| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0080/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/094 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: *******
Шүүгдэгч: Ж.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.....Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Намайг эхнэрийн хамт хадам ээжийн гэрт байхад нь орж ирчхээд манай эхнэрийг төрсөн гэрээс нь “энд юу хийгээд байгаа юм явъя, бос” гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж “гэртээ байгаа хүн яах нь вэ” гэхэд... над руу “энэ жайжиг энд юу хийгээд байгаа юм. Эндээс зайл” гээд заамдаад авсан. Тэгээд бид хоёр маргалдсан... намайг самардаад куртик урахаар нь манай эхнэр салгаад би гэрээс гараад машиндаа ортол хацраас цус гоожсон... буцаад гэрт яваад ортол урдаас дайраад бариад авсан... Тэгээд тавихгүй болонгуут тавиач гээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл нүд рүү нь оносон байсан...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
..... Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад гэртээ иртэл манай гэрт миний төрсөн эгч гийн охин байсан. Тэгээд асуутал нөхөр болох ******* намайг унтуулахгүй хэрүүл нэхээд байна. Тэгэхээр нь танайд хүрээд ирлээ гэсэн. Тэгээд манайд байж байтал нөхөр нь удаа ч үгүй ирээд намайг архичин хүүхэн гээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан. Тэгээд өчигдөр манай гэрт эхнэр нь хоносон. Тэгээд гэртээ иртэл гэр лүүгээ явсан байсан. Тэгэхээр нь би эгч болох гийн гэрт очтол ******* эхнэрийн хамт байсан. Тэгэхээр нь “чи яагаад эхнэрээ аваад явсан юм” гэтэл “яадгийн таньд ямар хамаатай юм” гэж доромжлоод эргэнэг уудлаад хутга авах гэж дайрсан. Тэгэхээр нь би түүнийг түлхтэл намайг барьж аваад газар унагаад дээр сууснаа гараараа нүүр, толгой руу цохиод авсан. Эхнэр нь есөн сартай жирэмсэн, хадам ээж нь нуруу муутай хүн байдаг. Бид гурав боль гээд дийлээгүй. Тэгээд намайг нүдчихээд зугтаагаад гараад явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... Миний зүүн нүд тагларсан дээшээ чинэж өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл одоохондоо байхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 /,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай нөхрийг ******* гэдэг. Манай ээжийн төрсөн дүүг гэдэг. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ээж гийн гэрт манай нөхөр бид гурав байж байтал эгч орж ирсэн. Тэгээд ээж түүнд цай хийж өгтөл “би цай уудаггүй. Архи уудаг” гээд хэрүүл өдөөд, тэгээд манай нөхөр *******ыг жайжиг чам шиг юм үхвэл таарна. Хүний эхнэр авчхаад чи хангинах ёстой юм уу” гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр гэрээс... гарах гэхэд түүнийг заамдчихаад тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд манай нөхөр гарыг нь тавиулах гэж байгаад гараа татахдаа ийн нүүр рүү хий цохисон. “Намайг тавьчих” гэхэд өөрөө манай нөхрийг зуурчихаад тавихгүй байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... бид гурав байж байтал миний төрсөн дүү орж ирсэн. Тэгэхээр би цай хийгээд өгтөл “би цай уухаа больсон. Архи уудаг болсон” гэсэн. Тэгэхэд нь манай хүргэн цай уугаад сууж байтал түүн рүү “чи битгий хүүхэд дээрэлхээд байгаарай” гэж *******д хэлээд манай охин г “харь энд юу хийгээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “гэртээ байна” гэдгийг хэлсэн. Тэгтэл , ******* хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгтэл ******* ийг нэг гараараа цохих шиг болсон. Тэгтэл нүд рүү нь цохисон. Тэгээд ******* эхнэрээ аваад гэр лүүгээ явсан. ч гэр лүүгээ явсан... , ******* хоёр зууралдаж байж байгаад ийн нүд рүү ******* гараараа нэг удаа цохисон чинь өөрөө хальтраад унасан. Тэрнээс бол дээр нь гарч сууж, толгой руу нь цохиогүй. Тэгээд ийг би татаж босгоод нэг нь бос, нэг нь яв гээд тэр хоёр салаад явсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 25-26 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар шинжээчийн:
1. Ж.*******ы биед хацрын төвгөр, хамар, шууны зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.
6. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 34-35/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн:
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.
7. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 39-40 / зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг тоотод хадам эгч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******, Д.Цэцэгээ нарын мэдүүлэг, шинжээчийн 194 дүгээр дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний....ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан .....үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ....гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж түүний биеийн эрүүл мэнд болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэргийг харгалзан ялаас чөлөөлж шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж болохгүй гэсэн ойлголт биш гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ