Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/627

 

                                                   

 

 

 

 

 

2022         07          22                                   2022/ШЦТ/627     

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Р.Энх-Оюун /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,  

Хохирогч О.Э түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

Шүүгдэгч: З.Б түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б холбогдох эрүүгийн 1911014131167 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

З.Б /РД/, Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, ээж, охины хамт Дархан- Уул аймгийн 12 дугаар баг 6 дугаар хороолол 16-42 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч З.Б нь иргэн Д.Б “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас тавилга захиалгаар хийлгэж хүргүүлнэ” гэж хуурч, Д.Бын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 50.000 юань /19.300.000 төгрөг/, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 51.400 юань /21.123.100/ төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр авч нийт 101.400 юань буюу 40.423.100 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1911014131167 дугаартай хэргээс:

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгөх гэхээр дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Учир нь тухайн ажлын гүйцэтгэлийн урьдчилгаа мөнгө миний дансаар хийгдсэнээс бус ажлын гүйцэтгэлийг Н.Эрдэнэ-Оюун гэх эмэгтэй гардаж авсан. Тиймээс ямар бараа захиалсан буюу өнгө, хэмжээ, хэдэн ширхэг бараа ирсэн зэргийг би мэдэхгүй. Надад Н.Эрдэнэ-Оюун болон Майк нар бараа Монгол улс руу явсан гэж хэлсэн. Тухайн үед манай охин өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан учир анхаарал тийшээ чиглэж нарийн анзаараагүй. Өөрөөр хэлбэл, би ачаа явахад байгаагүй буюу Н.Эрдэнэ-Оюун гэх эмэгтэй явуулсан. Иймд, ажлын гүйцэтгэл хийсэн Н.Эрдэнэ-Оюуныг олж асуулгах нь зүйтэй болов уу гэсэн үүднээс Н.Оюун-Эрдэнийг олуулах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 19-ний өдөр гал тогооны, унтлагын болон зочны өрөөний тавилгын захиалга хийсэн ба тухайн захиалгад хэмжээ, өнгө, зураг бүгдийг тохирч урьдчилгаа төлбөрийг төлсөн. Урьдчилгаа төлнө гэдэг тухайн захиалга баталгаажиж байгаагийн эхний төлбөр байсан. Тухайн захиалсан үйлдвэрийн хүмүүс зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) хил хүртэл ачих боломжтой буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээс Монгол улсын хил хүртэл ачуулах асуудлыг хариуцахгүй тул тээвэр зуучийн компанийг олох талаар хэлсэн. Үүний дүнд Монгол Улсын Элчин сайдын яамтай Монголчуудын холбоогоор тээвэр зуучийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг хариуцлагатай итгэл хүлээхүйц ямар байгууллага, хүн Гуанжоу (Guangzhou) хотод байгаа талаар лавлан асуухад З.Б гэдэг хүний утас, вичат (Wechat) мэдээллийг надад өгсөн. З.Бтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зочид буудлын гадаа уулзсан бөгөөд түүнээс “…тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг юм уу...” гэхэд “тийм” гэсэн. “Үйлдвэрээс 2 барааг ачуулах ажлыг зохион байгуулж чадах уу” гэхэд “маш сайн чадна”, “олон жил уг ажлыг хийж байгаа туршлагатай”, “Хятадууд маш муу савладаг учир давхар баглаж савлаж чанарын өндөр шаардлага тавьж, таны өмнөөс хяналтыг хэрэгжүүлж чадна” гэж хэлэн амласан. Нэгэнт Монгол Улсын Элчид сайдын Яам, Монголчуудын холбоо итгэл үнэмшилтэйгээр надад ярьсан учраас итгээд Монгол улс руу буцсан ба хэрвээ Б.Д.Б “...чадахгүй, боломжгүй...” талаар хэлсэн бол миний зүгээс өөр арга хэрэгсэл ашиглах боломж бүрэн байсан. Би эх орондоо ирсний дараа З.Б нь “Саса” гэх нэртэй вичатаар холбогдож эхэлсэн. Цагаан сарын өмнө “таны бараа бэлэн болж байгаа буюу эхний урьдчилгаа мөнгийг шаардаж байна” гэсэн. Тиймээс би эхний урьдчилгаа буюу нийт захиалгын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг З.Бийн хэлсэн н.Болормаа гэдэг хүний дансаар дамжуулж шилжүүлсэн. Шилжүүлсний дараа З.Бийн вичатаар “эхний урьдчилгаа мөнгийг шилжүүлснийг авсан уу”, “урьдчилгаа мөнгийг миний авсан байгууллагад төлсөн үү ”гэж асуухад “төлсөн” гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тавилгууд хэзээ ирэх гэж байгаа талаар асуухад “Цагаан сарын баяр болсон учир хүлээж байна уу” гэсэн. Тэвчээртэй хүлээж байгаад Цагаан сарын баярын дараа асуухад вичатаар “таны гал тогооны хэрэгслийн ар талын нугас маш сайн чанартай байна” гэж хэлэн хумсаараа хатгаж, задалж үзүүлэн, “давхар боолттой маш сайн хийгдсэн байна үлдэгдэл мөнгөө яаралтай шилжүүлбэл таны барааг даруй тээвэрлэхэд бэлэн байна” гэж хэлсэн. Видео бичлэг байсан учраас итгэн үлдэгдэл мөнгийг 2 байгууллагатай тохирсон үнийн дүнгээр Ариунтэнгэрээр (тухайн үеийн оюутны холбооны дарга) дамжуулж шилжүүлсэн. Шилжүүлэх үед З.Б нь “Майк гэдэг хүний данс руу шууд шилжүүлнэ шүү” гэхэд би болж байгаа эсэх талаар лавлан асуухад “уг асуудлыг хариуцсан миний итгэлт хүн байгаа юм” гэсэн. Би мөнгийг бүрэн шилжүүлсний дараа “шилжүүлсэн мөнгийг авсан уу” гэхэд “авсан, одоо ачуулах тул бүү санаа зов” гэсэн. Үүнээс хойш огт холбогдоогүй 5 сар өнгөрсөн. Би аргаа барж гар утсаар холбогдох гэж олон удаа оролдсон буюу вичатад олон зурвас үлдээсэн. З.Бийн гэр бүлийн хүмүүсээс лавлаж эрэн сурвалжлах ажлыг хийсэн ба ээж, ахтай нь холбогдсон. Ах нь надад “…шүүх цагдаагаар яваад юу ч олохгүй, мөнгө бүтэхгүй…” гэж хэлсэн бол ээж нь “…яаж ийж байгаад шийдэх тул охинтойгоо холбогдтол тайван байна уу…” гэж хэлсэн. Тэвчээртэй азнаж байсан ч аргаа барахдаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан. Миний зүгээс цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын Яам зэрэг бүх газарт хүсэлт, өргөдөл, гомдлыг гаргасан. З.Бийг эрэн сурвалжлах ажлыг хийж, интерполоор хайсан боловч олдохгүй буюу хаяг дээрээ байхгүй гэдэг хариуг тогтмол өгч байсан. Хариуцаж байсан мөрдөгч “…би ээжтэй нь холбоо барьтал охинтойгоо холбоо барьсан талаар хэлсэн...”, “…таны захиалсан барааг ачуулах гэж байгаа тул тээврийн мөнгө төлөх хэрэгтэй байна...” гэсэн. Нэгэнт хууль хяналтын байгууллагаар явж байгаа учир захиалсны дагуу буюу өнгө, хэмжээний дагуу ирж байгаа гэж бүрэн итгэж 4,416,250 /дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөгийг төлсөн. Уг их мөнгийг төлж байгаа учир бүх ачаа ирж байгаа гэж бодсон боловч миний захиалсан бараа огтоос биш байсан. Тухайлбал, гал тогооны бараа, цахилгаан бараа, зочны өрөө, унтлагын ор зэрэг бүгд байхгүй. Захиалсан барааг дуурайлгаж хийсэн хоорондоо нугасгүй, нүүргүй, диван нь хүн хэрэглэж байсан мэт хуучирсан зэрэг бараа ирсэнд маш их гайхсан. Дээрх байдлаас үүдэж 44,839,000 /дөчин дөрвөн сая найман зуун гучин есөн сая/ төгрөгийн хохирол эдэлснээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаагаа зэргээр (хууль хяналтын байгууллагаар явах) маш их хохирсон. Уг мөнгийг би кредит картаар авсан. Жилийн 5,000,000 төгрөг үүнийг 4-5 жилээр тооцвол 20,000,000 төгрөгийн хохирол гарна. Бичлэг явуулаагүй байсан бол үлдэгдэл мөнгийг өгөхгүй байх байсан. З.Бийг Элчин сайдын Яамнаас болон Монголчуудын холбооноос дэмжиж санал болгосон учраас уулзсан байдаг. Ашиг олохын тулд өөр хямд компаниар хийлгүүлэх гэж оролдсон зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд, З.Бт холбогдох эрүүгийн хэргийг үнэн зөв тогтоож, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Д.Бын “...Д.Б надад ярихдаа би энэ тээвэр зуучийн ажлыг олон жил хийж байгаа, таны захиалсан барааг нэг бүрчлэн шалгаад аахин гадуур нь боож баглаад Монгол руу ачуулж чадна гэж хэлсэн. Тэгээд би Монгол руу буцсан. Монголд ирж мөнгөө шилжүүлээд цагаан сарын өмнө ачаагаа авахаар тохиролцсон. Тавилганы урьдчилгаа мөнгийг өгөх талаар Д.Б хэлсэн. Надад Хятад данс байхгүй учраас Д.Бээс яаж мөнгө шилжүүлэх боломж байна гэхэд Монголчууд Воодм гэсэн We chat хаягтай хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүлдэг юм аа, энэ хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнтэй нь холбогдоод 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50.000 юань /тухайн үеийн ханшаар 19.300.000/төгрөгийг Сономцэрэнгийн Болормаагийн 3635114771 дугаарын Голомт банкны дансанд хийсэн. Мөнгө хийсэн талаараа баримтынх нь зургийг аваад Д.Бийн We chat руу явуулсан. Д.Б нь надруу тавилга чинь бэлэн болсон, цагаан сараас өмнө яаралтай ачуулах шаардлагатай байна, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэсэн. Та мөнгөө шилжүүлэхдээ Mike гэдэг нэртэй We чаттай хүний данс руу хийгээрэй гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51.400 /тухайн үеийн ханшаар 21.123.000 төгрөг/ юаныг би анх надад Д.Бийн санал болгосон Болороо гэдэг оюутны холбооны гишүүнээр дамжуулж хийхээр болоод дансны дугаар авахад Зоригоо овогтой Ариунтэнгэр гэх хүний 5021365473 дугаартай Хаан банкны дансруу хийчих гэхээр нь хийсэн...Ингээд би нийт 101.400 юаныг шилжүүлсэн...Д.Б нь энэ барааг Mike хариуцаж шийдэх ёстой, Mike нь болохоор Д.Б рүү бүх мөнгийг шилжүүлсэн, тавилга чинь бол бэлэн болсон гээд байгаа мөртлөө үйлдвэрийнхээ нэрийг явуулаач гэхээр явуулахгүй, бас шилжүүлсэн мөнгөнийхөө баримтыг явуулаач гэхээр явуулахгүй байгаа...Д.Бтэй холбогдохоор би завгүй байна, би хуралтай байна гээд байгаа. Хааяа ярихаараа би таны мөнгийг авсан учраас ямар ч байсан энэ асуудлыг чинь шийдэж өгнө гээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Хохирогч Д.Бын “...Д.Б би каргоны үйл ажиллагаа явуулдаг юм, таны өмнөөс гэрээний чинь дагуу мөнгийг нь төлөөд тавилгыг чинь Монгол руу бүрэн бүтэн явуулаад өгье гээд тэр үедээ тохиролцсон дугаар, ви чат хаягаа өгөөд вичатаар холбогдохоор тохиролцсон. Ингээд би Монгол Улсад ирээд бараа захиалгын мөнгөө Д.Бтэй холбогдож түүний явуул гэсэн данс руу явуулсан. Гэтэл мөнгөө шилжүүлснээс хойш Д.Б вичатаар одоо явууллаа, бараа бэлэн болсон одоо Монгол руу таны тавилгыг явууллаа, би тавилгыг чинь үзлээ дээд зэргийн гоё тавилга болж байна гэсээр байгаад 2019 он бараг дундаа орж би цагдаагийн байгууллагад хандсан...Д.Б анх надтай тохиролцож миний мөнгийг авахдаа энэ хүнээр дамжуулна ч гэж хэлээгүй...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тээврийн баримт гээд падан дээр гараар бичсэн баримт явуулж надаас итгэл олж авч үлдэгдэл мөнгийг шилжүүлж авсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 233х/

Гэрч З.Ариунтэнгэрийн “Э эгч Гуанжу хотод байхдаа над руу ярьж “эгч нь тавилга авах гэсэн юм, Монголоос наашаа юань шилжүүлэх хэрэгтэй байна, чи шилжүүлээд өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ашигладаг 5021365473 дугаарын Хаан банкны дансыг Э эгч рүү явуулахад миний данс руу 20 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нь би Найман шарга вальютын газарт очиж мөнгийг юань болгоход 51.400 юань болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/

Гэрч Н.Н “...охин Д.Б рүүгээ залгаж асуухад би Эаас 100.000 юань авсан нь үнэн, тухайн мөнгийг нь манай охин хамт ажилладаг Майкл гэх Хятад хүн рүү явуулаад тавилгын үйлдвэрт нь захиалга хийсэн гэж ярьсан. Харин хамгийн гол нь Эын захиалга өг гэсэн үйлдвэрт нь захиалга өгөлгүй, өөр үйлдвэрт захиалга өгчихсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/

 Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 239-240х/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтасны 18-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Б нь иргэн Д.Б “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас тавилга захиалгаар хийлгэж хүргүүлнэ” гэж хуурч, Д.Бын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 50.000 юань /19.300.000 төгрөг/, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 51.400 юань /21.123.100/ төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр авч нийт 101.400 юань буюу 40.423.100 төгрөгийг авч залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Бын “...Д.Б надад ярихдаа би энэ тээвэр зуучийн ажлыг олон жил хийж байгаа, таны захиалсан барааг нэг бүрчлэн шалгаад ахин гадуур нь боож баглаад Монгол руу ачуулж чадна гэж хэлсэн. Тэгээд би Монгол руу буцсан. Монголд ирж мөнгөө шилжүүлээд цагаан сарын өмнө ачаагаа ачихаар тохиролцсон. Тавилгын урьдчилгаа мөнгийг өгөх талаар Д.Б хэлсэн. Надад Хятад данс байхгүй учраас Д.Бээс яаж мөнгө шилжүүлэх боломж байна гэхэд Монголчууд Воодм гэсэн We chat хаягтай хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүлдэг юм аа, энэ хүнээр дамжуулаад мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнтэй нь холбогдоод 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50.000 юань /тухайн үеийн ханшаар 19.300.000/төгрөгийг Сономцэрэнгийн Болормаагийн 3635114771 дугаарын Голомт банкны дансанд хийсэн. Мөнгө хийсэн талаараа баримтынх нь зургийг аваад Д.Бийн We chat руу явуулсан. Д.Б нь над руу тавилга чинь бэлэн болсон, цагаан сараас өмнө яаралтай ачуулах шаардлагатай байна, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэсэн. Та мөнгөө шилжүүлэхдээ Mike гэдэг нэртэй We чаттай хүний данс руу хийгээрэй гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51.400 /тухайн үеийн ханшаар 21.123.000 төгрөг/ юанийг би анх надад Д.Бийн санал болгосон Болороо гэдэг оюутны холбооны гишүүнээр дамжуулж хийхээр болоод дансны дугаар авахад Зоригоо овогтой Ариунтэнгэр гэх хүний 5021365473 дугаартай Хаан банкны дансруу хийчих гэхээр нь хийсэн...Ингээд би нийт 101.400 юанийг шилжүүлсэн...Д.Б нь энэ барааг Mike хариуцаж шийдэх ёстой, Mike нь болохоор Д.Б рүү бүх мөнгийг шилжүүлсэн, тавилга чинь бол бэлэн болсон гээд байгаа мөртөө үйлдвэрийнхээ нэрийг явуулаач гэхээр явуулахгүй, бас шилжүүлсэн мөнгөнийхөө баримтыг явуулаач гэхээр явуулахгүй байгаа...Д.Бтэй холбогдохоор би завгүй байна, би хуралтай байна гээд байгаа. Хааяа ярихаараа би таны мөнгийг авсан учраас ямар ч байсан энэ асуудлыг чинь шийдэж өгнө гээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/, Хохирогч Д.Бын “...Д.Б би каргоны үйл ажиллагаа явуулдаг юм, таны өмнөөс гэрээний чинь дагуу мөнгийг нь төлөөд тавилгыг чинь Монгол руу бүрэн бүтэн явуулаад өгье гээд тэр үедээ тохиролцсон дугаар, ви чат хаягаа өгөөд ви чатаар холбогдохоор тохиролцсон. Ингээд би Монгол Улсад ирээд бараа захиалгын мөнгөө Д.Бтэй холбогдож түүний явуул гэсэн данс руу явуулсан. Гэтэл мөнгөө шилжүүлснээс хойш Д.Б ви чатаар одоо явууллаа, бараа бэлэн болсон одоо Монгол руу таны тавилгыг явууллаа, би тавилгыг чинь үзлээ дээд зэргийн гоё тавилга болж байна гэсээр байгаад 2019 он бараг дундаа орж би цагдаагийн байгууллагад хандсан...Д.Б анх надтай тохиролцож миний мөнгийг авахдаа энэ хүнээр дамжуулна ч гэж хэлээгүй...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тээврийн баримт гээд падан дээр гараар бичсэн баримт явуулж надаас итгэл олж авч үлдэгдэл мөнгийг шилжүүлж авсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 233х/, Гэрч З.Ариунтэнгэрийн “Э эгч Гуанжу хотод байхдаа над руу ярьж “эгч нь тавилга авах гэсэн юм, Монголоос наашаа юань шилжүүлэх хэрэгтэй байна, чи шилжүүлээд өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ашигладаг 5021365473 дугаарын Хаан банкны дансыг Э эгч рүү явуулахад миний данс руу 20 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нь би Найман шарга валютын газарт очиж мөнгийг юань болгоход 51.400 юань болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/, Гэрч Н.Н “...охин Д.Б рүүгээ залгаж асуухад би Эаас 100.000 юань авсан нь үнэн, тухайн мөнгийг нь манай охин хамт ажилладаг Майкл гэх Хятад хүн рүү явуулаад тавилгын үйлдвэрт нь захиалга хийсэн гэж ярьсан. Харин хамгийн гол нь Эын захиалга өг гэсэн үйлдвэрт нь захиалга өгөлгүй, өөр үйлдвэрт захиалга өгчихсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/, Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 239-240х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтасны 18-22/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч,  үргэлжилсэн үйлдлээр 101.400 юань буюу 40.423.100  төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Бийн үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч З.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч З.Бийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч З.Бийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч З.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх  нөхцөл байдалд  тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдав.

Шүүх шүүгдэгч З.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  эдлүүлж, Дархан-Уул аймгаас ажил хөдөлмөр эрхлэх, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч З.Бээс нийт 40.423.100 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. З.Бийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  эдлүүлж, Дархан-Уул аймгаас ажил хөдөлмөр эрхлэх, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бээс нийт 40.423.100 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд гаргуулан олгосугай.

           5. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн нийт 5 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

            7.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,