Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0041

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Н.Бадам,

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, Г.Төрболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргал, У.Батгэрэл, 

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, С.Дашням,

хохирогч Д.Лхагвасүрэн, Д.Эрдэнэбат,

хохирогчийн өмгөөлөгч К.Манлай, О.Цэрэнпунцаг,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Ю.Жаргалсайхан

шүүгдэгч М.Сайнтогтох, түүний өмгөөлөгч Д.Даваахүү,

шүүгдэгч Г.Нэргүйбаатар,түүний өмгөөлөгч  Б.Цолмон-Эрдэнэ,

дэг сахиулагч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сайнтогтох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нэргүйбаатар нарт холбогдох 201618010028 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн, Мөрөн сумын 9 дүгээр баг, 13 дугаар гудамжны 17 тоотод оршин суух,  урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 155 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21.765.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистерийн РЕ- дугаартай, Тарь овгийн Магсаржавын Сайнтогтох,

2. Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 7 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистерийн  РЛ- дугаартай, Зэлмэн овогтой, Ганболдын Нэргүйбаатар. 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

М.Сайнтогтох нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт Дарханаас Орхон аймаг чиглэлийн төв засмал замын 16-17-р километрт 08-81 ХӨВ улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8, 22.2а,б 3.5, 2.3а, 2.1а 8.2 заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган 2 хүний амь насыг хохироож, 6 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр, 7 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэнд, 

Г.Нэргүйбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08-81 ХӨВ улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.2 заалтыг зөрчиж уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолооч М.Сайнтогтоход жолоогоо шилжүүлсэнээс зам тээврийн осол гарсан байх бөгөөд жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд / 1 хав, хуу-199-249, 3 хав, хуу-183-190, 5 хав, хуу-26, 127/
  2. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /1 хав, хуу-250, 2 хав, хуу-1-2, 29-40/,
  3. Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2 хав, хуу-41-51, 5 хав, хуу-118-124/,
  4. Хохирогч Х.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2 хав, хуу-52-56, 59-100, 5 хав, хуу-107-111/
  5. Хохирогч С.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2 хав, хуу-140-142, 3 хав, хуу-156-159/, 
  6. Хохирогч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2 хав, хуу-115-117, 3 хав, хуу-155/, 
  7. Насанд хүрээгүй хохирогч Д.Баянцагааны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу-191-192/
  8. Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу-236-237/,
  9. Хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2 хав, хуу-244-246/,
  10. Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнгүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу-248/
  11. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сарангаравын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу-249-250, 3 хав, хуу-1-2/,  
  12. Иргэний нэхэмжлэгч “Анунгоо” ХХК-ийн төлөөлөгч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу -5/,
  13.  Иргэний нэхэмжлэгч Н.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-36/,
  14. Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-42/,
  15. Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-47/,
  16. Гэрч Н.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-48-50/,
  17. Гэрч Э.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-52-54
  18.  Гэрч Б.Номин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-55-58/, 
  19. Гэрч Г.Цасчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-59-60/,
  20. Гэрч Н.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-70-71/,
  21. Гэрч Л.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-74/,
  22. Гэрч Т.Гэрэлтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-75/,
  23. Гэрч Э.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-76/,
  24. Гэрч Л.Рэнчинхандын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-78/,
  25. Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу-79-80/,
  26. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт,  осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хав, хуу-4-14/,
  27. Согтуурал хэмжсэн тодорхойлолтууд /1 хав, хуу-15-17/,
  28.  Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ  хийсэн №31 тоот акт /1 хав, хуу-24-25/,
  29. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/637 дугаар тодорхойлолт /1 хав, хуу-34/,
  30. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хав, хуу-44, 46-50/,
  31. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хав, хуу-51-52/
  32. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хав, хуу-53-57/,
  33. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хав, хуу-58-60/,
  34. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хав, хуу-61-66/,
  35. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №39 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-79/,
  36. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №40 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-80/,
  37. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №41 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-81/,
  38. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №56 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-82/,
  39. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №57 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-83/,
  40. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №58 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-84/,
  41. Шинжээч Д.Туяаг байцаасан тэмдэглэл /1 хав, хуу-87/,
  42. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №05 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-128-130/,
  43. Г.Нэргүйбаатарын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №282 тоот акт /1 хав, хуу-90/,
  44.  Н.Даваадоржийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №322 тоот акт /1 хав, хуу-93/,
  45. “Бан Хас” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /1 хав, хуу-101, 104/,
  46. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2227 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-114/,
  47. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч Б.Оргилын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2228 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-115/,
  48. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч Т.Насанжаргалын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 11 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-116-117/,
  49. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2225 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-119/
  50.  Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч Б.Оргилын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2226 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-120/,
  51. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн дэд ахлагч Т.Насанжаргалын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 11 тоот шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-121-122/,
  52. Хохирогч Х.Батсайханы биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №481 тоот акт /1 хав, хуу-136 /,
  53. Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №480 тоот акт /1 хав, хуу-138 /,
  54. Хохирогч Б.Гомбажавын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №279 тоот акт /1 хав, хуу-144/,
  55. Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №285 тоот акт /1 хав, хуу-148/,
  56. Хохирогч Д.Лхагвасүрэнгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №283 тоот акт /1 хав, хуу-152/,
  57.  Хохирогч С.Дашнямын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №280 тоот акт /1 хав, хуу-156-158/,
  58.  Насанд хүрээгүй хохирогч Д.Баянцагааны биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №292 тоот акт /1 хав, хуу-162-164/,
  59.  Хохирогч А.Сарангаравын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №281 тоот акт /1 хав, хуу-171/,
  60.  Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнгүүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №323 тоот акт /1 хав, хуу-174/,
  61. Хохирогч Д.Эрдэнэбатын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №287 тоот акт /1 хав, хуу-178/,
  62. Иргэний нэхэмжлэгч Б.Батдоржийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №278 тоот акт /1 хав, хуу-182/,
  63. Э.Лхамсүрэнгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №288 тоот акт /1 хав, хуу-186/,
  64. 08-81 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Булган аймгийн Зоон давааны зам тээврийн хяналтын төвөөр дайран өнгөрсөн лавлагаа /3 хав, хуу-83, 238/,
  65.  Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу 102-103, 105, 106/,
  66. Шүүгдэгч М.Сайнтогтохын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 хав, хуу 94-95, 97/
  67.  Шүүгдэгч М.Сайнтогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, түүний хувийн байдлын талаарх баримтууд /3 хав, хуу-108-109, 111-113/,
  68.  Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3 хав, хуу-120-121/,
  69. Шүүгдэгч М.Сайнтогтохын хохирогч нарт хохирол төлж барагдуулсан баримтууд /3 хав, хуу-167-176/,
  70. Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын хохирогч нарт хохирол төлж барагдуулсан баримтууд /5 хав, хуу-71-75
  71. Иргэний хариуцагч Төрийн банкнаас гаргаж өгсөн зээлийн болон фидиуцийн гэрээнүүд / 5 хав, хуу-88-93/,
  72. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожавын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  73.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  74. Хохирогч Д.Лхагвасүрэнгийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  75. Хохирогч С.Дашнямын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  76. Хохирогч Д.Эрдэнэбатын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  77. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Батгэрэлийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  78.  Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ю.Жаргалсайханы хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
  79.  Шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  80. Эд мөрийн баримтаар хураагдсан 0881 ХӨВ улсын дугаартай “Истана” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн  №0959416 дугаартай гэрчилгээ, 4107 УНО улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн АЯ №0163706 дугаартай гэрчилгээ, В ангилалын №545397 дугаартай, В С D ангилалын № 345294 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Сайнтогтох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь заалтыг зөрчиж тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй атлаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн төв засмал замын 16-17-р километрт 08-81 ХӨВ улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодон явахдаа мөн  дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, 21.8-д заасан “хүн тээвэрлэхэд хориглох тохиолдол: а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” гэсэн, 22.2-д заасан ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байруулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх, б/жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх”  гэсэн, 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө нь буюу замд явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Хьюндай маркийн 41-07 УНО улсын дугаартай автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, 08-81 ХӨВ улсын дугаартай Истана маркийн автомашинд зорчиж явсан Н.Баярцэцэг, Г.Үүрийнцолмон нарын амь насыг хохироож, Х.Батсайхан, Ц.Пүрэвсүрэн, Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн, С.Дашням, Д.Баянцагаан нарын биед хүнд зэргийн, Д.Лхагвасүрэн, А.Сарангарав нарын биед хүндэвтэр зэргийн, Д.Цэнгүүн, Д.Эрдэнэбат, Э.Лхамсүрэн, Г.Нэргүйбаатар нарын биед хөнгөн зэргийн, Хьюндай маркийн 41-07 УНО улсын дугаартай автомашины жолооч Н.Даваадоржийн биед хөнгөн зэргийн, зорчигч Б.Батдоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, “Анунгоо”ХХК-ийн өмчлөлийн Хьюндай маркийн 41-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.105.000 төгрөгийн шууд хохирол, Төрийн банкны өмчлөлийн 08-81 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд 6.406.000 төгрөгийн шууд хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Нэргүйбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө 08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашиныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот чиглэлд тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй М.Сайнтогтохын хамт ээлжлэн жолоодож яваад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрсний дараа М.Сайнтогтоход жолоогоо шилжүүлсний улмаас М.Сайнтогтох нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн төв засмал замын 16-17-р километрт жолоодон явж байхдаа эсрэг урсгалд явж байсан “Анунгоо”ХХК-ийн эзэмшлийн Хьюндай маркийн 41-07 УНО улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган, 08-81 ХӨВ улсын дугаартай Истана маркийн автомашинд зорчиж явсан Н.Баярцэцэг, Г.Үүрийнцолмон нарын амь насыг хохироож, Х.Батсайхан, Ц.Пүрэвсүрэн, Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн, С.Дашням, Д.Баянцагаан нарын биед хүнд зэргийн, Д.Лхагвасүрэн, А.Сарангарав нарын биед хүндэвтэр зэргийн, Д.Цэнгүүн, Д.Эрдэнэбат, Э.Лхамсүрэн нарын биед хөнгөн зэргийн, Хьюндай маркийн 41-07 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Даваадоржийн биед хөнгөн зэргийн, зорчигч Б.Батдоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Ослын улмаас нас барсан Насанбатын Баярцэцэг бол миний төрсөн эгч Т.Гэрэлтунгалагын төрсөн охин нь байгаа юм. 2016 оны 02 дугаар сарын 25-орой Хөвсгөл аймгаас Н.Баярцэцэг нь Улаанбаатар хотруу гарчихлаа гэж түүний ээж Т.Гэрэлтунгалагаас мэдсэн гэтэл маргааш өдөр нь буюу 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд талийгаачийн дүү Н.Баярбаатараас зам тээврийн ослын талаар мэдээлэл сонсоод л Улаанбаатар хотоос гарсан юм. Би Баярцэцэгийг яг хэдэн цагт хаанаас ямар машинд суусаныг нь мэдэхгүй ээ. Түүнийг Хөвсгөл аймгын Мөрөн сумаас Улаанбаатар хотруу нийтийн тээврийн унаанд суулгаж өгсөн гэж ярьсан. Тухайн өдөр болсон ослын процессийг би мэдэхгүй. Миний гол ярих зүйл бол хохирол төлбөртэй холбоотой. Хүний амь нас хохирсон тул мөнгөөр хэмжигдэшгүй гарз учирсан байгаа. Хоёр жолоочоос хоёр хүүхдийн ирээдүйтэй холбоотойгоо тэтгэмж олгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж байна. Сайнтогтохын хувьд би маш их гомдолтой байна. Цүнх унасны улмаас  тухайн үед осол гарсан гэж ярьж байна. Би үүнийг бол зүүрмэглээд осол гаргасан гэж үзэж байна. Урдаас ирж яваа машиныг яагаад анзаарч харч болоогүй юм бэ? Үүнийг бол би ашиг олох зорилгоор санаатайгаар энэ хүний амь насанд хүрсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрөө хэдий хугацаанд хэрхэн яаж барагдуулах талаар тодорхой тайлбар хэлээч ээ гэж хүсэж байна. Хоёр өнчин хүүхэд үлдсэн байгаа. Манай эгч өөрөө 50 гаруй настай хүн байгаа. Ээжийгээ үгүйлээд эмээгийнхээ нэг хөхийг хөхсөөр байгаад хөхөнд нь сүү оруулсан. Энэ бүгдийг бодолцож үзвэл бид нар үнэндээ хэцүү байдалтай байна. Ядаж л унтаад амарсан бол ийм зүйл болохгүй байсан.Нийтдээ буяны ажлын зардал 10.562.910 төгрөг болсон байгаа. Өмгөөллийн хөлсөнд 1 000 000 төгрөг, буяны ажлын  шатахууны зардал 440 000 төгрөг байна. Ингээд нийлээд 12.365.010 төгрөг болж байгаа. М.Сайнтогтох хохирол төлбөр төлөх дээр анхаарч санаа тавьсан зүйл байгаагүй, хохирол төлбөрт 650.000 төгрөгийг төлсөн байна. Харин Г.Нэргүйбаатарын хувьд хохирол төлбөр төлөх дээр тодорхой хэмжээний санаачилга гаргаж 2900000 төгрөгийг төлж барагдуулсан. 3.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэж тохиролцсон байгаа. Үүнийг нь өгсөнд тооцож нийт 5900000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Ингээд үлдсэн 5.660.000 төгрөгийн зардлыг М.Сайнтогтохоос нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч нараас 2 хүүхдийг насанд хүртэл нь тэтгэмж гаргуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 18 цаг 40 минутанд Мөрөн хотын Автовогзал дээр очтол Сайнтогтох гэх залуу 0881 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Истана машинаар хот явна гэж хэлээд хүмүүс суулгаж байсан тул эхнэр бид хоёр 55000 төгрөг өгөөд Истана машины хойноосоо 2 дахь эгнээний зүүн талын орчимд суугаад охин Г.Үүрийнцолмонг өвөр дээр авч явсан. Яагаад энэ машинд суух болсон бэ гэвэл 05- 99 дугаартай автобусны жолооч Ням-Эрдэнэ, Цоозоо гээд тендерийн жолооч нар 8 хүнээ энэ Истанад суулгасан. Истана машин Хөвсгөлийн Мөрөн хотод холхиж байгаад Сайнтогтохын гэрийн гаднаас 22 цаг 40 минутанд хөдөлсөн. Тэр үед машинийг М.Сайнтогтох жолоодоод хажууд нь Нэргүйбаатар суугаад явж байсан. Бид нар шөнө Их-уул сумын цайны газар дээр зогсож хүн авсан. Тэр үед Нэргүйбаатар одоо та нар хоолонд ор замд зогсохгүй шүү гэж зандраад  байсан. Тэнд цай, хоол идээд 01 цаг өнгөрч байхад гараад маш хурдтай яваад Булган аймгийн цагдаагийн постод 18 цагт Хөвсгөлөөс хөдөлсөн автобусыг гүйцэж түрүүлэхэд тэр үед Нэргүйбаатар жолоодож явсан. Шөнө Эрдэнэт хотын шатахуун станц дээр 04 цаг болж байхад түлш хийж байхад Сайнтогтох намайг дуудаад чи жоохон машин бариад явах уу гэж асуусан. Би үнэмлэхгүй гэж хэлээд машин жолоодоогүй. Осол болох үед Сайнтогтох машин жолоодож явсан. Г.Нэргүйбаатар М.Сайнтогтох нар хоорондоо жолоогоо солиод л яваад байсан. Аваар болоход  М.Сайнтогтох зүүрмэглэсэн. Ачааг бол маш их ачсан. Хэргийн газарт үүссэн мөрийг харахад Истана машин эсрэг урсгалд орж тухайн эгнээнд явсан машиныг мөргөсөн юм шиг санагдсан. Энэ ослын улмаас охин маань нас барсан. Эхнэр маань өрөөл татанхай болсон. Би ослын улмаас дэлүүгээ авхуулсан. Уушиганд гуурс тавьсан, таван хавирга хугарсан, нэг хавирга хоёр хугарсан, өвчүүний бүдрэхийн хугаралт авсан эдгэрсэн. Зүүн гэр огт ажиллагаагүй байгаа. Охины маань буяны ажилд 2 053 550 төгрөг гарсан, манай эхнэр Ц.Мягмарсүрэнгийн авах ёстой байсан цалин өнөөдрийн байдлаар 2710.000 төгрөг,  хагалгаа, эмчилгээний зардал 734200 төгрөг, эхнэрийн нийт зардал 3.444.200 төгрөг болсон. Харин миний өөрийн биед 1563000 төгрөгийн эмчилгээний зардал гарч,  өмгөөлөгчийн хөлсөнд 1000000 төгрөг төлсөн. Эдгээрээс М.Сайнтогтохын манай эхнэрийн эмчилгээнд өгсөн 1.465.000 төгрөг, Г.Нэргүйбаатар надад хохирлыг янз бүрийн байдлаар төлсөн 4 000 000 төгрөгийг тус тус хасаж, үлдэгдэл 3.077.550 төгрөгийг М.Сайнтогтохоос нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 18 цаг40 минут орчимд Хөвсгөл аймгын Мөрөн сумын автовогзал дээр ирээд 0881 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Истана машинд хойноосоо 2дох суудлын зүүн талд суугаад миний баруун гар талд манай нөхөр Гомбожав 4 настай охин Г. Үүрйинцолмонг өвөр дээрээ авч суусан. Бид нар микронд буюу Истанад суучихаад байхад Мөрөн хот дотор холхисоор байгаад 22 цаг болгосон 23 цаг өнгөрч байхад Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд Сайнтогтох жолоодож явсан Их-уул суман дээр зогсож хоолонд ор гэж жолооч нар хэлсэн тэгээд 01 цаг орчимд Нэргүйбаатар машин бариад хөдөлсөн. Тэндээс нэг хүүхэдтэй эмэгтэй суусан осол болох үед манай нөхөр бид хоёр охиноо өвөр дээрээ хөндлөн хэвтүүлээд тэврээд явж байсан. Би яг осол болох үед зүүрмэглээд явж байхад гэнэт хүчтэй доргиж осол болсон. Осолд орсон Истанаа маркийн машины ард 16 том хүн 3 хүүхэд сууж явсан. Истана машины нугас хэсэгт нь их хэмжээний ачаа ачин урд зам хойд зааланд сууж байсан хүмүүст харагдахааргүй байсан. Би нэг мэдсэн чинь эмнэлэгт ирчихсэн нүүр, ам маань оёдолтой болчихсон байсан. Ослын улмаас миний бүхэл бие гэмтсэн. Түнх, аарцаг, эрүү хугарч бяцарсан. Одоо баруун гар л муу ажиллаж байгаа. Байнгын 3 хүний сахиуртай гуурсаар ууж идэж байгаа. Өнөөдөр хэв чиг тавьж боож хагалгаанд орсон. Би нөхрийн хамт эмнэлэгт хэвтэж байгаа гаднаас эм тариа байнга аваад ах дүү нараа наашаа цаашаа явуулаад л байгаа. Тэр тооцоог би гаргаж чадахгүй байна. Сайнтогтохын зүгээс манай гэр бүлд 300000 төгрөг өгсөн одоо эмчилгээнд ойролцоогоор өдөрт 20000 гаран төгрөг зарцуулагдаж байгаа байх. … Би ослын дараагаас одоо хүртэл босож чадахгүй байнгын хүний асаргаанд байгаа. Намайг манай төрсөн эгч Ц.Пүрэвхүү осолд орсон цагаас одоог хүртэл манайд байрлан намайг асарч байна. Надаас болж Ц. Пүрэвхүү эгчийн амьдрал сүйрч байна. Эгч маань надаас алхам ч холддогүй. Миний эрүүний хугарал бяцралын улмаас ангайж чадахгүй  болтол бхэлгээ хийсэн тул би үргэлж 00 шөл ууж байгаа. үүнээс өөр зүйл идэж чадахгүй юм ярьж чадахгүй хүн гэж хэлэхэд хэцүү байдалтай байна. Би 7 хоногт дор хаяж 1-2 удаа аймгийн эмнэлэгт үзүүлэх бүрт такси хөлслөн 2-3 хүнээр өргүүлэн нэг удаа л 20000 төгрөгөөр явдаг. Буруутай жолооч нар намайг Хөвсгөлд ирснээс хойш огт холбоо барьж уулзаагүй. Эмнэлэгийн дараа л нэг удаа ирсэн гэсэн. Би хуучин байсан шигээ болохгүй ч гэсэн ядаж хөл дээрээ босчихмоор байна. Түүний дараа гоо сайхан бусад гэмтлийг янзлуулмаар байна. Би жолооч нараас намайг эрүүл саруул болоход хүн сэтгэл гарган туслахыг гуйж байна. Миний нөхөр бас энэ ослын улмаас гэмтэлтэй гэрээс гарч чадахгүй болсон. 4хөн настай сайхан охин минь нас барсан би өөрөө хэвтрийн болсон тул манай гэр бүл сүйрлийн байдалтай байна. Ослын улмаас би эмчилгээндээ баримттайгаар мөнгө нэхэмжилсэн боловч Сайнтогтох л нийт 311000  төгрөг өгсөн. Нэргүйбаатар манай гэр бүлийг огт тоохгүй байгаа. Би өдөрт эм тариа энэ тэр гэх зүйлд мөнгө үрээд байгаа боловч энд хөдөө учир баримт бичиг өгөхгүй байгаа. … надад гомдолтой байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-41-44/,

 

Хохирогч Х.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 02 сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгын Цагаан-Уул сумаас Мөрөн хот орохоор 14 цаг орчимд сумаас гарч 18 цаг өнгөрч байхад Мөрөн суманд очиж Мөрөн хотын автовогзал дээр Улаанбаатар хот явах унаа харахаар очиход том оворын автобусанд суух гэж байтал цагаан өнгийн Истана машин одоо гарна гэж хэлээд байхаар нь би тухайн машинд суусан. Машины жолооч залуу миний барааг Истана машин дээр ачаад надаас зардал 25000 төгрөг авсан. Би уг Истана машинд 18 цаг өнгөрч байхад л суусан. Истана машин бараг дүүрчихээд байхад Мөрөн хотоос гарахгүй дэмий явж байгаад нилээн орой 23 цаг орчимд гарч Их-Уул суманд очин бас баахан зогсож байгаад нэг хүүхэн суулгасан. Би Истана машины хамгийн арын зүүн буланд сууж байсан. Миний баруун гар талд нэг танихгүй залуу сууж байсан. Истана машинд зорчиж явсан жолооч болон уг машины жолооч нараас би нэг ч хүн танихгүй. Би осол болох үед сэрүүн  байсан юм. Хамгийн арын суудалд суучихсан уг машины нугас хэсэгт бараа ихээр ачсан байсан тул замын урд хэсэг харагдахгүй байсан юм. Гэтэл Истана машин замын эсрэг урсгалд орсон. Тэр үед эсрэг урсгалд ачааны машин явж байгаа харагдахаар нь би болохоо байлаа мөргөлдөж үхлээ гэж орилоод арын эгнээний суудлаас урд эгнээ рүү ортол Истана машин ачааны машины өмнө хөндлөн болж зүүн бөөрөөрөө ачааны машины урд хэсгийг мөргөсөн. Осол болох үед туслах жолооч гэх арай залуу хүн нь жолоо барьж явсан. Би хойно сууж явсан тул километрийн заалт харж чадаагүй хэр хурдтай явсныг мэдэхгүй. Истана машин жолоодож явсан жолооч зогсоох арга хэмжээ авсаныг мэдэхгүй байна. Истана машинд 16 том хүн 3 жижиг хүүхэд явж байсан би осолын дараа юу болсныг огт санахгүй байна. Одоогийн байдлаар миний бие мэдээгүй байгаа тул би босож чадахгүй байна. Миний хөл гар огт хөдлөхгүй бүх бие мэдэхгүй байна. Би 2016 оны 02 сарын 29-ны өдөр Гэмтэл согог судлалын эмнэлэгт ирж хэвтсэн байх...” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-52-56/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Батгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарахад М.Сайнтогтох автобусанд суухаар ярьж байсан хүмүүсийг өөрийн машиндаа аваад суулгасан байдаг. Зам дээр хоёр тийшээ яваад байхаар нь манай аав үүргэлээд байгаа юм уу гэж асуухад  үүргэлээгүй гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай аав хоёр гурван удаа сануулсан байдаг. Тэгээд урд талын ачаа нь харагдахааргүй битүү ачсан байдаг. Тэгээд хоёр гурван удаа сануулсаар байхад тийм зүйл болсон байдаг. Хүний нугас тэр бүр гэмтээд байдаггүй. Маш үнэтэй эм тариа хэрэглэнэ. Одоо ч бас хэрэглээд явж байгаа.Сүүлд Нэргүйбаатар ах манай аавтай хоёр гурван удаа уулзаж 1800000 төгрөгийн хохирол барагдуулсан. Тэгээд Г.Нэргүйбаатар ахын хувьд манай аав өөрөө машин тэрэг барьж яваагүй, өөрсдөө уулзаж ярилцсан тул, гомдолгүй гэж хэлээрэй гэж захиж хэлсэн байгаа. М.Сайнтогтохын хувьд гомдолтой байгаа. Өөрөө санаачилгаараа хохирол төлбөр барагдуулахад анхаараагүй. Хүн ёсоор бид нарыг эргэж ирээгүй байдаг. Хохиролд 210000 төгрөг л төлсөн байна. Манай аав мэс засал, эмчилгээний зардалд  1.711.500 төгрөгийн баримттай зардал гаргасан байна. Мөн үүнээс гадна 450.000 төгрөгөөр тэргэнцэр авсан,  зүү тавиулсан 100.000 төгрөг, нурууны бэхэлгээ, өвдөгний түгжээ авахад 100.000 төгрөг, Манал-Оточ эмнэлэгт хэвтсэн 450.000 төгрөг, сүүлд 760 000 төгрөгөөр  “Мон эм” гээд сэргээн засах уламжлалт эмнэлэгт хэвтсэн. Нийт 3.571.500 төгрөг дээр хадам ээж Нарантуяагийн цалинг нэхэмжилнэ. Манай хадам ээж Нарантуяа Хөвсгөл аймагт сургуульд тогооч хийгээд сард 452 500 төгрөгийн цалин авдаг байсан. Аав гэмтсэнээс хойш байнгын сахиурт орсон. Ээж осол гарснаас хойш байнгын аавыг сахиж байгаа. Иймд түүний авах ёстой байсан цалинд 3.157.000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд нийт 6.286.270 төгрөгийн баримттай зардал нэхэмжилж байгаагаас шүүгдэгч нарын өгсөн 2.010.000 төгрөгийг хасч үлдэгдэл 3.157.000 төгрөгийг шүүгдэгч М.Сайнтогтохоос нэхэмжилж байна. М.Сайнтогтохын хувьд гомдолтой байна. Г.Нэргүйбаатарын хувьд гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эхнэр Дашням хүү Баянцагаан, охин Сэржмядаг нарын хамт 2016 оны 02 сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгын Мөрөн сумаас Улаанбаатар хот орохоор Мөрөн хотын автовогзал дээр очиход өдөр явах гэж байсан автобусанд суух гэж 18 цаг орчимд очиход дүүрчихсэн байсан тул Улаанбаатар хот орох гэж байсан 0881 ХӨВ улсын дугаартай Истана машины жолооч Сайнтогтох гэж хүнд манай эхнэр 70000 төгрөг өгч бид нар суусан. Тэр жолооч одоо шууд гарлаа гэж хэлээд 18 цаг өнгөрч байхад машиндаа суулгаад 23 цаг өнгөрч байхад Хөвсгөлөөс гарсан. Нэг сэрсэн чинь Булган аймгийн цагдаад шалгуулж байх шиг байсан. Машинд их халуун байсан тул хүмүүс нозоороод л унтаад байсан. Жолооч болон урд талын зам харагдахгүй болтол ачаа ачсан байсан. Би осол болох үед унтаж явсан. Хэр хурдтай явж байгаад хаана осолд орсныг би мэдэхгүй. Би эмнэлэгт ухаангүй ирээл нилээд хэд хоносон гэсэн. Би ухаан орсон чинь эмнэлэгт эхнэр, хүүхэд маань ухаангүй байхад сэрсэн. Ослын улмаас миний аарцаг яс цуурсан. Баруун гарын эрхий болон чигчий хөдлөхгүй болсон. Одоо хүзүүний нугас өвдөөд байгаа. Томографикт орох шаардлагатай гэсэн. Мөнгө төгрөг байхгүй болохоор комьпютерт нь орж чадахгүй байна.  Манай 16 настай Баянцагаан гэдэг хүүхэд байгаа. Манай хүүхэд эгэм нь хугархай, гэдэс нь хагархай, гар нь хугархай байна. Манай эхнэрийн зүүн гар нь одоо хүртэл мэдээ орохгүй байна. Би СӨХ-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж ажилладаг байсан. Сая осолд ороход Нийгмийн даатгалаас надад хагалгаа хийж өгсөн. 30000 төгрөгөөр хүзүүвч авч хийсэн байгаа. Би ууц нурууны хагалгаанд орсон. Би ах дүү нараасаа тусламж дэмжлэг аваагүй. Эрүүл мэндийн даатгалаас өгсөн мөнгөөр л би хагалгаанд орсон. Мөн манай хүүхдийн хагалгааны төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас хариуцаж төлсөн учир бид нараас зардал гараагүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрөө нэхэмжилж байна.Би сарын 350 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан тул өнөөдрийг хүртэл 7 сарын цалин 2450000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч Г.Нэргүйбаатар нь эхнэр бид хоёрт зохих хэмжээний эд зүйл өгсөнийг 1.000.000 төгрөгөөр үнэлж авсан. Иймд Г.Нэргүйбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй. Дээрх нэхэмжилж байгааг мөнгийг М.Сайнтогтохоос нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын автовогзалаас тохирсон автобусанд суухаар очтол автобусны жолооч хүн дүүрсэн та нар багтахгүй гэж хэлсэн. Гэтэл хажуу талаас Истанагаар явах уу би хүнээ гүйцээж суулгаж байна гэж хэлээд 0881 ХӨВ улсын дугаартай Истана машины хойд заалны урдаасаа 2 дахь суудалд суусан. Миний зүүн талд нэг охин цонхны хажууд суусан. Нугасандаа урд талын хоёр жолооч харагдахгүй болтол ачаа ачсан байсан. Налаад суумаар байна. Жолоочоо ачаагаа жаахан багасгаач гэж хэлсэн. Гэтэл залуу хүн байж ямар сүртэй юм бэ гэж жолооч хэлсэн. Би юу гэсэн үг вэ зардал мөнгийг нь авчаад гэж хэлсэн. Гэтэл миний үгийг тоогоогүй. Хөвсгөлөөс 23 цаг өнгөрч байхад гарсан. Машин хэр хурдан явсан болон хэн жолоодож хаашаа осолд орсныг би мэдэхгүй. Ослын дараа би сэрэхэд машин онхолдчихсон би дотор нь хэвтэж байсан. Хүн намайг татах үед миний бие их өвдөөд хүндүүр байсан. Тэр үед хүмүүс нэг эмэгтэйг буюу миний зүүн талд сууж явсан эмэгтэйг нас барчихсан байна гэж ярьж байсан. Тухайн Истанагын арын зааланд 16 том хүн 3 хүүхэд сууж явсан. Истана урд суудал болон жолоочийн суудалын хооронд маш их ачаа ачаад өмнөх зам харагдахааргүй болгосон. Осолын улмаас миний баруун талын 5 хавирга, зүүн талын 10 хавирга дандаа 2 хугарсан. Уушигруу хавирга сүлбэж гэмтэл үүссэн. Тэр машин маш их ачаа ачсан. Нугасанд бол битүү ачаа ачсан байсан. Тэр их ачаанаас болж л осол гарсан байх гэж бодож байна. Баянцагааны хувьд насанд хүрээгүй тул, эрүүл мэндийн дэвтрээрээ эмчилгээгээ хийлгэсэн. Тийм учраас эмчилгээний зардал гараагүй. Гэхдээ миний хүүхэд цаашдаа хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Миний хүүхэд мэргэжил байхгүй. Тиймээс хар бор ажил хийнэ шүү дээ. Гэтэл миний хүүхэд ослоос гэмтэл аваад бие муутай болсон байгаа тул, ажил хийж чадахгүй байна. Өөрийгөө асарч, үсээ самнаж чадахгүй байна. Би 2 000 000 төгрөгийн хагалгаанд орсон. Миний ах дүү нар эмчилгээний зардлыг хувааж төлөөд намайг хагалгаанд оруулсан. Намайг уушигны ус авахуулахад ах дүү нар минь 250 000 төгрөг өгсөн байгаа. Эм тариа эмчилгээний зардалд 520.039 төгрөг болон сарын 400.000 төгрөгийн цалинг авах ёстой байсан 7 сараар тооцож 2800000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Ингээд нийт 5.320.039 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч М.Сайнтогтох хохирол гэж 1.305.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч Г.Нэргүйбаатар хохирол гэж 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд зүйл өгсөнийг тус тус хасаад үлдсэн 3.015.039 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 02 дугаар сарын 25-ны өдөр автобусанд суугаад хот орох гэхэд автобус маань дүүрсэн гэж хэлсэн. Тэгээд байж байхад Сайнтогтох та суучих одоо гарлаа гэж хэлсэн. Тэгээд би суусан. Аваарт ороход би гарч ирээд нэлээн шоконд орсон. Би үүргэлж яваад л осолдсон болов уу гэж бодож байгаа. Анхны тусламж үзүүлээд намайг эмнэлэгт үзүүлсэн. Би томографид ороод, шинжилгээ хийлгэсэн. Толгой тархиндаа гэмтэл авсан байсан. Одоо толгой тархи маш их өвддөг. Би хувиараа аж ахуй эрхэлдэг. Ажилгүй гэрээрээ байна. Гэхдээ Сайнтогтох бие чинь яаж байна гэж асуугаагүй. Харин Нэргүйбаатар та үзэж харуулахаар бол хэлээрэй гэж надад хэлж байсан. Би ослын улмаас өөрийн толгойг 90000 мянгаар эмнэлэгт үзүүлэн зураг авхуулсан ба бусад эмчилгээ үйлчилгээний баримтаа аваагүй ээ. Надад 90000 төгрөгний баримтнаас өөр зүйл байхгүй. Одоо цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цаашдын гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Д. Баянцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2016 оны 02 сарын 25-ны орой 18 цагийн үед Хөвсгөл аймгын автовогзал дээрээс Улаанбаатар хот орохоор автобусаны билет бичүүлэх гэтэл хүн дүүрсэн байсан. Автовогзалын гадна цагаан өнгийн Истана маркийн машин хот явна гээд байж байсан. Тэр машин Улаанбаатар хотоос Хөвсгөл рүү 2016 оны 02 сарын 07ны өдөр хүргэж өгсөн. Цагаан Истана машинд бид нар нийт 4 хүний 80000 төгрөг төлж явсан. Хөвсгөл аймгаас 18 цагын үед Истана машинд суугаад 23 цагын үед хөдөлсөн. Истана машин дотор суудал болгон 4 хүнтэй байсан. Хөвсгөл аймгаас гараад явж байгаад хаана юм мэдэхгүй нэг цайны газар орсон. Тэгээд хүмүүс ямар ойрхон яваад зогсдог юм бэ гэж ярьж байсан. Хөвсгөл аймгаас гараад явж байхад Истана маркийн машиныг бор царайтай ах жолоодож явсан. Тэгээд цайны газраас хөдлөөд би унтаад өгсөн. Сэртэл Дархан-уул аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Хөвсгөлөөс гараад унтаад өгсөн сэртэл Дархан-Уул аймгын эмнэлэгт хэвтэж байсан. Нойр булчирхайн толгой хэсэг задарч, цус их алдалттай баруун гар хугарсан. Ухаангүй байж байгаад 3,4 хоногийн өмнөөс ухаан орж сэрсэн. Ослын талаар өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-191-192/

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2016 оны 02 сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор автовогзал дээр очиход цагаан өнгийн Истана маркийн машинд Улаанбаатар хот орно гэж байхаар нь жолооч нь гэх 20-30 орчим насны залууд 25000 төгрөгийн зардал өгөөд Истана машины хамгийн арын суудалын гол хэсэгт суусан. Истана машины урд хэсэгт ачаа их ачсан, хүн ихтэй суудал дээрээ дүүрэн хүнтэй нэг эгнээ суудал дээр 4 хүн суулгаж явсан. Ямар ч байсан 3 жоохон охин байсан. Машин Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарах гэж их удсан тул зорчигч нар уурлаж бачимдсан. Би машины жолоочийг танихгүй 2 жолоочтой байх шиг байсан. Осолд орох үед би унтаж байсан тул хэр хурдтай явж байгаад хаана осолд орсон мөн хэн жолоодож явсныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Дархан хотын эмнэлэгт хэвтэж байсан. Ослын улмаас миний эгэм, долоон хавирга хугарсан, дэлбэнд уушиг шингэж тогтсон. Гэмтлийн эмнэдэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо гэртээ босож чадахгүй хүний байнгын асаргаанд байгаа. Биеийн ил харагдах шарх гэмтэл одоо арилж эдгэрч байгаа. Зүүн чих тасрах шахсан, баруун гарын гадаа хэсэг, зүүн гарын дотор хэсэгт шил зоогдож зүсэгдсэн шархтай. Одоогоор эмчилгээнд 2 сая орчим төгрөгийн зардал гарсан. Цаашид эмчилгээ хийлгэх тул нэхэмжлэлийн материалыг баримтын хамт бүрдүүлж өгнө. … Би унтаад явж байсан тул ослын талаар огт мэдэхгүй байна. Би Истана машины жолооч болон зорчигчдыг огт танихгүй. Би зүв зүгээр явж байгаад хариуцлагагүй жолоочийн улмаас ийм байдалд тахир дутуу болж байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-236-237/

Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “Би осол болох үед машин дотор унтаж явсан тул ослын талаар юу ч мэдэхгүй байгаа. Манай ээж л ослын талаар мэдэж магадгүй” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу-248/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сарангаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 2 сарын 25ны өдөр Улаанбаатар хот явахаар машин унаа сурагласан чинь намайг Их-Уул сумын төвд цайны газар үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зоогийн газрын Мөнхөө гэх залуу орой Уланбаатар хот явах Истана машин манай зоогийн газарт ирж хоол идээд явна гэж хэлсэн тул би 8 настай охин Цэнгүүний хамт 21 цагт Сэлэнгэ зоогийн газарт очин 23 цаг орчимд Хөвсгөлийн Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд явж байгаа гэх цагаан өнгийн Истана машин ирээд машины урд талаас 2 жолооч нь гэх залуу бууж ирээд хоол идсэн. Зорчигч нар нь хоол идээгүй би охин Цэнгүүний хамт машины заалны хаалган талд суусан. Охин бид 2т ачаа байгаагүй машины нугасны хэсэгт битүү ачаа ачаад урд зам болон хоёр жолооч харагдахгүй байсан. Намайг тэр машинд суусаны дараа 2 жолооч гарч ирсэн тул би хэнийг нь жолоодож явсныг мэдэхгүй байна. Мөнхөө машиныг хот явах талаар яаж мэдсэнийг би мэдэхгүй байна. Би машины урд талаас буусан 2 хүний байгаа байдал хоорондын харьцаагаар нь тэр хүмүүсийг машинаа эзэмшин жолоодож яваа юм байна гэж бодсон. Тэгээд хөвсгөлөөс Улаанбаатарт хүн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх машин л 2 жолоочтой жолооч нар нь замдаа машинаа эзэмшин жолоодож явдаг юм. Хөвсгөл аймгийн Их-Уул сум аймгын Мөрөн сумаас 100км-т Улаанбаатараас 600км-т байдаг юм. Би машины жолооч нартай харьцаагүй байсан ба замын зардлыг ч өгөөгүй байсан. Истана машинд маш их ачаа ачаад 3 хүүхэд 14-15 том хүн явж байсан. Ямар ч байсан машины бүх суудал дүүрчихсэн байсан тул би охиныгоо өвөр дээрээ суулгаад авч явсан. Осол болох үед охин бид хоёр 2-лаа унтаж явсан. Бид 2 замд машин зогссон эсэх талаар огт мэдэхгүй унтаж явтал гэнэт л дуу чимээ гарсан. Тэгээд сэртэл хүмүүс орилоод л машинаас арай гэж гартал машин зам дээр хөндлөн хэвтээд хажууд нь ачааны машин зогсож байсан би тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Осол болсон газраас Дархан хот харагдаж байх шиг байсан удалгүй эмнэлэгийн машин ирээд хүмүүсийг үзээд авч явсан. эмнэлэг дээр очиход осолын улмаас нэг эмэгтэй нас барсныг мэдсэн. Осолын улмаас миний зүүн эгэм хугарч охин Цэнгүүний маань хацар нь шалбарсан байсан. Одоо шарх нь зүгээр болсон харин миний эгэм жоохон хөндүүртэй байна… Би осол болох үед унтаж байсан болхоор юу ч мэдэхгүй охин Цэнгүүнээс асуутал бас унтаж явсан юу ч мэдэхгүй байсан. Манай охин Цэнгүүн осолын улмаас бараг бэртэж гэмтээгүй. Бид 2 нэхэмжлэлийн материал бүрдүүлээгүй. Надад болон манай охин бид хоёрт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг  /2 хав, хуу-249-250, 3 хав, хуу-1-2/, 

Иргэний нэхэмжлэгч “Анунгоо”ХХК-ийн төлөөлөгч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус цагдаагийн тасагт шалгагдаж байгаа Эрүүгийн 201618010028 тоот хэрэгт Анунгоо компани 4107 УНО улсын дугаартай Хьюндай HD65 маркийн тээврийн хэрэгсэл компаны ачааг тээвэрлэн яваад зам тээврийн осолд өртөж осолын улмаас Анунгоо компани 4707 УНО улсын дугаартай Хюьндай HD65 маркийн тээврийн хэрэгсэлд 7105000 төгрөгний эвдрэл гэмтэл учирсан ба тухайн тээврийн хэрэгслийн Орхон аймаг руу түгээлтээр ачиж явсан бараа материалаас 566570 төгрөгний бараа материалын баглаа боодол задарж хагарч гэмтсэн. Манай компани дээрх  хэрэгт иргэний нэхэмжлэгчээр намайг оролцуулж томилсон юм. … Дээрх зам тээврийн ослын улмаас 2 хүний амь эрсдэж олон тооны хүн хэвтрийн дэглэмд эмчлүүлж байгаа нөхцөл байдлыг ойлгож компани машинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 7105000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. Тухайн зам тээврийн улмаас эвдэрч гэмтсэн бараа бүтээгдэхүүний үнийг буюу 566570 төгрөгийг нэхэмжлэхгүй тул ачиж явсан бараа материалд шинжээч томилон үнэлгээ тогтоох шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-5/,

Иргэний нэхэмжлэгч Н.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 2 сарын 25 ны өдөр манай компани Улаанбаатар хотын төв компаниас дотоод хяналт шалгалтын хүмүүс ирээд компани бүх машин болон жолооч түгээгч нарыг шалгаад машинуудад шинээр JPS суурилуулаад орой 18 цаг орчимд ажил тараад шууд гэртээ хариад өглөө эрт ажилтай тул эхнэр бид 2 хүүхдүүдийнхээ хамт унтаж амарсан. Би 2016 оны 2 сарын 26-ны өдрийн 05 цаг 40 минутанд гэрээсээ гарч 06 цаг орчимд ажил дээрээ очиж бараа ачсан. 4107 УНО улсын дугаартай цагаан өнгийн HD 65 маркын тээврийн хэрэгслийг жолоодож хажуудаа туслах түгээгч Батдоржийг суулгаад 06цаг 10 минутанд Петровис шатахуун түгээх станцаас 162840 төгрөгөөр түлж хийж дүүргээд Дарханаас Эрдэнэт чиглэлд гарсан юм. Батдорж бид 2 замдаа юм яриад хараа голын гүүр өнгөрөөд бетон зам дөхөөд явж байтал өөдөөс цагаан өнгийн Истана маркийн машин өөрийн урсгалаар явж байгаад гэнэт миний урсгал руу ороод ирэхээр нь би тормосоо гишгээд гэрлээрээ дохьсон боловч тэр машин замаас яг гарах гэж байснаа буцаж асфальтан замруу дараад истана машины зүүн талын буюу жолооч талын 2 дугуйн дээрээ хөндлөнгөөрөө орж ирээд миний жолоодож явсан машины кабин дээр уначихсан. Тэгээд түс тас гэх чимээ гараад чих дүнгэнээд нүдээ нээгээд хартал Истана машины гэрэл надруу тусаад дугуй нь дархан талруу харж зам хөндлөн хааж зүүн талаараа уначихсан байсан. тэр үед хүмүүс энэ тэнд ёолоод авраарай гэж хэлээд байсан. миний толгой хүзүү өвдөөд хөл маань хавчуулагдчихсан хөдөлж чадахгүй байтал манай туслах Батдорж миний хаалгыг онгойлгож намайг татаж гаргасан. Удалгүй эмнэлэгийн машин ирж хүмүүсийг үзээд байсан. тэгтэл намайг Дарханы эмнэлэгт хүргэсэн. Би осол болохын өмнө километрийн заалтаа харахад 60км цагын хурдтай явж байсан. тэр үед зам чөлөөтэй, гадаа үүрийн гэгээ хаяараад, гадаа тогтуун сайхан байсан. … Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Манай компани өглөө ажилд гарахдаа жолооч нарын биеийн байдал болон согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаад зөрчилтэй бол ажилд гаргахгүй ажлаас халдаг учраас бид нар огт архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм. … Миний хувьд эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарцуулан биеэ үзүүлж, эм тариа авч хэрэглэсэн би түүнийхээ баримтыг бүрдүүлээгүй. Тэгээд ч олон хүн бэртэж гэмтсэнийг би мэдэж байгаа учраас тухайн хүмүүст л буруутай этгээдүүдийг туслаасай гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг  /3 хав, хуу-36/,

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 0881 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 06 сард Нямрагчаа гэх хүнээс 6500000 төгрөгөөр худалдан авах үед мөнгө хүрэлцэхгүй байсан тул дээр тээврийн хэрэгслийг барьцаалан эхнэрийнхээ нэр дээр зээл авсан юм. Манай эхнэр Хөвсгөл аймгын Төрийн банкнаас зээл авахдаа миний эзэмшилд бүртгэлтэй байсан 0881 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Истана машиныг барьцаанд тавих үед Төрийн банк тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн юм. Би 2016 оны 2 сарын 6-ны өдөр 0881 ХӨВ улсын дугаартай Истана машиныг 7сая төгрөгөөр зарсан. Сайнтогтох 14 хоногын дотор машины мөнгийг маань өгнө гэж хэлээд авсан боловч урьдчилгаа болох 600000 төгрөгнөөс өөр мөнгө надад өгөөгүй. Би өөрийн зээлийн төлөлтийг гэрээний дагуу төлж байгаа учраас дээрх тээврийн хэрэгслийг миний эзэмшлийн эд хөрөнгө тул тухайн тээврийн хэрэгслийг эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6393000 төгрөгийг Сайнтогтохоос нэхэмжилнэ. … Сайнтогтохоос болж би маш их хэмжээгээр хохирч байна. Сайнтогтох надтай ярьж тохирсон хугацаандаа миний машины мөнгө болох 6400000 төгрөгийг өгчихсөн байсан бол зээлээ төлөөд дуусчихсан байх байсан учраас Сайнтогтоход гомдолтой байна. Сайнтогтохоос тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6393000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-42/,

Иргэний хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Иргэн Г.Нэргүйбаатар нь Төрийн банкны Хөвсгөл тооцооны төвөөс 5 000 000 төгрөг зээлсэн байдаг. 5 000 000 төгрөг зээлэхдээ Истана маркийн авто машиныг барьцаанд тавьсан байгаа. Банкны тухай хуулинд зааснаар хөдлөх эд хөрөнгийг фидукцийн гэрээгээр баталгаажуулдаг байгаа. Энэ гэрээг байгуулаад Истана маркийн машиныг банкны өмчлөлд шилжүүлсэн байгаа. Хоёр шүүгдэгч нар маань яриад байна. Миний өмчлөлд байж байгаа түүний өмчлөлд шилжсэн гээд байна. Хоёр шүүгдэгч нар маань худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүйч машинаа 10 000 000 төгрөгөөр зарах тохиролцоо хийсэн байдаг. Энэ машин нь банкны өмчлөлд шилжсэн гэдгийг тухайн үед мэдэж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Банктай байгуулсан гэрээн дээр барьцаанд тавьсан хөдлөх хөрөнгийг ашиглах, эзэмших эрхтэй байдаг. Харин захиран зарцуулах эрхгүй байдаг. Шүүх хуралдаан дээр Нэргүйбаатар мэдүүлж байна. Банктай байгуулсан гэрээн дээр хадгалалт, хамгаалалт түүнээс гарах хариуцлагын талаар тохиролцоогүй гэсэн зүйлийг ярьж байна. Энэ дээр тайлбар гаргахад гэрээн дээрээ заагаад өгсөн байгаа. Хөвсгөлөөс байгуулсан гэрээ нь ирсэн байх ёстой. Ерөнхийдөө үүнээс үүссэн хохирол нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанд зээлдэгч хариуцна гэж заасан байх тул, гэрээний үүргийн дагуу Г.Нэргүйбаатар хариуцна гэж бодож байна. Хэрэг болох үед М.Сайнтогтох жолоо барьж явж байсан тул, үүнийг шүүх тогтоох байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Даваадорж ах надруу 05 цаг өнгөрч байхад залгаад бид хоёр ажил дээр ирээд машиндаа суугаад тойргийн Петровис шатахуун түгээх станцаас түлш хийж байхад Даваадорж ах 06 цаг 10 минут болж байна гэж хэлээд Эрдэнэт рүү хөдөлсөн. Даваадорж ах бид хоёр Хараа голын гүүр өнгөрч бетон зам орох гэж явахад би утасныхаа тоглоомоор тоглоод Даваадорж ахтай юм  яриад  явж байтал Даваадорж ах энэ ямар тэнэг писда вэ гэж хэлэхээр нь би утасаа түгжээд урагшаа буюу зам руу хартал өөдөөс Цагаан Истана машин зүүн талаас хөндлөн орж ирээд л осол болсон. Ослын дараа би хөдөлж чадаж байсан. Даваадорж ах жолооны хүрдэнд хавчуулагдсан байсан тул би машинаас гарч шууд Даваадорж ахыг нэлээн удаан ноцолдож байж татаж гаргасан. Ослын дараа Истана маркийн машин манай машины чигт гэрэл нь тусчихсан, доод хэсэг нь Хараа голын гүүр хараад зүүн талаараа Эрдэнэтээс Дархан чиглэлийн зам дээр унаж зам хаасан байсан. Удалгүй эмнэлэг ирээд л эмч хүмүүсийг үзэж байгаад үзсэн хүмүүсийнхээ хүнд гэмтэлтэй хүмүүсийг өөрсдийн унаагаар аваад явсан. Даваадорж ах бид хоёр замын унаанд дайгдаж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг орсон. Би ослын үед хүн нас барсаныг мэдээгүй. Би Даваадорж ахыг гаргах гэж байхад Даваадорж ах Истана машинд хүүхэд дарагдчихсан байна тэр хүүхдийг авраач гээд орилоод би харсан чинь Истана машины гол хэсэгт жаахан хүүхэд дарагдчихсан уйлаад байсан. Тэнд бараг бүх хүмүүс ёолоод л нөхцөл байдал маш хүнд байсан...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-47/,

Гэрч Н.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өчигдөр орой буюу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авто вогзалын зогсоол дээр очтол хот явна гэсэн 0881 ХӨВ улсын дугаартай Цагаан өнгийн Истана маркийн машин байсан. Би уг Истана хойд заалны хамгийн урд талын буюу хойш харсан суудлын гол хэсэгт суусан. Миний зүүн гар талд жоохон охин, баруун гар талд Цасчулуун гэх залуу сууж байсан. Истана машины жолоочийн арын зай буюу нугасанд тааз хүртэл нь  баахан ачаа ачаад зам болон жолоочийн хажууд сууж явсан хүнийг харах боломжгүй болгочихсон байсан. Намайг Истана машинд суухаас өмнө хар өнгийн хувцастай сахалтай Сайнтогтох гэх залуу 25.000 төгрөг авсан. Хүмүүс нь дүүрчихсэн байхад Истана машины жолооч 19-22 цаг хүртэл Мөрөн суман дотор яваад л байсан.  Үлдсэн жолооч нь гарахдаа буюу Улаанбаатар хот явахаасаа өмнө ээлжийн жолоочоо авсан. Тэр Истана машинд Их-уул сумаас нэг хүүхэдтэй эгч нэмэгдсэн 2 эгнээний хаалган талын сандалд суусан. Шөнө Булган аймгийн замын цагдаагийн алба хаагчид Истана машин шалгуулахад бид нарын өмнө 19 цаг өнгөрч байхад Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд гарсан том оврын 05-99 дугаартай автобусыг гүйцэж түрүүлсэн. Би түүнээс хойш нам унтсан. Гэнэт түр гэж машин шороон дээгүүр хөндлөн яваад байгаа юм шиг санагдаад тэгээд л түр гэж дуугараад хүчтэй доригсон. Тэгээд машин зүүн талаараа газар уначихсан. Бүх хүмүүс машины зүүнд талд унаж гэмтсэн байсан. Бид нар бүгд Истана машины баруун талын хаалганы цонхыг нээж саарал куртиктэй охиныг гаргаад араас нь би гарч 2 жолоочийн хамт машины хаалгыг нээж хүмүүсийг гаргасан. Истана машины зүүн хойд хэсэгт машинд 3 орчим настай охин хүүхэд болон нэг 30 гаран насны хар өнгийн хувцастай эмэгтэй нар дарагдчихсан байсан. Бид нар машиныг түлхэж өргөж байгаад тэр хоёрыг машин доороос гаргаж авсан. Хар өнгийн хувцастай эмэгтэй буюу машинд дарагдсан байсан эмэгтэйг эмч үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нарыг эмч бүгдийг нь Дарханы эмнэлэг дээр авчиран үзсэн. Надад ослын улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-48-50/,

Гэрч Б.Номин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өчигдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг орчимд Хөвсгөлийн Мөрөн сумын авто вогзал дээр Улаанбаатар явахаар очиход 0881 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн машинд суусан. Намайг тэр машинд ирж суухад хүмүүс нь бүрдчихсэн би заалны эхний буруу харсан суудалд хаалган талд нь хойшоо харан суусан. Тэр үед хар хувцастай сахалтай ах машин жолоодож байсан. Тэр үед миний сууж явсан суудал дээр  жижиг охин, өндөр ах, түүний цаана улаан өнгийн куртектэй залуу, өөдөөс харсан суудал дээр хүүхэдтэй эмэгтэй, бас саарал куртектэй Лхамсүрэн, Дашням гэх эмэгтэй бас нас барсан хар өнгийн куртектэй эмэгтэй сууж байсан. Түүний арын суудалд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн суугаад хүүхдээ өвөр дээрээ хөндлөнгөөр нь хэвтүүлчихсэн байгаа харагдсан. Хамгийн арын суудалд 4 эрэгтэй хүн сууж байсан. Тэр 4 эрэгтэй хүний бие нь муу байна гэж сонссон. Бид нар машиндаа суучихаад хүн нь бүрдчихсэн байхад хүн ирж байгаа гэж хэлээд Мөрөн сумын төвөөр дэмий яваад л байсан. 21 цаг өнгөрч байхад ээлжийн жолооч авна гэж 9 дүгээр хороололд очоод ногоон цамцтай хүн авсан. Тэгээд 22 цаг орчимд зорчигч нар явъя гэж уурлаад Улаанбаатар хот руу гарсан. 23 цаг орчимд Их-Уул гэх суманд очоод хоолонд орж 30 гаран минут болоод эгэм  нь хугарсан гэх эгчийг суулгаад хөдөлсөн. Тэр эгч миний өөдөөс харсан нугалардаг сандалд суусан. Түүнээс хойш машин огт хоол, цайны газар зогсолгүй явж байгаад 03 цаг орчимд Булган аймаг дээр цагдаад шалгуулсан. Би түүнээс хойш унтчихсан юм. Истаны жолооч болон түүний хажууд байгаа хүн урдах зам зэргийг зааланд байгаа хүмүүс харах боломжгүй байсан. Учир нь жолоочийн суудлын арын зай буюу нугасанд хүмүүсийн ачааг таазанд нь тултал ачсан байсан. Би унтаад явж байтал гэнэт аймар доргилт өгөөд сэрсэн чинь нэг ах намайг гараарай гэж хэлээд би хаалганы цонхыг нээгээд арай гэж гараад хартал миний сууж явсан Истана хөндлөн зам дээр уначихсан хажууд нь зам дээр эсрэг чиглэлд ачааны машин зогсож байсан. Би эмнэлэг дуудах гэж утсаа хартал цаг 06 цаг 40 минут болж байсан. Истанад сууж явсан хүмүүсийг Истаны хоёр жолооч ах татаж гаргаж байсан. Удалгүй эмнэлэгийн машин ирээд бид нарыг үзсэн. Эмч нар куртектэй дунд суудалын хаалганы эсрэг талын захад сууж явсан эмэгтэйг нас барчихсан байна гэж хэлсэн. Тэр эмэгтэй замдаа зүв зүгээр утсаараа оролдож яриад л яваад байсан. Би осол юунаас болсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу-55-58/,  

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №57 тоот Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “1. Шинжилгээнд авсан М.Сайнтогтохын цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-83/,

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №58 тоот Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “1. Шинжилгээнд авсан Г.Нэргүйбаатарын цусанд 0,7 промиль этилийн спирт илэрсэн болно. 2. Г.Нэргүйбаатарын цусанд илэрсэн 0,7 промиль хөнгөн зэргийн согтолтыг харуулна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-84/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №282 дугаартай: “1. Г.Нэргүйбаатарын биед бугалга, дух, зовхинд зулгаралтын зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-90/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №322 дугаартай: “1. Н.Даваадоржийн биед хөмсөг, зовхи, эрүү, сарвуунд зулгаралт, хамрын нуруунд язралтын зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-93/,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2227 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн хошууч До.Золзаяагийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Баярцэцэг 27 эм Шинжээч эмч Насанжаргал гэсэн хаягтай шээс, цусанд  спиртийн агууламж илрэхгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-114/,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2228 тоот Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч Б.Оргилын “1. Н.Баярцэцэг гэж хаягласан цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-115/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Цагдаагийн дэд ахлагч Т.Насанжаргалын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №11 дугаартай: “1.Талийгаач Н.Баярцэцэгийн биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, гол судасны урагдал, уушиг цоорол, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний цоорол, олон хавирганы хугарал, дэлүүний задрал, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, зүүн чих, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын улмаас үүсгэгдэнэ. 3. Талийгаач Н.Баярцэцэг нь дээрхи гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.. 4. Талийгаач Н.Баярцэцэг нь архаг хууч өвчингүй байжээ.  5. Талийгаач Н.Баярцэцэг нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 6. Талийнгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 7. Талийгаач нь олон хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.  8. Талийгаач Н.Баярцэцэг нь В /III/ бүлгийн цустай байжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-116-117/,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2225 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн хошууч До.Золзаяагийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Үүрийнцолмон 3 эм Шинжээч эмч Насанжаргал гэсэн хаягтай цусанд  спиртийн агууламж илрэхгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-119/,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №2226 тоот Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч Б.Оргилын “1. Г.Үүрийнцолмон гэж хаягласан цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Цагдаагийн дэд ахлагч Т.Насанжаргалын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай: “1.Талийгаач Г.Үүрийнцолмонгийн биед нүүр нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцралтай, дух болон нүүрний зүүн хэсэг нэлэнхүйдээ улаан хүрэн өнгийн зулгаралт, духны зүүн хажуу хэсэг, зүүн хөмсөгө, зүүн хацар, 2 болон 3-р хурууны салаа завсар шарх, толгойнд тод улаан хүрэн өнгийн, баруун хацар зулгаралт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун шуунд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгалт бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Г.Үүрийнцолмон нь дээрхи гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.. 4. Талийгаач Г.Үүрийнцолмон нь архаг хууч өвчингүй байжээ.  5. Талийгаач Г.Үүрийнцолмон нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 7.  Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-121-122/,

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны №481 дугаартай “1. Х.Батсайханы биед хүзүүний болон цээжний 1-р нугаламын хугарал, мултрал, нугасны дарагдал, цус хуралт, 4 мөчний саажилт, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.5, 3.1.6, 3.1.7-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд  зэргийн гэмтэл болно. 4. Х.Батсайханд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 100 хувиар алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-136/,

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны №480 дугаартай “1. Ц.Пүрэвсүрэнгийн биед цээжний дарагдал, няцрал, зүүн талын олон хавирганы /1. 2. 3. 7.8/ хугарал, цээжний хөндийн цусан хураа, зүүн эгэмний битүү хугарал, биеийн ерөнхий доргилт, баруун шанаа, баруун гарын бугалганы гадна дунд хэсэг болон тохойн ар хэсгийн шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-138/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №279 дугаартай: “1. Б.Гомбожавын биед дэлүү задарсан, 2 хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдсан, дух язарсан, сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь авто ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 3.1.11 болон 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-144/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №285 дугаартай: “1. Ц.Мягмарсүрэнгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, аарцгийн умдаг болон суудал ясны зүүн хэсгийн хугарал, доод эрүүний 2-лосон хугарал, цээжний хөндий хий хуралт, бага аарцгийн хөндийн шингэн хуралт, баруун талын 2 хавирганы хугарал, дух, зүүн хацрын шарх, нүүр, савруу, баруун мөр, өвдөгний зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 3.1.3 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 4 Ц.Мягмарсүрэнд учирсан дээрхи гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-148/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №283 дугаартай: “1. Д.Лхагвасүрэнгийн биед хүзүүний 7 цээжний 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, аарцаг яс баруун талын төвийн хугарал, тархины хөнгөн зэргийн няцрал, нүүр, гарын сарвууны язарсан шарх, баруун сарвууны 1-р хурууны тэнийлгэгч мэдрэл тасарсан байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4 Д.Лхагвасүрэнд учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-152/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №280 дугаартай: “1. С.Дашнямын биед баруун зүүн талд олон хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, хавирганы хугарлыг хадсан хагалгааны дараах байдал, эгэмний хугарал, хүзүү, эгэм, мөрөнд цус хуралт, дал, нуруу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. С.Дашнямын биед үүссэн гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-156-158/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №292 дугаартай: “1. Д.Баянцагааны биед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн толгой хэсгийн урагдал язрал, хэвлийн хөндийн дэх цус хуралт /3 л/, хэвлийн гялтангийн үрэвсэл, хурц цус алдалтын дараах цус багадалт, эгэм, шуу ясны хугарал, хагалгааны дараах байдлаар тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12 болон 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-162-164/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №281 дугаартай: “1. А.Сарангаравын биед зүүн эгэм хугарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-171/,

 Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №323 дугаартай: “1. Д.Цэнгүүний  биед зовхи, эрүүнд зулгаралтын зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-174/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №287: “1. Д.Эрдэнэбатын биед дагз, хэлэнд язарсан шарх, дух, зовхинд зулгаралтын зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-178/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №278: “1. Б.Батдоржийн биед дух, чамархай, сарвуу, хуруунд зулгаралт, бугалга, шуунд хавантай зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-182/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №288: “1. Э.Лхамсүрэнгийн биед дух, сарвуунд зүсэгдсэн шарх, чамархай, хацар, уруул, эрүүнд зулгаралтын зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-186/,

Техникийн шинжээч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот:

 1. 08-81 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг ослын үед жолоодон явсан М.Сайнтогтох нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

-21. Хүн тээвэр. 21.8 Хүн тээвэрлэхэд хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн.

-22. Ачаа тээвэрлэх 22.2 Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна. а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх б/жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх ёстой. /0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн нугасанд ачаа тээвэрлэж жолооч болон зорчигч нарын аюулгүй байдал, харагдах орчинг тагалсан байна./

-Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг, хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 3. Дугуй 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан. / Мөн 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн дугуй нь тухайн цаг агаарын нөхцөл байдалд тохирохгүй./ зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон.

- Жолоочийн үүрэг. 2.3 а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ёстой.

-Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх. /Жолооч М.Сайнтогтох нь В ангилалын 545397 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй. 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг D ангилалаар жолоодох ёстой/

- Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн тус тус заалтууды зөрчсөн байна.

2. 4107 УНО улсын дугаартай Хюндай HD 65 маркын тээврийн хэрэгслийг осол болох үед жолоодон явсан Н.Даваадорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. /Н.Даваадоржын цусанд шүүх эмнэлэгийн дүгнэлтээр 0.4 промиль спирт илэрсэн боловч согтолтын зэрэгт хамаарахгүй./

3.08-81  ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд осол болох үед зорчин явсан, осол болохын өмнө тухайн тээврийн хэрэгслийг тодорхой зайд жолоодон явсан Г.Нэргүйбаатар нь  08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явсан хугацаанд  Замын хөдөлгөөний дүрмийн  зүйл заалтыг зөрчихгүй байх үүрэгтэй.  Г.Нэргүйбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн

-21. Хүн тээвэр. 21.8 Хүн тээвэрлэхэд хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн.

-22. Ачаа тээвэрлэх 22.2 Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна. а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх б/жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх ёстой. /0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн нугасанд ачаа тээвэрлэж жолооч болон зорчигч нарын аюулгүй байдал, харагдах орчинг халхалсан байна./

-Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг, хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 3. Дугуй 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан. / Мөн 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн дугуй нь тухайн цаг агаарын нөхцөл байдалд тохирохгүй./ зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон.

-Жолоочийн үүрэг. 2.3 а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ёстой.

-Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тус тус заалтуудыг зөрчсөн байна.

 

4. Хэргийн газрын үзлэгээс харахад 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй байна гэж үзэв. Уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нар нь адил хангаж явах үүргийг хүлээнэ.

5. 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. Хэргийн газрын үзлэгээр 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийн дугуйн шарвалтын мөр үүссэн болохоос тормосны мөр үүсээгүй байна. 41-07 УНО улсын дугаартай Хюндай HD 65 маркын тээврийн хэрэгслийн тоормосны мөрний хэмжээгээр тухайн тээврийн хэрэгслийн хурдыг баримжаалан тогтоов. /39.5 км.цаг/гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-128-130/,

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Бан Хас” ХХК-ийн 26 дугаартай автомашины техникийн хохирлын үнэлгээнд: “ Hyundai hd 65 маркийн 41-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.105.000 төгрөгийн эвдрэлийн үнэтэй” гэжээ /1 хав, хуу-101/,

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Бан Хас” ХХК-ийн 27 дугаартай автомашины техникийн хохирлын үнэлгээнд: “ ssanpyoung istana маркийн 08-81 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.393.000 төгрөгийн эвдрэлийн үнэтэй” гэжээ /1 хав, хуу-104/,

шүүгдэгч М.Сайнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:“...Би 2016 оны 02 дугаар сарын эхээс эхлэн машин авах сонирхолтой хүмүүсээс машин тэрэг сураглаад явж байтал Дархан-Уул аймгийн Дархан сум болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хооронд Истана машинаар хүн тээвэрлэдэг Түвшинөө гэх ахын Истана машиныг 6.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Түвшинөө ах надад машинаа өгөхдөө албан ёсоор гэрээ хийгээд урьдчилгаанд нь 2.000.000 төгрөг авна гэж хэлсэн тул авч чадахгүй байж байтал Нэргүйбаатар надтай уулзаад чи машин хайгаад байгаа бол миний 0881 ХӨВ улсын дугаартай истана машиныг авчих миний машин Хөвсгөл аймагт л байхгүй сайн машин гэж хэлсэн. Би түүнд бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн чинь Нэргүйбаатар миний мөнгө бүтэх хүртэл би чамтай цуг Хөвсгөлийн Мөрөнгөөс Улаанбаатар хүртэл хүн тээвэрлэхэд чинь хамт явья чиний мөнгө чинь хэзээ бүтэх юм гэж надаас асуухаар нь би 2 сарын сүүлээр бүтэх байх манай ах надад мөнгө өгөх ёстой юм гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 02 сарын 06-ы өдөр Нэргүйбаатарын 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөргүйгээр авсан. Би Нэргүйбаатартай нотариатаар орж гэрээ хийх үү гэтэл тэгж болохгүй машин банкны барьцаанд байгаа гэж хэлэхээр нь би энэ машины бичиг баримтыг яаж шилжүүлэх үү гэж асуутал би чамаас мөнгө аваад зээлээ төлөөд машинаа барьцаанаас нь аваад шилжүүлж өгнө гэж хэлсэн. Нэргүйбаатар 2016 оны 02 сарын 08 ны өдөр надад мөнгө хэрэг болоод байна сар шинэд хэрэглэх гэсэн юм. 1сая төгрөг олоод өгөөч гэж хэлэхээр нь би мөнгө төгрөг хайж байгаад 600000 төгрөг түүнд өгсөн. Би Нэргүйбаатараас машинын авснаас хойш 2 удаа Хөвсгөлийн Мөрөн хотоос Улаанбаатар, Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн явсан. Энэ үед Нэргүйбаатар орлого бүгдийг нь авсан. Сая осолд орохийн өмнө би 3 дахь удаагаа явж байсан. 2016 оны 02 сарын 25ны өдөр Нэргүйбаатар надруу утсаар яриад банкны зээлэнд төлөх 600000 төгрөг төлөх хэрэгтэй байна. Чи яаралтай мөнгө олж өг гэж хэлэхээр нь би түүнд мөнгө хайгаад явж байна гэж хэлсэн. Түүнээс хойш уулзаж чадаагүй. Орой 18 цаг орчимд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын авто вогзал дээр яваад очтол 18 цагийн Улаанбаатар явах автобуснаас хоцорсон олон хүн байхаар нь би Нэргүйбаатартай утсаар яриад энд Улаанбаатар хот явах 10 гаруй хүн байна гэж хэлсэн тул би яваад очье тэгээд Улаанбаатар наад хүмүүсийг чинь аваад явья гэж хэлсэн тул би машинаа зогсоол дээр тавиад Улаанбаатар явна гэж хэлээд тухайн хүмүүсийн барааг машиндаа ачиж суулгасан. Миний тоолсоноор тухайн үед машинд 12 том хүн 2 хүүхэд суусан би машиндаа хүмүүсээ суулгачихаад Нэргүйбаатартай утсаар ярьсан чинь Нэргүйбаатар очиж байна гэж хэлчихээд ирэхгүй  байсан. Би нилээн  удаан зогсоол дээр хүлээсэн. Би тэвчээр алдаад хүмүүс явья гэж шаардаад байхаар нь Нэргүйбаатарын гэрт нь очтол Нэргүйбаатар гэрээсээ гараад авто вогзал явчихсан байсан би түүнтэй утсаар ярьтал би авто вогзал дээр ирчихсэн байна хүлээж бай гэж хэлсэн тул би гэрийнх нь гадаад хүлээж байгаад Нэргүйбаатартай уулзаад шууд гарах уу гэж хэлтэл явахаас өмнө чи надад байгаа мөнгө төгрөгөө өгмөөр байна. Би эхнэртээ мөнгө үлдээхгүй бол маргааш банкинд зээл төлнө гэж хэлээд танай гэрт очьё чи надад 50ш палк өгчих гэсэн. Би түүнд наад асуудлыг чинь би ганцаараа шийдэхгүй гэж хэлтэл танай гэрт очоод эхнэртэй чинь уулзаж ярилцья гэж хэлээд манай гэрт очоод Нэргүйбаатар манай эхнэртээ уулзаад палк авья гэж хэлтэл манай эхнэр бид нар өөрсдөө энэ хашаанд байгаа палк модоор юм хийх гэж байгаа танд мөнгийг чинь олж өгье манай ах Улаанбаатар хотод байдаг тэр хүнээс мөнгө ирвэл таны машины мөнгийг өгнө эсвэл та машинаа буцаагаад авахгүй юу гэж хэлэхэд Нэргүйбаатар  тэгвэл би машинаа буцаагаад авья өнөөдрийн орлогыг би авна шүү гэж хэлэхэд манай эхнэр Сайнтогтох таньтай цуг Улаанбаатар энэ 2-н хооронд яваад нэг ч төгрөг авч ирж байгаагүй одоо танд мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Нэргүйбаатар надаас машинаа буцааж авахаар болоод манай гэрээс гараад би машин жолоодож шууд Улаанбаатар хотруу гарсан. Тэр үед манай эхнэр намайг яваад хэрэггүй гэж хэлэхээр нь би энэ машинд нэг хүний зай байгаа юм чинь цуг яваад ахтай уулзаад мөнгө бүтэх эсэхийг асуугаад ирье гэж хэлээд явсан. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосон сум хүртэл 0881 ХӨВ улсын дугаартай Истана машиныг жолоодон явж байгаад Нэргүйбаатарт жолоогоо шилжүүлээд түүнээс хойш Нэргүйбаатар жолоодон явсан. Нэргүйбаатар замдаа Их-Уул сум орж хоол идэх гэтэл зорчигч нарын зарим нь уурлаад бид 2-г хоол идүүлээгүй. Нэргүйбаатар Их-Уул сумаас нэг хүүхэдтэй эмэгтэй хүн аваад нийт хойд зааланд 14 том хүн 3 эмэгтэй хүүхэд суулгаад Улаанбаатар чиглэлд явсан. Нэргүйбаатар Эрдэнэт хот өнгөртөл машинаа өөрөө жолоодон яваад миний нүдний нулмис гоожоод байна чи яв гэж хэлээд надад жолоогоо шилжүүлсэн. Би тухайн үеэс эхлэн машин жолоодон яваад Хөтөлийн цагдаагын пост харагдахын үед Нэргүйбаатарыг сэрээгээд чи жолоогоо авахгүй надад ангилал байхгүй гэж хэлтэл энэ шөнө орой наана чинь цагдаа байхгүй гэж хэлсэн тул би шууд замын цагдаагын постоор гарч Хөтөлын Гавшгай зоогийн газар орж ундаа авч уугаад буцаж машиндаа сууж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Би Хөтөлөөс Дархан орох замд байдаг бетон зам дээр явж байхдаа энэ замыг дуусгаад машинаа зогсоож Нэргүйбаатарыг сэрээгээд жолоогоо түүнд шилжүүлье гэж бодоод бетон зам дөнгөж өнгөрөөд явж байтал урдаас хурц гэрэл тусаад анивчуулсан тэр үед би эсрэг урсгалд орчихсон байна гэдгээ мэдээд нөгөө талруугаа жолоогоо эргүүлээд сигнал дартал Нэргүйбаатар миний тохойноос татаад машин шарваад өөдөөс ирж явсан машинтай мөргөлдчихсөн. Би нэг сэрсэн чинь миний дээрээс их олон тооны цүнх ачаа унаад Нэргүйбаатар машины дээр гарчихсан харагдсан. Би арай гэж машинаас гартал миний жолоодон явсан Истана машин зам дээр зүүн талаараа хөндлөн уначихсан байсан. Би машинаас гараад Истана машинд зорчин явсан хүмүүсийг гаргаад байж байтал хүмүүс машин өргөх талаар яриад байхаар нь тухайн газарт нь яваад очтол машины зүүн хэсгийн голын баганы ойролцоо бөгсөн хэсэг нь машинд дарагдчихсан эмэгтэй хүн байсан тул хүмүүсийн хамт машиныг өргөж тухайн эмэгтэйг машин доороос татаж гаргаж ирэхэд мөргөлдсөн машины 2 хүн гараад ирчихсэн зогсож байсан. Нөгөө машины 2 хүн огт машинаас өргөж өгөөгүй би машины дунд хэсэгт дарагдчихсан эмэгтэйг арай гэж татаж гаргаад газар хэвтүүлээд өөрийнхөө суудлын дэрийг дэрлүүлээд байж байтал цаанаас эрэгтэй хүн хүүхэд гэж орилхоор нь эргээд гүйгээд очтол Истана машины зүүн талын дунд цонхны орчимд тав орчим настай эмэгтэй хүүхэд байсан. Би тэр хүүхдийг машин доороос гарган ирээд аав нь гэх хүнд өгөөд машин дотор байсан хүмүүсийг гаргаад нэг эмэгтэй хүнийг гаргаж чадахгүй байж байтал эмнэлэгийн машин ирээд тэнд байсан хүмүүсийг үзээд машинд дарагдсан байсан эмэгтэйг нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу 94-95, 97/

 

Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Намайг энэ хэрэгт сэжигтнээр тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би осол болох үед Истана маркийн тээврийн хэрэгсэлд зорчигч суудалд зорчигчоор сууж явсан. Яг осол болсны дараа Сайнтогтох надтай уулзаад манай ах чиний машины мөнгийг аваад Улаанбаатар хотоос гарчихсан байна. Энэ машин чиний нэр дээр даатгалтай юм чинь чи барьж явсан гэж хэлчих гэж хэлээд байсан. Би тэр үед нь үнэн зөвөөр нь хэлнэ гэж Сайнтогтоход хэлсэн. Сайнтогтох анхнаасаа  л намайг гүтгэж байсан тул би түүнээс айж байна. Би хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг өмнө нь энэ хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн учир түүнийгээ дахин ярьмааргүй байна. Тухайн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. … Осол болох үед Истана маркийн тээврийн хэрэгслийг Сайнтогтох жолоодон явсан. Би яг осол болохын өмнө унтаж явсан учраас хэдэн км цагийн хурдтай явсаныг саад байсан үгүйг мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Би Хөвсгөл аймгын Их-Уул сумын цайны газарт будаатай шөл болон гуляш хоол идсэн. Заримдаа коко кола ундаа уугаад явсан. … Уг тээврийн хэрэгслийг би Сайнтогтоход 7 сая төгрөгөөр худалдчихсан байсан. Сайнтогтох надад 2016 оны 02 сарын 06 өдөр дээрх Истана машины урьдчилгаа төлбөр гэж нийт 600000 төгрөг өгсөн. Үүнээс өөр мөнгө төгрөг огт өгөөгүй. Би 2015 оны намар хөвсгөл аймгийн Мөрөн сумын Төрийн банкнаас 5 сая төгрөгийн зээл авахдаа 0881 ХӨВ жлсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаа хөрөнгө болгон тавьсан юм. Энэ зээл одоог хүртэл төлөгдөж дуусаагүй 2 сая гаран төгрөгний төлөлт л дутуу байгаа. Сайнтогтох надад уг машины төлбөрийг өгөхөөр нь би машиныхаа нэрийг Сайнтогтох дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан юм. Би осол болох үед жолоочийн эсрэг талын зорчигчийн суудалд сууж явсан. … 2016 оны 02 сарын 25-ны өдөр Сайнтогтохын эхнэр над руу утсаар залгаад Сайнтогтох чамайг тээврийн товчоон дээр хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Түүний дараа Сайнтогтох өөрөө надруу утсаар залгаад тээврийн товчоон дээр хүрээд ир Истана машиндаа хүн ачаад байна хотруу явахаар болчлоо хүрээд ир гэж хэлсэн. Би Сайнтогтох тэгэхэд  очоогүй гэтэл орой бүрэнхий болж байхад манай охин Болорсүрэн надруу утсаар залгаад Сайнтогтох ах манайд ирчлээ таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэр үед нь гэрээсээ гараад дэлгүүр орчихсон байсан. Би гэртээ иртэл Сайнтогтох манай хашааны гадна Истана машинтайгаа зогсож байсан. Сайнтогтох надад хэлэхдээ хүн бүрэн ачсан хотруу явья гэж хэлсэн. Би Сайнтогтохоос машиныхаа төлбөрийг гүйцээн авахын тулд л машинд нь суусан. Сайнтогтох Улаанбаатар хот ороод хүнээс мөнгө аваад надад өгнө гэж хэлсэн. Би Хөвсгөл аймгын Их-Уул сумаас Сэлэнгэ аймгын Баруунбүрэн сум өнгөртөл 0881 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Би ойролцоогоор 300 гаран км зайд Истана машиныг жолоодон явсан. Би Сайнтогтоход уг машиныг зарахаасаа өмнө амьдралын эрхээр хааяаа нэг Улаанбаатар Мөрөнгийн чиглэлд хүн тээвэрлэж явж байсан. Осол болохын өмнө нэг удаа Сайнтогтохоос машиныхаа үлдэгдэл мөнгийг авахаар нэг удаа Хөвсгөлийн Мөрөн Улаанбаатар чиглэлд машинд нь зорчин явсан. Машиныг нь би огт бариагүй. Хүмүүс тэгээд тохироод л явдаг юм ойролцоогоор 20000-30000 төгрөгний зардалтай байдаг юм. … Сайнтогтохоос мөнгө авах ёстой байсан учир би ямар ч зардал төлөөгүй. … Би хэнтэй ч хэрэлдэж маргалдаагүй..., ... Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Таны асуусан асуултанд хариулахаас татгалзах зүйл байхгүй. Сайнтогтох нь Хөвсгөл аймгын Тосонцэнгэл сумын төв өнгөрөөд нойр хүрээд байна хэсэг яваад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн газраас дээрх тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгын Баруунбүрэн сум өнгөртөл 400 орчим км 0881 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Тэр үед Сайнтогтох миний хажууд унтаад л яваад байсан. Би Сэлэнгэ аймгын Баруунбүрэн сум өнгөрөөд 20 км зогсоод тамхи татаж байтал Сайнтогтох сэрээд өөрөө явья гэж хэлээд машинаа жолоодон явсан. Би түүний хажууд суугаад унтаж явтал осол болсон..., ... Надад өмнө сонсгосон ялыг болон одоо өөрчлөн сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Сайнтогтоход 0881 ХӨВ улсын дугаартай машиныг хүлээлгэн өгөхдөө чи жолоодох эрхийн үнэмлэхтэй юу гэж асуухад Сайнтогтох би Стар Х машинаар жуулчин тээвэрлэдэг байсан жолоодох эрхийн үнэмлэх байгаа гэж хэлэхээр нь үнэмлэхийг нь үзье гэж шаардахад гэртээ мартчихсан байна гэж хэлээд үзүүлээгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөр Сайнтогтох нь Стар Х маркийн машинтай яваад л байдаг учраас Би Сайнтогтохыг D ангилалын жолоочийн үнэмлэхтэй гэж боддог байсан. Би Сайнтогтохыг D ангилалын жолоочийн үнэмлэхгүй гэж мэдсэн бол түүнд машиныг нь өгөхгүй байх байсан. Сайнтогтох өөрийгөө үнэмлэхтэй гэж үг болон үйлдлээрээ хуурсан учраас би өөрийгөө үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн гэж бодохгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 хав, хуу 102-103, 105, 106/,

 

шүүгдэгч М.Сайнтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгаас гараад явж байгаад Тосонцэнгэл сум өнгөрөөд жолоогоо Нэргүйбаатарт өгсөн. Тэгээд Эрдэнэтээс наашаа гарахдаа Нэргүйбаатар надад жолоогоо шилжүүлсэн. Түүнээс хойш Нэргүйбаатар Эрдэнэт өнгөрөөд надад жолоогоо шилжүүлж өгсөн. Би Орхоны гүүр өнгөрөөд Нэргүйбаатарт жолоогоо өгөх гэсэн боловч Нэргүйбаатар нойр хүрээд байна гээд аваагүй. Тэгээд цаашаагаа явж байгаад осол болсон. Тэгээд осол болоод түргэн тусламж дуудсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Тэгээд явж байгаад диржигнүүр өнгөрөөд цүнх унасан. Цүнхийг авах гээд хажуу тийшээ дарахад машин орж ирээд осол болсон. Тийм зүйл болсонд би үнэхээр их харамсаж байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгөөч ээ гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би Сайнтогтоход 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн машинаа хүлээлгэж өгсөн байдаг. Өдөр нь бид хоёр зах дээр тохиролцоод өгч авалцсан. Өмнө нь миний машиныг харж байсан. Бид хоёр 2 ч удаа хамт хүн тээвэрт явсан. Нэг удаа би Сайнтогтохтой хот орсон. Нэг удаа би өөр машинаар хот орцон байж байгаад ирэхдээ Сайнтогтохтой ирсэн. 02 дугаар сарын 06-ны өдөр би Сайнтогтохт машинаа өгсөн. Өгөхдөө 520 000 төгрөг зах дээр бэлнээр аваад 80 000 төгрөг би өмнө Сайнтогтохоос зээлсэн байсан. Түүнийгээ суутгаад 600 000 төгрөгийн урьдчилгаа авсан. Уг нь 1 000 000 төгрөг болгоод өгье гэхэд нь эхнэр нь захаас юм авах гээд байна гээд уурлаад сая төгрөг болгож чадаагүй. Тухайн үед би нотариат оръё гэхэд битүүний урд өдөр бүх юм амарсан байсан. Тэгээд намайг хүргэж өгөөд машин аваад явсан. Дараагийн мөнгийг нь яах гэж байна вэ? гэхэд Старексаа зарсан удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд надаас машин аваад явсан. 02 дугаар сарын 09-ний өдөр шинийн нэгэн байсан. Шинийн 3, 4 ний өдрүүдээр унаад явсан. Тэгээд миний машиныг унаад яваад байсан. Би хааяа таарахаараа мөнгөө нэхэхэд өгнө гээд яваад байдаг байсан. Тэгээд 02 дугаар сарын 25-ны орой авгай нь над руу утсаар ярьсан. Сайнтогтох хүн ачаад хүн нь дүүрцэн байна гэж байна. Чи хаана байгаа юм бэ гэж хэлсэн. Би гэртээ хоёр хүүхдээ хараад байж байсан. Тэгээд байж байтал Сайнтогтох давхиад ирсэн. Тэгээд манайд орж ирээд хүн ачсан байна гэж хэлсэн. Хэдэн хүн ачсан талаар нь би мэдээгүй. Хүн яаж олов гэхэд автобуснаас илүү гарсан хүмүүс аччихлаа гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан. Би чамтай хамт явахгүй. Машины мөнгө яасан бэ гэж хэлсэн. Ахтай ярьсан. Хот ороод мөнгийг чинь ахаас аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би урд талын суудал дээр нь суугаад хот явсан. Тэгээд колонк дээр нэг хүн би явахгүй гээд буугаад үлдсэн. Түүний ачааг нь Сайнтогтох авцан байгаа. Тэгээд гэрт очоод би тамбер залгах банз, палк хэрэгтэй байна. Чи болж бүтэхээрээ мөнгөнөөсөө банз, палк надад өг гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь энэ машинаар чинь яваад ашиг олохгүй байгаа. Ломбардны бичгээ аваад зайл гэж хэлсэн. Тэгэхэд хүмүүс гаднаас орж ирээд л байсан. Тэгээд би ингэж маргаж байгаа хүмүүс надад мөнгө өгөхгүй юм байна. Би болъё гэж хэлсэн. Гэтэл Сайнтогтох гадаа хүн яаруулаад байна. Согтуу хүмүүс ч явъя гээд дуугараад байх шиг байсан. Тэгээд Сайнтогтох машинаа бариад наашаагаа гарсан. Тэгээд Тосонцэнгэл өнгөрөөд Сайнтогтох зогсох гээд ч байгаа юм шиг сонин яваад байсан. Тэгээд би харсан чинь зүгээр л машинаа бариад явж байсан. Чи бие засах гээд байгаа юм уу яаж яваад байгаа юм бэ гэхэд үгүй гэсэн. Их Уул сумаас нэг хүн дайрч авна гэж хэлж байсан. Тэгээд Их Уул энэ хоёрын хооронд нойр чинь хүрээд байгаа юм уу гэхэд тийм чи хэсэг яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд зогсоод хоол идэх юм уу гээд зорчигч нар яаруу ажилтай байсан тул идээгүй. Сайнтогтох бид хоёр гуанзанд ороод яаруу хоол идсэн. Тэгээд тэндээс би машиныг нь бариад Эрдэнэтийн Баруунбүрэн өнгөртөл явсан. Баруунбүрэн өнгөрөөд нойр хүрсэн. Аваар осол болсныг нь мэдээгүй унтаж байсан. Тас түс гээд хүн орилолдоод сэртэл машин тэрэгтэй мөргөлдсөн байсан. Гэтэл Сайнтогтох нэг хэсэг алга болсон байсан. Би ийш тийшээ гүйчдэг юм болов уу гэхэд цаана түгжрээд зогссон машины ард утсаар ярьж байсан. Тэгэхээр нь алсаас харчаад утсаа гаргаж ирээд эхнэрлүүгээ залгах гэтэл утас цэнэггүй болсон байсан. Унтраагаад дахиж асаагаад хальт залгаад эхнэртэйгээ холбоо бариад утас унтарсан. Тэгээд байж байтал Сайнтогтох чи барьж явсан гэж хэл чи даатгалтай шүү дээ гэж хэлсэн. Манай ах машины чинь мөнгийг аваад гарцан байна. Би сая утсаар ярьлаа гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй. Хариуцлагаа өөрөө хүлээ гэж хэлсэн. Тэгээд удаачгүй цагдаа нар ирсэн. Жолооч нь хэн бэ гэж хэлэхэд намайг Сайнтогтох заасан байсан. Цагдаа нар над дээр ирээд чи жолооч нь уу гэж асуусан. Би үгүй гэж хэлсэн. Тэгээд хэн барьж явсан юм бэ гэхэд нь би Сайнтогтох барьж явсан гэж хэлсэн. Мөрдөн байцаагч Баттулга гэдэг хүн байсан. Тэгээд тус тусдаа машинд суугаад Дархан явсан.  Хэргийн талаар иймэрхүү л зүйл ярьмаар байна. Урьд нь Сайнтогтоход машин өгөхөд ангилалтай гэж хэлж байсан. Өмнө нь миний машиныг энэ зун жуулчинд явна гэж авсан. Старексаа зарсан. Энэ машинаар чинь би жуулчинд явна гэж хэлээд авч байсан гэсэн мэдүүлэг  болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэргийн газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар давхар  нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Г.Нэргүйбаатарын тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн гэм буруутай үйлдэл, шүүгдэгч М.Сайнтогтохын тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй атлаа тээврийн хэрэгслийг жолоодсон гэм буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийг  санаатайгаар зөрчиж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийн нугасанд ачаа  тээвэрлэж, жолооч болон зорчигч нарын аюулгүй байдал, харагдах орчинг халхалсан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан зэрэг нь зам тээврийн осол гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

           Иймд шүүгдэгч М.Сайнтогтохыг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон, 6 хүний биед хүнд гэмтэл учруулсан, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, 6 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.Сайнтогтохын хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Нэргүйбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэнээс 2 хүний амь нас хохироосон, 6 хүний биед хүнд гэмтэл учруулсан, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, 5 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Нэргүйбаатарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс шүүгдэгч  шүүгдэгч М.Сайнтогтох нь D ангилалгүй гэдгээ Г.Нэргүйбаатарт хэлээгүй, өмнө нь аймаг болон хот хооронд чөлөөтэй тээврийн хэрэгсэл барьж байсан нь D ангилалтай гэдэг ойлголтыг бүрэн төрүүлж байсан байна. Тэгээд ч Г.Нэргүйбаатар энэ хүнийг ангилалтай эсэхийг шалгах эрх бүхий субъект биш тул энэ хүнийг жолоогоо бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж мэтгэлцсэн боловч Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд заасан жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргийн субъектив тал нь санаатай болон болгоомжгүйн аль нь ч байж болдог учир шүүгдэгч Г.Нэргүйбаатар нь М.Сайнтогтохын D ангилалд тохирох тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар шилжүүлсэн,  D ангилалд тохирох тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг  мэдэлгүй, шалгаж үзэлгүй болгоомжгүйгээр  шилжүүлсний аль аль нь гэмт хэргийн субъектив талын шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.Нэргүйбаатарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс  хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан тул Г.Нэргүйбаатарт оногдуулах ялыг тэнсэн харгалзах боломжтой гэж тайлбарласан боловч шүүхээс шүүгдэгч нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй  үндэслэлээр зохих хохирол төлбөрийг хариуцуулан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Нэргүйбаатарт энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй бөгөөд харин баривчлах ял оногдуулж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч М.Сайнтогтохын өмгөөлөгч Д.Даваахүүгээс осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Төрийн банк боловч эзэмшиж, ашиглаж байсан этгээд нь шүүгдэгч Г.Нэргүйбаатар тул Иргэний хуулийн 499.4 дэх хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг Г.Нэргүйбаатар  дангаараа барагдуулах үүрэгтэй тул шүүгдэгч М.Сайнтогтох гэм хорын хохирлыг төлөх үүрэггүй байна. Гэхдээ сайн дураараа хохирогч нарт өөрийн боломжоор хохирол барагдуулсныг харгалзан үзнэ үү. Нэгэнт шүүгдэгч М.Сайнтогтох гэм хорын хохирлыг хариуцах үүрэггүй гэж үзэж байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгч Г.Нэргүйбаатарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учир шүүгдэгч М.Сайнтогтоход Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм хор учруулахад хамтран оролцсон гэж  үзсэн учир шүүгдэгч М.Сайнтогтохыг гэм хорын хохирлыг төлөх үүрэггүй гэж үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах  үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Нэргүйбаатар 08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашиныг шүүгдэгч М.Сайнтогтоход 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдаж, түүний эзэмшилд шилжүүлсэн байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, автомашины өмчлөх эрх  шилжээгүй, уг автомашин нь Г.Нэргүйбаатартай байгуулсан фидуцийн гэрээний үндсэн дээр Төрийн банкны өмчлөлд байх тул шүүгдэгч Г.Нэргүйбаатар 08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашиныг шүүгдэгч М.Сайнтогтоход худалдсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд түүнийг гэм хорыг  хамтран хариуцах хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Гэм хорын хохирлыг хянан шийдвэрлэвэл:

Шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарын жолоодож явсан 08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашин нь Төрийн банкны өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас  бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан  гэм хорын хохирлыг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Төрийн банк арилгах үүрэгтэй гэж үзэн иргэний хариуцагчаар тогтоон хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцуулсан болно.

Гэвч шүүгдэгч Г.Нэргүйбаатар нь өөрийн өмчлөлийн 08-81 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашиныг Хөвсгөл аймгийн Төрийн банкны салбарт барьцаалан зээл авахдаа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Төрийн банкны нэр дээр шилжүүлж, харин тээврийн хэрэгслийг өөрөө эзэмших, ашиглах эрхтэйгээр фидуцийн гэрээ байгуулж, гэрээний 4.4, 4.5-д хөрөнгийг гэмт хэрэг, хууль бус ажиллагаанд ашиглах, ашиглуулахыг хориглоно. Зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд  учруулсан хохирлыг  өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцах, хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөнд учруулсан хохирлыг  бүрэн хариуцаж барагдуулахаар тохиролцсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Төрийн банкнаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд  шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцуулах нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайлбал замын хөдөлгөөний дүрэм, журмыг сахин биелүүлээгүйгээс зам тээврийн осол болсон, зам тээврийн ослын шууд гэм буруутан хэн болох, холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын дийлэнх хэсэг буюу 60 хувийг шүүгдэгч М.Сайнтогтох, үлдсэн хэсэг буюу 40 хувийг шүүгдэгч Г.Нэргүйбаатар /60%:40%/ хариуцан арилгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргал гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардал 10.562.910 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон замын зардал 440.100 төгрөг, нийт 12.365.010 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн боловч дээрх зардлуудыг нэмж тооцоход 12.003.010 төгрөг болж байх тул хохиролд 12.003.010 төгрөгийг нэхэмжилсэн гэж үзсэнээс оршуулгын зардалд 8.528.360 төгрөг, замын зардал 440.000 төгрөг, нийт  8.968.360 төгрөгийг гаргуулан шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан тооцож үзэхэд шүүгдэгч М.Сайнтогтохоос 5.381.016 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 3.587.344 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалд олгох нь зүйтэй байх бөгөөд үүнээс шүүгдэгч М.Сайнтогтохын  төлсөн 650.000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын бодитоор төлсөн 2.900.000 төгрөгийг тус тус хасч тооцоход шүүгдэгч М.Сайнтогтохоос 4.731.016 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас  687.344 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргал шүүгдэгч Г.Нэргүйбаатараас дараа төлөхөөр тохиролцсон 3.000.000 төгрөгийг төлсөнд тооцож хасаж нэхэмжилсэн боловч бодит байдлаар төлөгдөөгүй төлбөрийг хохирол төлөгдсөнд тооцох боломжгүй учир хасч тооцоогүй болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалын оршуулгын зардалд нэхэмжилсэн 10.562.910 төгрөгийн шаардлагаас талийгаач Н.Баярцэцэгийн оршуулгын ажилд хөдөө орон нутгаас ирж оролцсон  хүмүүсийн  ирсэн явсан зардал, талийгаач  Н.Баярцэцэгийн гэрийн тавилгыг ачсан хөлс 700.000 төгрөг, нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн талийгаачийн 49 хоногт ном уншуулсан 150.000 төгрөг зэрэг нийт 2.034.550 төгрөгийн шаардлага нь оршуулгын зан үйлийг явуулахтай холбоотой шууд зардалд орохгүй байх учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн өмгөөлөгчид төлсөн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал мөн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалаас амь хохирогч Н.Баярцэцэгийн насанд хүрээгүй 2 хүүхдэд шүүгдэгч нараас гэм хор учруулсны  төлбөр гаргуулахыг хүссэн боловч тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон баримтаа ирүүлээгүй тул энэ нэхэмжлэлээ нотлох баримтуудыг зохих ёсоор бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн нар нэг гэр бүлийн хүмүүс тул тэдэнд учирсан хохирлыг нэгтгэн тооцож үзэхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардал 2.053.550 төгрөг, эмчилгээний зардал 1.563.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 4.616.550 төгрөг нэхэмжилсэнээс оршуулгын зардал 2.052.650 төгрөг, эмчилгээний зардал 1.010.000 төгрөг, нийт  3.062.650 төгрөг,

Хохирогч Ц.Мягмарсүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эрүүний чиг бэхэлгээ авсан 80000 төгрөг, компьютерийн томографын 125000 төгрөг, хүзүүвч авсан 30000 төгрөг,  гоо сайхны хагалгааны 350000 төгрөг, хамрын хагалгааны 110000 төгрөг, эмнэлгийн үзлэгийн 10000 төгрөг, шинжилгээ өгсөн 68200 төгрөг,  эмнэлэгт хэвтсэн 68200 төгрөг,  замын зардал 65200 төгрөг, эмнэлгийн үзлэгийн 131000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.710.000 төгрөг, нийт  3.827.600 төгрөг /2 хав, хуу-48-49, 4 хав, хуу-  118-124/ нэхэмжилсэнээс эмчилгээ, эмнэлгийн хэрэгсэл, замын зардал зэрэг ажилгүй байсан хугацааны цалингаас бусад  1.117.600 төгрөг,

нийт 4.180.250 төгрөгийг гаргуулан шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан тооцож үзэхэд шүүгдэгч М.Сайнтогтохоос 2.508.150 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 1.672.100 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн нарт олгох нь зүйтэй байх бөгөөд үүнээс шүүгдэгч М.Сайнтогтохын төлсөн  1.465.000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын төлсөн 4.000.000 төгрөгийг тус тус хасч тооцоход шүүгдэгч М.Сайнтогтохоос гэм хорын хохиролд 1.043.150 төгрөг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн нарт олгохоор, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын хувьд  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн нарт нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 2.710.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй үлдээсэн бөгөөд  хохирогч Ц.Мягмарсүрэн өөрийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй боловч шүүхэд гаргаж өгсөн түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.     

Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав оршуулгын зардалд 2.053.550 төгрөг  зарцуулсан   гэж нэхэмжилсэн боловч дээрх зардлуудыг нэмж тооцоход 2.052.650 төгрөг болж байх тул оршуулгын зардлаас баримтгүйгээр нэхэмжилсэн 900 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өмгөөлөгчид төлсөн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал мөн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй  юм.

Хохирогч Х.Батсайхан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  эмчилгээнд зарцуулсан 1.711.500 төгрөг, тэргэнцэр авсан 450.000 төгрөг, зүү тавиулсан 100000 төгрөг, нурууны бэхэлгээ, өвдөгний түгжээ авсан 100000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр 760.000 төгрөг, Манал-Оточ эмнэлэгт хэвтсэн төлбөр 450000 төгрөг, хохирогч Х.Батсайханы эхнэр Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин 3.157.000 төгрөг, нийт 6.286.270 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт зөвхөн эмчилгээнд зарцуулсан 1.711.500 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр 760.000 төгрөг, нийт 2.471.500 төгрөгийн /2 хав, хуу-71-100, 4 хав, хуу-107/эмчилгээний зардлын баримт хавсаргасан  байх тул 2.471.500 төгрөгийг шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан тооцож үзэхэд шүүгдэгч М.Сайнтогтохоос 1.482.900 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 988.600 төгрөгийг  тус тус гаргуулан хохирогч Х.Батсайханд олгох нь зүйтэй байх бөгөөд үүнээс шүүгдэгч М.Сайнтогтохын төлсөн 210000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын төлсөн 1.800.000 төгрөгийг тус тус хасч тооцоход шүүгдэгч М.Сайнтогтохоос гэм хорын хохиролд 1.272.900 төгрөг гаргуулж хохирогч Х.Батсайханд олгохоор, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын хувьд  хохирогч Х.Батсайханд нотлох баримтын хэмжээнд  нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Хохирогч Х.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох нотлох баримтгүй тэргэнцэр авсан 450.000 төгрөг, зүү тавиулсан 100000 төгрөг, нурууны бэхэлгээ, өвдөгний түгжээ авсан 100000 төгрөг, Манал-Оточ эмнэлэгт хэвтсэн төлбөр 450000 төгрөг, хохирогч Х.Батсайханы эхнэр Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин 3.157.000 төгрөг гэсэн нийт 3.814.770 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй үлдээсэн бөгөөд эмчилгээнд зарцуулсан талаарх хууль зүйн шаардлага хангасан баримт, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, ямар хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй талаарх баримт  зэргийг  үндэслэн эмчилгээнд баримтгүйгээр зарцуулсан зардал, хохирогч Х.Батсайханы эхнэр н.Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.              

 

Хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нар нэг гэр бүлийн хүмүүс тул тэдэнд учирсан хохирлыг нэгтгэн тооцож үзэхэд хохирогч Д.Лхагвасүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 106.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.100.000 төгрөг/ 1 сарын цалин 300000 төгрөгийг  7 сарын хугацаагаар тооцсон/, нийт 2226000 төгрөг /3 хав, хуу-155/ нэхэмжилсэнээс эмчилгээний зардал 106.000 төгрөг,

Хохирогч С.Дашням гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хагалгааны төлбөр 2.000.000 төгрөг, эмчилгээний төлбөр 42.039 төгрөг, компьютерийн томографын төлбөр 80000 төгрөг, эмчилгээний төлбөр 36000 төгрөг, худалдан авсан эм 8200 төгрөг, замын зардал 30200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.800.000 төгрөг/ 1 сарын цалин 400000 төгрөгийг  7 сарын хугацаагаар тооцсон/, нийт 4.996.439 төгрөг /3 хав, хуу-156-158/ нэхэмжилсэнээс эмчилгээ, сувилгаа, замын зардалд нэхэмжилсэн 2.196.439 төгрөг,

нийт 2.302.439 төгрөгийг шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан тооцож үзэхэд шүүгдэгч М.Сайнтогтохоос 1.381.463 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 920.975 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарт олгох нь зүйтэй байх бөгөөд үүнээс шүүгдэгч М.Сайнтогтохын төлсөн  1.305.000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын төлсөн 1.000.000 төгрөгийг тус тус хасч тооцоход шүүгдэгч М.Сайнтогтохоос гэм хорын хохиролд 76.463 төгрөг гаргуулж хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарт олгохоор, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын хувьд  хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарт нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.900.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй үлдээсэн бөгөөд  хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нар өөрийн ажилгүй байх үеийн цалинг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй боловч шүүхэд гаргаж өгсөн “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоонд гэрээт ажилтнаар ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолтыг тэдний цалин хөлсийг тодорхойлсон баримт гэж үзэхгүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон хөлсөөр ажилладаг бол хөлсөөр ажиллах гэрээ зэргийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.                         

 

Хохирогч Д.Эрдэнэбат гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний  зардал 350.000 төгрөгийг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт зөвхөн 85.000 төгрөгийн /2 хав, хуу-246/ эмчилгээний зардлын баримт хавсаргасан  байх тул 85.000 төгрөгийг шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан  тооцож үзэхэд шүүгдэгч М.Сайнтогтохоос 51000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 34000 төгрөгийг  тус тус гаргуулан хохирогч Д.Эрдэнэбатад олгож, үлдсэн эмчилгээнд зарцуулсан 265.000 төгрөгийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                      Хохирогч Ц.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  2.000.000 төгрөг зарцуулсан гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй  байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                     

Хохирогч Д.Баянцагаан, А.Сарангарав, Д.Цэнгүүн нар гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.                             

Иргэний нэхэмжлэгч “Анунгоо”ХХК  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 41-07 УНО улсын дугаартай, Хьюндай маркийн автомашинд учирсан эвдрэл хохирлын зардал 7.105.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан  тооцож, шүүгдэгч М.Сайнтогтохоос 4.263.000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 2.842.000 төгрөгийг  тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч “Анунгоо”ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкнаас  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 08-81ХӨВ улсын дугаартай, Истана маркийн автомашинд учирсан эвдрэл хохирлын зардал 6.393.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт 60:40% гэсэн хэмжээгээр хариуцуулан  тооцож, шүүгдэгч М.Сайнтогтохоос 3.835.800 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 2.557.200 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч  Төрийн банкинд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Сайнтогтох нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 174 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 155 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21.762.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба М.Сайнтогтохын үйлдсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцох тул ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боловч түүний ялтай байдал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Г.Нэргүйбаатар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /3хав, хуу-120/

Шүүгдэгч М.Сайнтогтоход ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Нэргүйбаатарт ял шийтгэл оногдуулахдаа оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0881 ХӨВ улсын дугаартай “Истана” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн  №0959416 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч “Төрийн банк” ХХК-д, 4107 УНО улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн АЯ №0163706 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч  “Анунгоо” ХХК-д тус тус буцаан олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болмогц В ангилалын №545397 дугаартай, В С D ангилалын № 345294 дугаартай жолоочийн үнэмлэхүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Сайнтогтохын цагдан хоригдсон /2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл/ 55 хоногийг, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын цагдан хоригдсон /2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл/ 30 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291, 292, 293, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                              ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Тарь овгийн Магсаржавын Сайнтогтохыг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон, 6 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр, 6 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

          шүүгдэгч Зэлмэн овгийн Ганболдын Нэргүйбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохироосон, 6 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр, 5 хүний биед  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сайнтогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нэргүйбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сайнтогтоход оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нэргүйбаатарт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сайнтогтохын цагдан хоригдсон 55 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын цагдан хоригдсон 30 хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

            7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сайнтогтоход оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн  хугацаагаар, Г.Нэргүйбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Сайнтогтохоос 1.043.150 төгрөг гаргуулан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожав, хохирогч Ц.Мягмарсүрэн нарт,

шүүгдэгч М.Сайнтогтохоос 4.731.016 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 687.344 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалд,

            шүүгдэгч М.Сайнтогтохоос 76.463 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарт,

            шүүгдэгч М.Сайнтогтохоос 1.272.900 төгрөг гаргуулан хохирогч Х.Батсайханд,

шүүгдэгч М.Сайнтогтохоос 51.000 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 34.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эрдэнэбатад,

шүүгдэгч М.Сайнтогтохоос 4.263.000 төгрөг,  шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 2.842.000 төгрөг гаргуулан нийт 7.105.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Анунгоо” ХХК-д,

шүүгдэгч М.Сайнтогтохоос 3.835.800 төгрөг, шүүгдэгч Г.Нэргүйбаатараас 2.570.200 төгрөг, нийт 6.406.000 төгрөг гаргуулан  “Төрийн банк ” ХХК-нд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргалын оршуулгын зардалд нэхэмжилсэн 2.034.550 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 3.034.550 төгрөгийн нэхэмжлэл,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гомбожавын оршуулгын зардалд нэхэмжилсэн 900 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 1.000.900 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батжаргал насанд хүрээгүй 2 хүүхдийн гэм хор учруулсны төлбөр, хохирогч С.Дашням, Д.Лхагвасүрэн,  Ц.Мягмарсүрэн нар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, хохирогч Х.Батсайхан эхнэр н.Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч Б.Гомбожав, Ц.Мягмарсүрэн, С.Дашням, Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн, Д.Эрдэнэбат, Х.Батсайхан,  Д.Баянцагаан, А.Сарангарав, Д.Цэнгүүн нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.                        

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нэргүйбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч М.Сайнтогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0881 ХӨВ улсын дугаартай “Истана” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн  №0959416 дугаартай гэрчилгээг иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-д, 4107 УНО улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн АЯ №0163706 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч “Анунгоо” ХХК-д тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Сайнтогтохын В ангилалын №545397 дугаартай, шүүгдэгч Г.Нэргүйбаатарын В С D ангилалын № 345294 дугаартай жолоочийн үнэмлэхүүдийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            14.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА

                   ШҮҮГЧИД                                        Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                                      Б.МӨНХБАЯР