Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/545

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,      

хохирогч/шүүгдэгч *******,         

хохирогч/шүүгдэгч ******* нар тус бүр өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын  Б , Ш  овогт Б-ийн  П нарт холбогдох эрүүгийн 2110018*******0680 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ...........оны ....... дүгээр сарын .........-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Ү ” ХХК-д технологич ажилтай, ам бүл ......, нөхөр, ....... хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн........ дугаар хороо Тахилтын ..... гудамж ..... тоотод оршин суух,  Х овогт Б-ын  Б  /РД:.................../

Монгол Улсын иргэн, ..... оны ....... дүгээр сарын ........-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, спортын сэтгүүлч мэргэжилтэй, “Ш  ” ХХК-д савлагч ажилтай, ам бүл ....., нөхөр, .........хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Баянголын .........-р гудамж ........ тоотод оршин суух, Ш  овогтой Б-ийн  П /РД:.............../    

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******, *******нар нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, гийн *******-р гудамжны ******* тоотод харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн  биед  “цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, өвдөгний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч *******нь хохирогч *******-ийн  биед “эрүүнд цус хуралт, шуунд цус хуралт, зулгаралт, бугуй, цээж, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч *******нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч *******нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

 

Эрүүгийн 2110018*******0680 дугаартай хавтаст хэргээс:    

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/

Хохирогч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Хохирогч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Гэрч Л.Дийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Гэрч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/

Гэрч Э.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

Гэрч Л.Д  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72, 74 дэх тал/, гэрч Л.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дахь тал/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 90, 91 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, *******нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

         Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

         Шүүгдэгч *******, *******нар нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, гийн *******-р гудамжны ******* тоотод “*******үрэвсүрэнг *******тай бэлгийн харьцаанд орсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн  биед “цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, өвдөгний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч *******нь хохирогч *******-ийн  биед “эрүүнд цус хуралт, шуунд цус хуралт, зулгаралт, бугуй, цээж, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас: Цагдаагийн 102 дугаарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 01 цаг 59 минутын үед “манай эгчийг зодсон” гэх дуудлага өгсөн /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Хохирогч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...би Л.*******тай  маргалдаж байсан чинь Л.Дийн эгч дуү нар нь гээд 6-7 хүн 2 машинтай ирээд бүгд над руу дайраад байсан. Намайг “янхан” гэж дуудаад орилоод байсан. Тухайн үед нэг эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй хүн байсан. Тэгээд манайд ирсэн хүмүүс над руу дайраад байхаар би гэртээ ороод шүүгээнд байсан хутгаа аваад гэрээс гарч *******ын унтаж байсан байшин руу орсон чинь ******* хэвтэж байхаар би *******д хандан “чи энэ хүмүүсээ 5 минутын дотор авч явахгүй бол надад хэцүү байна” гээд хутгаа бариад зогсож байсан чинь манай нөхөр Хүдэрбаатар гарч ирээд намайг авч гарч гэртээ оруулсан юм. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн юм. Ингээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгчихөөд тэр өдрөө нүүгээд явсан юм. Энэ хэрүүл маргаан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын *******-р гудамжны ******* тоот хашаан дотор болсон. Хэрүүл болсон шалтгаан нь Л.******* намайг өөрийнхөө нөхөр *******тай аав ээжийнх нь байшин дотор бэлгийн харилцаанд орж байхыг харсан гэсэн асуудлаас болж хүмүүс дуудаж хэрүүл маргаан үүссэн. Миний биед учирсан цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга. шуу, баруун гуя, өвдөгний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлийг  *******ын төрсөн дүү ******* учруулсан юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/  

 

Хохирогч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны орой манай бэр эгч Л.******* над руу залгаад “ах чинь нэг хүүхэнтэй хамт байна. Тэр хүүхэн нь намайг зодчихлоо” гэхээр нь би “очих уу” гэхэд бэр эгч “хүрээд ир” гэсэн. Ингээд би аав ээжийнхээ хашаанд очтол бэр эгч Л.******* байсан байшинд ах ******* унтаж байсан. *******эгчийн гэрт ороход согтуу байдалтай байсан. Би ороод “ямар учраас аав ээжийн маань байшинд ороод байгаа юм бэ” гэх зэргээр хэрүүл хийхэд *******миний үснээс дараад өвдөгөөрөө миний гэдэс, хавирга, хацар руу цохиод байсан. Тухайн үед гэрд *******эгч бид хоёр байсан. Ингээд би “болиочээ” гэж хашгирахад гаднаас хүмүүс орж ирээд салгасан. ... Миний хувьд тухайн үед *******эгчид үснээсээ зулгаалгачихсан байсан. Тэгээд ерөнхийдөө уур маань их хүрсэн байсан Тэгээд намайг зулгаасан байдлыг нь салгах үүднээс би цээж, баруун бугалга. сарвуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, өвдөгний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт зулгаралт зэрэг гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******гийн эгчийн хувьд бол П гэх эмэгтэй зодуулсан болохоос ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Намайг очсоноос хойш бол хэн хэндээ ямар нэгэн байдлаар хүрсэн зүйл байхгүй ээ. Энэ гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

 

Гэрч Л.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд манай нөхөд ******* 94107009 дугаараас над руу залгасан. Манай нөхөр “намайг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, гийн *******-р гудамжны ******* тоот айлаас ирээд аваач. Би согтуу байна” гэж ярьсан. Би цагийн дараа очтол хашаанд тоосгон байшин, нэг гэр байсан. Би байшингийн хаалгыг татахад цоожтой байсан. Гэрт ороход 2 эрэгтэй хүн согтуу тасраад унтчихсан, 4 хүүхэд байсан. Би хүүхдүүдээс “ээж нь хаачсан” гэж асуухад “мэдэхгүй” гэсэн. Би байшингийн араар тойроод цонх руу нь гэрэл тусгаад хартал манай нөхөр *******үрэвсүрэнтэй бэлгийн харьцаанд орж байсан. Би “хаалгаа тайл” гээд галын өрөөний цонхоор ортол манай нөхөр өмнөөс гараад ирсэн. Манай нөхөр намайг том өрөө рүү түлхээд оруулчихсан. Нөгөө хүүхэн байсан өрөөнийхөө цонхоор гараад явчихсан. Би нөхөртэйгээ 20-30 минут хэрэлдээд гараад гэр рүү ортол нөгөө хүүхэн нөхрийнхөө хажуугаар ороод хэвтсэн байсан. Би нөхрийнх нь хөлнөөс татаад “танай эхнэр манай нөхөртэй унтаж байна” гэж хэлээд эхнэрийнх нь үснээс татаж босгосон. Тэгтэл нөгөө эмэгтэй “битгий давраад бай, миний амьдралаар оролдвол би чамайг алаад хаячихна шүү” гээд үсдэж дараад толгой руу цохиод үстээд гэрээсээ гаргасан. Би эмэгтэйгээс зугтаагаад хашааны буланд нуугдаад 15 минут зогссон. Би буцаж очиход нөгөө эмэгтэй өөдөөс гарч ирээд бид байшинд ороод хэрэлдсэн. Тэр эмэгтэй намайг үстээд “чи миний 10 жил босгосон амьдралыг үгүй хийвэл би чиний амьдралд хар толбо үлдээнэ” гэж хэлсэн. Би байшингаас гараад гэр рүүгээ явсан. Би гэртээ очоод өөрийн дүү болон нөхрийг дүүг дуудаад нөгөө айл руу буцаж очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө миний төрсөн эгч Л.******* залгаад “******* хүнтэй хамт байна. Чи хүрээд ир” гэж над руу ярьсан. Намайг очиход нэг согтуу эмэгтэй *******олор-Эрдэний үснээс зулгаагаад дарчихсан байсан. Тэнд байсан хүмүүс салгаж байсан. Тэр эмэгтэй хутга бариад “бүгдийг чинь ална” гээд орилж чарлаад дайраад байхаар бид машиндаа суугаад цагдаад дуудлага өгсөн “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/

 

Гэрч Э.У мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад эгч Л.******* гаднаас уйлчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуухад “хүнд зодуулчихлаа” гэсэн. Би таныг хэн зодсон юм бэ гэхэд ******* хажуу айлынхаа эмэгтэй хүнтэй нэг оронд хэвтэж байсан. Тэр эмэгтэй зодчихлоо гэсэн. Тэгээд би Л.******* эгчийн хамт өвөө Б-ын  хашаанд очоод байшинд ортол ******* ах байсан. Тэгээд ******* ах ******* эгч хоёр маргалдаж байсан чинь хашаан дотор хүмүүс маргалдаад орилоод байхаар нь би гараад гарсан чинь согтуу эмэгтэй *******-ийн  үснээс зулгаагаад дарчихсан байхаар нь очиж салгах гээд “та одоо боль” гэж тухайн согтуу эмэгтэйгээс гуйсан чинь эсэргүүцээд “чи хэн юм, чамд ямар хамаа байна, чи холд” гээд ******* эгчийн үснээс тавихгүй, миний толгой руу 2 удаа мөргөсөн. Тэгснээ *******олор-Эрдэнийг тавиад миний үснээс зулгааж дараад би салах гээд гарнаас нь барьсан чинь гарнаас маажсан. Тэгтэл Дэлгэрмаа эгч гаднаас ирээд “яагаад гэр бүл үймүүлээд байгаа юм” гэхэд нөгөө эмэгтэй гэр рүүгээ ороод хутга барьж гарч ирээд “гичийнүүдийг ална” гээд дайрахаар нь бид хашаанаас гарч зугтаасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

          Гэрч Л.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой Байгальмаа залгаад “******* ах жолоочийн эхнэртэй унтаж байхыг харсан” гээд уйлаад байна гэхээр *******ын аавынх нь хашаанд очсон. Хашаа руу орсон чинь хүмүүс орилоод уйлаад байхаад нь гэрт ороход согтуу эмэгтэй *******-ийн  үснээс зулгаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би “хүн цохиод, гэр бүл үймүүлээд байгаа юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй хутга бариад “ална шүү та нарыг” гээд бид бүгд гэрээс гарч гүйгээд машиндаа суугаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9180 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******-ийн  биед эрүүнд цус хуралт, шуунд цус хуралт, зулгаралт, бугуй, цээж, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9276 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******-ийн  биед цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, өвдөгний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

 

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...гэм буруугийн талаар маргаан байхгүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

 

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...гэм буруугийн талаар маргаан байхгүй...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

 

Шүүгдэгч *******, *******нар нь маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас бие, биедээ хөнгөн гэмтэл учруулжээ.

 

           Иймд шүүгдэгч *******, *******нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, *******нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч *******, *******нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 90, 91 дэх тал/-аар тогтоогдож байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч *******, *******нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай тус тус тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялын дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч *******, *******нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг гарахад хохирогч нарын хэн альны буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******, *******нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч *******, *******нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 96, 97 дахь тал/ мэдүүлжээ.   

            Иймд шүүгдэгч *******, *******нарыг харилцан бие биедээ төлөх төлбөргүйд тооцов.

 

           Шүүгдэгч *******, *******нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-ын  Б , Ш  овогт Б-ийн  П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******нарт мэдэгдсүгэй.       

 

4. Шүүгдэгч *******, *******нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, *******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР