хугацаа өнгөрсөн байхад одоо л оршуулгын зардалд гарсан хохирлыг төлж байна. Хүний ёсоор уучлалт гуйсан бол бид өнөөдрийг хүртэл явахгүй байх байсан, гомдолтой байна” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 6-8 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 9-1 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1-р хавтасны 17 дугаар хуудас/,

олоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтасны дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 18-26 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ байж байтал 08 цаг 20 минутын үед над руу цагдаагийн байгууллагаас залгаад ээжийг машинд дайруулсан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн дүү Болормаагийн хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход ээжийг маань дайрсан гэх залуу надтай уулзсан. Тэгээд би тэр залуугийн хамтаар дотогшоо эмнэлэг рүү ороход ээжийн маань биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эмчилгээ хийгдэж байгаад удалгүй сэхээн амьдруулах тасаг руу ороод ойролцоогоор цагийн үед нас барсан. Миний зүгээс талийгаачийн буяны ажлын зардалд баримтаар 10,200,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Уг хохирлыг нэхэмжилж байна. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 30-31 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад 2017 он хүртэл хувьдаа унаж хэрэглэж байгаад өөрийн охин Тэнгэсмаад өгч байсан юм. Тэнгэсмаа энэ машиныг огт унадаггүй байсан бөгөөд компанийнхаа хашаанд байрлуулаад орхичихсон байсан юм. Хэзээ, ямар хүнд зарсныг мэдэхгүй. Ямар ч байсан нэр нь бол миний нэр дээр хэвээрээ байгаа. Ер нь бол уг машиныг хүнд зарсныг нь мэдээгүй учир би нэрээ шилжүүлээгүй байгаа юм. Үнэлгээтэй танилцлаа, надад машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон, гэхдээ дээрх автомашиныг жолоодож явсан гэх залуу нь автомашиныг худалдаж авсан гэсэн тул тэр хүн өөрөө бүх хариуцлагаа хүлээх болов уу гэсэн бодолтой байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 62, 6 дугаар хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай автомашин нь манай аав Долгионы эзэмшлийн автомашин байгаа юм, ерөөсөө унадаггүй байж байхаар гээд би ажилдаа ойр зуур хэрэглэх гээд авчихсан байсан. Тэгээд манай нөхөр нь өөрийн ажилчин *******т зарсан юм шиг байна лээ. Тухайн үед Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай автомашиныг манай нөхөр зарахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 69 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай: “...Талийгаачийн биед тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 3, 4, , 6, 7, зүүн 2, 3, 4, , 6-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, голтын цус хуралт, дэлүүний язрал, урагдал, зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, аарцаг ясны хугарал, духанд шарх, зулгаралт, дух, баруун, зүүн шанаа, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гарын сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хамар, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1 цаг 20 минутын үед цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 2 цаг болсон байжээ. Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цусанд 0,6 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 79-91 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 999183 дугаартай: “...Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -29.8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, хойд дугуйн тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 000 cd, ойр дээрээ 1800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3700 cd, ойр дээрээ 1800 cd, /стандарт 10000-10000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй, эдгээр гэмтэл нь тухайн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой байна. Урд салхины шил гол хэсэгтээ хагарч цацарсан, копуд баруун урд хэсэг хонхойсон, урд нүүр хагарсан, урд буфер доош унжсан, дуут дохио ажиллахгүй, хянах самбар дээр тоормосны ABS ассан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -29.8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, хойд дугуйн тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 000 cd, ойр дээрээ 1800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3700 cd, ойр дээрээ 1800 cd, /стандарт 10000-10000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил гол хэсэгтээ хагарч цацарсан, копуд баруун урд хэсэг хонхойсон, урд нүүр хагарсан, урд буфер доош унжсан эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна. Бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл болно. Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормосны системийн ажиллагаа хэвийн бус, зохих стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 97-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаартай: “Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 48,34 км/цаг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 1-126 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай: “Honda Capa маркийн 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 3.4.олооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Ламжавын Оюунсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /1-р хавтасны 144 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг ойлголоо, би тухайн зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 18 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ,000,000 төгрөг /1-р хавтасны 0 дугаар хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ,200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,970,000 төгрөг төлсөн талаарх банкны гүйлгээ хийсэн баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /1-р хавтасны 6 дугаар хуудас/, дүүргийн дугаар хорооны тодорхойлолт /1-р хавтасны 9 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтасны 172 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба өмгөөлөх тал буюу шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний 07 цаг 40 минутын үед “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хойд замд бүрэн бус тээврийн хэрэгсэл буюу стандартын шаардлага хангаагүй “Honda Сара” загварын 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.олооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; .1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ийг мөргөж, түүний биед тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд зэргийн гэмтэл учирсны улмаас нас барсан үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 74, 47 дугаартай шинжээчийн дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 999183 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний амь насыг хохироосон тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ын дээрх болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч ийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрт баримтаар нийт 10,200,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* дээрх 10,200,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* амь хохирогч ийн буяны ажилтай холбоотой гарсан гэм хор учруулсны төлбөрт 1,929,900 төгрөг, энэ хэргийн улмаас аав . сэтгэл санааны хямралд орж 2022 оны 06 дугаар сарын 26-нд нас барсан тул оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрт 8,121,206 төгрөг нэхэмжилнэ гэж холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгсөн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн эцэг . нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С вирусийн шалтгаантай элэгний хатуурал өвчний улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд талийгаач .ын нас барсан нөхцөл байдал нь шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн нэхэмжилсэн 8,121,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин амь хохирогч ийн буяны ажилтай холбоотой гарсан гэм хор учруулсны төлбөрт 1,929,900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгчийн зүгээс хуульд заасан эрхээ эдэлж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 1,970,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч *******ын жолоодож явсан “Honda Сара” загварын 87 10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ы нэр дээр бүртгэлтэй боловч уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т худалдан борлуулсан болох нь гэрч , иргэний хариуцагч нарын мэдүүлэг, *******ын “...Уг тээврийн хэрэгслийг ы хүүхдээс 2020 онд 2,000,000 төгрөгөөр худалдан аваад одоо төлөлт нь дууссан. Шилжүүлэг хийж амжаагүй байгаа” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул зөвхөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлээгүй үндэслэлээр д гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэх боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 12,170,000 төгрөг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 104 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хураагдан ирүүлсэн дугаартай *******ын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 104 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НЯМДАВАА