| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0253/э |
| Дугаар | 2022/ШЦТ/250 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000277 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 ны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, ******* аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах ******* дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, “*******” хорооллын 03 тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Заяат” гэх газарт оршин суух иргэн гэрийн гадаа маргалдан зодолдож улмаар биед баруун хөмсгөнд шарх, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би олон жил хамт ажиллаж байгаа. Миний хувьд архи уухаараа овилгогүй зантайг нь мэддэг байсан. Тухайн өдөр найзууд нь ирсэн гээд нэг шил архи машинд ууя гэж уугаад түүнийхээ дараа намайг ууя гэсэн. Би тэр үед нь 2 хүүхдээ харж байна гэхэд айлд аваачиж өгчихгүй юу гэсэн. Тэгээд бид нар гэх айлд очиж архи уугаад дундаа орж байхад намайг ална гээд шил барьж дайрсан. Тэр үед би өөдөөс юм хэлэлгүй 3 удаа уучлалт гуйсан. Үүний дараа гадаа гараад манай эхнэр хүүхдийг доромжлоод зодолдъя гээд байхаар нь би гарахгүй байхад эхнэр гараад зодолдооч дээ, учраа олооч дээ гэхэд нь гарсан. Намайг гарахад шууд цохисон ба би буцааж нэг удаа цохиод, намайг түлхэхэд нь дахиж нэг удаа цохиод цааш явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гийн гэрт өөр ямар нэг хүн байгаагүй бөгөөд бид нар авчирсан архи, пиво ууцгаасан. Архи дуусах үед би уусан архиндаа согтоод найз *******д хэдэн үг хэлж түүнээс болж бид хоёр хоорондоо бага зэрэг маргаж муудсан юм. Гэхдээ бие биедээ гар хүрсэн асуудал болоогүй бөгөөд сүүлдээ би өөрөө гэрээс гараад “гараад ир” гэхэд тэр удалгүй араас гарч ирэхээр нь би өөдөөс нь очоод цааш түлхэхэд шууд миний нүүрэн тус газарт гараараа маш хүчтэй цохихоор нь би зууралдсан. Зууралдаж байх үед ахин нүүрэн тус газарт гараараа цохиход нь миний хөмсөг болон хамраас цус гарсан. Тухайн үед эхнэр араас гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний хувьд эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-13/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... авсан архи пиво дундаа орох үед манай нөхөр хоёрын хооронд үл ойлголцол үүсэж өөр хоорондоо маргалдсан юм. Тэгээд тэр хоёр учир зүйгээ ойлголцож эвлэрээд уучлалт гуйж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа буюу шөнийн 03 цагийн орчимд дахин маргалдаж гэрээс түрүүлж гараад “гараад ир, хоёулаа зодолдъё” гэж дуудаад байсан юм. Энэ үед “чи гараад хэрэггүй” гэж хориглоод байхаар нь би “хориод хэрэггүй, зүгээр гаргачих, энэ хоёр муудаж л байдаг юм, тэгээд эвлэрээд орж ирдэг, эрэгтэй хүмүүс өөрсдөө учраа олог” гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гарсан. Хэсэг хугацааны дараа намайг гарахад манай нөхрийг хоёр удаа түлхэн унагаж байгаа харагдсан. ... гэр лүүгээ орж би хашаанаас гарч хоёр руу очиход манай нөхрийн хөмсөг болон уруулнаас нь их цус гарч байсан. Тэр үед хоёр биенээ түлхэлцсэн хэвээр байсан бөгөөд энэ үед манай нөхөр намайг цагдаа дууд гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22-25/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нэлээн согтож руу хандан олон юм яриад хэрүүл өдөөд маргалдаад байсан. согтуурхаад хорон үгээр өдөж хатгаад нүүр рүү нэг удаа цохисон. манайхаас түрүүлж гараад араас нь гарах гэхээр нь би түүнийг хориглож болиулах гэтэл гийн эхнэр Туул наадах хоёрыгоо битгий хориглоод бай, эр хүмүүс байна, өөрсдөө гараад учраа олог гээд байхаар нь хорьж байснаа болиод гаргасан юм. Тэр хоёр хэсэг хугацааны дараа гаднаас орж ирэхдээ өөр хоорондоо зодолдсон шинжтэй гийн баруун хөмсөг сэтэрсэн түүнээс нь бага зэрэг цус гарсан байдалтай орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирээд нь дахин зодолдох гээд руу дайрч давшлаад байхаар нь би г хүзүүгээр нь тэврээд шалан дээр дараад хэвтсэн. Энэ үед гараад явсан...” гэжээ. /хх-ийн 26-29/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 473 тоот дүгнэлтэд: 1. биед баруун хөмсгөнд шарх, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Баруун хөмсгөнд шарх, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... уусан архиндаа согтоод надтай хэрүүл маргаан үүсгэж “чамайг ална” гэх мэтийн үг хэлээд хоосон архины шил барьж над руу дайраад байсан. Тэр гэрээс гараад намайг гараад ир ална гэх мэтээр хэлэхээр нь би гарах гэтэл намайг хориглосон бөгөөд тэр үед гийн эхнэр Туул д хандан “наадах хоёроо битгий хориод бай, гарга, эрчүүд учраа олох байлгүй” гэж хэлэхэд нь би гарсан. ...Намайг гэрээс гарахад намайг түлхээд нэг удаа миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газарт нь цохиход мөн зөрүүлээд намайг цохихоор нь би ахин нүүрэн тус газарт нь цохиж унагаагаад хашаанаас гараад явахад гийн баруун хөмсөгнөөс цус гарсан байдалтай араас хашгирч байсан...” гэжээ. /хх-ийн 43-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 31, 36/
иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/
Хохирогч ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтуугаар ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Заяат” гэх газар оршин суух гийнд хохирогч маргалдан зодолдож түүний биед баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...намайг гэрээс гарахад намайг түлхээд нэг удаа миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газарт нь цохиход мөн зөрүүлээд намайг цохихоор нь би ахин нүүрэн тус газарт нь цохиж унагаагаад хашаанаас гараад явахад гийн баруун хөмсөгнөөс цус гарсан байдалтай араас хашгирч байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...би өөрөө гэрээс гараад “гараад ир” гэхэд тэр удалгүй араас гарч ирэхээр нь би өөдөөс нь очоод цааш түлхэхэд шууд миний нүүрэн тус газарт гараараа маш хүчтэй цохихоор нь би зууралдсан. Зууралдаж байх үед ахин нүүрэн тус газарт гараараа цохиход нь миний хөмсөг болон хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийн нотолсон гэрч “...хэсэг хугацааны дараа намайг гарахад манай нөхрийг хоёр удаа түлхэн унагаж байгаа харагдсан. ...би хашаанаас гарч хоёр руу очиход манай нөхрийн хөмсөг болон уруулнаас нь их цус гарч байсан...” гэх, гэрч гийн “... согтуурхаад хорон үгээр өдөж хатгаад нүүр рүү нэг удаа цохисон. манайхаас түрүүлж гараад араас нь гарах гэхээр нь би түүнийг хориглож болиулах гэтэл гийн эхнэр Туул наадах хоёрыгоо битгий хориглоод бай, эр хүмүүс байна, өөрсдөө гараад учраа олог гээд байхаар нь хорьж байснаа болиод гаргасан юм. Тэр хоёр хэсэг хугацааны дараа гаднаас орж ирэхдээ өөр хоорондоо зодолдсон шинжтэй гийн баруун хөмсөг сэтэрсэн түүнээс нь бага зэрэг цус гарсан байдалтай орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирээд нь дахин зодолдох гээд руу дайрч давшлаад байхаар нь би г хүзүүгээр нь тэврээд шалан дээр дараад хэвтсэн. Энэ үед гараад явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 473 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 473 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнээс гадна гэмт хэрэг гарахад хохирогч архидан согтуурч бусадтай зүй бусаар харьцаж, хэрүүл маргаан үүсгэж өдөөн хатгасан буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч “...сүүлдээ би өөрөө гэрээс гараад гараад ир хоёулаа зодолдъё гэж дуудсан нь үнэн. Гэр дотроос гарч ирэхээр нь би түүнийг цааш нь гараараа түлхсэн...” гэх, гэрч “... гэрээс түрүүлж гараад гараад ир хоёулаа зодолдъё гэж дуудаад байсан юм. Энэ үед гараад хэрэггүй гээд хориглоод байхаар нь би хориод хэрэггүй, зүгээр гаргачих, энэ хоёр муудаж л байдаг юм, өөрсдөө учраа олог гэж хэлсэн чинь гадагшаа гарсан...” гэх, гэрч гийн “... согтуурхаад хорон үгээр өдөж хатгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. манайхаас түрүүлж гараад араас нь гарах гэхээр нь би түүнийг хориглож болиулах гэтэл гийн эхнэр наадах хоёроо битгий хориглоод бай, өөрсдөө гараад учраа олог гээд байхаар нь болиод гаргасан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг гарахад хохирогч архидан согтуурч бусадтай зүй бусаар харьцаж, хэрүүл маргаан үүсгэж өдөөн хатгасан буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлын талаар маргаангүй, шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх саналыг гаргасан бөгөөд прокурорын санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэж байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА