Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 220*******0192*******1913 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19************** оны 09 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-д гэрээт борлуулагч ажилтай, ам бүл *******, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Баянгол ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, овогт /Регистрийн дугаар: ЧЙ**************09131*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 0******* дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* тоотод хохирогч *******ийг “үл хүндэллээ” гэх шалтгаанаар өшиглөж, цохисны улмаас түүний биед хамар ясны хугаралтай, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм болчимгүй зүйл хийхгүй байхыг хичээж байна. ...Эрүүл мэндийн даатгалын санд 21*******,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0******* дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед найз Анхдалайгийнд очиход аав, ээж 2 нь байгаагүй бөгөөд Анхдалай бид хоёр орой унтах гээд байж байтал 00 цагийн үед аав, ээж 2 нь гаднаас орж ирсэн бөгөөд “намайг орж ирэхээр мэндэлдэггүй ээ, та хоёр найрлаж байна уу” гэчхээд нөгөө өрөө рүүгээ орсон. Тэгээд Анхдалай бид хоёр унтах гээд хэвтэж байтал нөгөө өрөөнд ээж нь “яая” гэх шиг болсон бөгөөд Анхдалай нөгөө өрөөнд ороод хойд аавтайгаа маргалдаад байх шиг байсан бөгөөд удалгүй Анхдалайгийн аав нь манай өрөө рүү орж ирээд “чи муу босоод ир” гээд хэл үгээр доромжлоод байхаар нь би босоод хувцсаа өмсөөд тонгойж байтал хамар руу нэг удаа өшиглөчихсөн. Тэгээд миний хамраас цус гараад эхэлсэн бөгөөд би хамраа бариад эргэтэл ар дагз руу 2, 3 удаа цохисон. Тэр үед нөгөө өрөөнөөс Анхдалайгийн ээж Баттуяа, Анхдалай хоёр орж ирээд ы гарыг нь бариад надаас салгасан. Тэгээд Анхдалайгийн ээж намайг “гарч бай” гэхээр нь би шууд гараад явсан бөгөөд удалгүй араас Анхдалай гарч ирсэн. ...Надад одоо д ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би уг хэрэгтэй холбоотой нэхэмжлэх баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-09-10 дугаар хуудас/,

Гэрч Ж.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хүүгийн өрөө рүү орсон. Тухайн үед манай хүүгийн найз болох унтах гээд хэвтэж байсан. Тэгсэн манай хүүгийн найзыг “босоод ир чи” гэж хэлсэн, манай хүүгийн найз босоод ирсэн. Тэгтэл манай хамтран амьдрагч “чи намайг үл хүндэллээ” гэж хэлээд элдвээр харааж эхэлсэн. Тэгтэл манай хүүгийн найз хувцсаа өмсөх гээд тонгойсон. Тэгтэл манай нөхөр цохисон, би өшиглөсөн үү, гараараа цохисныг хараагүй, манай хүүгийн найз ийн хамраас цус гарсан. Манай хүү болох Анхдалай салгаад хамтран амьдрагч болох ыг араас нь тэвэрсэн. Тэгээд би хүүгийнхээ найз ийг “цагдаа иртэл гадаа байж бай” гэж хэлээд гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-21 дүгээр хуудас/,

Гэрч Т.Анхдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...угаалгын өрөө рүү ортол хойноос орж ирээд “чи хаагуур тэнэсэн юм” гэхээр нь “би хөдөө ажилтай явж байгаад ирлээ” гэтэл “чиний ажил гэж юу байдаг юм” гээд миний дагз руу цохичхоод “би танай найзыг чинь ална, чамайг уруу татаад яваад байна” гээд угаалгын өрөөнөөс гараад явахаар нь би хойноос нь гараад очтол манай найз орон дээрээс босоод доошоо тонгойгоод суучихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгтэл аав ийн дагз руу хэд хэд цохихоор нь би очоод аавыг тэврээд найзаасаа холдуулаад нөгөө өрөө рүү оруулсан” гэсэн мэдүүлэг /хх- 2*******-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 7********************* дугаартай: “...*******ийн биед хамар ясны хугаралтай, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-3*******-******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байтал Анхдалай орж ирээд над руу “та одоо арай давраад байгаа юм биш үү” гэхээр нь би зөрж гараад том өрөө рүү ороод Анхдалайгийн найзыг “чи муу хүүхэд уруу татаж авч тэнэдэг байж юугаа хийж манайд ирдэг юм” гээд хамар руу нь нэг удаа өшиглөөд толгойн ар дагз руу нь гараараа цохисон. Тухайн үед эхнэр Баттуяа болон хүү Анхдалай нар хойноос орж ирээд салгасан бөгөөд гэх хүүхдийг гаргаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх- **************-*******9 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч ******* нь 2022 оны 0******* дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар эмчилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 21*******,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900200*******0 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-1*******-1******* дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6******* дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт нийцсэн, мөн хохирогч ******* шүүх хуралдаанд оролцохгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 0******* дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод хохирогч *******ийг “үл хүндэлж мэндэлсэнгүй, хүүхэд уруу татаж гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар өшиглөж, цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч *******, гэрч Ж.Баттуяа, Т.Анхдалай, иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7********************* дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн эцгийн нэрийг Цоожхүү гэж ташаа бичсэн байх ба хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар шүүгдэгчийн эцгийн нэр Чойжхүү болох нь тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдэл болох өшиглөх, цохих зэргээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ы хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч *******ы хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7********************* дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...аас 200,000 төгрөг авч хамраа янзлуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-10 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, мөн 2022 оны 0******* дугаар сарын 16-ны өдөр “Хохирол төлбөр, эмчилгээний зардал гаргуулсан болохоор гомдолгүй, өөр санал, гомдол байхгүй” гэж бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн эмчилгээ буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 21*******,000 төгрөг зарцуулсан /хх-6******* дүгээр хуудас/ байх ба энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч ******* нь 2022 оны 0******* дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар эмчилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 21*******,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900200*******0 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-1*******-1******* дугаар хуудас/ гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

Иймд дээрх зардлыг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.*******, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

*******.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 21*******,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 100900200*******0 дугаартай данс/-т олгосугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НЯМДАВАА