| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00153/И |
| Дугаар | 00266 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 00266
| 2018 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2018/00266 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У , хариуцагч О.Гансэлэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.У нь 2004 онд О.Г-тэй танилцаж, 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 онд хүү Г.Б-д төрсөн. О.Г нь архи ууж, агсам согтуу тавьж хэрүүл маргаантай байх болсон. 2009 оноос хойш бид тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд өөр хүнтэй болсныг мэдсэн. Тэгээд 2014 онд О.Г нь тэр хүнтэй гэр бүл болсныг мэдсэн. Би 2015 онд хүнтэй танилцаж гэр бүл болсон. Бид тусдаа амьдралтай болсон, эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Г нь Д.У ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч О.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч О.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Зохигчид 2007 онд танилцаж, улмаар гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Б-д төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Учралтбаяр” ӨЭМТ-ийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа нөхөр О.Г нь архидан согтуурч, агсам тавих, хэл амаар доромжлох, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулах зэргээс болж хоорондын тааламжгүй харилцаа бий болж улмаар тусдаа амьдрах болсон, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, зохигчид тусдаа амьдарч, тус тусдаа амьдрал зохиосон байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Г.Б-д нь эцгийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эцгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эцгийн асрамжинд үлдээж, гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар шүүхийн шийдвэрт дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг урьдчилан төлөхөөс чөлөөлсөн бөгөөд хариуцагч О.Г-с70,200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.У , О.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Б-г эцэг О.Г-н асрамжинд үлдээсүгэй.
3.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
5.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.У ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч О.Г-с70,200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН