Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0255/э |
Дугаар | 2022/ШЦТ/252 |
Огноо | 2022-08-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003150288 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, “******* шинь” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Мод-2 дэлгүүрийн гадна 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ын гарыг мушгиж биед нь баруун шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад дэлгүүрийн ойролцоо манай нөхөр найз *******той муудалцаад түүнд зодуулж байсан. Тэгэхээр нь сандраад гүйж очоод болиоч ээ гэж хэлсэн чинь ******* гараараа миний баруун гарыг барьж аваад хойш нь хүчтэй дарчихсан. Тэгтэл гар маань эвгүй болоод яс хугарч байгаа юм шиг л болохоор нь тавиач ээ гэхэд улам мушгиад байхаар нь орилж хашгирч байж арай гэж тавиулсан. Тэгэхэд миний гар нэг л эвгүй хөндүүр болсон. ...Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь баруун гарын савх яс хугарсан байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 09-12/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр хуурай идэх юм авахаар ээжтэй хамт дэлгүүр орох замд аав ахтай зодолдоод ах аавыг доороо оруулчихсан байсан. Ээж очоод болиоч гэсэн чинь ах юу ч хэлэхгүй шууд ээжийн гарыг барьж аваад мушгичихсан. ах ээжийн гарыг мушгисан чинь ээж яая гэж бахирсан. Тэгээд ээж ах аав хоёрыг салгахад ах газарт хэвтээд өгсөн. Ээж аавыг босгоод гэр лүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* бид хоёр манай хашаанд 0,5 литрийн Хараа архийг хувааж уугаад 17 цаг өнгөрөөгөөд ******* айл руу явахаар манай хашаанаас гарсан. Буцахдаа би *******ын утас, карт хоёрыг нь гэр лүүгээ аваад явсан чинь ******* араас манай гэрт ирээд утас, карт хоёроо аваад гарсан. ******* гарсны дараа би араас нь дэлгүүр орох гэж явахдаа түүнтэй тааралдаад нэг мэдсэн чинь зодолдож байсан. Өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр гар өвдөөд байна гэхээр нь яасан юм гэхэд би өчигдөр ******* та хоёрыг зодолдож байхаар нь салгах гэж очсон чинь ******* чинь миний гарыг мушгичихсан гэхээр нь сүртэй ш дээ гээд тоогоогүй. Тэгтэл эхнэр маань гар өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт очоод үзүүлтэл яс нь хугарсан байна гэж эмч хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13-14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 468 тоот дүгнэлтэд:
1. ын биед баруун шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/
Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би тай маргалдснаа ч санахгүй байна. Би тухайн өдөр ийн хашаа руу орсноо л санаж байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн их согтчихсон байсан. ээж уулзахад намайг тай гадаа муудалцсан, гарыг мушгисан, араас нь хашаанд орж ирж Жаргалтай хэрэлдсэн, чи санахгүй байна уу гэж хэлсэн. Тэгээд эгч ингэж болохгүй шүү гэж хэлсэн. эгч намайг сайн мэддэг таньдаг, худлаа ярихгүй байх гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 34-35/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/
ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 54-55/
*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-43/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Мод-2” дэлгүүрийн гадна хохирогч ын гарыг мушгиж түүний биед баруун шууны зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэчихсэн байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ гарыг мушгисан нь үнэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...манай нөхөр найз *******той муудалцаад түүнд зодуулж байсан. Тэгэхээр нь сандраад гүйж очоод болиоч ээ гэж хэлсэн чинь ******* гараараа миний баруун гарыг барьж аваад хойш нь хүчтэй дарчихсан. Тэгтэл гар маань эвгүй болоод яс хугарч байгаа юм шиг л болохоор нь тавиач ээ гэхэд улам мушгиад байхаар нь орилж хашгирч байж арай гэж тавиулсан. Тэгэхэд миний гар нэг л эвгүй хөндүүр болсон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “...ээжтэй хамт дэлгүүр орох замд аав ахтай зодолдоод ах аавыг доороо оруулчихсан байсан. Ээж очоод болиоч гэсэн чинь ах юу ч хэлэхгүй шууд ээжийн гарыг барьж аваад мушгичихсан. ах ээжийн гарыг мушгисан чинь ээж яая гэж бахирсан...” гэх, гэрч Б.ийн “...Өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр гар өвдөөд байна гэхээр нь яасан юм гэхэд би өчигдөр ******* та хоёрыг зодолдож байхаар нь салгах гэж очсон чинь ******* чинь миний гарыг мушгичихсан гэхээр нь сүртэй ш дээ гээд тоогоогүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ын амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 468 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 468 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА