Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/739

 

 

 

 

            2022            06              08                                            2022/ШЦТ/0000

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Н.Улсболд,

иргэдийн төлөөлөгч Д.Э,

хохирогч Ш.Д

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.А-д холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б-ийн А /РД:000000000000/,

   Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын **-ний өдөр ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хангайн 0дугаар гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, урьд

 -1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ял оногдуулсан.

 

             Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.А нь 2017 оны 6 сарын 9-нөөс 2018 оны 11 сарын 3-ны өдрийг хугацаанд нийт 41 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлж бусдад 43,214,068 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсгэвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.0 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Хулгар овогт Батаагийн А-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.А-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн  цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 39,905,265 төгрөгийг гаргуулан хохирогч Э.А-т 385,000 төгрөг, хохирогч Р.Г 1,915,920 төгрөг, хохирогч Ж.Ц-д 1,151,000 төгрөг, хохирогч Л.Э-д 379,600 төгрөг, хохирогч Д.М-д 250,000 төгрөг, хохирогч Д.Э-т 401,250 төгрөг, хохирогч Ж.Н-т 215,000 төгрөг, хохирогч Г.Т-д 757,500 төгрөг, Д.Д-т 547,784 төгрөг, Ч.М-д 580,000 төгрөг, хохирогч М.Н-ид 500,000 төгрөг, хохирогч Ц.А-рт 2,692,500 төгрөг, хохирогч С.Б-д 542,500 төгрөг, хохирогч Ш.Д-аад 20,780,150 төгрөг, хохирогч П.Б-ид 267,600 төгрөг, хохирогч Ц.Ц-д 233,800 төгрөг, хохирогч Ж.Ц-д 471,997 төгрөг, хохирогч Ц.Д-жид 921,666 төгрөг, хохирогч Л.Ц-нд 166,800 төгрөг, хохирогч Н.А-д 345,300 төгрөг, хохирогч Д.Д-д 635,000 төгрөг, хохирогч Э.Э-д 214,000 төгрөг, хохирогч М.Ц-д 204,000 төгрөг, хохирогч Л.Г*т 250,000 төгрөг, хохирогч Б.Э-гт 342,550 төгрөг, хохирогч Г.М-т 403,000 төгрөг, хохирогч Б.Б-т 1,265,500 төгрөг, хохирогч Э.Бд 228,666 төгрөг, хохирогч Р.Г-д 443,970 төгрөг, хохирогч Ц.Л-д 83,400 төгрөг, хохирогч С.Д-д 386,370 төгрөг, хохирогч Т.У-д 84,000 төгрөг, хохирогч П.Б-од 269,800 төгрөг, хохирогч Б.Б-д 597,000 төгрөг, хохирогч Г.Э-д 168,545 төгрөгийг тус тус  олгосугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.0 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.0 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА

 

                         ШҮҮГЧИД                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                       Г.МӨНХЗУЛ