Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/624

 

 

 

 

 

 

 

  2022        07          22                                   2022/ШЦТ/624      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: С.Сүрэнхорол,

Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 2211006661184 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

С.Б /РД:/, Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй.ам бүл 5, ээж, охин, ах, найз залуугийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-320 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №243 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн №147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №1006 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай      ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн уг ялаа эдлээгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 11-148 тоотод байхдаа Р.Утой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Самсунг галакси эс-8 загварын гар утас, Хаан банкны 5024980020 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 2,555,000 /хоёр сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211006661184 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Р.У “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ гар утас, Хаан банкны виза картаа хулгайд алдаж улмаар данснаасаа 2 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөг алдсан асуудлаар хохирч цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний барьж байсан Самсунг галакси эс-8 загварын гар утас, Хаан банкны 5024980020 дугаартай данснаас 2,300,000 алдагдаж хохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

            Гэрч Р.У “... Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 11 гудамж 148 дугаар тоотод гэрийнхээ хашаанд машинаа янзлаад байж байсан чинь танил эмэгтэй Болороо гэх эмэгтэй миний 88297227 гэсэн дугаар руу өөрийнхөө 86861605 гэсэн дугаараас над руу хоёр удаа залгасан байсан. Би тэгэхээр нь буцаагаад залгасан чинь Болороо гэх эмэгтэй өчигдөр найзуудтайгаа жоохон уусан толгой жоохон өвдөөд байна мөнгөгүй байна гэхээр нь би тухайн үед 6 буудал орж дэлгүүр орох гэж байсан болохоор Болороо гэх эмэгтэйтэй уулзаад 7 буудлын Номин орж тамхи, пиво аваад байж байтал Болороо гэх эмэгтэй би гэрээ цоожлоогүй гараад ирсэн байна. Манай гэр рүү очъё гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь үүдэнд буулгах гэсэн чинь гэр рүүгээ ороод гараад ирсэн. Тэгээд тэр эмэгтэй би пивоо уугаад дуусгачихлаа дахиад пиво авч уумаар байна гэхээр нь би бас уумаар санагдчихлаа гэж хэлээд манай гэр рүү явахаар болсон. Тэгээд бид хоёр манай гэрийн тэнд байдаг Булаг нэртэй дэлгүүр рүү хамт ороод 0.75 литрийн Соёрхол, 1 ширхэг ууттай бууз хоолны юмнууд аваад манай гэр рүү орсон. Тэгээд би хоолоо идчихээд авсан архиа хамт уусан. Тэгээд байж байсан чинь манай найз болох Амаржаргал гаднаас 2 том пиво авч орж ирээд бид гурав хамт уусан. Тэгээд манай найз яваад өгсөн...,...Тэгээд байж байсан чинь нөгөө эмэгтэй гараад явсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гадаа гарсан чинь байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод юмаа шалгасан чинь миний Хаан банкны карт болон гар утсыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 34 минутад №3005 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,

Хохирогч Р.У Хаан банкны 5024980020 дугаарын дансанд “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд дахь гүйлгээнд үзлэг хийв. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 37 минутад 2,000,000 төгрөг, мөн 18 цаг 30 минутад 300,000 төгрөг зарлагаар ATM-1121, АТМ-786 гэсэн 2 ATM -ээс тус тус гарсан байв.Тэсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

            Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 6 буудалд байрлах“Очир” төв дотор байрлах Хаан банкны АТМ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

            “DAMNO” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №379 дугаартай “....Гар утасны үнэлгээний дүн 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг болно” гэсэн дүгнэлт дүгнэлт /хх-ийн48-49 дүгээр хуудас/,

            “DAMNO” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №468 дугаартай “....Банкны картын дүн 5000 /таван мянган/ төгрөг болно” гэсэн дүгнэлт /хх-ийн55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 11-148 тоотод байхдаа Р.Утой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Самсунг галакси эс-8 загварын гар утас, Хаан банкны 5024980020 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 2,555,000 /хоёр сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Р.У “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ гар утас, Хаан банкны виза картаа хулгайд алдаж улмаар данснаасаа 2 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөг алдсан асуудлаар хохирч цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний барьж байсан Самсунг галакси эс-8 загварын гар утас, Хаан банкны 5024980020 дугаартай данснаас 2,300,000 алдагдаж хохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 34 минутад №3005 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, Хохирогч Р.У Хаан банкны 5024980020 дугаарын дансанд “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд дахь гүйлгээнд үзлэг хийв. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 37 минутад 2,000,000 төгрөг, мөн 18 цаг 30 минутад 300,000 төгрөг зарлагаар ATM-1121, АТМ-786 гэсэн 2 ATM -ээс тус тус гарсан байв.Тэсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 6 буудалд байрлах“Очир” төв дотор байрлах Хаан банкны АТМ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-21 дүгээр хуудас/, “DAMNO” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №379 дугаартай “....Гар утасны үнэлгээний дүн 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг болно” гэсэн дүгнэлт дүгнэлт /хх-ийн48-49 дүгээр хуудас/, “DAMNO” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №468 дугаартай “....Банкны картын дүн 5000 /таван мянган/ төгрөг болно” гэсэн дүгнэлт /хх-ийн55-56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Б хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч С.Бэс нийт 2.555.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Уод олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №1006 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил  01 сар 10 хоногоор тогтоож уг ялаа нээлттэй хорих байгуулагд эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №1006 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил  01 сар 10 хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 01 жил  01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэс 2.555.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Уод  олгосугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           Д