Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч *******,

хохирогч *******,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн , .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22050027*******28 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 99 оны 09 дүгээр сарын 7-нд аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, бие хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, “******* ******* Эс” байрны *******/2-******* тоотод түр оршин суух, аймгийн сумын дүгээр баг, дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сум дундын 25 дугаар шүүхийн 20******* оны 0 дугаар сарын *******-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар *******00 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 00 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жил 08 сарын хугацаагаар тэнссэн,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 0******* дүгээр сарын 0-ны өдрийн 208/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн , 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял шийтгүүлсэн,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 202/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 07 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг мөн хугацаагаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 202/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 07 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн жил 0 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож жил 0 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, овогт /Регистрийн дугаар: ПЮ90979/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 202 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “+25” нэртэй баараар үйлчлүүлэх үед Э.Буянхишигийн итгэмжлэн хариуцуулсан гар цүнхэнд байсан Ч.Мөнхтангарагийн эзэмшлийн “iPhone ” загварын гар утсыг завшиж, бусдад ,*******50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 0******* дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” бааранд хохирогч *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний эхний цохисон хүн ариун цэврийн өрөөнд манай найзтай маргалдаад байсан. Тэр хүнийг өшиглөж холдуулсны дараа хохирогч ах ирж тэр хүнийг босгоод “чи одоо” гээд байхаар нь намайг хоёулаа нийлээд зодчих байх гэж айгаад хохирогчийг бас цохисон. Хийсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлт дээр хохирол 800,000 төгрөг болон 2**************,000 төгрөг гэж байсан. 800,000 төгрөгийг төлсөн, сая 2**************,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэрвээ хохирогч өнөөдөр нэхэмжилж байгаа мөнгийг надад эрт хэлсэн бол би шүүх хуралдаанаас өмнө төлөх байсан гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Хохирогчийн хохирлыг заасан хугацаанд төлж барагдуулна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би тухайн үед бааранд найзтайгаа бүжиглэж байсан. Бүжиглэж байх үед найз маань нүдний өмнө унасан. Тэнд их шуугиантай байсан “яагаад манай найзыг цохисон юм бэ” гэж асуусан. Энэ хооронд намайг цохисон. Би шууд ариун цэврийн өрөө орж хамраа нэлээн удаан угаасан. Гарч ирээд найздаа хэлтэл “цагдаа дуудъя” гэхээр нь дуудсан. Миний хувьд энэ хүнийг ял аваасай гэж хүсээгүй, эмчилгээний зардлаа гаргуулж хуулийн дагуу явъя гэдэг үүднээс цагдаад хандаж мэдүүлэг өгсөн. Би хоёр хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул энэ эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Хагалгааг нэг дор, эсхүл тусад нь хийж магадгүй гэсэн. Яагаад гэвэл харшилтай тул үрэвссэн гэж байсан. Нийгмийн даатгалын сангаас мөнгө гаргуулж хийлгэх гэтэл гэмт хэргийн улмаас гэмтэл учирсан тохиолдолд улсаас мөнгө гаргах боломжгүй, өөрөө гарга гэж хэлсэн. Харшил гайгүй болсны дараа 0 дугаар сард хагалгаанд ор гэж байсан. Миний хувьд энэ хүнийг ял аваасай гэж хүсэхгүй байна. Хагалгааны мөнгийг маань өгсөн тохиолдолд өөр ямар нэгэн гомдол саналгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-0*******, 28 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Мөнхтангарагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цагийн үед хамт ажилладаг хүн болох Буянхишигт “би жаахан муудаад байна. Энэ манай эхнэрийн гар утас байгаа юм, чи түр цүнхэндээ хийчих” гээд өгсөн. Удалгүй манай ажлын газрын охин болох Нямкатай маргалдаад бид нар тэр газраас гарсан. Буянхишиг нь “ миний цүнхийг аваад явчихлаа” гэсэн. Тэгээд рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хэсэг хүлээж байгаад ирэхгүй байхаар нь явсан. Маргааш нь манай ажлын газрын хүүхэн болох Буянхишигт цүнхийг нь авчирч өгсөн байсан. Тэр өдөр над руу өөрийн “John mello” гэх цахим хаягаас “хохирлыг чинь барагдуулья, би уг нь чиний гар утсыг аваагүй юм даа” гэсэн утгатай чат бичсэн. Мөн хэд хоногийн дараа над дээр ирээд “мань чинь чамд эхний ээлжид ,000,000 төгрөг өгье” гэж хэлсэн, тэгээд дахиж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-20-2 дүгээр хуудас/,

Гэрч Г.Оргилбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хүүхэд Буянбаатарын хамт “Орон зай” төвийн Б9 тоот лангуунаас iPhone маркийн ногоон өнгөтэй гар утсыг ,550,000 төгрөгөөр өөрийн хүүхэд Баянбаатарт худалдаж авч өгсөн. Удалгүй манай хүүхэд рүү цагдаагийн байгууллагаас залгаж хулгайн гар утас гэж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-2******* дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь манай ажил дээр ирж та гар утас худалдаж авах уу, манай эхнэрийн гар утас байгаа юм гээд ногоон өнгийн iPhone загварын гар утас үзүүлсэн. Хулгайн гар утас биш биз гэж тодруулан асуухад үгүй ээ эхнэрийн утас гээд надад 800,000 төгрөгөөр зарсан. Би өмнө нь тэр залуугаас гар утас худалдаж авч байгаагүй. Тухайн үед би тэр гар утас хулгайн замаар алдсан утас гэдгийг нь мэдээгүй худалдаж авсан. Тухайн гар утасны имей код нь 565850760778 гэсэн дугаартай байсан. Би гомдолтой байна, худалдаж авсан 800,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-66-67 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-7-8 дугаар хуудас/,

Гэрч Э.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхтангараг буюу Мооноо надад гар утсаа өгөөд би согтсон байна, чиний цүнхэнд гар утсаа хийчихье гээд миний гар цүнхэнд утсаа хийсэн. Бид нар шөнийн 0******* цагийн үед тухайн баарнаас гарах гэж байгаад би Мооноотой хамт явсан гэх шар залууд цүнхээ “түр барьж байгаарай” гээд өгчихөөд баарны гадаа гарж найзуудтайгаа юм ярьж зогсоод Мооноотой хамт явсан залууг баарны гадна хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь орхиод явсан. Тэгээд би найзындаа очоод өөрийнхөө 892*******7 дугаар руу залгахад миний утас дуудаад авахгүй байсан. Тэгээд би өглөө нь өөрийн утас руу залгахад Мооноотой хамт явсан гэх залуу миний утсыг авахаар нь “цүнхээ авья” гэсэн чинь манай найз Мооноогийн гэрт ирж өгсөн. Тэгээд цүнхээ шалгатал Мооноогийн гар утас байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-70-7 дүгээр хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 0 дугаар сарын *******-ний өдрийн ТХҮ-922/2*******2 дугаартай: “...iPhone /6*******GB/ ширхэг гар утасны бодит үнэ цэнийг ,*******50,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******6-*******8 дугаар хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-******* дүгээр хуудас/,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр 2 цагийн үед найз Энхтайвантай уулзаад “Эргэн дурсахуй” бааранд орж зүүн гар талын хэсэгт ширээ авч суусан. Тэгээд пиво уугаад бүжиглээд байж байтал бүжгийн талбай дээр манай найз үл таних эрэгтэйтэй маргах шиг болоод хойшоо унасан. Тэгэхээр нь би бүжиглэж байгаад явж очоод найзыгаа босгоод эргэтэл үл таних эрэгтэй миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гарахаар нь хамраа дараад 00 орж цусаа угаачхаад буцаж гарж ирээд цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгч нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-7-8 дугаар хуудас/,

Гэрч Ч.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр 7 цагийн үед найз Ганзоригтой уулзаад ...орой 00 цагийн үед “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэгээд нилээн бүжиглэж баар хаах үеэр үл таних нэг эрэгтэй намайг өшиглөж унагаасан. Тэр үед Ганзориг ирээд намайг босгож байтал тэр залуу Ганзоригийг цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад шууд цагдаа дуудсан. Би тухайн үед тэр үл таних эрэгтэйтэй ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй бөгөөд намайг ямар ч шалтгаангүй цохиж унагаасан. Миний биед учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Ганзоригийн хамар руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх-*******5-*******6 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-- дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай: “...*******ийн биед хамар ясны шинэ хугарал, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******0-******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 0******* дүгээр сарын 25-ны орой 00 цагийн үед “Эргэн дурсахуй” бааранд ороод шил 0,75 литрийн архи авч уучхаад бүжгийн талбайд бүжиглэж байгаад үл таних хүмүүстэй маргалдаад байсныг санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Гэнэт цагдаа нар ирчихсэн намайг зодоон хийсэн гээд баарнаас авч гараад эрүүлжүүлэх рүү авч явсан. ...Бааранд ороод удалгүй үл таних хоёр эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр эмэгтэйчүүдээс болж бүжгийн талбайд маргаан болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-6-62 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-79-8, 9-8 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт нийцсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн , .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь 202 оны 2 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “+25” нэртэй баараар үйлчлүүлэх үедээ Э.Буянхишигийн итгэмжлэн хариуцуулсан гар цүнхэнд байсан Ч.Мөнхтангарагийн эзэмшлийн “iPhone ” загварын гар утсыг завшиж, ,*******50,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 0******* дүгээр сарын 2*******-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” бааранд хохирогч *******ийн нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ч.Мөнхтангараг, гэрч Г.Оргилбаатар, Э.Буянхишиг, иргэний нэхэмжлэгч Н.Нэргүй нарын мэдүүлэг, “iPhone ” загварын гар утсыг үнэлсэн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч *******, гэрч Ч.Энхтайван нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын яллах дүгнэлтэд ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон боловч хэрэгт авагдсан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-/, гэрч Ч.Энхтайваны мэдүүлэг /хх-*******5-*******6/ зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг 2022 оны 0******* дүгээр сарын 2*******-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөвтгөн дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн 62 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хөрөнгө завших гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч өөрөө хүсэж эд зүйлс, хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн байдаг бөгөөд уг гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдлээр илэрдэг ба энэхүү үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Буянхишиг “...Мөнхтангараг надад гар утсаа өгөөд би согтсон байна, чиний цүнхэнд гар утсаа хийчихье гээд миний гар цүнхэнд утсаа хийсэн. Тухайн баарнаас гарах гээд байж байхдаа Мөнхтангарагтай хамт явсан шар залууд // цүнхээ түр барьж байгаарай гээд өгсөн” гэж мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд Э.Буянхишиг нь шүүгдэгч *******д өөрийн эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж хариуцуулсан байх бөгөөд түүний цүнхнээс Ч.Мөнхтангарагийн гар утсыг авч бусдад зарсан шүүгдэгч *******ий үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн , .6 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Мөнхтангарагт түүний утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн /хх-*******/ байна. Иргэний нэхэмжлэгч Н.Нэргүй 800,000 төгрөг, хохирогч ******* өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 2**************,000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан нь иргэний нэхэмжлэгч Н.Нэргүй, хохирогч ******* нарын нэхэмжилсэн мөнгөө дансаар авснаа илэрхийлсэн бичгээр гаргасан баримтаар тус тус нотлогдож байна.

Харин шүүх хуралдааны явцад хохирогч ******* нь хамартаа хагалгаа хийлгэнэ, хагалгааны төлбөр болох ,668,2 төгрөг нэхэмжилнэ гэж “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн баримт гаргаж өгсөн бөгөөд ирээдүйд гарч болзошгүй уг зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, өмнөх захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн жил 08 сар ******* хоногийн хугацаагаар хорих ял дээр дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг жил сар 0******* хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 202/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 07 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн жил 0 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, жил 0 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч *******д 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба прокурорын гаргаж өгсөн ялын тооцооны тодорхойлолтоор дээрх ялаас эдлээгүй үлдсэн ял нь жил 08 сар ******* хоног байна.

Иймд шүүгдэгч *******д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн жил 08 сар ******* хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн сар хорих ялаар тооцож, түүний нийт эдлэх ялыг жил сар ******* хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ий цагдан хоригдсон *******0 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн , 2, *******, 6.6, 6.7, 6.8, 6.0, 6. дугаар зүйлийн , *******, 7. дүгээр зүйлийн , 2, 8. дүгээр зүйлийн , 8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан жил 0 сар 25 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн жил 08 сар ******* хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн сар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн шүүгдэгч *******ий нийт эдлэх ялыг жил сар ******* хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан жил сар ******* хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Хохирогч ******* өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий цагдан хоригдсон *******0 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, 220500000*******7 дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

0.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА