Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар     2022/ШЦТ/705

 

 

 

 

 

 2022        09         06                                   2022/ШЦТ/705

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч Г.Ө, Т.Б, С.Б /шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/  хохирогчийн өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ө,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн “2211 00966 1357” дугаартай, 186/2022/0678/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1.Монгол улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 21-27 тоотод оршин суух бүргэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г.Ө, 

2.Монгол улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73-11-41 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т.Б,

          3.Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 48-18 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадмаараг” ахлах сургуулийн баруун хойд талд байрлах сагсны талбай дээр хохирогч Г.Номуундалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,  өшиглөж, баруун завжинд няцарсан шарх, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол санаатай учруулах,

       Шүүгдэгч С.Б, Т.Б нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадмаараг” ахлах сургуулийн баруун хойд талд байрлах сагсны талбай дээр хохирогч С.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой болон нүүрэн хэсэгт гараараа цохиж,  өшиглөж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, баруун гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.3. Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.4.Насанд хүрээгүй хохирогч С.Батнасан нь шүүхийн хэлэлцүүлэгт     мэдүүлэхдээ: надад учирсан хохирлыг бүрэн төлж  барагдуулсан тул надад цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Номундалайгийн:..ногоон хар цамцтай 170см- 173см орчим байсан санагдаж байна надад 1000 төгрөг өгөөд за тэгээд хэдэн тамхи авчрахыг чинь харья гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь үгүй ээ юу яриад байгаа юм бэ, би тамхинд явахгүй гэтэл чи Лхагваа, Бадрал хоёрыг танина биздээ тэд нар цэрэгт яваад та нар сэхчихжээ хэддүгээр анги юм гэж асуухаар нь би 12 дугаар ангид суралцдаг гэж хэлсэн чинь чи хэдэн жил сурч байгаа юм гэж асуухаар нь би 3 жил гэж хэлсэн чинь надруу үг хаяад өдөөд байсан. Тэр хүүхдүүд та нар ямар том юм бэ, тийм том юм бол наанаа байж байгаарай гээд утсаар ярьсан. Утсаар яриад л бид хэд маргалдаад байж байх үед араас хүүхдүүд гүйлдэж ирсэн. Тэгээд ирснээ үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Намайг араас нь нэг нь татаад миний толгойруу хөлөөрөө жийгээд унагаасан, би газарт унасны дараа хэнийг нь сайн мэдэхгүй байна нэг нь нүүрэн тус газар 3 удаа өшиглөсөн. Тэр үед миний хамарлуу өшиглөөд цус гарсан, хэвтэж байхдаа бид нарын буруу байна, уучлаарай гэж хэлээд уучлалт гуйсан чинь намайг зодохоо болих шиг болсон. Би тэгээд Бат-Ирээдүй рүү харах үед 4-5 хүүхэд газарт унагачихсан зодоод байхаар нь, наад хүүхдээ зодож болохгүй ээ битгий зод гэж хэлсэн. Тэгсэн чинь больсон. Батнасан руу харахад 2-3 хүүхэд байх шиг харагдсан газарт унагачихсан зодож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5-11 дүгээр тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч С.Батнасангийн:...би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд манай Бадмаараг ахлах сургуулийн хойд талын талбай дээр манай 12 дугаар ангийнхан байна гээд манай 10 дугаар ангийн Хулан болон Бадрал гэх хоёр хүүхэд манай байран дээр ирээд тэнд манай сургуулийнхан байна очоодхооч гэхээр нь би Наранбат гэх найзынхаа хамт очсон. Очих үед 12 дугаар ангийн ах нар болон тэнд байсан танихгүй өөр сургуулийн 7-8 хүүхэдтэй муудалцаад байж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-16 дугаар тал/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.Энгүүний:...тэр өдөр зодоон болохоос өмнө Эрдэнэсийн арлын шийдэн дээр Мөнхбаяр, Гантэлмүүн, Амарбаясгалан Амин-Эрдэнэ, Өсөхбаяр, миний бие Энгүүн бид тавуулаа тоглож байсан.Тухайн үед Сэрсэнжав гэх манай найз дугуй уначихсан бид нар дээр ирээд нөгөө хэдийг Бадмаараг сургуулийнхан дээрэлхээд байна гэж хэлсэн.Бид нар очихоосоо өмнө тоглоомоо дуусгаадахъя гээд дуусгачихаад тэндээсээ Бадмаараг сургуулийн ард байрлах ЗОа гэх нэршилтэй газарлуу гүйцгээгээд явсан. Араас нь Гантэлмүүн болон бид хоёр араас нь алхаад очиход, тэнд Тэмүүлэн, Ариваа гэж дууддаг нэг залуу, Өсөх-Ирээдүй, Базаррагчаа, Батбилгүүн байсан. Тухайн үед Бадмаараг ахлах сургуулийн нэлээн хэдэн хүүхэд байх шиг байсан. Батбилгүүн тухайн үед газарт уначихсан дээр нь танихгүй хүүхэд байсан. Тэр хоёр болохоор амьжиргаа цагааны хажууд нэгнийхээ дээр доор ороод хоорондоо зодолдож байх шиг байсан.Тэгээд очоод Батбилгүүний дээр байсан бандийг би салгаад миний яг хажууд хэн хэн байсныг санахгүй байна. Гэтэл сагсны шийдийн хашааны хажууд нэг танихгүй хүүхэд /Бадмаараг ахлах сургуулийн хүүхэд байсан/ газарт уначихсан зодуулж байсан гэх мэдүүлэг. /хх- ийн 38-39 дүгээр тал/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч У.Амарбаясгалангийн:..тухайн өдөр би болон манай найзууд болох Энгүүн, Амин-Эрдэнэ, Гантэлмүүн, Мөнхбаяр, Өсөхбаяр миний бие болох Амарбаясгалан бид тавуулаа эрдэнэсийн арал дээр сагс тоглож байсан. Сагс тоглоод байж байх үед Сэрсэнжав дугуйтай ирээд Бадмаараг ахлах сургуулийнхан манай хэдийг дээрэлхээд байна гээд хэлсэн. Тэгэхээр нь бид хэд за тэгээд учраа олчих байлгүй гэж бодоод байж байтал дахиад Сэрсэнжав хүрч ирээд Батбилгүүнийг алгадчихлаа одоо тэр хэд бараг зодолдох гэж байна гэхээр нь бид хэд бөөнөөрөө гүйлдээд очсон. Бид нарыг гүйгээд очиход Батбилгүүний хүзүүнээс шилэн дээр нь базчихсан байсан. 4-5 хүүхэд бид нарыг ирж байгааг хараад гүйгээд зугтаад яваад өгсөн. Тэнд Бадмаараг сургуулиас 7 хүүхэд байсан, 4 хүүхэд нь хараад зогсож байсан. Харахад жаахан хүүхдүүд байх шиг байсан. 10 дугаар ангийн хүүхдүүд л байсан байх гэж бодож байна.Тэнд зогсож байсан гурван хүүхэдтэй маргалдаж байсан. Нэг нь хүрэн өнгийн цамцтай, нэг нь цэнхэр өнгийн малгайтай цамц өмсчихсөн байсан нөгөөх нь хар цамцтай байсан санагдаж байна. Тогмид, Батбилгүүн бид нарыг харчихаад та нар одоо битгий давраад байгаарай гэж хэлээд цохилцоод эхэлсэн. Тэр хүүхэд нь хүрэн өнгийн цамц өмсчихсөн байсан хүүхэд байгаа Батбилгүүн, Энгүүн, Базаррагчаа нар амжиргаа цагааны хажуу талд, би болон Амарбаясгалан, Мөнхбаяр, Өсөхбаяр бид дөрөв сагсан бөмбөгийн талбайн хашааны хажуу талд байсан. Гантэлмүүн болохоор Бадмаараг ахлах сургуулийн зүгээр зогсож байсан гэх 4 хүүхдийг та нар юу хараад байгаа юм явцгаа гэж хэлээд тэнд зогсож байсан 4 хүүхдийг явуулсан. Хашааны хажууд байсан цэнхэр өнгийн цамцтай хүүхэдтэй барьцалдаж аваад бид хоёр унасан хашааны хажууд газарт унасан, дээрээс нь хүүхдүүд өшиглөөд байсан. Өсөхбаяр, Амин-Эрдэнэ, Мөнхбаяр бид 4 байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар тал/,

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч            А.Амин-Эрдэнийн:...тухайн өдөр би болон манай найзууд болох Энгүүн, Амарбаясгалан, Гантэлмүүн, Мөнхбаяр, Өсөхбаяр миний бие болох              Амин-Эрдэнэ бид тавуулаа эрдэнэсийн арал дээр сагс тоглож байсан. Сагс тоглоод байж байх үед Сэрсэнжав дугуйтай ирээд Бадмаараг ахлах сургуулийнхан манай хэдийг дээрэлхээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд за тэгээд учраа олчих байлгүй гэж бодоод байж байтал дахиад Сэрсэнжав хүрч ирээд Батбилгүүнийг алгадчихлаа одоо тэр хэд бараг зодолдох гэж байна гэхээр нь бид хэд бөөнөөрөө гүйлдээд очсон. Бид нарыг гүйгээд очиход Батбилгүүн, Өсөх-Ирээдүй нарын хүзүүнээс шилэн дээр нь базчихсан байсан 4-5 хүүхэд бид нарыг ирж байгааг хараад гүйгээд зугтаад яваад өгсөн. Тэнд Бадмаараг сургуулиас 7 хүүхэд байсан. Хэдэн хүүхэд нь хараад зогсож байсан. Харахад жаахан хүүхдүүд байх шиг байсан 10 дугаар ангийн хүүхдүүд л байсан байх гэж бодож байна. Тэнд зогсож байсан гурван хүүхэдтэй маргалдаж байсан. Нэг нь хүрэн өнгийн цамцтай, нэг нь цэнхэр өнгийн малгайтай цамц өмсчихсөн байсан нөгөөх нь хар цамцтай байсан санагдаж байна. Батбилгүүн бид нарыг харчихаад та нар одоо битгий давраад байгаарай гэж хэлээд зодолдоод эхэлсэн. Тэр хүүхэд нь хүрэн өнгийн цамц өмсчихсөн байсан хүүхэд байгаа. Ганбилгүүн тэр хүүхэд болон Энгүүн Базаррагчаа нар амьжиргаа цагааны хажуу талд, би болон Амарбаясгалан, Мөнхбаяр, Өсөхбаяр /байсан эсэхийг бол яг санахгүй байна/ бид дөрөв сагсан бөмбөгийн талбайн хашааны хажуу талд байсан. Хашааны хажууд байсан цэнхэр өнгийн цамцтай хүүхэдтэй Амарбаясгалан барьцалдаж аваад тэр хоёр унасан хашааны хажууд газарт унасан. Дээрээс нь Өсөхбаяр, Мөнхбаяр, Амарбаясгалан бид дөрөв өшиглөсөн. Би тухайн газарт уначихсан байсан гэх хүүхдийг Амарбаясгалантай барьцалдаад авахаар нь салгах гэж байгаад хоёр хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.Тэр цэнхэр цамц өмсчихсөн байсан гэх хүүхэд нь болохоор Амарбаясгалантай барьцалдчихсан байсан. Би ойр орчимд байсан хүүхдүүд болох Амарбаясгалан, Мөнхбаяр, /Өсөхбаярыг сайн санахгүй байна гэх/. Бусад нь хаана байсныг санахгүй байна. Батбилгүүн, Базаррагчаа болон Энгүүн нар болохоор амьжиргаа цагааны хажууд байсан. Амьжиргаа цагааны тэнд болж байсан зодооныг салгах гээд Энгүүн араас нь очиж байсан.Түүнээс оролцсон асуудал байхгүй. Сэрсэнжав, Тэмүүлэн, Аривжир, Энгүүн нар миний мэдэхээр оролцоогүй. Гантэмүүлэн сүүлд сонсохнээ тэр хавьд байсан гэх хүүхдүүдийн явуулсан байсан. Өсөх-Ирээдүйг хаана байсныг санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дугаар тал/,

2.6.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7611 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Номуундалайгийн биед баруун завжинд няцарсан шарх, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.           

3.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /хх-ийн 58-59 дүгээр тал/,

2.7.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7653 дугаартай дүгнэлтэд:

1. М.Батнасангийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нэг нүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ц.Оюун- Эрдэнэ  гэжээ. /хх-ийн 62-63 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч Г.Номундалайгийн мэдүүлэг /хх-ийн 5-11 дүгээр тал/, насанд хүрээгүй хохирогч С.Батнасангийн мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар тал/, гэрч Э.Энгүүний мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч У.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч А.Амин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7653 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар тал/, яллагдагч Г.Ө мэдүүлэг /хх-ийн 137-140 дүгээр тал/, яллагдагч Т.Бгийн мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар тал/, яллагдагч С.Бий мэдүүлэг /хх-ийн 150-152 дугаар тал/, яллагдагч Г.Өн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан хуудас /хх-ийн 81, 156 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          3.2.Бусад оролцогчид тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадмаараг” ахлах сургуулийн баруун хойд талд байрлах сагсны талбай дээр хохирогч Г.Номуундалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг өшиглөж, баруун завжинд няцарсан шарх, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

         Шүүгдэгч С.Б, Т.Б нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадмаараг” ахлах сургуулийн баруун хойд талд байрлах сагсны талбай дээр хохирогч С.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой болон нүүрэн хэсэгт гараараа цохиж, өшиглөж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, баруун гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

          - насанд хүрээгүй хохирогч Г.Номуундалайгийн:..тэгээд ирснээ үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Намайг араас нь нэг нь татаад миний толгойруу хөлөөрөө жийгээд унагаасан, би газарт унасны дараа хэнийг нь сайн мэдэхгүй байна нэг нь нүүрэн тус газар 3 удаа өшиглөсөн. Тэр үед миний хамарлуу өшиглөөд цус гарсан, хэвтэж байхдаа бид нарын буруу байна, уучлаарай гэж хэлээд уучлалт гуйсан чинь намайг зодохоо болих шиг болсон. Би тэгээд         Бат-Ирээдүй рүү харах үед 4-5 хүүхэд газарт унагачихсан зодоод байхаар нь, наад хүүхдээ зодож болохгүй ээ битгий зод гэж хэлсэн. Тэгсэн чинь больсон. Батнасан руу харахад 2-3 хүүхэд байх шиг харагдсан газарт унагачихсан зодож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-11 дүгээр тал/,

- насанд хүрээгүй хохирогч С.Батнасангийн:...би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд манай Бадмаараг ахлах сургуулийн хойд талын талбай дээр манай 12 дугаар ангийнхан байна гээд манай 10 дугаар ангийн Хулан болон Бадрал гэх хоёр хүүхэд манай байран дээр ирээд тэнд манай сургуулийнхан байна очоодхооч гэхээр нь би Наранбат гэх найзынхаа хамт очсон. Очих үед 12 дугаар ангийн ах нар болон тэнд байсан танихгүй өөр сургуулийн 7-8 хүүхэдтэй муудалцаад байж байсан гэх мэдүүлэг. хх-ийн 13-16 дугаар тал/,

-насанд хүрээгүй гэрч Э.Энгүүний:...Өсөх-Ирээдүй, Базаррагчаа, Батбилгүүн байсан. Тухайн үед Бадмаараг ахлах сургуулийн нэлээн хэдэн хүүхэд байх шиг байсан. Батбилгүүн тухайн үед газарт уначихсан дээр нь танихгүй хүүхэд байсан. Тэр хоёр болохоор амьжиргаа цагааны хажууд нэгнийхээ дээр доор ороод хоорондоо зодолдож байх шиг байсан.Тэгээд очоод Батбилгүүний дээр байсан бандийг би салгаад миний яг хажууд хэн хэн байсныг санахгүй байна. Гэтэл сагсны шийдийн хашааны хажууд нэг танихгүй хүүхэд /Бадмаараг ахлах сургуулийн хүүхэд байсан/ газарт уначихсан зодуулж байсан гэх мэдүүлэг. /хх- ийн 38-39 дүгээр тал/,

-насанд хүрээгүй гэрч У.Амарбаясгалангийн:...Сэрсэнжав хүрч ирээд Батбилгүүнийг алгадчихлаа одоо тэр хэд бараг зодолдох гэж байна гэхээр нь бид хэд бөөнөөрөө гүйлдээд очсон. Бид нарыг гүйгээд очиход Батбилгүүний хүзүүнээс шилэн дээр нь базчихсан байсан. 4-5 хүүхэд бид нарыг ирж байгааг хараад гүйгээд зугтаад яваад өгсөн. Тэнд Бадмаараг сургуулиас 7 хүүхэд байсан, 4 хүүхэд нь хараад зогсож байсан. Харахад жаахан хүүхдүүд байх шиг байсан. 10 дугаар ангийн хүүхдүүд л байсан байх гэж бодож байна.Тэнд зогсож байсан гурван хүүхэдтэй маргалдаж байсан. Нэг нь хүрэн өнгийн цамцтай, нэг нь цэнхэр өнгийн малгайтай цамц өмсчихсөн байсан нөгөөх нь хар цамцтай байсан санагдаж байна. Тогмид,  Батбилгүүн бид нарыг харчихаад та нар одоо битгий давраад байгаарай гэж хэлээд цохилцоод эхэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар тал/,

-насанд хүрээгүй гэрч А.Амин-Эрдэнийн:...би ойр орчимд байсан хүүхдүүд болох Амарбаясгалан, Мөнхбаяр, /Өсөхбаярыг сайн санахгүй байна гэх/. Бусад нь хаана байсныг санахгүй байна.Батбилгүүн, Базаррагчаа болон Энгүүн нар болохоор амьжиргаа цагааны хажууд байсан. Амьжиргаа цагааны тэнд болж байсан зодооныг салгах гээд Энгүүн араас нь очиж байсан.Түүнээс оролцсон асуудал байхгүй. Сэрсэнжав, Тэмүүлэн, Аривжир, Энгүүн нар миний мэдэхээр оролцоогүй. Гантэмүүлэн сүүлд сонсохнээ тэр хавьд байсан гэх хүүхдүүдийн явуулсан байсан. Өсөх-Ирээдүйг хаана байсныг санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7611 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 58-59 дүгээр тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7653 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 62-63 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын  дээрх үйлдэл нь бусдыг  үл хүндэтгэж хэрүүл маргаан үүсгэж хохирогчийг цохиж, зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Ө, С.Б, Т.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-шүүгдэгч С.Б, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Г.Номуундалай, түүний хууль ёсны төлөөлөгч О.Гүрбаатар, насанд хүрээгүй хохирогч С.Батнасан, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч А.Дулмаа нар нь шүүгдэгч Г.Ө, Т.Б, С.Б нартай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг төлсөн,  гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Г.Өсыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

 

-шүүгдэгч Т.Б, С.Б нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар  1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар  тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ө, С.Б, Т.Б  нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө  өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэх,  

-шүүгдэгч Т.Б, С.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, уг ялын хамрах хүрээг Т.Бг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, С.Бийг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байхыг тус тус хориглож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          - Шүүгдэгч Т.Б, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б нарыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б нарт  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Т.Бг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, С.Бийг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

7. Шүүгдэгч Т.Б, С.Б нар нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө, Т.Б, С.Б нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ