Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/647

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

хохирогч *******,

хохирогч *******,

хохирогч *******,

иргэний нэхэмжлэгч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

улсын яллагч С.Энхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******д холбогдох 220008671160 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 20-нд аймгийн суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороонд байрлах нийтийн байранд амьдардаг, аймгийн сумын дугаар баг, тосгоны задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт ******* ******* /Регистрийн дугаар:*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг буюу тасдагч, алх зэргийг ашиглан

2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утас худалдаа” нэртэй худалдааны төвийн арын цонхоор хууль бусаар нэвтэрч *******ийн эзэмшлийн лангуунаас нийт 1,660,000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг гар утсыг, Ч.Солонгын эзэмшлийн лангуунаас нийт 1,0,000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг гар утсыг,

2021 оны 09 дүгээр сарын 0-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-ийн арын ханыг эвдэн, хууль бусаар нэвтэрч *******гийн эзэмшлийн лангуунаас нийт .740.000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг гар утсыг, Б.Нарангаравын эзэмшлийн лангуунаас нийт ,870,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг,

2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утас худалдааны төв”-ийн арын ханыг эвдэн, хууль бусаар нэвтэрч *******гийн эзэмшлийн лангуунаас нийт 18,3,000 төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 6,680,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөнгөгүй болсон тул хулгай хийсэн, зүйлчлэл дээр маргахгүй байна. Гэмт хэргээс олсон мөнгөөрөө хувьдаа хувцас авдаг байсан. Хөдөө мал байгаа, зарж борлуулснаар хохирлыг төлнө. Хохирлын тооцоотой маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бага насны хүүхэдтэй, хохирлоо төлнө” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...1,0,000 төгрөгийн утас алдсан байгаа. Миний алдсан утаснуудын тоо ширхэг нь батлагдсан. Би тоог нь мартчихсан байна. Одоо ,260,000 төгрөгийн хохирол үлдсэн. Би ,000,000 төгрөгөөр лангуу авч ороод утас бөөнддөг хүнээс утсаа зээлээд үйл ажиллагаагаа эхэлж байсан. Бараагүй болоод лангуугаа хураалгасан. Утас бөөнддөг цаад хүний хохирлыг бас төлөх болчхоод байна. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би ганцаараа ажил хийдэг. Нөхөр маань ажил хийдэггүй, 0,000,000 төгрөгийн зээл банкнаас аваад 3 сарын дараа хамаг бараагаа алдсан. 9 дүгээр сард 20 ширхэг гар утас, 11 дүгээр сард 40 ширхэг утас алдсан. Эргэлтийн хөрөнгөгүй болсон. Би лангуугаа зогсоосон. Түрүү жилийн 9 дүгээр сараас хойш би хоосон лангууны сарын 400,000 төгрөг төлдөг. Мөн дээрээс нь банкны зээл 1,800,000 төгрөг төлдөг. Би хүүтэй мөнгө төлж асар их хохирч байна. Би амьдрал ахуйгаа цаашид яаж авч явах вэ, одоо гэртээ ч нөхөртэйгөө маргаантай байна. Сүүлдээ би банкны зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрч байна. Би маш их гомдолтой байна. Энэ хүн надад нэг төгрөгийн ч хохирол төлөөгүй. Би дохиоллын компанийн хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөж байж ,000,000 төгрөгийг цувуулж авсан. Сар болгоны 20-ны өдөр зээлээ төлдөг. Надад дараа сард төлөх мөнгө байхгүй. Миний үлдсэн 16,200,000 төгрөгийн хохирол төлөгдсөн ч гэсэн миний хохирол барагдахгүй. Би эргэлтийн хөрөнгөгүй болсон. Миний хохирлыг яаж барагдуулах вэ, хэрвээ эд зүйлээ хулгайд алдаагүй байсан бол ашгаа олох байсан. Миний амьдрал одоо доод түвшинд шилжсэн.” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Надад 1,660,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс ,0,000 төгрөгийн хохирол үлдсэн. Би мөн адил бөөний төвөөс утаснуудаа авдаг. Лангуугаа 3 дугаар сараас хойш ажиллуулж чадаагүй. Олдсон утаснууд нь гэмтэл, сэвтэй байсан. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сард “CU” дэлгүүрт ажилладаг байсан. Нийгмийн даатгал төлдөг байсан тул зээлийн аппликейшнээс зээл аваад мөн үеэл ахаас мөнгө зээлээд өөрийн гар утсыг дээшлүүлэх зорилгоор утас худалдаж авсан. Утас худалдаж аваад 2 хоногийн дараа цагдаа дээр дуудагдаж очсон. Хохирлыг барагдуулах талаар ар гэрт нь хэлнэ гэж байсан. Өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй. 970,000 төгрөг их хэмжээний мөнгөний хажууд бага ч гэсэн миний хувьд сүүлийн 6 сарын турш байхгүй зүйлийн төлөө хөдөлмөрлөх болсон” гэв.

Шүүгдэгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 0-наас 06-нд шилжих шөнө *******, Б.Нарангарав нарын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтасны 198 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 199-204 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 0-ны орой 19 цаг өнгөрч байхад лангуугаа хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь 18 дугаар лангууны эгч над руу залгаад “хулгай ороод лангуунаас чинь гар утаснууд хулгайд алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би хороололд түрээсэлдэг лангуун дээрээ очиход ар талын хаадаг шилийг нь хагалчихсан байсан. Тэгээд гар утаснууд хулгайд алдагдсан байдалтай байсан. Би лангууны гар утсаа бүртэгхэд” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 211-212 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 0-ны орой 18 цаг өнгөрч байхад лангуугаа хаагаад явсан. Хамгийн сүүлд хэн явсныг нь мэдэхгүй байна. Хүмүүс хаагаагүй байхад би түрүүлээд явчихсан юм. Тэгээд өглөө уг байгууллагын дагалдах хэрэгсэл зардаг лангууны эзэн Ээгий гэх эмэгтэй над руу залгаад “хурдан ирээрэй, лангуунд чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад цаг 30 минут гэхэд ажил дээрээ ирсэн. Тэгээд лангуугаа шалгахад 20 ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 219-220 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн  2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн БГ2-21-832 дугаартай “...Samsung note9 4 ширхэг 2,200,000, Samsung S plus 8 ширхэг 4,640,000, Samsung A1 4 ширхэг 2,200,000, Samsung note8 2 ширхэг 700,000, Redmi note9 2 ширхэг 1,000,000. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт ,740,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /1-р хавтасны 234-23 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн БГ2-21-833 дугаартай “...Samsung a30 2 ширхэг 640,000, Samsung a0 4 ширхэг 1,400,000, iphone8 plus 1 ширхэг 830,000, Iphone8 2 ширхэг 1,0,000, Iphone7 1 ширхэг 400,000, iphone6 1 ширхэг 180,000, Red mi note7 1 ширхэг 260,000, LG Q61 1 ширхэг 330,000, LG V40 1 ширхэг 380,000, Samsung a12 1 ширхэг 30,000. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт ,870,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /1-р хавтасны 237-238 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө *******гийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтасны дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 11-16 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хавтасны 42, 48 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө манай гар утас худалдааны төвөөс миний түрээсэлдэг лангуун дотор байсан 40 ширхэг Iphone, Samsung, LG, Huwai маркийн 19,000,000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайд алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 20-22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хохирлыг барагдуулж өгсөн надад ямар нэгэн гомдол байхгүй. Би гомдолгүй талаар бичиж өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 38 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн Айфон-11 гар утсаа 2020 оны намар 9 байна уу сард авсан. Сайн санахгүй байна, 2,699,000 төгрөгөөр Сайн электрониксоос лизингээр худалдаж авч байсан. ...Надад санал хүсэлт гэвэл өөрийнхөө Айфон-11 гар утсаа зөрүү хийж авсан залуугаас авмаар байна.” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 46 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Золбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчим байх өөрийн хүргэн ах *******ын гэрт очиж 7 хоносон юм. Хүргэн ах, төрсөн эгч нар надад “Айфон-11 гар утсыг Айфон XR гар утсаар сольж авах уу” гэхээр нь би зөвшөөрч ягаан өнгийн Айфон-11 гар утсыг авсан юм. Би энэ гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайн хажууд байдаг Моби шоп дотор орж 0 орчим насны гар утас зардаг лангуутай нэг ахад 90,000 төгрөгөөр зарсан юм. Би 90,000 төгрөгөөр гар утсаа зарчхаад хямд гар утас аваад зөрүү мөнгөөр нь хувцас авах гээд зарчхаад Айфон8 плас гар утас авсан юм. Хүргэн ах *******, Цасчимэг хоёр надад хамт байж байгаад миний Айфон XR гар утсаар сольж авсан.” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 68 дугаар хуудас/,

 “Дамно” ХХК-ийн  2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн БГ2-21-1209 дугаартай: “...Samsung A9 pro 3 ширхэг 1,200,000, Samsung S 7 ширхэг 3,640,000, Samsung S plus 7 ширхэг 4,060,000, Samsung note8 1 ширхэг 280,000, Iphone11 1 ширхэг 1,400,000, Samsung A31 1 ширхэг 40,000, Q61 2 ширхэг 660,000, Samsung S9 plus 2 ширхэг 760,000, Samsung S9 2 ширхэг 700,000, Huwai Y6 1 ширхэг 20,000, Samsung a70 2ширхэг 640,000, Samsung A8 star 1 ширхэг 30,000, Samsung a8 1 ширхэг 20,000, Samsung A6 plus 2 ширхэг 480,000, Q7 1 ширхэг 160,000, Samsung S7 1 ширхэг 180,000, Samsung note- 1 ширхэг 190,000, Samsung S20 plus 1 ширхэг 1,40,000, Samsung S8 2 ширхэг 60,000, Samsung S8 plus 1 ширхэг 30,000, Redmi note7 1 ширхэг 300,000. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18,3,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /2-р хавтасны 82-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө *******, ******* нарын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтасны 02 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 04-12 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 13-1 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 16-18 дугаар хуудас/,

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 20-26 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хавтасны 7 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 06 цаг 38 минутанд миний түрээслэн ажиллуулдаг гар утас худалдааны төвийн захирал Алтаншагай залгаад “лангуунд чинь хулгай орсон байна. Хүрээд ир” гэж надад хэлсэн. Тэхээр нь би Баянгол дүүргийн 06 дугаар хорооны 2-4 тоот гэрээсээ гараад ирсэн. Тэгсэн цагдаа нар ирсэн байсан мөн хамгаалалтын алба ирсэн байсан. Тэгээд цагдаа нар үзлэгээ дуусаад би өөрийн лангуугаа шалгаж үзтэл миний түрээслэн ажиллуулдаг 8 тоот лангуун дээр байсан бүх утас байхгүй хулгайд алдагдсан байсан. Би уг лангууг 2022 оны 01 сараас эхлэн түрээслэн ажиллуулж байгаа, энэ лангуу дээр маань манай худалдагч Бархас гэх хүн ажилладаг байгаа. Би Бархастай өчигдөр орой ярьсан уг гар утас худалдааны төв орой 20 цагт хаадаг байгаа. Манай лангуунаас iphone 11 pro маркийн гар утас, iphone 11 маркийн гар утас, iphone x, iphone xr, iphone 7, Samsung s G, Samsung A30, Samsung A31, Samsung j4+, Samsung j7, LG Q63, LG Q93, LG Q2, LG Q9, LG X62 гэх загваруудтай нийт 30 орчим гар утас алдсан. Өөр лангуун дээр жижиг сажиг дагалдах хэрэгслүүд байсан. Уг гар утас худалдааны төв дотор уул нь 4 ширхэг хяналтын камер байдаг тухайн орой камер нь ажиллаагүй гэж би сонссон” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 31-32 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвд хулгай орсон тус хулгайн гэмт хэргийн улмаас миний эзэмшлийн өмчлөлийн лангуунаас 30 ширхэг гар утас алдагдсан тул хандаж байна. Редми нөүт 8 маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг-8643601349407, 8643601849406 имей дугаартай, Редми х загварын хар хөх өнгийн гар утас 1 ширхэг-86339049140734, 8633904990730 имэй дугаартай, Самсунг Ж4 плас хар өнгийн гар утас 1 ширхэг 32692147373, 32692147373 имэй дугаартай, бусад утаснуудын имэй дугаарыг мэдэхгүй байна. Самсунг ж маркийн гар утас 4 ширхэг, Самсунг А9 про маркийн гар утас ширхэг, Самсунг А90 маркийн гар утас 4 ширхэг, Самсунг А1 маркийн гар утас 2 ширхэг, Редми нөүт 8 маркийн гар утас 2 ширхэг, Редми х маркийн гар утас 2 ширхэг, Редми 9А маркийн гар утас 3 ширхэг, Самсунг нөүт маркийн гар утас 2 ширхэг, Самсунг нөүт 9 маркийн гар утас 4 ширхэг, Самсунг А80 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс 9 плас загварын гар утас 2 ширхэг, Самсунг А20 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс6 эдж плас загварын гар утас 1 ширхэг зэрэг гар утаснууд одоогийн байдлаар алга болсон байна.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 37-39 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүүрэг 3 дугаар хороо 13-9 тоот гэртээ байхдаа өглөө 09 цагийн үед манай нөхөр болох Мижиддорж залгаад гар утас авна гэж хүн очно гэрийн гадаа ирэхээр нь Айфоне экс маркийн гар утсыг гаргаад өгөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд цаг 40 минутын үед “гар утас авахаар гэрийн гадна ирчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад үл таних 20-2 орчим насны эрэгтэй хүн ирж гар утсыг үзүүлж байгаад миний 04117117 гэсэн тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлж гар утсыг авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагаас холбоо барьж миний хүнд зарсан Айфоне экс маркийн гар утсыг хулгайн утас байсан талаар хэлсэн. Би тэр утсыг нэг эрэгтэй хүнд зарсан талаар хэлж цагдаа нар тэр хүнээс миний утсыг хурааж авна гэж хэлэхээр нь худалдаж авсан 80,000 төгрөгийг тухайн хүнд эргүүлж өгч тэр хүнийг хохиролгүй болгосон юм. Манай нөхөр Мижиддорж тэр гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүнээс өөрийн Playststion4 өөр сольж авч байсан. Ямар хүнээс авсан талаар би мэдэхгүй хар өнгөтэй Айфоне экс маркийн гар утас байсан. Би гар утасны төлбөр болох 80,000 төгрөгийг эргүүлэн авмаар байна. Тухайн утас бол надад байгаагүй танихгүй залууд зарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 42-43 дугаар хуудас/,

Гэрч Р.Мижиддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Иргэний бүртгэл мэдээлэл ажил дээрээ байхад 18 цаг 30 минутын орчим Babuulai Babuulai гэх фейсбүүк хаяг дээрээс миний өмнө тавьсан байсан Playststion4 зарна гэсэн зарын дагуу тухайн фэйсбүүкээс над руу холбогдож iphone x байна. Бартер хийх үү гэж асуухаар нь би тухайн хүнтэй тохиролцож байгаад шууд солихоор тохиролцоод тухайн хүн “одоо шууд явж очоод сольё” гэж хэлээд солихоор болсон. Тэгээд 20 орчим минутын дараа Иргэний бүртгэл мэдээллийн хажууд байрлах CU дэлгүүрийн үүдэнд тухайн хүнтэй чатаар холбогдож байгаад уулзтал үл таних бор царайтай 2-30 орчим настай туранхай өргөн цээжтэй дөрвөлжин царайтай бэлтгэлийн цамцтай куртиктэй хүн байсан. Тухайн хүнд өөрийн Playststion-ыг Iphone x-ээр солилцоод цаашаагаа явж байхад нь нэг хүнтэй хамт явж байх шиг харагдсан. Орой болж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэгээд би тухайн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Unegui.mn дээр зар тавьж тухайн гар утсыг өөр хүнд зарахаар болоод 900089 гэсэн утасны дугаараар холбогдож байгаад тухайн гар утсыг манай гэрийн гадна 20-2 орчим настай туранхай үл таних эрэгтэй хүрч ирж 80,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 48-0 дугаар хуудас/,

Гэрч П.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өглөө цагийн үед Баянгол дүүргийн 6 хороо 73-6 тоот хаяг дээр гэртээ байхдаа үнэгүй.мн дээрээс гар утас зарна гэсэн зарын дагуу 86008717, 86004717 гэсэн дугаар луу холбогдтол үл таних эрэгтэй хүн авч үнэ ханшаа тохиролцож байгаад 80,000 төгрөгөөр байгаа газраас нь Iphone X маркийн гар утсыг авахаар болсон. Тэгээд би 11 цагийн орчим их дэлгүүрийн хойно байрлах байрууд дунд сагсны талбай дээрээс өөрийн найз болох Б.Чингүүний хамт очиж тухайн хүний гар утас руу холбогдтол эхлээд гар утсаа авахгүй байхаар нь 86004717 дугаар руу залгаж холбогдтол “нөгөө дугаар дээрээ байгаа хүн лүүгээ би хэлээд өгье уулзаж холбогдож байгаад авчих. Одоо гараад очно” гэж хэлсэн. минут орчмын дараа гар утас зарна гэсэн үл таних 20-2 орчим настай эмэгтэй гарч ирж уулзаад тухай гар утсыг өөрийн данснаас 04117117 эзэмшигч нь Уянга гэсэн хүний тоот данс руу шилжүүлэн тухайн гар утсыг авсан. 2022 оны 03 дугаар сарын 24 өдөр цагдаагийн байгууллагаас над руу холбогдож цагдаа дээр ирэх болсон.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 4-6 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр facebook дээрээс зар харж байгаад Батбаяр.Б гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож Айфоне 11 маркийн гар утас худалдаж авахаар тохиролцож 17 цагийн үед гар утас зарна гэсэн хүнтэй дэнжийн 00 автобусны буудлын ойролцоо уулзаж цагаан өнгийн Айфоне 11 маркийн гар утас надад үзүүлэхэд тэр утсыг 970,000 төгрөг өгч худалдаж авсан. Тухайн гар утас худалдаж авсан мөнгийг Хаан банкны 034861318 гэсэн данс руу гүйлгээний утга дээр 1 гэж бичээд шилжүүлж өөрийн 9303007 дугаарыг хийж ашиглаж байсан юм. 170 см гаруй өндөртэй, масктай байсан учир нүүр царайг нь харж чадаагүй. Сүүлд мөрдөгч надад зураг харуулсан, тэр зураг дээр байсан хүн мөн байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 61-62 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар Батбаяр.Б гэх фейсбүүк хаягаас утас зарна гэсэн зарын дагуу чат бичиж Самсунг ноте9 маркийн гар утас авахаар болсон. Тэгээд утсаа авахаар дүүргийн Баянбүрдийн тэнд байх Цагаан байр гэх газраас 1 цагийн орчим очиход автобусны буудал дээр саравчтай малгайтай нэг эрэгтэй ах зогсож байсан гэсэн. Утас авах хүн мөн үү гэж асууж ноте9 маркийн гар утсыг үзэж шалгаад 380,000 төгрөгийг хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг би хүүдээ өгсөн юм. Утсаа аваад тэр орой шилэн наалт хийж мөн кейсыг нийт 2000 төгрөг гар утсанд зориулан хийсэн. Гар утас худалдаж авсан 380,000 төгрөг, дагалдах хэрэгсэл авсан 2000 төгрөг нийт 40,000 төгрөгийг гаргуулан авмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 70-71 дүгээр хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн  2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-922/3187 дугаартай: “...Samsung S G 3 ширхэг 2,190,000, Samsung A9 pro 4 ширхэг 1,720,000, Samsung A90 2 ширхэг 1,0,000, Samsung A1 g 2 ширхэг 1,0,000, Samsung S9 plus 2 ширхэг 900,000, Samsung A20 1 ширхэг 290,000, Samsung J4 plus 1 ширхэг 320,000, Samsung S6 edge plus 1 ширхэг 170,000, Redmi 9A 2 ширхэг 780,000, Redmi x 3 ширхэг 1,60,000, Redmi note8 3 ширхэг 1,4,000, Samsung A80 1 ширхэг 80,000, Samsung Note G 2 ширхэг 1,20,000, Samsung Note9 3 ширхэг 1,90,000, Нийт үнэ 1,660,000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 0-3 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн  2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-922/3186 дугаартай: “...Iphone 11 pro /64/90% ногоон/ 1 ширхэг 1,600,000, Iphone 11 pro /64/91%/ 1 ширхэг 1,600,000, Iphone 11 /цагаан/ 1 ширхэг 1,300,000, Iphone XR /хар 64/94%/ 1 ширхэг 90,000, Iphone XR /хар 64/87%/ 1 ширхэг 90,000, Iphone XR /цагаан 128/87%/ 1 ширхэг 1,000,000, Samsung A6 lpus /хөх/ 1 ширхэг 20,000, LG Q92 /цагаан/ 1 ширхэг 430,000, LG Q70 /хар/ 1 ширхэг 30,000, Samsung A21S /хөх/ 1 ширхэг 400,000, Samsung A31 /цэнхэр/ 1 ширхэг 430,000, LG X62 /хар/ 1 ширхэг 280,000, Samsung A20 /бор/ 1 ширхэг 290,000, Samsung A30 /цагаан/ 1 ширхэг 330,000, Samsung A30 /улаан/ 1 ширхэг 330,000, Samsung A20 /хар/ 1 ширхэг 290,000, LG G7 /ягаан/ 1 ширхэг 330,000, LG Q1 /хар/ 1 ширхэг 300,000, Samsung J4 plus /бор/ 1 ширхэг 280,000, LG X62 /цэнхэр/ 1 ширхэг 280,000, Iphone 8 /цагаан 64/84%/ 1 ширхэг 0,000, Iphone 7 /ягаан 32/81%/ 1 ширхэг 30,000, Samsung Wide II /саарал/ 1 ширхэг 170,000, LG J4plus /ягаан/ 1 ширхэг 280,000, Iphone X /хөр/ 1 ширхэг 880,000, Samsung S G /бор/ 1 ширхэг 730,000, LG /X power/ 1 ширхэг 0,000, LG /цагаан/ 1 ширхэг 70,000. Нийт үнэ 1,0,000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 1-111 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагаас шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүрэг Өргөө кино театрын хажууд байх гар утас худалдааны төвд нууцаар хууль бусаар ганцаараа ар талаас нэвтрэн орж эхний лангуунаас 1-20 ширхэг гар утас хулгайлан авсан. Тэр утсыг фейсбүүк орчноор зар тавьж зарж борлуулсан. Өдөрт 1-2 ширхэг утас зарж олсон ашгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж дууссан. Хэдэн төгрөгийн ашиг олсон талаар одоо би хэлж мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 13, 14-ний шөнө яг хэдний өдрийг одоо сайн санахгүй байна энэ хоёр өдрийн аль нэг өдөр нь шөнийн 03-0 цагийн хооронд Баянгол дүүрэг Өргөө кино театрын хажууд байх гар утас худалдааны төвд нууцаар хууль бусаар ар талаас нэвтрэн орж гурав дахь лангуунаас 3-40 ширхэг гар утас авсан. Самсунг, Айфоне маркийн янз бүрийн утас байсан. Мөн өмнөх шигээ фейсбүүк орчноор зар тавьж борлуулсан. Өдөрт 1-2 ширхэг гар утас зарж олсон ашгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж дууссан. Хэдэн төгрөгийн ашиг олсныг одоо би хэлж мэдэхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ТЕDY-2 худалдааны төвийн хажууд байх 2 давхар нэг давхартаа утасны лангуу байрладаг байрны ар талын цонхоор нь хууль бусаар нууцаар нэвтрэн орж хэддүгээр лангууг одоо сайн хэлж мэдэхгүй байна, цаана буланд байх лангуунаас 43 ширхэг янз бүрийн гар утсыг авч орсон цонхоороо гарч явсан. Тэдгээр гар утасны 2 ширхэг гар утсыг фейсбүүк орчноор зар тавьж зарж борлуулсан. Өдөрт 1-2 ширхэг утас зарж олсон ашгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж дууссан. Хэдэн төгрөг ашиг олсон талаараа би одоо хэлж мэдэхгүй байна. Би хулгайлж авсан гар утсаа Фейсбүүк Батбаяр.Б, *******, Babuulai гэсэн хаягаар хүмүүс утас авна гэсэн чатын доор коммент чат бичиж худалдан борлуулдаг байсан. Тэгж явж байгаад цагдаад баригдаж өөрт худалдан борлуулаагүй байсан нийт 19 тооны гар утас хураалгасан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 128 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хавтасны 183-184 дүгээр хуудас, 2-р хавтасны 01-02 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 177 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтасны 179 дүгээр хуудас/ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтасны 180 дугаар хуудас/ үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хавтасны 181 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрийн хайч, алх, төмөр зэргийг ашиглан

2021 оны 09 дүгээр сарын 0-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-ийн арын ханыг эвдэж, хууль бусаар нэвтэрч *******гийн эзэмшлийн лангуунаас ,740,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг гар утсыг, Б.Нарангаравын эзэмшлийн лангуунаас ,870,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг,

2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-ийн арын ханыг эвдэж, хууль бусаар нэвтэрч *******гийн эзэмшлийн лангуунаас 18,3,000 төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг гар утсыг,

2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-ийн арын цонхны төмөр хамгаалалтыг хөшиж, цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч *******ийн эзэмшлийн лангуунаас 1,660,000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг гар утсыг, Ч.Солонгын эзэмшлийн лангуунаас 1,0,000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсны улмаас нийт 6,680,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хохирогч *******, *******, *******, Б.Нарангарав, иргэний нэхэмжлэгч М.Уянга, *******, Б.Хишигжаргал, Б.Өнөболд, Б.Жаргалсайхан, насанд хүрээгүй гэрч Г.Золбаатар, гэрч Р.Мижиддорж, П.Төгөлдөр нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын яллах дүгнэлтэд ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-ийн арын цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон боловч хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-03/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04/, хохирогч ******* /хх-31-32/, гэрч Г.Алтаншагай /хх-78-80/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөвтгөн дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд тусгайлан хамгаалсан байр гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай ба уг газарт хууль бусаар нэвтрэхийг ойлгоно.

Энэ хэргийн тухайд хохирогч нар өөрийн эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан объект буюу дохиолол хамгаалалтын гэрээ байгуулан дохиолол суурилуулсан газарт хадгалж, үйл ажиллагаа явуулж байсан тул шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх зорилгоор урьдчилан бэлтгэж, гэмт үйлдэлдээ ашигласан байхыг ойлгодог.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэхдээ тухайн обьектын ханыг төмөр хайчилдаг хайч, алх зэргийг, цонхны төмөр хамгаалалтыг төмөр ашиглан хөшиж, эвдэн тус тус нэвтэрч орсон тул “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ******* хулгайлах гэмт хэргийн улмаас 0,000,000 төгрөгөөс дээш хэмжээний буюу хохирогч нарт нийт 6,680,000 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нарангаравт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ,870,000 төгрөг /хх-237-238/-ийн хохирол учирсан байх ба тэрээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “...миний бие ,870,000 төгрөгийн хохирлоо бүрэн гүйцэд хүлээж авсан. Тиймээс *******д гомдол байхгүй болно” гэсэн хүсэлт /хх-184/-ийг бичгээр гаргасан байна.

Хохирогч *******т “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан ТХҮ-922/3187 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,660,000 төгрөг /хх-0-3/-ийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд 2,1,000 төгрөгийн үнэлгээ бүхий утаснуудыг биет байдлаар буцааж өгсөн ба 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “...дансаар 3,000,000 төгрөг авсан” гэсэн баримт /хх-186/-ыг бичгээр гаргасан. Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...үлдэгдэл ,0,000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч *******д “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан ТХҮ-922/3186 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,0,000 төгрөг /хх-9-112/-ийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд 9,840,000 төгрөгийн үнэлгээ бүхий утаснуудыг биет байдлаар буцааж өгсөн /хх-20-22, 18/ ба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...үлдэгдэл ,260,000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч *******д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ,740,000 төгрөг /хх-234-23/, 18,3,000 төгрөг /хх-82-84/, нийт 29,00,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд 2,80,000 төгрөгийн үнэлгээ бүхий утаснуудыг биет байдлаар буцааж өгсөн /хх-42, 48/ бөгөөд дохиолол хамгаалалтын компани болох “Классик сити” ХХК-ийн захирал Ж.Батболдоос ,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан талаараа баримт гаргаж өгсөн байна. Тэрээр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үлдэгдэл 16,200,000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Уянга “...80,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, ******* “...970,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, Б.Хишигжаргал “...40,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, Б.Өнөболд “...iPhone 11 гар утсаа нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлсэн байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Өнөболд өөрийн “iPhone 11” загварын гар утсаа “Samsung S20+” утсаар сольсон байх тул “Samsung S20+” утасны үнэлгээ болох 1,40,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж түүнд олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч *******аас нийт 3,41,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч *******т ,0,000 төгрөг, хохирогч *******д ,260,000 төгрөг, хохирогч *******д 16,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Уянгад 80,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 970,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хишигжаргалд 40,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Өнөболдод 1,40,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 06 сар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, өмнөх үйлдлээ сайн дураараа мэдүүлсэн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, 220008671160 дугаартай хэрэгт 2018281188, 2024281196 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 146 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 146 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 3,41,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т ,0,000 төгрөг, хохирогч *******д ,260,000 төгрөг, хохирогч *******д 16,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Уянгад 80,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 970,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хишигжаргалд 40,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Өнөболдод 1,40,000 төгрөг тус тус олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, 220008671160 дугаартай хэрэгт 2018281188, 2024281196 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА