| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00378/И |
| Дугаар | 370 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 370
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “*******” ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 10 дугаар байр 20 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:МЮ82011421/-д холбогдох “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 996.032 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22491337 тоот гэрээ байгуулан 99646997 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас , төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Huawei P9 /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 - р зүйлийн 26.2.2 - т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 996032 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжинд 28445 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Б.******* нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“*******” ХХК-иас нэхэмжилсэн зээлээр анх худалдан авсан гар утасны төлбөр нийт 996.032 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 996.032 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 996,032 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...996,032 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,455 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 28,455 төгрөгийн тал хувь болох 14227.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14227.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн Б.*******т холбогдуулан гаргасан “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 996.032 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,455 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14227,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14227,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА