Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/610

 

 

 

 

 

 

 

  2022        07          08                                   2022/ШЦТ/610      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: П.Итгэл,

Шүүгдэгч: Б.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ж холбогдох  эрүүгийн 2211000001183 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б.Ж, /РД:/, Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уран чулуу XXК туслах ажилтан, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-584 тоотод оршин суух, урьд нь 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнссэн, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод эхнэрийг зодлоо гэж Ё.А зүүн гарын булчинг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгын цус хуралт, зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001183 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Ё.А “2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би ажлаасаа тараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод байх ээжийндээ ирсэн юм. Тухайн үед гэрт манай эгч А.А хүргэн Жаргалсайхан нар архи уугаад сууж байсан. Тэгээд би хоол идчихээд унтсан ба унтаж байхад А.А нар хоорондоо нэг өмд яриад хэрэлдээд зодолдоод байхаар нь салгах гэж оролдож эхэлсэн ба тухайн үед Жаргалсайхан ногоон өнгийн иштэй заазуур бариад зогсож байсан юм...Зодоон болох үед миний биед хүн хүрээгүй. Намайг Азсоёлыг болиулах гэж байхад Жаргалсайхан эхнэрийг нь бид хоёр нийлж зодлоо гэж бодоод миний гар луу баруун гартаа барьж байсан заазуураар цохисон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

            Гэрч Ё.А “2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод буюу манай төрсөн дүү Аззаяагийн гэрт Аззаяа, Азтуяа, Жаргалсайхан нарын хамт 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байсан юм. Тухайн үед Аззаяа архи уугаагүй унтаж байсан юм. Тэгээд би Азтуяатай нэг өмдийг манай нөхрийн өмд үгүй гэдэг жижиг асуудлаас болж маргалдаж эхлээд улмаар зодолдож эхэлсэн ба зодолдож байхад Аззаяа босож ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон ба тухайн үед Жаргалсайхан баруун гартаа ногоон өнгийн заазуур барьж ирээд гараа далайгаад цохих мэт хөдөлгөөн хийсэн ба би Аззаяагийн гар луу харахад шуу хэсэг нь зүсэгдчихсэн цус гарч байсан...Жаргалсайхан заазуур барьж ирээд эхнэрийг нь би болон Аззаяа зодож байна гэж бодоод Аззаяагийн зүүн гарынх нь шуу хэсэгт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6571 дугаартай “Ё.А биед зүүн бугалгын цус хуралт, зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр, зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын дунд хурууны язарсан шарх нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод эхнэрийг зодлоо гэж Ё.А зүүн гарын булчинг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгын цус хуралт, зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ё.А “2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би ажлаасаа тараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод байх ээжийндээ ирсэн юм. Тухайн үед гэрт манай эгч А.А хүргэн Жаргалсайхан нар архи уугаад сууж байсан. Тэгээд би хоол идчихээд унтсан ба унтаж байхад А.А нар хоорондоо нэг өмд яриад хэрэлдээд зодолдоод байхаар нь салгах гэж оролдож эхэлсэн ба тухайн үед Жаргалсайхан ногоон өнгийн иштэй заазуур бариад зогсож байсан юм...Зодоон болох үед миний биед хүн хүрээгүй. Намайг Азсоёлыг болиулах гэж байхад Жаргалсайхан эхнэрийг нь бид хоёр нийлж зодлоо гэж бодоод миний гар луу баруун гартаа барьж байсан заазуураар цохисон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, Гэрч Ё.А “2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-46 тоотод буюу манай төрсөн дүү Аззаяагийн гэрт Аззаяа, Азтуяа, Жаргалсайхан нарын хамт 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байсан юм. Тухайн үед Аззаяа архи уугаагүй унтаж байсан юм. Тэгээд би Азтуяатай нэг өмдийг манай нөхрийн өмд үгүй гэдэг жижиг асуудлаас болж маргалдаж эхлээд улмаар зодолдож эхэлсэн ба зодолдож байхад Аззаяа босож ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон ба тухайн үед Жаргалсайхан баруун гартаа ногоон өнгийн заазуур барьж ирээд гараа далайгаад цохих мэт хөдөлгөөн хийсэн ба би Аззаяагийн гар луу харахад шуу хэсэг нь зүсэгдчихсэн цус гарч байсан...Жаргалсайхан заазуур барьж ирээд эхнэрийг нь би болон Аззаяа зодож байна гэж бодоод Аззаяагийн зүүн гарынх нь шуу хэсэгт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6571 дугаартай “Ё.А биед зүүн бугалгын цус хуралт, зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр, зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын дунд хурууны язарсан шарх нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Жы үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Жы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Жыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Ё.А нь /хх-ийн 58/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 48.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жд гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.

Иймд Б.Жд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Ё.А нь /хх-ийн 58/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см, бариулын урт 12 см, ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см, бариулын урт 12 см, ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 48.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жд гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д