Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 364

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:2602644/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  2 дугаар баг, Цагаан эрэг,  3 дугаар баг 177 тоотод оршин суух Балдан овогтой  Бавуудоржийн  Шүрэнцэцэг /ТБ-74070301-д холбогдох “Дулааны төлбөрт  299.074  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 177 тоотод оршин суух иргэн н.Шүрэнцэцэг нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 186,921 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн н.Шүрэнцэцэгээс дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... иргэн н.Шүрэнцэцэгээс дулааны төлбөр 186,921 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 112,153 төгрөг нийт 299,074 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ   

 

Хариуцагч Б.Шүрэнцэцэг нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжилсэн дулааны  төлбөр нийт 299.074 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Дулааны төлбөрт  299.074  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 299.074  төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...299,074 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  9622 төгрөгийн тал хувь болох 4811 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4811 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Б.Шүрэнцэцэгт  холбогдуулан гаргасан “Дулааны төлбөрт  299.074  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4811 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4811 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА