Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000279 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: ЖЮ 69020333/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учрсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр намайг өөрийн гэр болох Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт байх гэртээ хонио хотлчихаад унтах санаатай байж байтал 22 цагийн орчим манай саахалт хүн болох ******* манай гадаа машинтайгаа ирээд сигналдаад байсан. Тэгээд би гэрээсээ гараад зсан чинь согтуу, хэл ам нь ойлгогдохгүй болохоор нь би та одоо гэртээ харьж амар, маргааш өглөө хоёулаа зъя гэж хэлсэн. Тэгтэл машинаасаа бууж ирээд намайг зогсож байхад миний баруун нүдний дээд хэсэгт гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохихоор нь би буцаж зодолдолгүй зугтаасан. Тэгсэн араас явган хөөгөөд “чамайг алчихад Дорнодын цагдаа надад нөлөөлөхгүй шүү гээд байсан. Ингээд намайг барьж чадалгүй буцаж машиндаа суугаад хажуугаар хүчтэй гараад гэр рүү явахаар нь би аймгийн төвд ирж цагдаагийн байглагад хандсан...” гэжээ. /хх-ийн 09-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед би гэрийнхээ хаяаг бгаад байж байтал үүдэнд нэг машин ирээд зогсохоор нь дугаарыг нь хартал ******* ахын машин байсан. Улмаар би гэртээ ороход манай нөхөр гарч захаар гэрээс гарсан. Тэгээд удалгүй манай хүү Содбилэг уйлаад орж ирсэн. Тэгээд яасан бэ гэсэн чинь аавыг ******* ах цохичихлоо гэхээр нь гарсан чинь манай нөхрийн араас ******* ах явган хөөгөөд байсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Мазда маркийн цагаан өнгийн 78-42 ДОА улсын дугаартай машинаа жолоодон нөхрөө сгаад аймгийн төвд ирсэн...” гэжээ. /хх-ийн 14-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 480 тоот дүгнэлтэд:

1. ийн биед баруун хөмсгөнд шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн архийг ганцаараа ууж дуусгаад орой 21 цагийн орчимд саахалт айл болох манай гэрээс зүүн хойшоо 500 метр зайд байрлах ийн гэрт өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн 02-83 УНГ улсын дугаартай машинаа унаад очсон юм. Намайг ийн гэрт ирэхэд гадаа зогсож байхаар нь түүнд хандаж чи ахын дүү одоо мал чинь манай бэлчээр дээр бэлчээд үнэхээр хэцүү байна, нүүвэл яасан юм бэ гэхэд надад хандаж чадахгүй би ямар танай газар дээр байгаа юм уу гэхээр нь ид хандаж тэр чинь ямар хамаатай юм бэ, мал чинь манай өвөлжөө хаваржааг идээд байна гээд муудалцаад би ах захаа хүндлэхгүй гээд машинаасаа буугаад нүүрэн тус газарт нь 2 удаа хальт цохиод зугтаахаар нь араас нь хөөхөд надаас зугтаагаад гүйцэгдээгүй. Тэгээд би таныг чадна гэж хэлэхээр нь би машинаа унаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 33-35/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хбар /хх-ийн 40/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хьд заасан журмын дагуу цуглж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт хохирогч маргалдаж нүүрэн тус газарт нь  гараараа цохиж түүний баруун хөмсгөнд шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би ах захаа хүндлэхгүй гээд машинаасаа буугаад нүүрэн тус газарт нь 2 удаа хальт цохиод зугтаахаар нь араас нь хөөхөд надаас зугтаагаад гүйцэгдээгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...машинаасаа бууж ирээд намайг зогсож байхад миний баруун нүдний дээд хэсэгт гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохихоор нь би буцаж зодолдолгүй зугтаасан. Тэгсэн араас явган хөөгөөд “чамайг алчихад Дорнодын цагдаа надад нөлөөлөхгүй шүү гээд байсан. Ингээд намайг барьж чадалгүй буцаж машиндаа суугаад хажуугаар хүчтэй гараад гэр рүү явахаар нь би аймгийн төвд ирж цагдаагийн байглагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...тухайн үед би гэрийнхээ хаяаг бгаад байж байтал үүдэнд нэг машин ирээд зогсохоор нь дугаарыг нь хартал ******* ахын машин байсан. Улмаар би гэртээ ороход манай нөхөр гарч захаар гэрээс гарсан. Тэгээд удалгүй манай хүү Содбилэг уйлаад орж ирсэн. Яасан бэ гэсэн чинь аавыг ******* ах цохичихлоо гэхээр нь гарсан чинь манай нөхрийн араас ******* ах явган хөөгөөд байсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Мазда маркийн цагаан өнгийн 78-42 ДОА улсын дугаартай машинаа жолоодон нөхрөө сгаад аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 480 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хь бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 480 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хьд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодрсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хь болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хьд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА