Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/650

 

 

 

 

 

 

 

 

    2022         8           02                                   2022/ШЦТ/650

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.П,

хохирогч Х, түүний орчуулагч Б.Сувдбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, В.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа нарыг оролцуулан эрүүгийн 1906070930082 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Сартуул овгийн Б.П

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн. 37 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, олон улсын санхүүч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэр, 1 хүүхдийн хамт. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч П нь 2017 оны 11 дүгээр сард “Биткойн” буюу цахим мөнгө мөнгөний олборлолт хийнэ гэж Япон улсын иргэн хохирогч Х тохиролцож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан гудамж, Гачууртын зам 56-4 тоотод байрлах оффисын байр түрээсэлнэ, сарын 25.000.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээсэлнэ гэж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 120.000.000 төгрөг нийт 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авч 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Р.Мөнгөнбаганатай түрээсийн гэрээ байгуулж 150.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг зуучилж өгсөн хүнд өгнө гэж, техник угсралтын мөнгө 60.000.000 төгрөг болно гэж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр В.Төгөлдөртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгөөс ажил зуучилсан хүнд 50.000.000 төгрөгийг өгнө гэж, Р.Мөнгөнбагана, В.Төгөлдөр нарын цалин гэж 2018 оны 01 дүгээр сараас 05 сарын хугацаанд 20.000.000 бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр В.Төгөлдөр, Р.Мөнгөнбагана нартай тус бүр 1 сарын 2.500.000 төгрөгөөр ажиллуулна гэж хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2018 оны 01 сараас 05 сар хүртэл сар бүр төгрөгийн цалин өгч, 1.000.000 төгрөгийг ажил зуучилсан хүнд өгнө гэж хуурч, 2 хүний 4 сарын цалингаас нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сард Х тест хийх хугацаа хэрэгтэй, тестийн хугацааны дараа таны дансыг оруулна, тестийн хугацаанд олборлолт явагдахгүй байгаа гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийнхөө цахим түрийвч буюу дансанд холбож 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 45.137.647 төгрөгийн үнэлгээ бүхий /биткойн/ цахим мөнгийг тус тус шилжүүлэн авч залилж бусдад нийт 133.137.647 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Х.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... миний хувьд 2014 оны 07 дугаар сард “Хөрөнгө оруулагчийн виз”-ээр Монголд орж ирсэн. 2017 оны 7 дугаар сараас эхлэн Улсын их дэлгүүрийн хажууд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 49 дүгээр байрны 24 тоот орон сууцыг түрээслэн амьдарч эхэлсэн юм. Энэ үед байрны 30 тоотод амьдардаг Баасанхүүгийн П гэх залуутай танилцаж байсан ба Б.П нь өөрөө урд нь 7 жил Японд амьдарч байсан учир Япон хэлтэй хүн байсан. Ингээд Япон хэлээр ярьж танилцаж байсан. 2017 оны намрын 8-9 сарын үед Б.П нь манай гэрт орж ирж надтай уулзаад би “...Банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт хий, жилийн 12-15 хувийн хүү өгч болно...” гэсэн. Тэр саналыг нь би зөвшөөрөөгүй бөгөөд үүний дараа 2017 оны 11 дүгээр сард Б.П нь бас л манай гэрт орж ирээд “Биткойн буюу цахим мөнгөний олборлолт хийнэ, та энэ ажилд хөрөнгө оруулалт хийчих, ашигтай ажил байгаа гэсэн юм. Ер нь бол тэр үед “Биткойн” буюу цахим мөнгөний үнэ өсөж байсан учир би Пын тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан гудамж, гацууртын зам 56-4 тоотод байрлах оффисыг Б.Пын нэрээр түрээслэн “Дууяа минералс” нэртэй компанийн байранд “Техник буюу 460 ширхэг компьютер угсарч ажил эхэлсэн ... ажил эхлэх үед оффис түрээсийн мөнгө сарын 25.000.000 төгрөгөөр бодож 6 сарын төлбөрт 150.000.000 төгрөгийг П надаас нэхсэн юм. Би Пад мөнгө өгөхөөр болж 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Таямон центрийн 1 давхарт байх Хаан банк руу орж би данснаасаа мөнгө авч 30.000.000 төгрөгийг газар дээр нь Пад өгч, үлдсэн 120.000.000 төгрөгийг нь дансаар өгч байсан санагдаж байна. Гэтэл энэ 150.000.000 төгрөгөөс 120.000.000 төгрөгийг нь түрээсэнд өгч үлдсэн 30.000.000 төгрөгийг нь П хувьдаа зарцуулсан байсан ... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр техник угсралтын ажил хийнэ гээд П надаас мөнгө нэхсэн учир би банк орж данснаасаа мөнгө аваад гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны 24 тоотод Пыг дуудаж уулзаад түүнд бэлэн 60.000.000 төгрөг өгч байсан. гэтэл энэ мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг техник угсралтын ажилд зарцуулаад үлдсэн 50.000.000 төгрөгийг хувьдаа завшсан. Дээрх ажлыг хийх үед Мөнгөнбагана, Төгөлдөр гэх 2 залууд тус бүр сарын 2.500.000 төгрөгийн цалин өгөхөөр болж тохироод “Биткойн олборлолтын инженер залуу манай 4 сар ажиллаад сүүлд нь надтай уулзаад таны өгч байгаа цалин болох 5.000.000 төгрөг бидний гар дээр ирэхгүй байна. П дундаас нь 2.000.000 төгрөгийг нь аваад бид хоёрт 3 сая төгрөгийг хувааж 1.5 цалин өгч байна. Иймд бид нар ийм ажил хиймээргүй байна гэсэн. Энэ хоёр залуугийн цалин дундаас П 8.000.000 төгрөгийг хувьдаа авсан байсан. Ажил хийгдэж байх үед 2018 оны 01 сарын 14-ний өдрөөс 01 сарын 29-ний өдрийн хооронд хийгдсэн ажил буюу олборлосон 1.6 биткойн цахим мөнгийг П өөрийн цахим түрийвчиндээ хийж авсан байсан юм. Энэ мөнгө алга болсныг мэдээд би Птай уулзаж хэлэхэд П хувьдаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ асуудлуудыг Мөнгөнбагана, Төгөлдөр хоёр гэрчлэх байх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-75 дугаар тал/,

- гэрч Р.Мны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2017 оны 12 дугаар сард фейсбүүкээр Койн олборлолтын талаар судалж байгаа нэг залуутай холбогдоод тухайн хүнээр дамжуулан Төгөлдөрийн гэрт очоод хийж байгаа Койн олборлолтын ажлыг нь үзээд танилцсан. П гэдэг хүнтэй намайг танилцуулж байсан. П нь Койн олборлох ажилд хөрөнгө оруулах хүн байна, байр хэрэгтэй байна гэхээр нь Амгаланд байдаг хамаатны ахын агуулахын байрыг очиж үзүүлэхэд тухайн газар үйл ажиллагаа явуулахаар болсон. Маргааш нь Х.С гэдэг Япон хүнийг дагуулж ирж үзүүлээд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр байрны түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч талаас би ахынхаа өмнөөс Птай түрээсийн гэрээ байгуулсан. Нэг сарын төлбөр нь 25 сая төгрөгөөр хийсэн бөгөөд ажил эхлэхээс өмнө эхлээд 6 сарын түрээсийг өгөх байсан. П түрээсийн гэрээд заагдсан 150 сая төгрөгийн 30 сая төгрөгийг Х.Стой холбож зуучилж өгсөн хүнд өгнө гэж хэлдэг байсан. Нэг сарын 2.5 сая төгрөгийн цалин авч койн олборлох төхөөрөмжийг хариуцан ажиллахаар гэрээ хийгдсэн. Та хоёрт 1.5 сая төгрөгийн цалин өгнө 1 сая төгрөгийг нь би зуучилж өгсөн хүндээ өгнө гэж хэлсэн. Анх үйл ажиллагаа эхлэх үед угсралт тестийн 14 хоногийн хугацаа байсан. Тестийн төхөөрөмж дээр Пын дансыг байршуулж тест хийсэн. 1.5 биткойн орсон шиг санагдаж байна. Хамгийн анхны цалин 2018.03.01-ний өдөр миний ээж Ж.Баярмаагийн Хаан банкны 5720449636 дугаарын дансаар 5.000.000 төгрөг орж ирээд энэ мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг Б.П ахын хэлснээр Сугар гэх хүний Хаан банкны 5540599760 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 02, 2018 оны 5 дугаар сарын 01, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд мөн ээж Ж.Баярмаагийн Хаан банкны 5920044650 дугаарын данс руу 3.000.000 төгрөгөөр 3 удаа мөнгө орж ирсэн. 2018 оны 06 дугаар сарын цалинг Х.С өөрөө өгч эхэлсэн. Дундаас нь Б.П ах 2.000.000 төгрөгийг зуучилж байгаа Чинбаяр билүү Чинбат гэдэг хүндээ өгнө гэж авдаг байсан. Цалингаа сар бүр 1.500.000 төгрөгөөр бүтэн авсан. Гэхдээ гэрээн дээр 2.500.000 төгрөг өгөхөөр бичсэн байдаг. Эхлээд 6 сарын хугацаагаар сарын 25.000.000 төгрөгөөр нийт 150.000.000 төгрөгөөр түрээсэлсэн гэрээг байгуулсан. Тэгтэл 30.000.000 төгрөгийг Б.П ах цаана байгаа зуучилж байгаа нөгөө Чинбаяр гэх хүндээ өгнө гэж хэлж авсан. Ингээд 120.000.000 төгрөгийг түрээсэнд өгсөн. Хэзээ гэдгийг санахгүй байна, яг гэрээ шинэчлэх үеэр манай ах Ж.Энхболд Х.С Б.П хоёртой уулзах үед түрээсийн маргаан гарсан. Тухайн үед Ж.Энхболд ах уурлаад өмнө нь өгсөн 120.000.000 төгрөг цахилгааны мөнгө, дотор тохижуулах ажлын зардалд дуусчихсан, яг түрээсийн мөнгө өгөх хэрэгтэй байна гээд Б.Паас нөгөө Чинбат билүү Чинбаяртай чинь уулзаж түрээсийн 30.000.000 төгрөгөөр авмаар байна гэсэн. Тэгээд түрээсийн мөнгөний маргаан үүсээд 30.000.000 төгрөгийг Б.П ах авсан гэдгийг мэдсэн. Тэгээд Б.П ах 10.000.000 төгрөг буцааж өгсөн байна лээ. Тухайн үед манай Ж.Энхболд ах маань Б.Птай уулзсанаас хойш Хашикаватай Сатошитай уулзаад тэр хүнээс түрээсийн мөнгө гээд 20.000.000 төгрөг өгсөн. Тэгээд сүүлд Б.П өөрөө дахиж үлдэгдэл 20.000.000 төгрөгөө өгөхөөр нь манай Ж.Энхболд ах тэр мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг нь бэлнээр Х.Сд өгөөд үргэлжлүүлж 2018 оны 06 дугаар сараас түрээсэлж байгаа байрны зардалд 10.000.000 төгрөгийг суутгаад явсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-86 дугаар тал/,

- гэрч В.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б.П ахтай 2017 оны 6 дугаар сард танилцаж байсан. Анх танилцахад П надаар биткойн олборлох ажил хийлгэнэ гэж байсан. Ажил эхлэхээс өмнө төхөөрөмж угсралтын ажлын хөлс өгнө, би Хасаад хэлэхдээ та хоёрт 2.5 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Гэхдээ энэ ажилд зуучилж өгсөн хүнд би мөнгө өгөх шаардлагатай болохоор Хасаагаас та хоёрт өгөх мөнгөнөөс 1 төгрөгийг авч зуучилсан хүнд өгнө гэж хэлсэн. Төхөөрөмж угсралтын мөнгө гэж Хасаагаас авсан 60 сая төгрөг авна түүнээс 10 сая төгрөгийг та хоёрт өгнө, 50 сая төгрөгийг зуучилж өгсөн хүндээ өгнө. Хэрэв та 2 зөвшөөрөхгүй гэвэл би та хоёроор энэ ажлыг хийлгэхгүй гэсэн. Байрны түрээсэнд 150 сая төгрөгийг Хасаагаас авч байгаа та нарт 120 сая төгрөг өгнө 30 саяыг мөн ажилд зуучилсан хүнд өгнө гэж хэлсэн. Б.П үйл ажиллагаа 14 хоногийн дараа албан ёсоор эхэлнэ. Тестийн хугацаанд миний дансыг төхөөрөмжид байршуулаад олборлолт хийж бай гэсэн. Би 1.3 орчим биткойн шилжүүлсэн байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-92 дугаар тал/,

- гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ хүмүүсийг танина, мөн Р.Мөнгөнбагана бид хоёр төрсөн үеэлүүд байгаа юм. Х.Стай 2018 оны 06 дугаар сард анх удаа уулзаж байсан. Б.Птай 2017 оны 12 дугаар сард уулзаж байсан миний нэр дээрх бүргэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан Гачууртын зам 56-4 тоотод байрлах 432 мкв бүхий талбайтай оффисын барилгын нэг давхрыг түрээсэлж аваад ажиллуулах талаар Б.П хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ би байрыг түрээслэх эрхийг дүү Р.Мөнгөнбаганад итгэмжлэлээр хийж өгсөн. Р.Мөнгөнбагана Б.П хоёр байрны түрээсийн гэрээг хоорондоо байгуулсан ба би өөрөө гэрээ байгуулахад хажууд нь байсан. Тухайн үедээ гэрээг 150.000.000 төгрөгөөр байгуулж байсан ба гэхдээ 120.000.000 төгрөгийг дүүд өгсөн бөгөөд Б.П өөрөө 30.000.000 төгрөгийг авахаар нь би өөрөө дотроо “нөхөр Б.П 30.000.000 төгрөгийг авч байгаа нь өөрөө унагаах юмаа авч байгаа юм байна даа” гэж бодсон. Тэгээд 2018 оны 06 дугаар сард гэрээг сунгахаар болох үед манай түрээсийн төлбөр 30.000.000 төгрөгийг авсан гэснийг нөгөө Х.С мэдээд хар аваад Б.Птай маргалдсан гэж байсан. Улмаар гэрээний хугацааг сунгахдаа би өөрөө Х.Стай байгуулсан. Тэгээд түрээсийн 30.000.000 төгрөгийг Х.Сгаас би нэхсэн чинь Б.Паас ав гэж хэлэхээр нь би тэр хоёрт уурлаад, цахилгааны төлбөр өндөр гараад түрээсийн төлбөрт өгсөн мөнгө хүрэхгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд над руу Х.С 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн ба мөн Б.П 10.000.000 төгрөг өгсөн. Хэзээ мөнгө өгсөн гэдгийг дансны хуулга харж байгаад хэлэх боломжтой тухайн үед ашиглаж байсан Хаан банкны 5720324099 дугаарын дансаа 1 жилийн өмнө бүр хаалгачихсан юм. Би Б.Паас түрээсийн төлбөрийг нэхээд 2-3 удаа уулзсан тэгээд хамгийн сүүлд 9 сард Б.П 10.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 20.000.000 төгрөгийг Б.П өгсөн бөгөөд дахиад 10.000.000 төгрөгийг Б.П өгөх ёстой өгөөгүйгээс болоод Х.С түрээсэнд өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцоод явчихсан. Уг нь би одоо Б.Паас 10.000.000 төгрөг авах ёстой байгаа юм. Хамгийн сүүлийн 10.000.000 төгрөгийг надад өгөхөөс өмнө би Б.Птай манай Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 84-р байрны гадаа уулзахад Б.П өөрөө “би тэр 30.000.000 төгрөгийг цаашаагаа хамтарч ажиллаж байсан хүндээ өгсөн” гээд тэнэг хуурч байгаа юм шиг худлаа яриад байсан. Үнэндээ өөрөө тэр мөнгийг авсан байна лээ. Тэр үедээ бас Б.П Төгөлдөрийн 50.000.000 төгрөгийг бас нөгөө хамтарч ажиллаж байгаа хүн нь авсан гэж хэлээд яриад байсан. Тэр хэлээд байсан нэрийг одоо санахгүй байна. Сүүлд 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл түрээсэлж байгаад Х.С дахиж түрээслээгүй, тэгээд тоног төхөөрөмжөө авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дугаар тал/,

- гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баасанхүү овогтой Пыг бол сайн танихгүй. Над руу хамгийн анх Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний Түвшин Эрдэнэбилэг нэртэй фейсбүүк хаяг руу мессенжер бичиж орж ирээд биткойн зарна гэж байсан. Тэгээд надад хэд хэдэн удаа биткойн зараад мөнгийг нь би өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5099118900 дугаарын данснаасаа мөнгийг шилжүүлж байсан. Би гүйлгээний утга дээр мөнгө шилжүүлэхдээ утасны 88980000 дугаараа байршуулдаг. Дээрх 45.842.300 төгрөгийн хувьд надад биткойн зарсан мөнгө байгаа юм. Сая би фейсбүүкээ харахаар бичсэн мессенжер байгаа боловч фейсбүүк хаягийн нэр нь харагдахгүй байна, гэхдээ П гэсэн нэрээр байна. Миний хувьд 2018 онд биткойн аваад эргэж зарах зэргээр арилжаа хийж байсан сүүлдээ биткойны ханш унаад ирэхээр нь би арилжаа хийхээ зогсоосон. Хавтаст хэрэгт харьцсан мессенжерээ цаасаар гаргаж өгөх болно. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Энэ хүнтэй 2018 оноос хойш холбогдоогүй, хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сард мессенжерээр холбогдсон байна лээ ” гэх мэдүүлэг /хавтаст хрэгийн 108-109 дугаар тал/,

- гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би Р.Мөнгөнбагана гэх хүнийг танихгүй. Б.П ах бол миний ээжийн төрсөн эгчийнхэн хүүхэд бид хоёр үеэлүүд байгаа юм. Энэ 2.000.000 төгрөг Р.Мөнгөнбагана гэх утгатайгаар орж ирсэн байна лээ. Эргээд би тухайн 2.000.000 төгрөгийг АТМ дээрээс “Гэрэлт ирээдүй Финанс” ББСБ-ын Хаан банкны 5062157330 дугаарын данс руу шилжүүлсэн байна лээ. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Энэ мөнгөний талаар би мэдэхгүй байна. Энэ талаар Б.П ах л мэдэж байгаа байхаа. Би “Гэрэлт ирээдүй Финанс” ББСБ-д 2018 оны 01 дүгээр сараас эхэлж өнөөдрийг хүртэл хугацаанд эдийн засагчаар ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/,

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...45.137.647 төгрөг...” тайлан /хавтаст хэргийн 111-114 дүгээр тал/,

- хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгүүд /хх-ийн 96-101, 102, 103х/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 125-133 дугаар тал, 155-171 дүгээр тал, 208-243 дугаар тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 125-133 дугаар тал, 153-154 дүгээр тал, 172-192 дугаар тал/, бэлэн мөнгөний орлогын баримтууд /хавтаст хэргийн 148 дугаар тал, 150-152 дугаар тал/,

- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38-51 дүгээр тал/,

-Түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 53-59 дүгээр тал/,

- ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

- итгэмжлэл /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,

- хөлсөөр ажиллуулах гэрээ /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь хохирогч Х.Сгаас хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, төөрөгдөлд оруулж нийт 133.137.647 төгрөгийг авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч П нь 2017 оны 11 дүгээр сард “Биткойн” буюу цахим мөнгөний олборлолт хийнэ гэж Япон улсын иргэн хохирогч Х.Стой тохиролцож улмаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан гудамж, Гачууртын зам 56-4 тоотод байрлах оффисын байр түрээсэлнэ, сарын 25.000.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээсэлнэ гэж итгүүлэн нийт 150.000.000 төгрөгийг Япон улсын иргэн хохирогч Х.Сгоос авч түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан уг мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр  техник угсралтын мөнгө 60.000.000 төгрөг болно гэж Япон улсын иргэн хохирогч Х.Сд хэлж итгүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан уг мөнгөнөөс нь 10.000.000 төгрөгийг техник угсралтын ажилд зарцуулан, үлдэх 50.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр В.Төгөлдөр, Р.Мөнгөнбагана нарыг тус бүр  1 сарын 2.500.000 төгрөгөөр ажиллуулна гэж Япон улсын иргэн хохирогч Х.Сд итгүүлэн, В.Төгөлдөр, Р.Мөнгөнбагана нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан атлаа 2018 оны 01 дүгээр сараас 05 сарын хугацаанд цалин болох нийт 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан мөнгөнөөс сар бүрийн хүн тус бүрийн цалингаас 1.000.000 төгрөгийг ажил зуучилсан хүнд өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2 хүний 4 сарын цалингаас нийт 8.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сард Япон улсын иргэн хохирогч Х.Сд тест хийх хугацаа хэрэгтэй, тестийн хугацааны дараа таны дансыг оруулна, тестийн хугацаанд олборлолт явагдахгүй байгаа гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийнхөө цахим түрийвч буюу дансанд холбож 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 45.137.647 төгрөгийн үнэлгээ бүхий /биткойн/ цахим мөнгийг өөртөө тус тус шилжүүлэн авч  Япон улсын иргэн хохирогч Х.Сг залилж нийт 133.137.647 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй хамт амьдардаг болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 Түүнд оногдуулсан торгох ялыг орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.

Бусад асуудлын талаар

Хохирогч Х.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирлоо бүрэн төлж барагдуулж авсан...” гэх мэдүүлэг, хавтас хэрэгт бичгээр авагдсан хохирол төлсөн баримтууд зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сартуул овогт Б.Пыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Пад 12000 /арван хоёр мянган/ нэгж буюу 12.000.000 /арван хоёр/ сая төгрөгийн торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Пыг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      АРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ