| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00332/И |
| Дугаар | 00386 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 00386
| 2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2018/00386 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Э холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.У , хариуцагч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.У миний бие Г.Э тай танилцаж, 2014 онд охинтой болж, 2016 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд гэрлэлтийн баталгаа авч байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 30-нд хонуутаар явж ирээд охин бид хоёрыг гэрээсээ хөөсөн. Бид 2 өөрсдийн эд зүйлээ аваад аав, ээж хоёртойгоо 1 жил 3 сар гаруй хугацаатай өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй тул хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Г.Э ад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Нэхэмжлэгч Ж.У , хариуцагч Г.Э нар нь гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Зохигчид хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү У.Д-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар, хүү У.Д нь эхийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгаа болох нь Катюша цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, “Анхны Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Хариуцагч нь хүү У.Д-н эцэг мөн эсэхэд маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Г.Э аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Г.Э аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29,145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал Г.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү У.Дөлгөөн-Ундралыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.Д-нэцэг нь Чонос овогт Гүржавын Э мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.Дөлгөөн-Ундралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Г.Э аас гаргуулан нэхэмжлэгч Ж.У д олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Э аас 99,345 төгрөг гаргуулж, 29,145 төгрөгийг Төрийн санд, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.У д тус тус олгосугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН