Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,   ******* ургийн овогтой *******ын *******, / Регистрийн дугаар; ******* / ,

Холсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хүнсний дэлгүүрээс Кет кат, холимог чихэр, бөмбөлөг шоколад гэх мэт 500 граммын савлагаатай 10 ширхэг чихэр, Молоко 1 литр, үзэм 1 килограмм, цэвэр шоколад 1.5 килограмм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс үйлчлүүлж байх үедээ чихэр, хүнсний хэрэглээний эд зүйл авсан. Би 2021 оны 12 дугаар сарын сүүлээс эхлээд 2022 оны 01 дүгээр сарын дунд үе хүртэл нууцаар эд зүйл авч гарсан. Он сарыг сайн санахгүй байна. Би хүнсний дэлгүүрээс анх удаа хулгай хийх үедээ хөдөө явах гээд мөнгө төгрөггүй болчхоод аргагүй эрхэнд хулгай хийсэн. Тэгээд эхний удаа хулгай хийгээд баригдаагүй болохоор дараа нь хулгай хийж болох юм байна гэж бодоод хулгай хийсэн. Энэ миний буруу. Би хийсэн үйлдэлдээ их харамсаж байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 83-85 /

....Би Баянхонгор сумын 1 дүгээр багт байх гэх хүнсний дэлгүүр лүү 2021 оны 12 дугаар сарын дундуур би хэдний өдөр байсныг санахгүй байна ороод чихэрнүүд, үзэм, үсний шампон авсан, бас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр бас чихэр авсан, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тухайн дэлгүүрээс лангуун дээр байсан ууттай чихэрнүүдээс болон молоко авсан дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр чихэрнүүд бас хүзэм авсан тэгээд худалдагчид нь баригдсан. Би төрөл бүрээс нь авсан яг ямар төрлийн чихэр гэдгийг мэдэхгүй байна. Нийт 18 уут чихэр авсан. Хамгийн эхлээд 2021 оны 12 дугаар сард авсан. Би гэх дэлгүүрээс 4 удаа орж эд зүйл авсан. 2021 оны 12 дугаар сард 2 удаа мөн 2022 оны 01 дүгээр сард 2 удаа орж эд зүйл нууцаар авсан. Би муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна. Би гэх хүнсний дэлгүүрээс авсан бүх эд зүйлээ бүрэн төлнө. Би тухайн дэлгүүрийн эзэн тай уулзаж хохирлыг барагдуулах гэсэн чинь гийн дүү гэх эмэгтэй хүн 3.000.000 төгрө өг өгөхгүй бол  Facebook  группэд тавина шүү мөнгө аваад ирвэл цагдаа дээр очъё гээд байсан. Би тухайн хүнд тийм их зүйл аваагүй надад байгаа нь 2 сая төгрөг байна. Та энийг аваад гомдлоо буцаачих  гээд гуйсан чинь үгүй гэсэн би тухайн дэлгүүрээс 300.000 гаран мянган төгрөгийн эд зүйл авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй  гэв.

 3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн нутаг болох худалдааны төвийн гадна талбайд манайх өөрийн эзэмшлийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад зүс таних эмэгтэй болох ******* гэдэг эмэгтэй нь манай дэлгүүрт орж ирээд лангуун дээрээс чихэр цүнхэнд хийгээд гараад явсан бөгөөд тухайн үедээ 19.300 төгрөгийн худалдан авалт хийгээд гарсан. Харин надад манай хүү болох хэлэхдээ “ээж манай дэлгүүрээс нэг эгч юм аваад яваад байх шиг байна. Лангуун дээр байсан чихэрнүүд алга байна. Камераа шүүгээд үзээдэхье” гээд камераа шалгахад манай дэлгүүрийн лангуунаас чихэр авч байгаа бичлэг байсан. Тэгээд мэдсэн бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 12- ний өдөр мөн 17 цагийн үед манай дэлгүүрт дахин орж ирээд бас лангуун дээрээс чихэр авсан тул түүнийг гарах үед нь шалгахад 500 граммын савлагаатай 5-6 ууттай нийт үнийн дүн нь 67.500 төгрөгийн эд зүйл болон чихэрнүүд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж дуудлага өгсөн. Миний мэдэж байгаа болон сүүд камерын бичлэгийг шалгаснаар бол 2 удаагийн нийт 332.500 төгрөгийн эд зүйл бөгөөд чихэр, молоко зэргийг авсан байсан. ******* нь 2 удаа манай дэлгүүрээс эд зүйл хулгай хийж явахдаа бол ганцаараа явсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 9-10 /,

...Би үзээгүй. Яг мар бараа хулгайд алдагдсан гэдгийн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2 удаагийн камер шүүж үзэхэд 350.000 төгрөгийн зүйл алга болсон. Одоогоор мэдэгдэхгүй байна. Орос чихэр, Кет кат холимог бөөрөнхий чихэр 10 кг тус бүр нь 27.000 төгрөгийн үнэтэй, молоко 1 литр 6000 төгрөгийн үнэтэй, үзэм 1 кг 15.000 төгрөгийн үнэтэй, цэвэр шоколад 1.5 кг 45.000 төгрөгийн үнэтэй бараа хулгайд алдсан байна. Өөр юу алга болсныг би сайн мэдэхгүй байна. Тооцоо шахаж үзвэл илүү их зүйл хулгайд алдсан байх. Би гомдолтой байна. Би тухайнх хүнийг  таньдаг манайхаас хулгай хийсэн хүн надтай харьцаад 8 жил болж байна. Тухайн хүнд би итгээд өөрийн дэлгүүрээ үлдээгээд бараа харж байгаарай би гадуур гарчихаад ирье гээд итгэл үлдээгээд  гардаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /,

....Манай дэлгүүрт ямар нэгэн орлого, зарлага гэсэн бичиг баримт байхгүй. *******гийн хулгай хийж авсан зүйлтэй холох орлого, зарлага баримт байхгүй. Би ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйлсийн жагсаалтыг гаргасан. Би төлбөрийг бодож зарлагын баримт дээр бичсэн. Тухайн баримтыг би хэрэгт гаргаж өгнө...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /

....2022 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр 17 цаг өнгөрч байх зүс таних эмэгтэй болох ******* гэдэг эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд гар цүнхэндээ чихэр хийж гараад баригдсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хүү байсан тэгээд би лангуун дээр сууж байсан. Худалдан авалт хийж байсан 2 хүн байсан өөр хүн байгаагүй. ******* гэх хүнийг яг хулгай хийж байхыг нь хараагүй. Нэг удаагийн үйлдэл дээр барьж аваад хяналтын камерын бичлэг шүүж үзэх үед бусад үйлдлүүд нь харагдсан. Дэлгүүрийнхээ хохирлыг нөхөн төлүүлмээр байна..гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ 4. Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн:

...Кет кат, холимог чихэр, бөмбөлөг 10 кг 27.000

Молоко 1ш 6000

Үзэм 1кг 15.000

Цэвэр шоколад 1.5 кг 45.000

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 336.000 / гурван зуун гучин зургаан мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 19 /, 

5. Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан /-д үзлэг хийсэн тэмдэглэл:

..Үзлэгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх “” хүнсний дэлгүүрийн хяналт камерт хийв.

хүнсний дэлгүүр нь гаднаас орох хаалга дээр хаалга рүү харуулсан  нэг хяналтын камер, дэлгүүр лүү орох үед орж байгаа хүнийг харах зориулалттай нэг камер дэлгүүр дотор хүнсний дэлгүүрийн бараа байгаа газрыг харуулан тавьсан 3 ширхэг хяналтын камер байв.

  хүнсний дэлгүүрийн нийт 5 ширхэг хяналтын камертайг 64GB багтаамжтай бичлэг хадгалах хардтай камерын дэлгэцэд 5 ширхэг тусдаа дэлгэц байх ба 3 дахь дэлгэц рүү орж үзэхэд заалны зүүн урд зүгээс барааны өөр орчим хэсгийг харж байв. 4 дугаартай дэлгэц рүү орж үзэх үед баруун урд талаас баарны ойр орчимд харсан байв. 5 дугаартай хяналтын дэлгэц рүү харахад баруун хойд талаас барааны ойр орчим харч байдаг дүрс бичигдсэн байв.  Тухайн хяналтын камер нь 1 сарын хугацаатай бичлэг хадгалагдах ба хэрэг гарахаас өмнөх хяналтын камерын бичлэг байхгүй устсан байв. Хяналтын камерын бичлэгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийх явцад хяналтын камер нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны бичлэг хадгалагдсан өмнөх бусад бичлэг устсан байв..гэх тэмдэглэл /хх-ийн 39-40 /

6. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийн лавлагаа:

..Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон шинэ төгөл 37 дугаар байрны 01 тоот / гэр бүлийн хэрэгцээний /

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон шинэ төгөл 37 дугаар байрны 02 тоот / орон сууц /

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон шинэ төгөл 37 дугаар байрны 01 тоот /орон сууц, гараж /

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Есөнбулаг Чандмань Эрдэнэ 1-р гудамж, 106 тоот / гэр бүлийн хэрэгцээний /

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Гэгээн шавь 4 дүгээр гудамж 30 тоот  /Хувийн сууц/ /худалдагдсан /...гэх лавлагаа /хх-ийн 65/

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, хавсралт /хх-ийн 64-65 /,

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол:

1. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 4 минут 15 секундын бичлэгийг хэрэгт ач холол бүхий бичиг баримт, материал /цахим баримт, эд зүйл/-ийг эд мөрийн баримтаар тооцсугай...гэх тогтоол / хх-ийн 88 /

шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  ******* нь 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баяжих- Од” нэртэй хүнсний дэлгүүрээс Кет кат, холимог чихэр, бөмбөлөг шоколад гэх мэт 500 граммын савлагаатай 10 ширхэг чихэр, Молоко 1 литр, үзэм 1 килограмм, цэвэр шоколад 1.5 килограмм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч гийн мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа байдлыг бичиж эд мөрийн баримтаар хураан авсан СД зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******д   эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч   нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч ******* нь амьдралын хувьд амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой, Баянхонгор сумын Рашаант багийн Шинэ төгөл 1.177 тоотод амьдардаг талаар багийн даргаас тодорхойлолт гаргасан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт 37 дугаар байрны 01, 02 тоотод орон сууц, мөн байрны граж, 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 106 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар,  6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 30 тоотод хувийн сууц өмчилдөг зэрэг 5 үл хөдлөх хөрөнгө өмчтэй, ХААН банкинд хоёр харилцах данс эзэмшиж тодорхой хэмжээний мөнгөн орлоготой  байж бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй учир  шүүгдэгч *******г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ч шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэх нь  шударга ёсонд нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасаныг шүүх учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэлээ.

Харин түүний өмгөөлөгчөөс гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир  шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч *******гийн үйл баримтыг бичиж авсан СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан нэг ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ын *******г зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж авсан СД-г эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ