| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00351/И |
| Дугаар | 360+ |
| Огноо | 2018-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 360+
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Мобиком корпораци” ХХК-ийн /РД: ******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ/ нэхэмжлэлтэй, Cэлэнгэ аймаг ********* тоотод оршин суух Э.У /******/-д холбогдох “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 424.*******50 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *******0*******26878 тоот гэрээ байгуулан 9969*******698 *******тай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас , төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Iphone 6s 64gb /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 - р зүйлийн 26.2.2 - т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 424.*******50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжинд *********************75 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч ******* 20*******8 оны 07 ******* сарын *******8-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мобиком корпораци” ХХК-иас нэхэмжилсэн зээлээр анх худалдан авсан гар утасны төлбөр нийт 424.*******50 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 424.*******50 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 424.*******50 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...424.*******50 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************.*******75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар **************.*******75 төгрөгийн тал хувь болох 6687.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6687.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн *******ид холбогдуулан гаргасан “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 424.*******50 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *********************75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6687,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6687,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА