Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0820/З |
Дугаар | 221/МА2024/0212 |
Огноо | 2024-03-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0212
“Ш” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А
Нэхэмжлэгч: “Ш” ЗГБХН
Хариуцагч: ӨАГТМЭ
Нэхэмжлэлийн шаардлага: “ӨАГТМЭ-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0116 дугаар шийдвэртэй;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0820/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ЗГБХН-өөс ӨАГТМЭ-т холбогдуулан “ӨАГТМЭ-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.2 дэх заалтыг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А давж заалдах гомдолдоо:
3.1. “ӨАГТМЭ-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/23 дугаар тушаалаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан. Тендерийн үнэлгээний хороонд томилогдсон бүх гишүүд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байх шаардлага тавигддаг бөгөөд Тус үнэлгээний хорооны даргаар томилогдсон Г.О нь үнэлгээний хороо байгуулсан шийдвэр гарахад АЗ сертификатыг шинээр аваагүй байсан болох нь тогтоогдлоо” гэдгийг шүүхийн шийдвэрийн 2.14-т заасан. Тэгсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн 3.13-т “...Тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон Г.О-ийн тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхгүй, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй, дуусгавар болсон байсан тул хууль бус Үнэлгээний хороо ажиллуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 2.11-т зааснаар “...Захиалагч үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох мэргэшсэн ажилтныг мэргэшсэн ажилтны бүртгэлд бүртгэлтэй эсэх, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах” үүрэгтэй бөгөөд дараа нь хурал хийхэд эсхүл тендер зарлахад сертификат нь гарчих байх гэдгээр үнэлгээний хорооны гишүүдийг томилдоггүй.
3.2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “...Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба Шүүхийн шийдвэрийн 2.11-т “...Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль тогтоомж, журмыг зөрчсөн, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй, тендер шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэсэнд шүүх дүгнэлт өгөх ёстой” гэж, Шүүхийн шийдвэрийн 3.10-т уг хуулийг хэрэглэхээр тус тус заасан боловч маргаж буй 478 дугаартай мэдэгдэл хуульд заасан хугацаандаа гараагүй талаар дүгнээгүй. Уг тендер шалгаруулалт нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нээгдсэн. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт төрийн худалдан авах ажиллагааны “tender.gov.mn” цахим системд “хасагдсан” гэсэн мэдэгдэл гаргасан ба цахим системд нийтэлсэн өдрөөр мэдэгдлийг гаргасанд тооцдог.
3.3. Шүүхийн шийдвэрийн 3.20-д “...мөн ӨАГ-аас 2024 онд дахин шинээр тендер зарласан шийдвэр хүчин төгөлдөр, уг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тендер шалгаруулалт явагдах нь тодорхой тул” гэж дүгнэсэн ба 2024 онд шинээр тендер шалгаруулалт зарлаагүй ба зарласан талаар нотлох баримт байхгүй болно.
3.4. Шүүхийн шийдвэрийн 3.21-т “...Нөгөө талаас дүгнэвэл, 2023 оны санхүүгийн жил мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, 2023 онд төсвийн хөрөнгөөр санхүүжих ажил, бараа, үйлчилгээг санхүүжүүлэх ажиллагаа уг төсвийн жилээр дуусгавар болдог тул 2023 онд явагдаж дуусаагүй тендер шалгаруулалттай холбоотой аливаа шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй нөхцөл үүссэн байна” гэжээ. Бид шүүхэд анх нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сард гаргасан бөгөөд хариуцагч мөн л хариу тайлбар болон нотлох баримтаа ирүүлэхгүй асар их хугацаа алдсан. 2 cap гаруйн дараа хариу тайлбар гэж ирүүлсэн боловч нотлох баримт ирүүлээгүй дахиад сар гаруй хүлээсэн. Энэ нь биднээс шалтгаалаагүй хариу тайлбар нотлох баримтаа хуулийн хугацаанд ирүүлээгүй хүмүүсээс шалтгаалсан.
3.5. Мөн өмнө нь тендерийн шалгараагүй мэдэгдэл гарсны дараа хуулийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасан боловч Үнэлгээний хороо хурлын тэмдэглэл болон тендерийн холбогдох материалуудаа хуулийн хугацаанд нь Сангийн яаманд хүргүүлээгүй тул Сангийн яам танай гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй байна гэсэн хариуг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6345 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Сангийн яам хуулийн хугацаанд баримт материалаа ирүүлээгүйтэй нь холбогдуулан ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж үзэн “ӨАГТМЭ”-ийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан болно.
3.6. Тендерээс татгалзсан тохиолдолд шалгараагүй үндэслэлийг бичгээр оролцогчдод мэдэгдэх зохицуулалттай боловч манайд шалгараагүй үндэслэлийг мэдэгдээгүй бөгөөд манай байгууллага тендерээс татгалзсан гэх мэдэгдэл авсан даруйд Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендертэй холбоотой бусад үзэж болох бичиг баримт, үндэслэлийн хамт үзэж танилцахыг хүссэн боловч танилцуулаагүй бөгөөд сүүлд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны өмнөхөн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, тэмдэглэл, хурлын ирцийн мэдээ зэрэгтэй танилцсан бөгөөд хагас жил алдсан
3.7. Хуульд зааснаар Үнэлгээний хорооны хурлыг нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хүчинтэйд тооцох ба олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл Үнэлгээний хороо нийт 3 удаа хуралдсанаас 2 ба 3 дугаар хурлын тэмдэглэлд М.Д, Ц.Г, Д.Т нар гарын үсэг зураагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үнэлгээний хорооны гишүүд дэмжсэн эсвэл дэмжээгүй асуудлаар бүгд гарын үсэг зурсан байх хуулийн заалт зөрчигдсөн. М.Д, Ц.Г, Д.Т нар гарын үсэг зураагүй байхад Үнэлгээний хорооны тэмдэглэл, шийдвэр хүчин төгөлдөр болох ёсгүй. Зөвхөн Г.О, Б.Б хоёр л гарын үсгээ бүрэн зурсан байна. Иймд шүүх хуралдааны явцад хүчин төгөлдөр бус шийдвэрээр манайхыг шаардлагад нийцсэн, нийцээгүйг нотлох боломжгүй тул бид маргах боломжгүй нөхцөл үүссэн. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтууд хууль бус, хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлаад байхад анхаараагүй.
3.8. Шүүхийн шийдвэрийн 2.13-т “...Энэ хуралдааны тэмдэглэлд гарын үсгээ зураагүй гэх үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О няцааж Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хариуцлагагүй ажиллагаа гэж тайлбарласан болно” гэсэн нь хурлын тэмдэглэл хууль бус гэдгийг нотолж байгаа. Энд үнэлгээний хорооны үйл ажиллагаа яригдах бөгөөд Г.О өөрөө үнэлгээний хорооны дарга тул нарийн бичиг гарын үсэг зуруулаагүй нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн гэсэн үг биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
3.9. Захиалагч, үнэлгээний хорооны гишүүд хуулийн 52.2-т зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.
3.10. Үнэлгээний хорооны дарга хуулийн 50.10-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба үнэлгээний хороог зөвхөн захиалагчийн өмнө төлөөлнө.
3.11. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл холбогдох шийдвэрүүд, материалуудыг Сангийн яаманд хүргүүлээгүй, Авлигатай тэмцэх газар, шүүхэд хугацаа хожимдуулж ирүүлж байсан нь сүүлд нөхөж хийсэн байх үндэслэлтэй байгаа юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0116 шийдвэрээр холбогдох нотлох баримтыг буруу үнэлж, буруу дүгнэлт гаргасан тул шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
а/ Эмчилгээний хоолны тогоочоор төгссөн нотлох баримт бичиг ирүүлээгүй,
б/ Эмчилгээний хоол зүйч Т.Сосорбурам нь 1 сар ажиллаж байгаа нь сүүлийн 6 сар тухайн байгууллагад ажилласан байх шаардлага хангахгүй.
в/ Эмчилгээний хоол зүйч Т.Сосорбурам нь 2023 оны 5 сард төгссөн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш ажилласан туршлага хангахгүй.
г/ Ажилчдын сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлангийн 7, 8 маягтыг сүүлийн 6 сараар ирүүлэх шаардлага тогтоосон байхад дутуу буюу 5 сараар ирүүлсэн.
д/ Технологийн картыг жирэмсэн, төрсний дараахь, хоол боловсруулах тогтолцооны үе, дотоод шүүрэл-солилцооны өвчний үеийн, мэс заслын үеийн эмчилгээний үед тохируулан технологийн карт боловсруулж ирүүлээгүй
е/ Энгийн болон эмчилгээний хоолны технологийн карт дутуу ирүүлсэн зэрэг нийт 6 шаардлага хангаагүй материалыг тендерт ирүүлж, тендер шалгаруулалтад оролцсон болох нь тогтоогджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ш” ЗГБХН-ийн захирал З.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА