Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0206

 

 

 

 

 

 

2021 03 23 128/ШШ2021/0206

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Д.О*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.О*******, Э.А******* нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О*******, Э.А******* нар нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэрэг түдгэлзсэн байгаа болно.

Э.А******* миний бие 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон тул уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр авагчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө гэсэн заалт болон 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ. гэж тус тус заасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 4/1958 тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган төлбөрийг гаргуулах гүйцэтгэх хуудсаар зөрүү мөнгөө гаргуулж ав гэсэн утгатай хариу өгсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар нэхэмжлэл гаргах болсон тул тус шүүхэд хянагдаж байгаа Д.О*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Оюу өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөлийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.О*******, Э.А******* нарын Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөлийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Д.О*******, Э.А******* нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөлийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ