Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0176

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Нэхэмжлэлийн шаардлага Х  нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай 0 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Б.Л

Хариуцагч Ш.Х, Г.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0846/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь Х  нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай 0 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.        

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр Х ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан “Х  нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай 0 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ “...Х ийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Х ийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үургээ гүйцэтгэж эхэлснээр Х  эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэх заалтыг үндэслэлээ болгосон байна. Гэвч анхан шатын шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтуудад дутуу дүгнэлт өгсний улмаас эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Учир нь анхан шатны шүүх нь манай компанийн гаргасан “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллуулж байсан...” гэх тайлбар болон няцаалтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй байх бөгөөд огт дүгнэлт өгөөгүй.

3.2. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Х ийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 4.1 дэх хэсэгт хэсэгт “...Х ийн гэрээнд ажил олгогчийн багаж хэрэгслээр, байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч, үүрэг гүйцэтгэгчийн хэн алиных нь багаж, хэрэгслэлээр, гэрээнд заасан нөхцлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг зэргээр ялгаатай юм” гэж ялгаатай шинжийг тодорхой, ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан байна. Мөн Х ийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нь байнгын ажлын байранд Х ийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэж, хуульд заасны дагуу цалин авдаг харилцаа юм.

3.3. Гэтэл Ц.Э-н гүйцэтгэж байсан барилгын материалын машины жолооч гэх албан тушаал нь манай компанийн байнгын ажлын байрны орон тоо биш тул ажлын байрны тодорхойлолтгүй ажлыг хөлсөөр хийж гүйцэтгэж байсан болно. Мөн Х ийн гэрээний дагуу ажиллаж буй этгээд нь Х ийн тухай хуульд заасны дагуу хоёр удаа цалин авдаг билээ. Гэтэл Ц.Э нь 6 сарын хугацаанд 7 удаа хөлс авсан байдаг бөгөөд үүнтэй маргаж байгаагүй болно. Мөн Ц.Э нь Х ийг гэрээ байгуулах болон цалин хөлсөө тогтмол хугацаанд хуульд заасны дагуу авахаар шаардах эрхтэй байсан ч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байдаг. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол бүхий эдгээр үйл баримтуудад дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасан байх бөгөөд үүний улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Нэгэнт талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тул хэрэглэх ёсгүй хууль буюу Х ийн тухай хуулийг үндэслэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай. Гэтэл Х ийн харилцаанд хяналт тавих Х ийн улсын байцаагч нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд акт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжид бүрэн хамаарч байна.

3.4. … Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, түүнийгээ үндэслэн шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна. Нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх нь нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үүний улмаас шийдвэрээ гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудпаар дүгнэлт хийж, түүниигээ шиидвэриин үндэслэлээ болгосон байх бөгөөд үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

3.5. Иймд гомдлыг хүлээн авч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь Х  нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай” 0 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2.2. Маргаан бүхий Х  нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн актаар “... Ц.Э-т ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын цалин 173.784 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны дотор нөхөн олгохыг гүйцэтгэх захирал Халед Хафа, ерөнхий нягтлан бодогч О.А нарт хариуцуулж, ээлжийн амралтын цалинг тогтоосон хугацаанд Ц.Э-т олгож Х , Нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газарт албан бичгээр цалинг олгосон тухай баримтын хамт ирүүлэх”-ээр нэхэмжлэгчид хариуцуулсан байна.

2.3. Нэхэмжлэгч “А ” ХХК-иас дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, “...Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж, үүний улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Манай компани нь Ц.Э-тай Х  эрхлэлтийн харилцаа үүсгээгүй ба тухайн иргэн нь манай компанийн хашаанд амьдардаг байсан бөгөөд сул чөлөөтэй байдаг байсан учир хөлсөөр барилгын материал зөөдөг машин бариулж ажилуулдаг байсан. Ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тухай бүрд тохироод хөлсөөр ажилладаг байсан … ажил олгогч болон Ц.Э нарын хооронд Х  эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.

2.4. Х ийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар Х ийн хяналтын улсын байцаагч Х ийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү ажиллахдаа мөн хуулийн 162.3.4-д заасны дагуу “Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс Х ийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх үүрэгтэй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол ... хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Улсын байцаагч хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Х ийн хяналтын улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна ажилтны цалин хөлстэй холбоотой асуудал Х ийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.

2.5. Анхан шатны шүүхээс “... “А ” ХХК нь Ц.Э-т 6 сарын хугацаанд сар болгон тогтмол, байнгын шинжтэй цалин хөлс өгч, Ц.Э нь “А ” ХХК-ийн ажлын байранд тус компанийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь Ц.Э т цалин өгч байсан тухай гараар бичсэн тэмдэглэл, Ц.Э ын гомдол зэрэг хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна. “А ” ХХК болон Ц.Э ын хооронд тогтмол, байнгын шинжтэй Х  эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Х ийн гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч “А ” ХХК болон иргэн Ц.Э  нарын хооронд Х  эрхлэлтийн харилцаа үүссэн” гэж дүгнэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

2.6. Учир нь нэхэмжлэгч хэрэгт авагдсан “А ” ХХК нь Ц.Э тай 6 сарын хугацаанд сар болгон тогтмол 500.000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон тэрээр жолоо барих, ачаа зөөх зэрэг ажил хийж гүйцэтгэдэг байсан гэх тайлбар, баримтуудаас үзэхэд “А ” ХХК болон Ц.Э ын нарын хооронд Х ийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3“Х ийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр Х  эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж зааснаар Х  эрхлэлтийн харилцаа үүссэн байсан гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Х  эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай. Гэтэл Х ийн харилцаанд хяналт тавих Х ийн улсын байцаагч нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд акт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжид бүрэн хамаарч байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул ажилтны ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын цалинг нөхөн олгох хууль зүйн үндэслэлтэй.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ