Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/540

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,  

шүүгдэгч *******өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Ө  М  холбогдох эрүүгийн 2210007700684 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-

Шүүгдэгч *******нь 2022 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо *******дын ******* тоотод Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг арьсыг хадгалж, экологи, эдийн засагт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

           Нэг. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210007700684 дугаартай хавтаст хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дахь тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1340 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

Хохирогч Х.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/

Шинжээч эмч С.Дорждэрэмийн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/

Шүүгдэгч *******ашбатын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/, Татварын ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 42 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 44 дэх тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /хавтаст хэргийн 48 дахь тал/,  ял шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ашбатын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт 

 

Шүүгдэгч *******нь 2022 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо *******дын ******* тоотод “Ховор амьтны жагсаалт”-д орсон хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг арьсыг хадгалж, экологи, эдийн засагт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:        

Хохирогч Х.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******гэх хүн 2022 оны 02 дугаар сарын сүүл үеэс эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *******дын ******* тоотод ховор амьтны түүхий эд болох 1 ширхэг арьсыг хадгалсан байна. Иймд уг хэрэгт төрийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...Экологи эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны зуны улирал шиг санагдаж байна. Тухайн үед Налайх дүүргээс Улаанбаатар хот руу явах замд арьс, шир авдаг хүмүүс байсан. Надад улаан ямааны арьс хэрэгтэй байсан учир арьс, шир зардаг хүмүүсээс “улаан ямааны арьс байна уу, бөөгийн хэц, хэнгэрэг хийх юм” гэж хэлэхэд тэр дундаас нэг эмэгтэй “...эгчээ энд баавгай арьс байгаа ш дээ. Та үүнийг хэрэглэвэл хэрэглээрэй” гэхээр нь харсан чинь үрчийсэн, хүн тоож авахын аргагүй зүйл харагдсан. Бариад үзсэн чинь үс нь зулгарч унаад байсан юм. Тэгээд би өөрийн дүү Мөнхбаяртай утсаар холбогдоод “арьс шир элддэг хүн байна уу” гэсэн чинь “миний нэг таньдаг хүн байгаа би танд утсыг нь өгье, та утсаар нь холбогдож аваачаад өгчих” гэж хэлсэн юм. Би дүүдээ баавгайн арьс гэж хэлээгүй юм. Тэгээд би Мөнхбаярын өгсөн дугаараар холбогдож байгаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд  аваачиж өгчихөөд л яваад өгсөн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/ 

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 10-ны үеэр гэж санаж байна. Нэрийг нь мэдэхгүй 50-55 орчим насны эмэгтэй арьс элдүүлэхээр авчирч өгсөн юм. Тэрнээс хойш тухайн эмэгтэй дахиж ирээгүй, холбоо  бариагүй юм. Тухайн үед надтай хамт ажилладаг Мөнхбаяр гэх залуу миний гар утас руу залгаад “танайх руу хүн явууллаа, тухайн эмэгтэйд баавгайн арьс байгаа юм байна. Тэрийг нь хавтгайлаад өгөөч” гэж хэлээд удаагүй байтал тухайн эмэгтэй ирсэн юм. Тэр арьс нь хатчихсан, элдүүр авахад хэцүүхэн болчихсон байсан. Тэгээд би тухайн арьсыг тоосгоор үрж хавтгай болгосон юм. Ингээд таг чиг байсан. Мөнхбаяр хүртэл над руу залгахгүй байхаар нь тухайн арьсыг үхрийн өвөлжөөн дээр дээш, доош нь харуулаад дэлгээд тавьчихсан юм. Ингээд намайг Өмнөговь аймаг руу ажилд явсан хойгуур 2022 оны 02 дугаар сарын сүүлээр манай эхнэрийн дүү *******аваад гэр рүүгээ явсан юм байна лээ. *******ашбатын үүдний амбаарт байхад нь цагдаагийн алба хаагч нар очиж шалгасан юм байна лээ...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 59 дэх тал/

 

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн арьсаа нөхөр бид хоёр малын хашааны үүд хэсэг болон байшингийн амбаартаа хийгээд хадгалж байсан. 2022 оны 02 дугаар сарын дундуур *******  бөөгийн хэрэглэлдээ хэрэглээрэй гэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1340 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Махчдын баг-Carinivora, баавгайнхан-Ursaidae овгийн, нас бие гүйцсэн Хүрэн баавгайy -Ursus arctos-н арьс байна. Хүрэн баавгайн арьс нь бүрэн бус, хэт удаж хатсан, бохирдсон байх тул нас, хүйсийг тодорхойлох боломжгүй байна. хүрэн баавгайн арьснаас агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын ховор амьтны жагсаалтад багтсан болно. Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Хүрэн баавгайн нэг толгойд эр бодгаль 6.500,000, эм нь 7,500,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч *******нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.      

 

Шүүгдэгч *******нь тухайн арьс ямар амьтных болохыг, түүний шинж чанар зориулалт, хэрэгцээт байдал зэргийг ухамсарлаж мэдсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т амьтан гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн" гэж хуульчилсан, Монгол Улсын Засгийн газрын 2012 онь 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ховор амьтны жагсаалт”-д / Ursus arctos/ баавгайг оруулсан зэргээс дүгнэхэд төрийн хамгаалалтад багтдаг, тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй “ховор” амьтны нэг болох хүрэн баавгайн 1 ширхэг арьсыг хадгалсан байна.

            Шүүгдэгч *******нь 2022 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо *******дын ******* тоотод Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг арьсыг өөрийн гэрт хадгалж, экологи, эдийн засагт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч *******нь ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт гаргав.  

 

Шүүгдэгч *******нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******  холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүгдэгч *******нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, экологи, эдийн засагт  учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-ыг  оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******  сануулах нь зүйтэй.

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-д энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: ... 2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан хүрэн баавгайн /эр/ экологи, эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ******* гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв .

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн 1 ширхэг арьс Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд уг хүрэн баавгайн арьсыг улсын орлого болгох нь зүйтэй.

 

          Шүүгдэгч *******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч М  овогт Ө  М-ыг  ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-ыг  оршин суух газар, өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******  сануулсугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хүрэн баавгайн /эр/ экологи, эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ******* гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн 1 ширхэг арьс Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа арьсыг улсын орлого болгосугай.   

         

             7. Шүүгдэгч *******нь энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

   

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР