Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй,  регистрийн дугаар /********************/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын спорт заалны гадна байсан иргэн *******гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,470,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгаас ******* сум орж цэргийн комиссар орохоор очоод тухайн өдрөө гэртээ хоноод маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед Соёлын төв дээр очиж цэргийн комиссоор ороод, орой нь спорт зааланд болсон бөхийн барилдаан очиж барилдаад 2-н даваанд уначихаад гэртээ харьж хоол идчихээд, эргэж ирээд бөх үзэж дуусгасан. Гэртээ харьчихаад эргээд 21 цагийн үед спорт заалны гадаа ирэхэд урд зүг рүү харуулж тавьсан, хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь очиж үзэхэд руль түгжээгүй төв утас салгасан байхаар нь мотоциклийг түрээд сумын холбооны газар хүртэл чирээд мотоциклийг маниулаар нь маниулдаж асаагаад шууд аймаг руу яваад, аймагт найз охин *******гийнд 22 цаг өнгөрч байхад ирсэн юм. Ирээд мотоциклийг унаж гадуур гараагүй. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ******* сумаас аав ******* “хөдөө явчихаад ирье” гэхээр нь нөгөө мотоциклио унаад Баянхонгор аймгийн ******* суманд очоод аавыг аваад Баян-Овоо суманд айлд очиж 1 хоноод өглөө нь хүнс аваад ******* сум руу орох гээд явж байгаад голоор гарахад хойд барваан хөлдөөд явж болохгүй байхаар нь гол дээр үлдээгээд алхаад гэртээ ирэхэд сумын хэсгийн төлөөлөгч дуудаж уулзаад, мотоциклийг хүлээлгэж өгсөн юм. Миний хувьд мотоциклийн эзнээс ямар зөвшөөрөл аваагүй, заалны гадаа байхаар нь авсан. Аймаг явах гэхэд унаа олдохгүй байхаар нь аваад явсан, би аймагт мотоциклийг авчраад аавтай хамт хөдөө явахдаа мотоцикльд бензин хийх гэсэн боловч банкны тагны түлхүүр байхгүй тул банкны тагыг хөшиж эвдэлсэн. Өөр ямар нэг зүйл эвдээгүй. Харин шинэ улаан цоохор өнгийн нэмнээ авч хийсэн. Миний хувьд аав, ээж, гэр бүлийнхэн, найз бүсгүйдээ мотоцикль хулгайлж авсан талаар хэлээгүй. Манай найзын мотоцикль гэж худлаа хэлсэн, мотоциклийг хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Сумын төвийн спорт зааланд цаг авч гар бөмбөг тоглохоор мотоциклтойгоо ирээд мотоциклио спорт заалны ертөнцийн зүгээр зүүн талд нь тавьчихаад зааланд орж тоглож байгаад орой 22 цаг 50 минутын орчим гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан, тэр орчмоор хайгаад олоогүй. Түүнээс хойш гадуур хайж сураад ердөө олдоогүй тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Миний мотоцикль нь Мустанг -5 маркийн хар ногоон өнгийн 2021 онд үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй 2021 оны 08 дугаар сард худалдаж авсан, содон шинж тэмдэг гэвэл хар ногоон өнгийн, хоёр толь байхгүй. Гэрэл дохио бүх юм нь бүрэн тоормозны пидеал нь доод хэсгээрээ махийсан ямар нэгэн суудлын бүрээс байхгүй шинэвтэр мотоцикл байгаа. Би зааланд орохдоо түлхүүрээ сугалаад өөрөө аваад орсон байсан. Тухайн үед зааланд ороход ойр орчим хамт тоглодог хүмүүс бол байсан. Гаднаас бол хүн анзаараагүй хардаж байгаа хүн байхгүй. Би 2021 оны 08 дугаар сард 2,850,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан юм. Аваад их унаагүй хаа нэг ажилдаа ирэхээр унадаг байсан юм... би мотоциклио 2,850,000 төгрөгөөрөө үнэлнэ ... гэх мэдүүлэг /хх- ийн 23-24 /,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Манай хүү ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгаас цэргийн комиссоор орохоор 14 цагийн үед гэртээ ирээд  маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн комиссоор ороод орой нь бөхийн барилдаан орж барилдсан. Тухайн орой суманд болсон бөхийн барилдаан дуусгаад гэртээ харьчихаад хөдөө яваад өгсөн юм. Тэрнээс хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө хүү *******г “сум дээр хүрээд ирээ цуг хөдөө хүнсэнд явъя” гэж утсаар дуудсан. Тэгтэл найзынхаа мотоциклийг унаад очъё гэж хэлээд 12 цагийн үед ирсэн. Ирэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унасан байсан, бид хоёр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд айлд очиж хоноод маргааш нь хүнсээ аваад ******* сум руу буюу сумын наад талын голоор гарч байгаад мотоцикль унтраад зогссон, мотоцикль асаах гэсэн асахгүй байсан тул мотоциклио үлдээгээд хоёулаа алхаад гэртээ ирээд байж байтал сумын цагдаа ирээд хүүг дагуулаад яваад өгсөн юм. Тэгтэл удалгүй 30 гаран минутын дараа цагдаа нар ирээд мотоцикльд ганзаглаж явсан махыг авчирч өгөөд “танай хүүгийн унаж явсан мотоцикль хулгайн мотоцикл байна” гэж хэлсэн юм. Манай хүү улаан цоохор өнгийн даавуун бүрээстэй, хужаа мотоцикл унаж ирсэн, бүрээсний цаана ямар өнгөтэй байсныг мэдэхгүй. Надад найзынхаа мотоциклийг унаж ирсэн талаар хэлсэн, хулгайн мотоцикл унаж ирснийг мэдээгүй, надад хэлээгүй юм. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр суманд болсон бөхийн барилдаан 19 цагийн үед дууссан. Би дуусаад гэртээ харьчихаад, шууд хөдөө явсан. Хөдөө явах гээд гэртээ харихад хүү ******* гэртээ байгаагүй гадуур гараад явсан байсан. Тэр шөнөө аймаг явсан, гэртээ хоносныг бол мэдээгүй. Би хөдөө яваад хоноод ирэхэд хүү ******* гэртээ байгаагүй юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би *******тэй 2021 оны 03 сараас хойш одоог хүртэл үерхэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгаас ******* суманд очиж цэргийн комиссоор орохоор яваад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн үед хар ногоон өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унаж ирсэн, мотоцикль нь түлхүүргүй, маниулдаж асааж байсан юм. *******д мотоцикль байдаггүй, надад найзын мотоцикль гэж хэлсэн. Сум орохоороо аваачиж өгөх юм гэж хэлж байсан, тухайн мотоцикльд бид хоёр улаан өнгийн тохом авч хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 23-нд ******* сум руу яваад 1-2 хоногийн дараа ирэхдээ мотоциклио цагдаад хураалгасан талаар хэлсэн, саяхнаас хүний мотоцикль хулгайлж авсныг нь мэдсэн юм... гэх  мэдүүлэг /хх-ийн 35 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан мустанг-5 ногоон өнгийн мотоциклийн зах зээлийн үнэ 2,470,000 төгрөг .... гэх дүгнэлт /хх-ийн 40/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаар шинжээчийн ... мустанг-5 маркийн мотоциклийн банкны таг зах зээлийн үнэ 1000 төгрөг .... гэх дүгнэлт /хх-ийн 46/

 - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-03/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17/, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн /, депозит  дансны хуулганууд /хх-ийн 58-61/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар албан бичгийн хуулбар /хх-ийн 63/, Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын спорт заалны гадна байсан иргэн *******гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,470,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн ... спорт заалны гадаа ирэхэд урд зүг рүү харуулж тавьсан, хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь очиж үзэхэд руль түгжээгүй төв утас салгасан байхаар нь мотоциклийг  маниулаар нь маниулдаж асаагаад шууд аймаг руу яваад... мотоциклийг хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 /

Хохирогч *******гийн ... умын төвийн спорт зааланд цаг авч гар бөмбөг тоглохоор мотоциклтойгоо ирээд мотоциклио спорт заалны ертөнцийн зүгээр зүүн талд нь тавьчихаад зааланд орж тоглож байгаад 22 цаг 50 минутын орчим гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан, тэр орчмоор хайгаад олоогүй.... гэх мэдүүлэг /хх- ийн 23-24 /,

 Гэрч *******ийн ... хүү *******г “сум дээр хүрээд ирээ цуг хөдөө хүнсэнд явъя” гэж утсаар дуудсан, найзынхаа мотоциклийг унаад очъё гэж хэлээд 12 цагийн үед ирэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унасан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

 Гэрч *******гийн ... ******* нь хар ногоон өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унаж ирсэн, мотоцикль нь түлхүүргүй, маниулдаж асааж байсан юм. *******д мотоцикль байдаггүй, надад найзын мотоцикль гэж хэлсэн... гэх  мэдүүлэг /хх-ийн 35 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан мустанг-5 ногоон өнгийн мотоциклийн зах зээлийн үнэ 2,470,000 төгрөг .... гэх дүгнэлт /хх-ийн 40/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаар шинжээчийн ... мустанг-5 маркийн мотоциклийн банкны таг зах зээлийн үнэ 1000 төгрөг .... гэх дүгнэлт /хх-ийн 46/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын спорт заалны гадна байсан иргэн *******гийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,470,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч ******* нь мустанг-5 ногоон өнгийн мотоциклийн зах зээлийн үнэ 2,470,000 төгрөг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д  мустанг-5 ногоон өнгийн мотоциклийг биет байдлаар буцаан өгч, хохирогч А.Шагдарсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь шүүгдэгч Д.Дашпэлжээ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / Пандэчойхорлин хийдэд шавилан суудаг / болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн хохирогч ******* нь  шүүхийн хэлэлцүүлэгт мотоциклио эрж, хайсан бинзений зардал, шинжээчийн зардал, мотоциклийн эвдэрсэн эд анги болох банк, тоормозны пидеал үнэ болох  нийт 150,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 150000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************************ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 6 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.

7. Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт 150,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА