| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00388/И |
| Дугаар | 00439 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 00439
| 2018 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2018/00439 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, П
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, А
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш , хариуцагч Л.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид анх 2006 онд танилцаад хамт амьдрах болсон. 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 2008 онд хүү А.Т , 2010 онд хүү А.М нар тус тус төрсөн. Одоо А.М 8 настай, А.Т 10 настай. Анх амьдрахдаа миний бие А.Б , хүү А.Т-н хамтаар Л.А тай суусан юм. 2006 оноос хамт амьдрах хугацаандаа удаа дараа зоддог байсан. Гэвч би хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсээгүй. Уучлалт гуйх болгонд нь итгэж байсан. Гэвч энэ байдал дээрдээгүй бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 12-ны шөнө намайг зодож, биед минь хүнд гэмтэл учрууллаа. Уг асуудал цагдаад шалгагдаж байна. Одоо би цаашид Л.А тай хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул гэрлэлтийг цуцалж, бидний дундаас гарсан насанд хүрээгүй А.Т , А.М нарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний дундын өмч /хуучин хаягаар/ Орхон аймаг, Баян-Өндөр сум Шанд баг амины сууцыг миний 4 хүүхэд болон миний өмчлөлд үлдээж өгнө үү. Хас банкинд Л.А ын нэр дээр цалингийн зээл байгаа. Уг зээлийг төлнө гэж надтай тохирсон болно гэжээ.
Хариуцагч Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.П-н гаргасан нэхэмжлэлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн манхан 5-р гудамжны 09 тоотод орших хашаа байшинг, өөрийн хүүхдүүд болох А.Т , А.М нарт олгогдох хүүхдийн тэтгэмж мөн цалингийн зээл зэрэг асуудал дээр ярилцан тохиролцсон тул нэхэмжлэгчтэй ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Мөн гэр бүл цуцлалтыг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.А нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Шанд баг амины сууцны өмчлөх эрхээс татгалзаж, С.П , А.Б , А.Тамир, А.Т , А.М нарын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч, Хас банкинд байгаа цалингийн зээл 21 354 166 төгрөгийг өөрөө хариуцан төлж дуусмагц гэрчилгээг С.П д өгөх, уг зээлийг дуусмагц 2020 оны 10 дугаар сараас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, 5 ханатай монгол гэрийг Л.А т үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Л.А т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү А.Т , хүү А.М нарыг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг Шандын 65-03 а тоотод байрлах /хуучин хаягаар/ 828м2 талбайтай Г-2101000528 улсын бүртгэлийн дугаартай газар, 51 м2 талбайтай Y-2101012027 улсын бүртгэлийн дугаартай амины сууцыг хүүхдүүдийн хамтаар өмчлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид нэхэмжлэлийн зарим шаардлагад эвлэрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2006 онд танилцаж, дотно харилцаатай болж, 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж 111 дугаарын гэрчилгээ авсан, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү А.Т , 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү М нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид гэр бүл болсноос хойш хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн хэрүүл маргаантай байх болсон төдийгүй, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Л.А нь хүчирхийлэл үйлдэж, С.П-н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, гэрлэгчдийн хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
С.П нь Л.А тай гэр бүл болохоос өмнө охин А.Б , хүү А.Тамир нарын хамтаар амьдарч байсан бөгөөд Л.А хүүхдүүдийг өөрөөрөө овоглохыг зөвшөөрч овог өөрчлөгдсөн байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү А.Т /ФД:08301454/, 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү А.М /ФД:10261731/ нар төрсөн бөгөөд одоо эрүүл өсөж торниж байгаа болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн засаг даргын тодорхойлолт, 17 дугаар сургуулийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, эх С.П-н асрамжинд байлгахыг хүлээн зөвшөөрч тохиролцсон тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид анхаарвал зохино.
Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хас банкинд төлөх зээлийн төлбөр, хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, Шандын 65-3а тоот /хуучин хаягаар/ 828м2 талбайтай Г-2101000528 улсын бүртгэлийн дугаартай газар, 51 м2 талбайтай Y-2101012027 улсын бүртгэлийн дугаартай амины сууцны өмчлөх эрхээсээ хариуцагч Л.А татгалзаж, С.П , А.Б , А.Тамир, А.Т , А.М нарын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч, Хас банкны цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 21 354 166 төгрөгийг Л.А дангаар төлж барагдуулах, зээлээ төлж дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг С.П д өгөх, 2020 оны 10 дугаар сараас эхлэн хүү А.Т , А.М нарт хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг төлөх, Өмнөговь аймагт байгаа 5 ханатай монгол гэрийг Л.А т өгөхөөр зохигчид эвлэрсэн байна.
Хас банкны зээл 2020 оны 09 дүгээр сард дуусах бөгөөд зээлийн зориулалт нь охин А.Б гийн төлбөрт төлөгдсөн тул уг зээлийг дуусах хүртэл хугацаагаар буюу 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2 хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахаар талууд тохиролцсон байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П д олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон хариуцагч Л.А аас 59 068 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.П шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг Ж.Ш д олгосон, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ